Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Рио Тинто”: Дэлхийн том хотуудтай энэ зэрэгцэх ногоон байгууламжийг бүтээнэ

 

 

“Рио Тинто”:  Дэлхийн том хотуудтай энэ зэрэгцэх  ногоон байгууламжийг бүтээнэ

 

Монголд уул уурхайн хөрөнгө оруулалтаар тэргүүлэгч "Рио Тинто” группийн Монгол дахь компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  Нийслэлийн нийтийн эзэмшлийн  гэсэн газруудад ногоон байгууламж цэцэрлэгт  хүрээлэн  байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсээр ирсэн. Энэ зорилгынхоо хүрээнд өчигдөр Хангарьд ордонд Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлахаар гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт Нийслэлийн ЗДТГ, "Рио Тинто Монгол "ХХК, "Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурлаа.


Энэ санамж бичгийн хүрээнд  "Рио Тинто Монгол "ХХК Хүүхдийн ордноос  нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10.2 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой олон улсын стандартыг хангасан тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварлах юм.   Харин Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК нь дээрх талбайг олон нийтийн эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлж өгөхөөс гадна талбайн үлдсэн хэсгийг буюу зургаан га талбайд үйлчилгээний зориулалтаар, Хүүхдийн паркийн үндсэн концепц, шинж чанаруудад нийцүүлсэн тохижилт хийхээр болжээ.

 " Рио Тинто Монгол”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал  "Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төслийг хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэлд амьдрах тав тухтай орчин бүрдүүлэх, гэр бүл, хүн хоорондын харилцааг сайжруулах, тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд бид төслийн удирдлагыг бүрэн хариуцаж, амжилттай хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих жишиг ажил болгох хүлээлттэй байгаа. Мөн Хүүхдийн паркийн сэргээн засварлах ажлыг "Рио Тинто” компани 100 хувь санхүүжүүлэхээр болж байгаа" гэлээ.


Харин  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Монгол Улсын Их Хурлын Алсын хараа-2050” баримт бичгийг батлахдаа ногоон эдийн засгийг хөгжүүлэх, хот суурин газрууд, ялангуяа нийслэл Улаанбаатар хотыг экологийн хувьд тогтвортой, ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилтыг тусгаад  байна. Энэ зорилтын хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэнд ая тухтай орчныг бүрдүүлэх олон ажлыг хийж байгаа. Ирэх онд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрыг томоохон хэмжээний олон нийтийн амралт, зугаалгын бүс болгон хөгжүүлэхэд "Рио Тинто” компанитай хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Дэлхийд нэр хүндтэй, хариуцлагатай компани нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлье. Цаашид Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн стандартад хүрэх ёстой. Энэ нь нийслэлийн иргэдийн бие болон сэтгэцийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой юм” гэв.

 

Х.Нямбаатар :"Рио Тинто” дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэнгийн санхүүжилтийг 100 хувь даахаар боллоо

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тус үйл ажилагаанд оролцож хэлсэн үгэндээ "Оюу толгой” төсөл бол Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын толь юм. Өнөөдөр энэ төсөл амжилттай үргэлжилж байж Монгол Улсад хэрэгжих дараа дараагийн мега төслүүд хэрэгжих боломж нөхцөл бүрдэнэ. Өнгөрсөн онд манай Засгийн газар "Оюу толгой” төслийн зээлээр авсан 34 хувь  эзэмшлийн хувьцааг  Монголын талд үнэ төлбөргүй эзэмших  хэлэлцээрт хүрч   гарын үсэг зурсан. Энэ онд "Оюу толгой” төслийн  хамгийн урт хугацаанд үргэлжлэх гүний уурхайг эхлүүлсэн. Ирэх онд  бид  далд уурхайн тогтвортой олборлолтыг эхлүүлэх жил. Энэ бүгд нь "Рио Тинто”, "Оюу толгой”, Монголын Засгийн газар хооронд ойлголцолд хүрсэн бодит үр дүн юм. Үүний зэрэгцээ "Оюу толгой” төсөл нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ногоон байгууламжийн санхүүжилтыг 100 хувь шийдвэрлэхээр болсныг улаанбаатарчууддаа дуулгахад таатай байна” гэв. Тэрбээр мөн  "Рио Тинто” компанийн захиралтай өмнө нь ажил хэргийн яриа өрнүүлж байх үеэр Нийслэлийн гэр хороолол эхээр төвлөрсөн газар, дүүрэгт газрын асуудлаа шийдвэрлэчих юм бол  Улаанбаатарын залуучууд чөлөөт цагаа өнгөрөөдөг төвийг өөрийн хөрөнгөөр байгуулж өгөх боломжтой гэж ярьж байсныг хотын удирдлагуудад дуулгая гэсэн юм. Ирэх жил наадмаар Улаанбаатар хот дэлхийн жишигт нийцсэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнг цогцлоон байгуулсан байна.


Рио Тинто Монгол ХХК төслийг хэрэгжүүлэх явцдаа олон нийтийн оролцоог хангах, бүтээн байгуулалтад үндэсний компаниудыг оролцуулах зарчим баримталж ажиллахаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотой зураг төсөл, гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг тус компани хариуцаж зарлах бөгөөд төсөл нийт дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Тухайлбал, эхний нэг жилд нь бүтээн байгуулалт, үлдсэн гурван жилд нь арчилгаа хийх буюу цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг бойжуулах, нөхөн сэргээх ажлууд хийгдэх юм. Ийнхүү гурван талт хамтран ажиллах санамж бичиг байгуулагдсанаар цаашид Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлахтай холбоотой ажлууд шат дараатай хийгдэж, 2023 оны эхний хагаст бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 195 (6927)


“Рио Тинто”: Дэлхийн том хотуудтай энэ зэрэгцэх ногоон байгууламжийг бүтээнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

Өчигдөр, 12:46
Өчигдөр, 12:38
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани