Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улсын Зөвлөх геологич Д.Ганбат: Геологийн салбар улсын хөгжлөөс 20-30 жилээр түрүүлж явж байж хөгжил бодитоор байх ёстой гэж үздэг

 
 

Монгол Улсын Зөвлөх геологич Д.Ганбат: Геологийн салбар улсын хөгжлөөс 20-30 жилээр түрүүлж явж байж хөгжил бодитоор байх ёстой гэж үздэг

 

ГЕОЛОГИ-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР
 
Геологийн салбар улсын хөгжлөөс 20-30 жилээр түрүүлж явж байж хөгжил бодитоор байх ёстой гэж үздэг. Тиймээс энэхүү түүчээг хөдөлгөхийн тулд геологийн салбарыг хөгжүүлэх, дэмжих асуудал зайлшгүй болж байна.
Геологийн мэргэжил эзэмшээд тус салбарт 30 гаруй жил зүтгэж байгаагийн хувьд өөрийн бодож санаж явдаг зүйлээ энэхүү бичвэрээр илэрхийлэх гэж оролдлоо.
Миний бичсэн зүйл урд өмнө хэн нэгний бичсэн, хэлж байсан зүйлтэй үг, агуулгын хувьд нэг байж болно, зарим зүйл дээр ч алдаатай, буруу ташаа байж болно энэ нь зөвхөн хувь хүний бодол санал гэдгийг уншигч та болгооно биз ээ.
 
ГЕОЛОГИЧ БОЛ СЭТГЭГЧИД
Байгалийн шинжлэх ухаан тэр дундаа эх дэлхийнхээ үүсэл хөгжил, түүнийг бүрдүүлэн буй хөрс шороо, чулуулгийг таньж мэднэ, ойлгож ашиглана гэдэг амаргүй бөгөөд ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа, оюуны их сэтгэлгээ шаардсан ажил билээ.
Геологич гэдэг хүн газар дэлхий дээр өнөөдрийн бидний харж байгаа олон төрлийн чулуулаг хурдсыг шинжлэн судлахдаа олон мянган, олон сая жилийн тэртээх дэлхий дээр болон газрын гүнд бий болж байсан үйл явцыг сэргээн тунгааж, ургуулан бүтээж чадаж гэмээ нь чулуу түүнтэй холбоотой түүхийг бодит байдалд дөхүүлэн гаргаж ирдэг. Ингэж чадсан тохиолдолд хаана ямар орд илрэл, ашигт малтмал байх талаарх дараагийн асуудал илүү тодорхой болдог.
Газрын гадарга дээр байгаа хурдас чулуулаг түүний тогтоц хэлбэр хэмжээ бол зүгээр л гаднах харагдах байдал, царай зүс төдий юм. Харин түүнийг шинжлэн судалж үнэн дүр төрхийг гаргахын тулд жинхэнэ геологич хүний мэргэжлийн ур чадвар, туршлага, сэтгэх, ургуулан бодох, хийсвэрлэх, харьцуулан нэгтгэх гээд бүхий л талын авьяас шаардсан нөр их ажил юм. Өвсөн дотроос зүү олохтой адилаар геологич хүн орд газрыг нээн илрүүлэх, бүтээхийн тулд маш өргөн хүрээнд судалж байж бий болгодог.
Өргөн уудам газар нутгийг судалж түүний геологийг ойлгож байж, түүнтэйгээ харьцуулахад хумсын толион чинээ хэмжээтэй орд гэж нэрлэх нэгнийг нээн илрүүлж бүтээл болгон гаргаж ирдэг болохоор геологич гэдэг хүн сэтгэгч юм даа гэж би өөрийн эрхгүй боддог. Тийм хэмжээнд хүрсэн хүнийг жинхэнэ геологич гэж нэрлэх байх.
Геологич хүн энэ бүгдийг гүйцэлдүүлэхдээ хэдэн арван, хэдэн зуун сая жилийн өмнөх дэлхийн өнгө төрхийг толгой дотроо ургуулан бий болгож түүнээс хойших цаг үе үйл явцыг нэг бүрчлэн зөв гаргаж байж үр дүнд хүрнэ. Тиймээс заримдаа хийсвэрлэх, магадгүй таамаглах магадлалын онолыг ч эзэмшсэн байх ёстой болдог. Тэгж байж гэмээ нь бодит байдалд дөхүүлсэн үнэмшил бүхий бүтээлийг бий болгодог.
 
ГЕОЛОГИ БА МОНГОЛЫН ГЕОЛОГИ
Геологийн шинжлэх ухаан газар дэлхийг бүрдүүлэгч хурдас чулуулгийг судлахдаа дэлхийн хэмжээнд нэг хэлээр, нэг нэр томьёогоор ойлголцож байж адил төстэй үйл явц болсон газар нутаг, түүний онцлогийг харьцуулан үзэх боломжоор хангагддаг.
Монгол орны хувьд өмнө талаараа хятадын, хойд талаараа сибирийн тавцангуудад шахагдсан, түүний улмаас олон тооны гүний болон гадаргын үйл явцуудад нэрвэгдэж, атриажилт, ан цавшилт, хагарал эвдрэл, хувирал өөрчлөлтөнд ихээхэн орсон тайлж ойлгоход нэн ээдрээтэй тогтоц бүрдлийг өнөө цагт бий болгосон байна. Энэ нь нэг талаараа судлаачдад хүндрэлтэй мэт боловч ойлгож судлах хүсэл шуналыг хөдөлгөсөн, мэдлэг чадварыг сорьсон сонирхолтой тогтоцтой газар нутаг юм.
Газрын гадарга дээр илрэн гарсан чулуулаг хурдас, ашигт малтмалын илрэл газрын гүндээ үргэлжлэхгүй тасарч эвдэрч хэдэн метрээс хэдэн зуун метрийн цаана байх нь энгийн мэт. Эндээс газрын гадарга дээр илэрсэн, олж тогтоогдсон илрэл, илэрц бүхэн орд болохгүй, сонирхол татахгүй байх нь элбэг. Газрын гадарга дээрх илэрсэн сонирхолтой бүтэц тогтоц нь нар, салхи, бороо усны нөлөөгөөр элэгдэж хэмхэрээд дуусаж байх нь ч таардаг байна. Монгол орны хувьд өнөөдрийн байдлаар тэртээ 1 тэрбум 300 сая жилийн настай чулуулгийн тогтоцоос авхуулаад бараг бүх эрин, галавын чулуулаг, хурдас хуримтлал тогтоогдоод байна.
 
АВДРЫН ТҮЛХҮҮРИЙГ АТГАГЧ ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА
Намайг багад монгол айл бүрт байдаг нэг зүйл бол эрээлсэн болон сийлбэр бүхий гэрийн хойморт залрагч авдар гэдэг эд байлаа. Одоо цагт сейф, шкаф гэх мэтээр өөрчлөгдсөн талтай ч эргээд авдрын соёл, уламжлал газар авч байна. авдранд гэрийн эзэн, эзэгтэй хоёроос өөр хүн хэр барагтай бол хүрдэггүй, хүүхэд бүрийн дотор нь юу байдаг юм бол гэж үзэхийг хүсдэг, нарийн нандин зүйлс тэндээс гардаг их юм байдаг гэдэг нь тодорхой нэгэн эд байлаа. түүн лүгээ Монгол орны газар нутаг түүний хэвлийд хуримтлагдаж, бий болсон юм бүхэн Монгол улсын авдран доторх эд зүйлс юм.
Авдранд хүнд өгөх нь битгий хэл өөрсдөө ч хэр барагтай барьж эдлэхгүй нарийн нандин шүтээн, эд эдлэлээс авхуулаад захын нэгэнд өгчих, нүд хуурчих чихэр жимс, идээ ундаа, найр наадамд гангарах гангараа, наймаа панзад зөрүүлэх эд эдлэл гээд бүхий л төрлийн юмс байна. Харин үүнийг хэдийд хэзээ хаана гаргаж яаж ашиглах уу гэдэг нь тухайн гэрийн тэргүүн, эзэгтэй гээд эздийн мэдлийн асуудал юм.
Гэхдээ авдран доторхоо өнөөдөр гаргаж хэрэглэх, урт удаандаа хадгалах, үнэд хүрэхээр нь үсэргэх, хэзээ ч гар хүрэхгүйгээр хав дарах эд зүйл гэх мэтээр ангилж ялгах нь чухал юм. түүнээс гадна авдран дотроо хаана юу байгаагаа маш сайн мэдэж байх нь дээрх ангилах, ялгах, хэрэглэхийн угтвар нөхцөл болно.
Монгол улсын хувьд хаана юу байгаа, хэдий хэмжээтэй байгааг мэдэж байх тооцож тогтоож байх үүрэгтэйгээр Үндэсний геологийн албыг байгуулсан гэж үздэг. Түүнчлэн авдран дотор удаан хадгалж болохгүй эвдрэх, чанараа, алдах, муудах, хэрэгцээгүй болох эд зүйлс ч байдаг. Үүн шиг Монгол орны хөрс шороо түүний бүтэц, газар хөдлөл, нуралт гулсалт, үер усны аюул гээд болгоомжлох, анхаарах, урьдчилан сэргийлэх талын мэдээллүүд ч геологийн судалгааны явцад тогтоогдож бүртгэгдэж байдаг.
Ийм ч учраас Канад, австрали зэрэг орны Геологийн албаны үндсэн гол чиглэлийн, үүргийн нэг нь үндэсний аюулгүй байдлын асуудал байдаг байна. Гэр бүлийн гишүүдэд хэнд юу хэрэгтэй тэр нь авдран дотор байгаа эсэх, гадна дотны хүмүүст мөн хэрэгтэй нь байгаа эсэх гээд асуудлуудтай адилаар геологийн судалгааны ажлын үед авагдсан мэдээллүүд нь бусад салбарт үндсэн суурь мэдээлэл, тоо баримт болон ашиглагддаг.
Тухайлбал хот суурин байгуулахад хөрсний, усны, чулуулгийн хагарал эвдрэлийн гэх мэт инженер геологийн, гидрогеологийн, гео экологийн олон талын судалгааг явуулж байж шийддэг. түүнчлэн дэд бүтэц зам барихад трассын дагуу байх хурдас чулуулаг, замд ашиглах хайрга дайрга түүний бүтэц найрлага стандартад нийцэх эсэхийг ч судлах шаардлагатай.
Хөдөө аж ахуйд хөрсний бүтэц, найрлага, аялал жуулчлалын салбарт байгалийн содон тогтоц, түүний нас геологийн хөгжлийн түүх, эрүүл мэндийн салбарт хүнд ашигтай рашаан ус, ашиглаж болохгүй хатуулаг өндөртэй ус гэх мэт гээд бүхий л салбарын анхдагч болох мэдээллийг бүрдүүлж нэгтгэж байх үүрэг хариуцлага Үндэсний геологийн албанд ноогдсон.
Тиймээс Үндэсний геологийн алба нь авдрын түлхүүрийг атгагч бөгөөд улсын хөгжлийн суурийг, түүний мэдээллийг бий болгогч юм. Энэ өнцгөөс харвал тус алба нь хөгжлийн яам юм уу, ерөнхий сайдын шууд харьяалалд байх нь илүү оновчтой болох юм.
 
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
Өнөөдөр хэтрүүлэн хэлэхэд геологийн салбар гэж ярих нь битгий хэл геологич гэж мэргэжил байдаг эсэх тэр нь хэрэгтэй эсэх нь ч тодорхойгүй байдалд байна.
Уул уурхай гэж ярихад хавсарга байдлаар геологийн судалгаа, хайгуул, ордын нөөц гэх мэт нэр томьёо л ашиглагдаж байна. Уул уурхайн салбарын хувьд алтны салбар, нүүрсний салбар гээд бараг ашигт малтмал тус бүрээр салбар болон яригдаж байна.
Зүйрлэвэл үүдний хатавчинд суух ноорхой хувцастай хоньчин хүү мэт байдалтай геологийн салбар байна. Гэхдээ тэр хоньчин хүү хонио хаашаа бэлчээвэл өвс ногоо сайтай байх уу, хэдэн толгой хонь байгаа тэрний хэд нь төллөх, хэд нь хурга байгаа гэх мэтээр бүгдийг мэдэж байгаа. Ажлаа сайн мэддэг ч энэ байдлаасаа яаж гарахаа мэдэхгүй түүнийг зохицуулсан эрх хэмжээ хууль дүрэм, бодлого ч тодорхой биш байдалтай үүндээ дасч ийм л байдаг даа болно доо гэх хандлагатай болоод явж байна.
Урд талын толгойн өврөөр хонио бэлчээвэл соргог нарийн өвстэй малд сайн байдаг хэдий ч бат минийх, өвөлжөөний газар гээд ойртуулахгүй, хажуугийн худгаас усалъя гэтэл Дорж өмчилсөн гээд өгөхгүй нь хяслантай, улсаас малаа өсгө гээд байдаг энэ мэт шахаа, хавчаан дунд болгох гэж зүдэрч яваа малчны дүр зураг геологич бидэнтэй агаар нэгэн буй.
Тусгай зөвшөөрөл гээд ажиллах эрх авдаг хэдий ч орон нутаг, ард иргэдийн эсэргүүцэл, үл ойлголцол, заримдаа зохион байгуулалттай дарамт шахалтын хажуугаар жил бүрийн тайлан, төлөвлөгөө, төлбөр тооцоо гээд төрийн зүгээс биелүүлэх үүрэг ихтэй нэг иймэрхүү байдалтай байна.
Уг нь геологийн судалгаа, хайгуулын ажил сайн явагдаж байж түүнд хөрөнгө оруулалт чөлөөтэй орж байж улс ардын аж ахуйн бүхий л салбарт суурь мэдээллүүд бий болж, уул уурхай хөгжих орд газрууд бэлтгэгдэн гарах юм. Өргөн уудам нутагтай, хүн ам цөөн, геологийн судалгааны түвшин муутай, хоёр том улсын дунд орших гэх мэт онцлог нөхцөлтэй Монгол улсын хувьд геологийн салбарт барих бодлого онцлог, улсын хараа хяналт, тус дэм байх нь зайлшгүй юм. Үүний тулд ҮГа-ыг бэхжүүлэх, өргөжүүлэх түүний хууль эрх зүйн орчинг тодорхой болгох, зохицуулах нэн тэргүүний шаардлага байна. Энэ боломж газрын хэвлийн хуулийг шинэчлэх ажлын хүрээнд хийгдэх бүрэн боломжтой гэж харж байна.
Түүнээс гадна төрөөс тусгай зөвшөөрөл гэж олгож байгаа бол тэр нь онцгой эрх байх талаар ашигт малтмалын хуулинд тусгаж өгөх нь зүйтэй. Төр болно гээд зөвшөөрөл олгож байгаа бол тэнд геологи хайгуулын ажил төлөвлөгөө норм стандартын дагуу чөлөөтэй явагдах нөхцөл боломжоор хангагдах ёстой юм. Тэгж чадахгүйгээс аж ахуй нэгжүүд цаг хугацаа, санхүүгээрээ ихээхэн хохирол хүлээхээс гадна авилга бий болох нэг суурь нөхцөл ч гарч байгаа юм.
 
ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ ГЕОЛОГИЙН САЛБАРЫН БОДЛОГО, ХӨГЖИЛ
Геологийн салбар улсын хөгжлөөс 20-30 жилээр түрүүлж явж байж хөгжил бодитоор байх ёстой гэж үздэг. Тиймээс энэхүү түүчээг хөдөлгөхийн тулд геологийн салбарыг хөгжүүлэх, дэмжих асуудал зайлшгүй болж байна. Тодорхой үе шаттайгаар зохион байгуулалттайгаар салбарыг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд геологийн салбарт ажиллаж буй бид нэг зүг рүү харж, бид ингэж байж л хөгжинө, манай салбар байрандаа очино гэдгээ гаргаж ирэх ёстой гэж үздэг.
Тогоон дотроо учраа олоод хөгжлийн бодлогоо хамтаараа гаргаж чадвал дараагийн асуудлыг төрд болон нийгэмд тууштайгаар зөв ойлгуулахад илүү дөхөмтэйгөөс гадна геологийн салбарын удирдлагад ямар хүн, ямар нам байхаас үл хамааран бодлого зөв явж байна уу, гажуудаж байна уу гэдгээ бид харж чадна гэж ойлгож байна. Ингэхийн тулд геологийн салбарын төрийн бус байгууллагуудын үүрэг роль их юм.
Нэн ялангуяа салбараа нийгэмд, орон нутагт таниулан сурталчлах, соён гэгээрүүлэхэд тэргүүлэн оролцох шаардлагатай юм. Энэ ажил биднийг сүүгээ бариад угтдаг байсан тэр цаг үед аваачих хөрс суурь болно.
Геологийн салбарт ажиллагсдыг чадваржуулах, давтан сургах, шинэ боловсон хүчнийг бэлтгэх ажлыг ч тодорхой зохион байгуулалт, зорилготойгоор явуулахад анхаарах цаг болжээ. Ажлын чанар, мэргэжлийн ёс зүй эндээс төлөвшин тогтох юм.
Ер нь геологичид бид элдэв дарамт шахалт байхгүй ажлын талбартай, хууль эрх зүйн орчин ойлгомжтой, тодорхой байвал улсын хөгжлийг түүчээлэн шинэ шинэ ордыг нээн бүтээж чадна гэдэгтээ итгэл төгс байна.

Монгол Улсын Зөвлөх геологич Д.Ганбат: Геологийн салбар улсын хөгжлөөс 20-30 жилээр түрүүлж явж байж хөгжил бодитоор байх ёстой гэж үздэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани