Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Олон талт залуучуудын хэрэглээ

Залуу хэрэглэгчид хэрэглээний чадавхийг идэвхжүүлж, хэрэглээний өсөлтийн шинэ цэгүүдийг бий болгон шинэ хэрэглээний гол хүч боллоо. Тэд шинэ зүйлд мөнгө зарцуулж байдаг. Тэд илүү эрүүл, ногоон хэрэглээг сонгодог.

Энэхүү хэрэглээний шинэ шинж чанар, шинэ эрэлт хэрэгцээ нь залуу үеийнхний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг илэрхийлээд зогсохгүй, хэрэглээний зах зээлд шинэ боломж, сорилтуудыг авчирч, эдийн засгийн чансаатай хөгжилд шинэ түлхэц өгч байгаа юм.

Бүх Хятадын үндэстний цөөнхийн уламжлалт спортын 12 дугаар наадмын арга хэмжээний үеэр залуучууд будагтай сэнс үзүүлж байна

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ХҮ ЧАО

2024 оны "Хос 11" борлуулалтын тоо баримтаас харахад дижитал технологид тулгуурласан хэрэглээний хэв маяг аажмаар залуучуудын худалдан авах шийдвэрт нөлөөлөх чухал хүчин зүйл болж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь залуу үеийнхний хэрэглээний үзэл баримтлалын өөрчлөлтийг тусгаад зогсохгүй Хятадын хэрэглээний зах зээлийг чимээгүйхэн өөрчилж, зах зээлийг хувийн тохиргоо, туршлага, технологид түлхүү анхаарсан чиглэл рүү түлхэж байна.

Таашаал авах хэрэглээ нэмэгдсээр

Jellycat бол Их Британиас гаралтай тоглоомын брэнд бөгөөд сүүлийн жилүүдэд зах зээлд маш хурдан борлуулагдах болсон. Хэдийгээр үнэ ханш нь хямд биш ч хэрэглэгчид маш их худалдан авсаар байна.

Хятадын Хэрэглэгчдийн Нийгэмлэгээс гаргасан Хятадын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах 2023 оны тайланд эдийн засгийн үр ашгийг хөөцөлдөхийн хамт хэрэглээний чөлөөтэй хандлага нь залуу үеийн хэрэглэгчдийн шийдвэр гаргахад нөлөөлөх чухал хүчин зүйл болж байна гэж онцолжээ.

Хурдан хэмнэлтэй амьдралд олон хүмүүс стрессээ тайлж, амьдралынхаа чанарыг сайжруулахын тулд хоббигоороо юм худалдаж авдаг.

Хятадын барууны хүүхэлдэйн киноны соёлын 16 дахь наадамд хүүхэлдэйн кино сонирхогчид

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ВАН ЧЮАНЬЧАО

Энэхүү "Сошиал+хэрэглээ" загвар нь бага багаар залуучуудын нийгмийн амьдралын нэг хэсэг болж байна. 23 настай төгсөх ангийн оюутан Жөү Мөхай олон нийтийн сүлжээнээс хайсаар байгаад түүх соёлын хамгийн алдартай газруудаар очдог. Нэг амралтын өдрийн үдээс хойш тэрээр Бээжингийн эртний архитектурын музейд очиж, дээвэр дээрх гоёмсог хээ угалзыг харж, эртний гар урчуудын ур ухааныг бие сэтгэлээр мэдэрдэв. Тэрээр энэ дурсамжаа үлдээхээр шийдсэн тул энд ирсэн өөр нэг охиноор зургаа даруулж, түүнд мөнгө төлжээ. Энэ мэт бага төлбөрөөр зургаа авахуулах нь мэргэжлийн гэрэл зургийн өндөр өртгийг хэмнээд зогсохгүй шинэ найз нөхөдтэй болох боломжтой байдаг.

Бээжин хотын Шичэн дүүргийн Интао гудамжны 27 тоотод байрлах "Рүюань" гар урлалын дэлгүүр өөрийн эрхгүй халуун дулаан санагддана. Хаалгыг онгойлгоход урт модон ширээн дээр дулаахан шар гэрэл тусаж, мод, цаасны үнэр үл мэдэг үнэртэнэ. Дэлгүүрт янз бүрийн хэмжээ, хэлбэр дүрс бүхий олон төрлийн тансаг ордны дэнлүү байдаг. Ойролцоох зандан модон шүүгээн дээр цаасан хайчилбар, гараар будсан дэвүүр,  хатгамалтай дугуй хэлбэртэй дэвүүр зэрэг гар урлалын зүйлсийг байрлуулсан нь сонин содон бөгөөд халуун дулаан уур амьсгал бүрдүүлжээ.

Сүүлийн жилүүдэд “Үндэсний түрлэг”, “Үндэсний хэв маяг” залуусын дунд трэнд болж байна

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЛИ ИБӨ

Уламжлалт хэрэглээнээс ялгаатай нь эдгээр хэрэглээний шинэ хувилбарууд нь үр дүнд биш харин үйл явцад илүү анхаардаг. Дэлгүүр нь төрөл бүрийн багц цэсийг санал болгодог. Дэлгүүрийн эзэд бичиж зурах арга барилыг тэвчээртэй зааж, хятад зургийн номыг лавлагаа болгон өгч, найруулга, сойз, өнгө зохиох арга барилыг дэлгэрэнгүй тайлбарлана. Энэхүү гайхалтай туршлага нь хэрэглэгчдэд уламжлалт соёлын сэтгэл татам байдлыг мэдрэх боломж олгодог.

Өнөө үед улам олон бизнес эрхлэгчид өвөрмөц туршлагыг бий болгох замаар залуу хойч үеийнхэнд анхаарал хандуулж байна. Ирээдүйн хэрэглээний зах зээл нь зөвхөн барааны худалдааны газар байхаа больсон, харин солилцоо, соёлын бүтээлийн платформ болсон.

Технологи, оюун ухаанаар ая тухтай байдлыг мэдэрч байна

Өглөө эрт нарны гэрэл хөшигний завсраар өрөөнд тусна. 1995 оноос  хойш төрсөн Хаотянь орон дээр хэвтээгээрээ:

- Шяо Ай, хөшгөө татаарай гэж хэлэнгүүт хөшиг аажмаар сөхөгдөж, нарны гэрэл өрөөг гийгүүлэв. Тэгээд:

- Шяо Ай, агааржуулагчаа 26 хэм болгочих гэж хэлэнгүүт агааржуулагч нь тав тухтай температурт автоматаар тохируулагдан ухаалаг гэрийн төхөөрөмжөөр үйлчлүүлсэн шинэ өдөр эхэллээ.

Гуандүн мужийн Шаньвэй хотын Жэлан гудамжны далайн эрэг рүү харсан интернетээр алдартай кофе шопод дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуус зочилдог.

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖЯН ХҮНЖИН

Ухаалаг гэрийн төхөөрөмжүүд аажмаар залуучуудын амьдралд орж ирж байна. Ухаалаг чанга яригч, ухаалаг хаалганы түгжээ, ухаалаг гэрэлтүүлгийн системийн алийг нь ч эдгээр дуут команд, эсвэл гар утасны программаар хялбархан удирдах боломжтой. Хаотянь:

- Би гэртээ ирээд гэрлээ асааж, агааржуулагчын температурыг гараар тохируулдаг байсан. Харин одоо ганц үг хэлээд л бүх зүйл шийдэгдэнэ. Ухаалаг төхөөрөмж миний өмнөөс үүнийг гүйцэтгэж байна. Энэ амьдралын хэв маяг надад хувийн туслахтай болсон юм шиг л санагддаг.

Сүүлийн жилүүдэд ухаалаг технологи хурдтай хөгжиж, бүтээгдэхүүний үнэ аажмаар буурч байгаа энэ үед залуучууд технологийн хэрэглээний гол хүч болоод байна.

Шинэ технологи тасралтгүй бий болж, шинэ хэрэглээг бий болгон хэрэглээний хувилбарууд, хэрэглээний арга, хэрэглээний туршлагыг иж бүрэн шинэчлэхэд түлхэц өгч байна. Ухаалаг гэр, ухаалаг өмсөж зүүх төхөөрөмж, камерын төхөөрөмж, хиймэл оюун ухаан зэрэг хөгжиж буй технологийн бүтээгдэхүүнүүд аажмаар залуучуудын хэрэглээний арга барил, амьдрах дадал зуршил нь болж байна.

Программист Жан Юань фитнесс сонирхогч бөгөөд бүтэн жилийн турш бугуйндаа ухаалаг цаг зүүдэг. Энэхүү цаг нь түүний дасгалын мэдээллийг бүртгээд зогсохгүй зүрхний цохилт, цусны даралт, нойрны чанарыг цаг алдалгүй хянадаг. Жан Юань:

- Энэ цаг миний эрүүл мэндийн менежер болж буй бөгөөд өдөр бүр дасгал хийж, ус уухыг сануулж, миний нойрны мэдээлэлд үндэслэн сайжруулах зөвлөмж өгдөг гэж хэллээ.

Үүний зэрэгцээ зөөврийн гэрэл зургийн төхөөрөмж залуучуудын дунд түгээмэл болсон. DJI Pocket3 гэх зэрэг жижиг видео бичлэгийн төхөөрөмжүүд нь өндөр нягтралтай зураг, видео авахаас гадна, ухаалаг горимоор нэг товшилтоор бүтээлч контент үүсгэж, аялах, амьдралаа бичих дуртай залуусын дуртай бүтээгдэхүүн болж байна.

Залуучуудын хэрэглээний үзэл баримтлал өөрчлөгдсөн нь зах зээлд шинэ боломж, сорилтуудыг авчирна гэж мэргэжилтнүүд үзэж байна.Залуу хэрэглэгчдийн хувьд тэдний хэрэглээний хандлага аажмаар төлөвшиж байна. Тэд хэрэглээний шийдвэр гаргахдаа зардал мөнгөө хэмнэхэд анхаарлаа хандуулдаг. Гэсэн хэдий ч илүү оновчтой хэрэглээг чухалчилж, цагийн урсгалыг сохроор дагахаас зайлсхийж, тогтвортой хэрэглээний хэв маягийг бий болгохыг дэмжиж байна.

 

Зохиогч: Е ШЯОНАНЬ ВАНЦҮН
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: paper.people.com.cn
Олон талт залуучуудын хэрэглээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани