Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Залуучууд эко амьдралаас мөнгөө харамладаггүй

Өнөөгийн залуучууд хуучин зах зээл буюу хуучин барааны платформ дээрээс дуртай бараагаа худалдан авч, харин өөрийнхөө илүү гарсан  зүйлсийг интернетээр худалдан борлуулдаг.  Тэд өөрсдийн амьдралыхаа илүү гарсан эд барааг зарж борлуулаад, хүнснийхээ барааг хүссэнээрээ худалдан авч, хоол хүнсээ хэмнэдэг болжээ. Тэд нүүрстөрөгч багатай амьдрахыг хүсэж, ногоон энерги хуримтлуулан, элсэн цөлд загийн мод тарьж байна. Энэ үеийн залуус ногоон  хэрэглээнд улам дуртай болсон байна.

Энэ оны хоёрдугаар сард гаргасан "Хэрэглээний орчныг оновчтой болгох гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр (2025-2027)"-д "Хэрэглээний шинэ хэв маягийг бий болгохын тулд дижитал хэрэглээ, ногоон хэрэглээ, эрүүл хэрэглээнд анхаарлаа хандуулах" саналыг дэвшүүлэв. Ногоон хэрэглээ нь нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй, чансаатай хэрэглээний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, экологийн соёл иргэншлийн чиг хандлагад нийцэж, олон нийтэд таалагдаж, зах зээлийн асар их боломжийг нээж байна.

Залуучуудын хувьд ногоон хэрэглээ нь  хэрэглээний шинэ чиг хандлага болоод байна.

Хэмнэлттэй амьдрахад анхаардаг болсноор хуучин барааны платформын гүйлгээ нэмэгдэж байна

Бээжинд дадлага хийхээр дөнгөж ирсэн коллежийн оюутан Лин гар утсаараа интернет дэлгүүр хэсч байлаа. Шяньюй APP дээр 299 юанийн үнэтэй бараг л шинээрээ байгаа Canon томруулах линз түүний анхаарлыг татав. Тэр коммент хэсгийг уншиж, худалдагчтай наймаалцахад бэлэн болов. Шяньюй бол содон сайхан зүйлсээр дүүрэн цахим худалдааны зах юм. Харин Дуо Жуаюй APP нь түүхийн  номын дэлгүүртэй илүү төстэй. Тус коллежийн ахлах ангийн оюутан Жян ирэх жил төгсөлтийн дараах шалгалтанд бэлдэж байгаа бөгөөд Дуо Жуаюй APP-аас  хэд хэдэн сурах бичиг худалдаж авав.

Өнөө үед Лин, Жян нар шиг хуучин худалдааны платформ дээр юм худалдан авах дуртай залуус олширч байна. Онлайн санал асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь хуучин платформыг ашиглаж болно гэж хариулсан. Тэдгээрийн бараг 60 хувь нь хуучин платформууд илүү хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, нүүрстөрөгч багатай гэж үздэг.

 2024 онд Шяньюйд бүртгүүлсэн хэрэглэгчдийн тоо 600 саяыг давж, 1995, 2000 оноос хойш төрсөн хэрэглэгчид талаас илүү хувийг эзэлж, захиалгын тоо нь өмнөх оны мөн үеэс бараг 50 хувиар нэмэгдэв. Өдөр бүр дөрвөн сая гаруй хуучин бараа бүтээгдэхүүнийг платформ дээр гарган зарж байна. Хуучин барааны гүйлгээний цахим захад залуус зардал багатай бараа олж авах дуртай төдийгүй хуучин бараагаа зарахыг хичээдэг.

 Өнөөгийн байдлаар бараа эргэлтийн дэлгүүрүүд хаа сайгүй харагдаж байна. Шяньюй эргэлтийн дэлгүүрүүд Ханжөү, Шанхай, Чэндү, Наньжин зэрэг хотуудад залгаагаар байгуулагдаж, олон нийтийн дэлгүүр, хотын төвийн дэлгүүр, оюутны хотхоны дэлгүүр, тусгай дэлгүүр зэрэг олон төрлийн дэлгүүрийг хамарсан байна.

Хуучин барааг шинэ бараагаар солих  бодлого тасралтгүй сайжирч, залуучуудын ногоон хэрэглээний чадавхийг улам идэвхжүүлж байна. 2024 оны сүүлээр Хятадын Худалдааны яам болон бусад таван газар хуучин барааны онлайн гүйлгээг хөгжүүлэх талаар дурдсан "Хуучин барааны эргэлтийн туршилтын ажлын төлөвлөгөө"-г гаргаж, хуучин барааны худалдааны платформыг "Интернет +" загвараар хөгжүүлэхийг дэмжсэн байна. 

2024 онд өргөн хэрэглээний барааны хуучнаар шинийг солих бодлогын дагуу холбогдох бүтээгдэхүүний борлуулалт 1.3 их наяд юаниас давж, өргөн хэрэглээний барааны жилийн жижиглэнгийн худалдааны хэмжээг нэг нэгжээс дээш хувиар нэмэгджээ.

Шяньюй зах, Дуожуаюй номын дэлгүүрээс авахуулаад зах зээлийн эрэлт хэрэгцээ, бодлогын дэмжлэгээр  Жун-Ай буяны дэлгүүр зэрэг хуучин барааны эргэлт нь улам өргөн хөгжлийн орон зайг нээж байна.

    Хэмнэлттэй  байснаар ногоон хэрэглээний шинэ зам нээгдлээ

 Шяо Сунь хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг. 2000-аад оноос хойш төрсөн хотын цагаан захтнууд үргэлж багахан хэмжээтэй ганц хүний хоол  захиалдаг. Шяо Сунь илүү шим тэжээлтэй хоол идэхийг хүсдэг.

- Энэ нь зөвхөн хоолны тэнцвэртэй дэглэмд барихаас гадна, гэдэс цадаад нүд цаддаггүй хоол хүнсний үрэлгэн байдлаас сэргийлэхэд тустай гэж Шяо Сунь хэллээ.

   Энэ мэт янз бүрийн ногоотой тавагнаас гадна олон платформууд "Сонгино, цагаан гаа, сармисны хослол"-ыг худалдаанд гаргаж, залуу хэрэглэгчдийн таашаалд нийцэж байна. Эдгээр "жижиг, тансаг" төрөлжсөн хангамжууд нь хотын залуучуудын бүлгүүдэд "хэт их худалдаж аваад бүгдийг нь хаяж үрэх" асуудлыг оновчтой шийдэж чадсан.

2023 оны 06-р сард Зах зээлийн зохицуулалтын газар болон Худалдааны яам, нийтийн хоолны онлайн платформ дээр бага хэмжээтэй хоолыг идэвхтэй сурталчлах удирдамж гаргасан; 2024 оны 11-р сард ХКН-ын Төв Хороо болон Төрийн Зөвлөл "Хүнс хэмнэж, хоол хүнсний үрэлгэн байдлыг хориглох үйл ажиллагааны хөтөлбөр" гаргасан. Бүх шатны захиргаа, аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн хүчин чармайлтын үр дүнд хэрэглэгчид хоол хүнсээ хэмнэх, хоол хүнсний үрэлгэн байдлыг багасгаж  байна. Meituan-ийн мэдээллээс харахад 2024 оны 10-р сарын байдлаар платформ дээрх бараг нийтийн хоолны  1.68 сая худалдаачид 9.09 сая гаруй ширхэг бага хэмжээтэй хоол зарсан байна.

Үүний зэрэгцээ залуучууд байгаль орчны талаарх ойлголтыг хэрэглээндээ нэвтрүүлж, хүнсний барааны үйлдвэрлэсэн цаг хугацаа, чанарын баталгааны хүчинтэй хугацаад анхаарлаа хандуулав.

     Нүүрстөрөгч багатай үйлийг хуримтлуулан ногоон амьдралыг дэмжихийн тулд технологи ашиглаж байна 

Өдгөө гар утсаараа мод тарих нь залуусын хүсэл сонирхол болжээ.

Shaanxi Coal Group Shaanxi Construction Machinery Хувьцаат компанийн залуу ажилтан Лю Шуанмин нь Алипай дахь "Шоргоолжны ой" программын үнэнч хэрэглэгч юм. Энэхүү аппликейшн дээр алхах, метрогоор аялах зэргээр ногоон аяллын оноо цуглуулах боломжтой.  Ногоон аяллын оноогоо тодорхой хэмжээгээр хуримтлуулсны дараа хэдхэн товшилтоор Өвөр Монголын Алшаа болон бусад бүс нутгуудад салхи, элснээс сэргийлэх, мод тарих, экологийг сэргээх хүсэлт гаргах боломжтой. Энэ хүсэлт нь амьдралд бодитойгоор хэрэгждэг. 2017 онд Лю Шуанмин нүүрстөрөгч багатай ногоон аяллынхаа оноог хуримтлуулснаар анхны заг модоо тариулжээ. Тэр цагаас хойш нүүрстөрөгч багатай амьдралын тухай ойлголт түүний зүрх сэтгэлд гүн гүнзгий шингэв. 2024 он гэхэд "Шоргоолжны ой" төсөлд 2500 гаруй мод тарьсан түүнийг цахим ертөнцийнхөн "мод тарьдаг аварга" гэж нэрлэдэг болсон юм.

  Шоргоолжны ойн сангийн ерөнхий нарийн бичгийн дарга Ван Шяо-ин зохиолчид хандан:

- Шоргоолжны ойн төслийн хэрэглэгчдийн дийлэнх хувийг 18-25 насны залуучууд эзэлж байна. Үүний цаана залуучууд интернетийн талаар илүү сайн ойлголттой, хэрэглээтэй болсон төдийгүй, залуу үеийнхэн экологи, байгаль орчныг сайжруулахад илүү анхаарал хандуулж, идэвхтэй оролцож буйтай холбоотой юм.

Энэхүү “Технологи+мод тарих” шинэлэг загварын ачаар “Зүүн хойд, умард, баруун хойдын ойн хамгаалалтын гурван бүсэд мод тарих”, “Цагаан хэрмийн ойр хавьд мод тарих” зэрэг үндэсний сайн дурын мод тарих үйл ажиллагаа ч өрнөсөөр байна. Орчин үеийн технологи нь ойжуулалтыг хүчирхэгжүүлдэг. Энэ нь улам олон "ногоон халхавч"-ийг бий болгоод зогсохгүй, байгаль орчныг хамгаалах үзэл баримтлалыг хүмүүсийн зүрх сэтгэлд гүн гүнзгий нэвтрүүлж байна.

Анхуй мужийн Үху хотын Фаньчан дүүргийн Эшань хотхонд ундаг дугай сонирхогчид Ардын спортын цэцэрлэгт хүрээлэнд  унадаг дугай унаж дасгал хийж байна.

Гэрэл зургийг: ШЯО БЭНЬШЯН (Ардын сайтын зураг)

Шаньдун мужийн Чиндао хотын Лицан дүүргийн Жиушүй гудамжны Юйжя Шяхэ нийгэмлэгт байрлах Вэйдуожя Аньсинь ресторанд хооллогчид эрэлт хэрэгцээний дагуу өөр өөр хэмжээтэй хоол сонгож байна. Орон нутгийн засаг захиргаа "Соёл иргэншсэн хоолны ширээ" аяныг гүнзгийрүүлж, "Бага хэмжээний хоол, ногоо", "Хагас хэмжээний хоол, ногоо"-г идэвхтэй сурталчилж, ногоон хэрэглээг дэмжиж байна.

 Гэрэл зургийг: ЖАН ИН (Ардын сайт)

Чунчин хотын Шапинба дүүргийн Sunac худалдааны төвд нэгэн ажилтан (зүүн талд) гар утасаар дахин боловсруулах роботын хэрэглээг хэрэглэгчдэд танилцуулж байна.

 Гэрэл зургийг: СУНЬ КАЙФАН (Ардын сайтын зураг)

Уншигчид Шанхай хотын Янпү дүүрэгт байрлах "Фудань" номын дэлгүүрээс номоо сонгож байна

 Гэрэл зургийг: ВАН ЧУ (Ардын сайтын зураг)

 

 

Зохиогч: Нийтлэл: ЛЮ ШАОХУА, ЖАН ЛИКАЙ, ГУАНЬ ШИЮЙ
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: СМТ
Залуучууд эко амьдралаас мөнгөө харамладаггүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани