Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнийн чулуу буюу ЗУРХАЙ

Эрдэнийн чулуу буюу ЗУРХАЙЭрдэнийн чулуу нь байгаль дэлхийн бvтээсэн гайхамшигийн нэг юм. Маш эрт цагаас хүн төрөлхтөн анхаарлаа хандуулан төрөл бүрийн зүүлт, гоёл чимэглэлийн зүйлс хийсээр иржээ. Хэрэглэж ирсэн чулуу болгонтой нь ямар нэгэн домог яриа үе дамжин яригдсаар ирсэн. Олон хүмүүс чулуунууд хvний зан төлөв байдал, сэтгэл санаанд нөлөөлдөг хэмээн итгэдэг. Зарим чулуунууд хүний энергийн төв болох чакрад нөлөөлөн эмчилгээний ач холбогдолтой гэх нь бий.

Эртний од судлаачид од гариг, сансраас цацран түгэх энергийг чулуу шингээж аваад хvнд дамжуулдаг хэмээн vзсээр иржээ. Тэгэхдээ хvн болгоны хэзээ төрснөөс хамааран чулуу болгон янз бvрээр үйлчилдэг болохыг олон зууны туршид ажиглан тогтоожээ. Ийм учраас ямар нэгэн чулууг биедээ авч явах юм бол тэр хүний ажил төрөл, амьдралд сайнаар эсвэл муугаар нөлөөлдөг байна.
Ямар ордонд төрсөн хvн ямар чулуу зүүх талаар астрологчдын дунд одоо болтол нэгдсэн нэг ойлголт, нэг ангилал гараагvй. Зүүсэн эзэндээ ямар мэдрэмж төрүүлж , яаж нөлөөлж байгаагаар нь чулуугаа сонгох хэрэгтэй гэж үзэх нь ч бий.

Монголд олон жил геологи хайгуулын ажил хийж байсан оросын геологич Ю.Липовский өөрийн номондоо Дорноговийн нэгэн ламаас шар маныг өөрийн чулуу болгон үргэлж биедээ авч явснаар, түүнийхээ өөрт нь үзүүлэх нөлөө, сигналыг мэдэрч явсныхаа хүчээр нүүр нүдгүй элсэн шуурганд амь гарсан тухайгаа бичсэн байдаг. Өөрт сайн нөлөө үзүүлэх өөрийн гэсэн талисманаа зөв сонгон авах нь их чухал юм.
Ер нь бол хулгайн замаар орж ирсэн чулуу хүнд маш муу нөлөө үзүүлдэг бөгөөд худалдаж авсан бол тодорхой хугацааны дараа / жишээ нь алмаз 7 жил / үйлчилж эхэлдэг гэж үздэг. Бэлгэнд авсан юм уу үе дамжин ирсэн чулуу л эзэндээ хамгийн сайн нөлөө үзvvлнэ. Бөгжний хувьд муу хорон санаатай хүний гарт өгж байхаас түдгэлзэх хэрэгтэй. Учир нь битүү тойрог хэлбэрийн бүтцээсээ болж эсрэг энергийг тодорхой хугацаанд хадгалдаг гэж vздэг. Ийм бөгжийг зүүсэн хүнийг азгүй явдлууд тойрдоггvй. Хаяж үрэгдүүлсэн бөгжийг олсон бол онцгой анхааралтай байх нь илүүдэхгүй.
1, 3, 5, 7, 9 хэмээсэн тоотой чулуунуудыг биедээ авч явбал сайн.

Хумх /01.22-02.19/
Циркон, анар, усан биндэръяа, оюу, ягаан болор, номин, галт чулууны шил, нил ягаан болор, хаш, сувд

Анар нь хайр дурлал, үерхэл дотнослыг билэгддэг байна. Yргэлж дурсан санаж явахаа илэрхийлье гэвэл найздаа анар чулуутай бөгж бэлэглээрэй. Анар нь хоолой болон толгойн өвчинд сайн төдийгvй халуун буулгах үйлчлэлтэй гэнэ. Мөн анар чулууг зүүсэн хүн үргэлж хөгжилтэй цовоо, гэгээн бодол хүсэлтэй явдаг. Харин хулгайн замаар орж ирсэн анар зовлон авчирдаг ажээ. Циркон нь дорно дахинаа ихэд хүндлэгддэг үнэт чулуу. Циркон зүүсэн хүний оюун ухаан саруусаж, сурах эрмэлзэл нь сэргэж, сэтгэлгээ нь задардаг байна. Хөхөвтөр туяатай циркон араатан амьтдын болон хорт могойд хазуулах аюулаас сэргийлдэгт тооцогддог.

Загас /02.20-03.20/
Гэрэлт чимэд, халтмар, сувд, усан биндэръяа, хас, саран чулуу, нил ягаан болор, дөш чулуу
Сувд олон өнгөтэй байдаг бөгөөд урт наслуулж, аз жаргал авчирдаг. Сувд зүүсэн хvний нүд нь цоглог болж, ирээдүйгээ зөгнөн мэдрэх чадвартай болой. Мөн хар цагаан хэл ам болон бүтэлгvй дурлалаас сэргийлдэг. Сувдны өнгө, өнгөний хувиралт эзнийхээ эрүүл мэнд, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Эзнээ нас барахад гоёмсог өнгөө алдана. Хэн нэгэн хvн танд сувдтай эдлэл бэлэглэвэл таныг хүсч байгаагаа илэрхийлж байна гэсэн үг. Ягаан болор таныг амжилт ялалт руу хөтөлнө. Согтохоос сэргийлж, ухаан бодлыг саруулсгана. Эзэндээ олз, ашиг, аз жаргал авчирна. Харин хайртай хvнд тань хэн нэгэн ягаан болор бэлэглэвэл болгоомжлоорой. Ягаан болор үнэнч дурлалын билэгдэл болох нь ч бий.

Хонь /03.21-04.19/
Алмаз, бадмаараг, усан болор, хас, улаан мана, анар, нил ягаан болор, дөш чулуу, номин, усан биндэръяа, ногоолин муурын нvд
Алмаз эрдэнэ бол хамгийн үнэтэй гоёмсог чулуу. Эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг билэгддэг. Уур хилэнг номхотгож, зугаа цэнгэлээс хөндийрүүлж, эрч хүч итгэл vнэмшлийг өгдөг. Ажил үйлст амжилт авчран өвчин зовлонгоос сэргийлэн хэл ам, хараалаас хамгаалж, урт наслуулдаг гэнэ. Алмаз эрдэнийг сахиус болгон зүүн гартаа буюу хүзүүндээ зүүх ёстой бөгөөд чулуу таны арьсанд хүрч байвал сайн. Буруу замаар ирсэн чулуу ихээхэн гай зовлон авчирна. Бадмаараг нь тачаангуй, гал халуун хайр дурлалын билэгдэл болдог. Хайр дурлалд аз жаргал авчирна. Дурласан хvндээ бадмаарагтай эдлэл бэлэглэвэл та амжилт олно шүү. Өгөөмөр сайхан сэтгэлтэй хүнд амжилт бүтээл, алдар гавьяа авчирдаг. Муу хүнийг хорлоно. Шархыг түргэн эдгээж, тархины наалдангыг анагаан цус алдалтыг тогтооход сайн нөлөөтэй. Бадмаараг харлавал эзэнд нь аюул заналхийлж байна гэсэн vг.

Yхэр /04.20-05.20/
Индраанил, хризолит, улаан мана, халтмар, усан болор, ягаан болор, ундрам, гартаам, барын нvд, усан биндэръяа, хаш, оюу
Оюу нь хувиршгvй, vнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Хосуудад эе эв, аз жаргал авчирдаг. Аливаа дайсагнал, хэрvvл маргааныг тасалж эвлэрvvлдэг. Баян тансаг болгодог. Муу хvнийг улам харгис хэрцгий болгоно. Мөнгөнд шигтгэсэн оюу зүүд зөн эвгүйрэхэд, цус алдахад, шар өвчний үед ээлтэй сайн. Эзнийхээ өвчин зовлонг авч, муу юмнаас зайлуулдаг. Бэлгэнд ирсэн оюу өнгөө хувиргавал эзэн нь өвдөнө. Индраанил нь шударга, цэвэр ариун, даруу төлөв зангийн билэгдэл болдог. Хосуудын сахиус. Энэ чулуу нь хүний мэдэх ухаарах хүслийг бадрааж, ой тогтоолтыг сайжруулан, ухаалаг байхад нь тусална. Атаа жөтөө, гүтгэлэг, хэл амнаас хамгаалж, дээдсийн ивээлд багтахад сайнаар нөлөөлнө. Зүрх судасны өвчтэй, эсвэл багтраа өвчтэй хүн зүүн гартаа индраанил шигтгээтэй бөгж зүүвэл сайн.
Ихэр /05.21-06.21/
Маргад эрдэнэ, барын нүд, шар болор, гартаам, сувд, улаан мана, гэрэлт чимэд, анар, ногоолин, усан биндэръяа
Гартаам нь уур хилэн, хов живнээс холхон явах боломжийг бүрдүүлдэг. Элдэв хорлол, нүдний хорноос хамгаална. Эзэндээ ээлтэй, хүмүүст цэцэн үг, ухаан хайрлаж, нүднийх нь харааг сайжруулдаг. Хоолой, шүдний өвчин, архагшсан ханиадны үед гартааман зүүлт зүүвэл хурдан анагаана. Биндэръяа нь цэнхэр өнгөтэй чулуу. Хайр сэтгэлд аз жаргал авчирна, харилцаа холбоо удаан хугацаагаар бэхжүүлж өгдөг. Биндэръяа зүүсэн хүн амьдралын баяр баясгалантай, аз жаргалтай болдог.

Мэлхий /06.22-07.22/
Маргад эрдэнэ, барын нүд, шар болор, гартаам, сувд, улаан мана, гэрэлт чимэд, ногоон мана, гартаам, нил ягаан болор, оюу, муурын нүд, мана, саран чулуу
Саран чулуу нь сарны нөлөөллийн ид шидийг агуулдаг. Тэргэл сартай өдөр болгон даваа гаригт мэлхийн ордныхонд ивээлээ хайрладаг. Аливаа саад бэрхшээлийг давахад тусална. Хvнд хэцүү нөхцөлд ухаалаг шийдвэр гаргахад нөлөөлдөг. Мэдрэлийн өвчний үед мөнгөнд шигтгэн зvvж хэрэглэдэг. Маргад бол ирээдvйг зөгнөн харах боломж олгон, муу бvхнийг хөөн зайлуулдаг, зvрх сэтгэлийг чангатгадаг. Нүдний харааг сайжруулж, хорхой шавьжнаас сэргийлнэ. Маргадыг удаан зүүвэл нас уртасна. Бусдад хууртахгvй, үнэнч сайн ханьтай байя гэвэл алтанд шигтгэсэн маргад зүүгээрэй. Мэлхийн ордныхонд номин, анар чулуу зохихгүй.

Арслан /07.23-08.22/
Бадмаараг, болор эрдэнэ, хув, ундрам, анар, гэрэлт чимэд, усан болор, халтмар, хаш, хас, улаан мана, шар болор, барын нvд
Хувыг олон өвчинг анагаах гайхамшигтай чулуу гэдэг. Арьс өнгөний, хоолойн, үе мөчний өвчинд нэн сайн. Мөн элдэв хараал жатгаас хамгаална. Хоолой боох, зvрх дэлсэх, цус алдахыг зогсоодог. Жирэмсэн эмэгтэй хуван зvvлт зvvвэл амархан нярайлдаг. Хүүхдэд хув зүүлгэвэл эрүүл энх бойждог. Нойргvйдвэл дэрэн дороо, эсвэл орныхоо толгойд хув тавьдаг. Молор эрдэнийг зүүвээс дээдсийн ивээл багтаж баяжна. Аян замын сахиус болдог. Дайсныхаа санаа бодол, хvсэл зоригийг таньж мэдэхэд тусалдаг. Багтраа өвчнийг анагаана. Өшөө хорсол, заналхийллийг номхруулж, хvсэл тачаалыг даран, эр хvнд цэцэн ухаан, эмэгтэй хvнд олон үр заяана.

Охин /08.23-09.23/
Гартаам, шар болор, хас, барын нүд, чүнчигноров, улаан мана, анар, усан болор, хаш, номин, сувд, ногоолин, пийсүү
Ногоолин нь "амьдралын чулуу” гэгддэг. Хvч тамир нэмж, өвчин зовлонгоос хамгаална. Тархины архаг үрэвсэл, элэг бөөрний өвчлөлийн үед сайн нөлөөтэй. Нүдний харааг сайжруулдаг. Мөрийтэй тоглоомонд хожил, тэмцээнд ялалт авчран хар цагаан хэл амнаас сэргийлнэ. Аянга цахилгааныг зайлуулж, бусдыг эзэндээ үнэнч байлгах увдистай. Чонын арьсны өнгийг сэргээн засч, шvдний өвчинд халуурахад ээлтэй сайн. Газар хөдлөх, эндэх аюулаас авардаг. Эдгээр чулууг шар алтан дээр шигтгэж хэрэглэж болохгvй.
Жинлүүр /09.24-10.23
Гэрэлт чимэд, хризолит, муурын нvд, хаш, утаат болор, нил ягаан болор, хас, халтмар, номин
Опал /гэрэлт чимэд/ нь солонгын өнгөөр туяарсан vнэт чулуу. Итгэл найдвар, vнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Аливаа шинэ эхлэлийг ивээдэг боловч эзэн нь хувиа хичээмтгий, шуналтай бол хэзээ ч амжилтанд хvрдэггvй. Тогтвор муутай, олон ааштай хүмүүс энэ чулууг хэрэглэхдээ болгоомжилбол зохино. Зөн билгийг ивээдэг. Опалыг зvvсэн хvн бусдыг ховсдох чадвартай болдог. Опалыг бусдад бэлэглэдэггүйн учир нь атаа жөтөөг төрүүлдэг. Тахлаас хамгаалдаг. Алтанд шигтгэж хэрэглэх нь тийм ч сайнгvй. Энэ ордны хүний сул дорой, тогтворгүй, хувирамтгай занг номин зөөлрүүлдэг. Арьс өнгөний болон үе мөчний өвчтэй хvн номин зүүлт зүүвэл сайн.

Хилэнц /10.24-11.22/
Молор эрдэнэ, анар, гэрэлт чимэд, ногоолин, улаан мана, усан биндэръяа, нил ягаан болор, дөш чулуу, халимар, барын нүд, оюу, хас, альмандин
Альмандин чулуу нь анарын нэгэн төрөл бөгөөд цусан улаан өнгөтэй байдаг. Жирэмсэн эмэгтэйн гол сахиус болдог. Хүч чадал хайрладаг. Хутга мэсний шархыг эдгээж, цус алдахаас сэргийлдэг. Хүмүүст найрсаг сэтгэл төрүүлж, үл ойлголцох байдлыг зайлуулдаг. Яр шархыг эмчилж, ой ухааныг сайжруулдаг. Анар нь хэд хэдэн төрөл бvхий хагас үнэт чулуу.

Нум /11.23-12.21/
Улаан мана, анар, номин, судалт мана, оюу, нил ягаан болор, барын нvд, усан болор, гэрэлт чимэд, молор
Ягаан болор эзэндээ аз хийморь, амжилт авчирдаг. Хэрүүл маргааныг таслан зогсоодог. Энэ чулуун дээр нар сарыг сийлэн зүүвэл хор, хордох аюулаас хамгаална. Молор эрдэнэ нь дээдэст ивээгдэж, баяжихыг билэгддэг. Дайсныхаа санаа бодол, хvсэл зоригийг урьдчилан тааварлах боломж олгодог. Ажил албандаа зөв шийд гаргахад нөлөөлдөг. Нойргvйдэх болон багтраа өвчинг анагаадаг. Уур хилэн, хүсэл тачаалыг номхруулдаг. Алтанд шигтгэсэн чулуу ирээдүйгээ харах боломж олгон, сэтгэлийн тэнхээ хайрлана.

Матар /12.22-01.20/
Бадмаараг, оюу, халтмар, гартаам, гэрэлт чимэд, утаат болор, ногоолин, хар хув, барын нүд, судалт мана
Бадмаараг, маныг зүүвэл хувь заяаны даажигналаас зайлсхийж чадна. Бадмаараг хайр дурлалд аз жаргал авчирдаг. Дурласан хүнээ өөртөө татъя гэвэл бадмаараг бэлэглээрэй. Аянга цахилгаан, үер усны аюулаас хамгаалж, муу юмыг зайлуулдаг. Эзэнд нь аюул заналхийлвэл харлана. Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон, ухаан санааг саруулсгаж, бусдын бодолт нэвтрэх боломж олгодог. Гэнэтийн үхэл, заналхийллээс сэргийлдэг. Мөнгөнд шигтгэсэн мана зүрхний өвчин, нойргүйтлийг эмчилж, муу бодлыг хөөн, амьдрах эрмэлзлийг бадраадаг. Энэ ордонд номин ээл муутай.
Эрдэнийн чулуу буюу ЗУРХАЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

Өчигдөр, 10:47
Өчигдөр, 09:21
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани