Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Наран: Нүүрсний салбарт маш том боломж бүрдлээ

Т.Наран: Нүүрсний салбарт маш том боломж бүрдлээ

 

Компани хоорондын өрсөлдөөнөөс болж нүүрсний салбар алдагдал хүлээж байна

"Монгол нүүрс ” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарантай коксжих нуүрсний зах зээл тойрсон асуудлаар цөөн хором ярилцлаа. Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр нэг тонн нь 140 ам.долчарт хүрч өсөөд байгаа билээ.

-Коксжих нүүрсний үнэ энэ оны хоёрдугаар сараас хойш 80 хувиар өсөөд байна. Энэ нь нүүрс экспортлогч компаниудад томоохон боломж гэдгийг зарим шинжээч онцлох болсон. Манай дотоодын компаниуд дээрх өсөлтийн үр шимийг хүртэж эхэлсэн үү?

-Бид өнгөрсөн хугацаанд нүүрсний үнэ хэзээ өсөх талаар их ярьцгаасан. Өсөлтийн тухай хангалттай хэлэлцсэн ч үнэ өсөхөд үүнд бэлтгэлтэй байж чадсангүй. Нүүрсний үнэ сэргэх сэргэхдээ огцом өсөж байна. Энэ үнийн өсөлтөөс дотоодын компаниудын аль нь ч одоогоор ашиг олоогүй байгаа. Олон улсын зах зээлд үнэ сэргэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэйг уг нь ярьж, сануулж байсан. Харамсалтай нь нөхцөл байдал үргэлж урьдынх шиг байх мэтээр хандсан нь өнөөдөр амаа барихад хүргэж байна. Эрдэс түүхий эдийн үнэ өсөж, буурдаг зүй тогтолтой. Үүнд мэдрэмжтэй хандах нь чухал.

-Зах зээл дээр гарч байгаа үнийн эерэг үзэгдэл дунд болон урт хугацаанд тогтвортой хадгалагдаж чадах болов уу?

-Нүүрсний үнэ өсөлттэй хэвээрээ ирэх оны хоёрдугаар хагастай золгоно. Үнэ буурахгүй, тухайн хүрсэн түвшиндээ тогтворжино гэж харж байгаа. Зах зээлийн төлөв эерэг байгаа учраас сайн чанарын нүүрс нийлүүлэгчдэд маш том боломж гарч ирээд байна. Компаниуд ч өндөр үр ашиг олоод эхэлсэн. Тэр дотор, хамгийн ойрын жишээ гэвэл "Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг худалдан авч байгаа дундын дамжуулан зуучлагч компаниуд эрчимтэй ажиллаж, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлж байна. Гашуун-сухайтын боомт дээр нүүрс ачсан авто машины түгжрэл долоо хоногоор үүссэн гэсэн.

-Бидний хувьд энэ таатай боломжийг бусдад алдалгүй ашиглах хэрэгтэй. Гэхдээ яаж гэдэг нь тодорхой бус байх шиг. Бид юун дээр алдаж байна вэ?

-Коксжих болон эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн саруудад ихээхэн өсөлхтэй байгаа. Цаашдаа ч өсөлт үргэлжлэх төлөвтэй. Тэгэхээр зах зээл бол эерэг байна. Дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс үүдэн манай нүүрсний экспортын ханш өсөх учиртай. Гэтэл өсөлт ажиглагдсангүй. Нүүрсний худалдааны гэрээг улирлаар, эсвэл түүнээс дээш хугацаагаар хийсэнтэй ч энэ нь холбоотой. Манай улсын хувьд "нэг цонх”-ны бодлогоор нүүрсээ экспортлох шаардлагатай байгаа. Дотоодын нүүрсний салбарт нэгдмэл байдал үгүйлэгдэх болсон. Нүүрсний худалдааны нэг сувагтай болохгүй бол дотоодын уурхайнуудын өрсөлдөөнөөс үүдэн үнэлгээгээ өсгөх боломж хязгаарлагдаж байгаа. Хятадын нүүрсний ченжүүд Монголд орох орлогоос илүү ашиг олж байна.

-Дотоодын өрсөлдөөн компаниудын өрсолдөх чадварт ч сөргөөр нөлөөлж байгааг та хөндлөө. Төрөөс энэ тал дээр ямар бодлого баримталбал зохистой вэ?

-Гадаад зах зээлд экспортолж буй уул уурхайн бүтээгдэхүүний үнийн бодлого, Монгол Улсын өрсөлдөх бодлого нэг байх ёстой. Ийм бодлого байхгүй биш байдаг ч хэрэгжүүлдэггүй. Монгол Улсын эрх ашиг гэж бий. Үүнийг ганцхан компанийн эрх ашгаас болж үгүйсгэж болохгүй. Нийтлэг эрх ашигт л захирагдах учиртай. Экспортын бүтээгдэхүүний үндсэн орлогыг олдог эрдэс баялгийн бүтээгдэхүүний нэг нь нүүрс. Тэр дундаа коксжих нүүрений зах зээлд Монгол Улс нэг бодлоготойгоор орол-цох хэрэгтэй. Төр, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд байж болохгүй. Үүнээс болж нийтлэг эрх ашиг хохирч байна. Явцуу хүрээний ашиг сонирхлоос ялагдал хүлээж байна
 
-БНХАУ томоохон коксжих нүүрсний импортлогч төдийгүй олборлогч орон. Үнийн өсөлтөд урд хөршийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нөлөөлсөн үү?

-Нүүрсний үнэ өмнөд хөршийн зах зээлийн нөхцөл байдал болон бодлогоос шууд шалтгаалж байгаа. Агаарын бохирдол болон бусад шалтгааны улмаас хүнд үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлөө сааруулах болсон. Тэр дундаа хүнд нөхцөлд ашиггүй ажиллаж байгаа нүүрсний уурхайгаа олноор хаах Засгийн газрынх нь бодлого нөлөөлсөн. Үүнээс болоод өмнөд хөршийн дотоодын коксжих нүүрсний олборлолт, нийлүүлэлт багассан. Энэ нь ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн эрэлтээс хоцорч байна. Гадаад зах зээл дээрх ган төмөрлөгийн эрэлт хэрэгцээ байсаар байгаа. Тиймээс урд хөрщийн ган үйлдвэрлэгчид ашиг олох, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд эрчимтэй ажиллаж байна. Тэдний хувьд гол түүхий эд нь коксжих нүүрс. Хэдий бодлогоор гангийн үйлдвэрлэлийг сааруулах гэж оролдож байгаа ч зах зээлийн эрэлт, хэрэгцээ байгаа учраас огцом буурахгүй.

Зах зээл дээрх үнийн өсөл-тийг Австрали улс амжилттай ашиглаж, богино хугацаанд өндөр ашиг олж байна. Мөн нүүрсний үнэ өсөхөд уурхайнуудын жилийн ажиллах хоногийг 330 өдөр байсныг 276 болгож цөөрүүлсэн нь голлох нөлөө үзүүллээ. Манай улсын хувьд нүүрсний худалдааны гэрээгээ уян хатан, илүү ашиг тустай байхаар хийх шаардлага эвдээс харагдаж байгаа. Манайхан гэрээний хатуу нөхцөлөөсөө гарч чадахгүй байна.

-Нүүрсний салбарг тулгамдаж буй ямар сорилт байна вэ?

-Манайх нүүрсээ их хэмжээгээр гаргаж чадахгүй байна. Мөн үнээр өрсөлдөж чадахгүй байгаа. Төмөр замаар бус, зөвхен авто машинаар нүүрсээ зөөдөг учраас өртөг өндөр. Хэдий сайн чанарын нүүрс гаргадаг ч тээврийн зардлаас болоод олборлолтын хэмжээгээ өсгөж чаддаггүй. Энэ болгон нүүрсний салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Бид экспорт болон үнээ нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ баяжуулах шаардлага тулгарч байгаа. Сорилт гэвэл дотоодын экспортлогч компаниудын өрсөлдөөн ширүүсэж байгаатай холбоотойгоор гадаад зах зээлд үнээ өсгөх боломжгүй байна. Компани хоорондын өрсөлдөөнөөс болж нүүрсний салбар бүхэлдээ алдагдап хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрсдийн дотоод явцуу хүрээний ашиг сонирхлоос нүүрсний зах зээл дээр ялагдал хүлээж байна.
 
Б.Баяртогтох
[ЗГМ]


Т.Наран: Нүүрсний салбарт маш том боломж бүрдлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани