Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Сүрэн: Дэлхийн жишигт нийцсэн төмөр замтай болохгүй бол Тавантолгойн нүүрс 20 доллар байсаар байх болно

О.Сүрэн: Дэлхийн жишигт нийцсэн төмөр замтай болохгүй бол Тавантолгойн нүүрс 20 доллар байсаар байх болноУИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэнтэй ярилцлаа.

 

-Та бол мэргэжлийн төмөр замчин. Бас УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн. Тэгэхээр та бидний ярилцлага төмөр зам хийгээд улс төрийн хүрээнд өрнөх байх. УБТЗ-ын шинэ дарга томилогдоод хэдхэн хонож байна. Нэгдүгээрт, хугацаа нь дуусаагүй Л.Пүрэвбаатар даргыг солих ямар шалтгаан байсан бэ?

-Төмөр зам бол улс төр, бизнесийн салбарын ашиг сонирхолд маш их өртдөг болсон салбар. Засгийн газар юм уу Зам тээврийн сайд өөрчлөгдөхөд л Замын даргыг сольдог болсон. Сүүлдээ УИХ-д төлөөлөлтэй болж байгаад Төмөр замын даргыг авдаг жишгийг тогтоолоо доо. Жишээ нь УБТЗ-аас салаалж тавьсан 90 гаруй км суурь бүтэц эзэмшдэг, тээвэрлэлт хийдэг, гаднын эзэнтэй компани замын даргыг томилуулах асуудлыг нэлээн эртнээс хөөцөлдөж эхэлсэн. Сонгуулийн үр дүнгээр энэ компани УИХ-д төлөөлөлтэй болсон нь Засгийн газар, төмөр замд төлөөлөл бий болгосон гэж ойлгож байгаа. Иймд Замын даргад нэлээд зоригтой хүн өрсөлдөнө биз дээ. Хараад байхад сая яг л тийм үйл явц болж өнгөрлөө.

-Хоёрдугаарт, даргын өрсөлдөөнд та яагаад оролцсонгүй вэ. Мэргэжлийн төмөр замчин очих ёстой байдаг бол энэ албан тушаалыг хамгийн сайн хаших хүний нэг гэж таныг хардгийн хувьд Төмөр замын даргад нэр дэвших болов уу гэж харж байлаа?

-Би өөрөө хувийнхаа ажлыг дийлэхгүй л явна.

-Төмөр замын даргад өрсөлдсөн гурван хүний хоёр нь төмөр замын салбарынх, тогооных нь хүмүүс. Нөгөө нь улстөрч. Энэ гурван хүний тэр нь томилогдвол салбартаа хэрэгтэй юм даа гэсэн бодол бол байсан биз дээ?

-Тийм. Л.Халтарын хувьд унаган төмөр замчин. Энэ салбартаа ажиллаж, унаж босож явсан хүн. Мэргэжлийн, маш сайн төмөр замчин. Тиймээс төмөр замаа зөв утгаар нь хөгжүүлэх, улс төр бизнесийн бүлэглэлээс ангижруулах санаатай байсан байх. Д.Загджавыг улс төрийн харьцангуй эрүүл хүрээнийхэн дэмжсэн байх. Гэхдээ Д.Загджав улс төрийн нөхцөл байдлаа арай дутуу үнэлсэн юм болов уу гэж ойлгож байгаа. Нөгөө талаас замын даргын томилгоо 50 хувь оросуудаас хамаарч явдаг. Оросууд манайхныг улс төр, бизнесийн бүлэг¬лэлээс шалтгаалж замын даргаа өөрч¬лөх болгонд өөрсдийн ашиг сонирх¬лыг үргэлж оруулдаг. Яг ийм сонирхлын үүднээс УБТЗ-ын ерөнхий инженер гэж салбарынхаа техникийн бодлогыг хариуцдаг хамгийн чухал албан тушаалыг тэд өөрийн болгож авлаа.

-Ерөнхий инженерийг бол манай талаас томилдог байсан байх аа?

-Тийм ээ. Гэтэл сүүлийн хэдэн томилгооноос гол гэсэн орлогч нарыг дандаа оросууд томилсон. Өмнө нь Санхүү эрхэлсэн, Хөдлөх бүрэлдэхүүн эрхэлсэн орлогчийг авсан. Одоо техникийн бодлого хариуцсан орлогчийг авчихлаа. Харин монголчуудад болохоор замын даргааас гадна Хөдөлгөөний аюулгүй байдал, Хөдөлмөр хамгаалал гэсэн ач холбогдол багатай ч илүү хариуцлага хүлээх орлогчийг нь үлдээсэн. Ер нь УБТЗ өнөөдөр Оросын ялангуяа "РЖД”-гийн эрх ашгийг хамгаалсан хэлбэр рүүгээ өдөр болгон явж байгаад би хувьдаа маш их эмзэглэдэг. Тэгэхээр Төмөр замын даргыг гурван жилээр тавих сонгох бол асуудал биш. Үнэхээр манай улс төрийн буруу тогтолцооноос болж улс төр бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол төмөр замыг улам муу тал руу нь явуулж байна даа.

Уг нь төмөр зам далайд гарцгүй манай орны хувьд номер нэг үндэсний аюулгүй байдлын баталгаа юм шүү дээ. Дэлхийн олон дайн төмөр замаас болж гарч байсан. Ойрын жишээ хэлэхэд 1905 оны Орос, Японы дайн Манжуурын төмөр замыг хэн эзэмших вэ гэдгээс гарсан. Тэгэхэд бид зүгээр л май гээд бэлэглэчихлээ. Д.Жигжиднямаагийн хувьд ажиллахыг нь харах л үлдэж. Технологийн маш нарийн бөгөөд хүнд ажилтай төмөр замчдыг яам тамгын газартай адилтган бүтцийн өөрчлөлт нэрээр битгий бужигнуулаарай. Чиний миний хүн гэж битгий солиорой гэж захих байна.

-90 км төмөр зам барьсан хувийн компани гэж та хэллээ. Энэ бол "Болд төмөр Ерөө гол”-ыг хэлж байна гэж би ойлголоо. Зөв үү?

-Зөв, зөв.

-"Болд төмөр Ерөө гол”-ынхон УИХ-д төлөөлөлтэй болчихлоо, Замын даргыг авахаар зүтгэсэн гэхээр тэдний зүтгүүлсэн хүн нь Төмөр замын шинэ дарга Д.Жигжиднямаа мөн үү. Тэр хүн яаж "Болд төмөр Ерөө гол”-той холбогддог юм бэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн яриа, таавар гардаг. Би тэрхүү мэдээллийн хүрээнд тэгж харж байгаа юм. Д.Жигжиднямааг Тээвэр эрхэлсэн орлогч байх үед Замын-Үүдэд авчраад Монголын вагонд ачих олон улсын дүрэмтэй ачаа Эрээнд "Болд төмөр Ерөө гол”-ын вагонд ачигддаг схем байсан юм. Сүүлдээ УБТЗ-ын биш Эрээний төмөр замынхан вагон хуваарилдаг ачдаг болсон. Эндээс хардлага эхэлсэн юм. Дараа нь үүнийг солих гээд чадаагүй. Ер нь Д.Жигжиднямааг "Болд төмөр Ерөө гол”-той холбоотой гэдгийг саяын томилгооноос гадна өмнө нь явуулж байсан ажлаар нь үндэслэж бичиж, ярьж эхэлсэн байдаг юм. Цаашлаад УБТЗ "Болд төмөр Ерөө гол” гэсэн гадаадын эзэнтэй компанийн төмөр зам болчих вий гэсэн эмзэглэл энэ салбарынханд байгаа.

-Таны эмзэглэл бодитой байх шалтгаан мэргэжлийн бус бидэнд ч харагдаж байна. Яагаад гэхээр "Болд төмөр Ерөө гол”-ын 90 гаруй км төмөр замыг барьчихсан байгаа. Тэр нь цаашаагаа "МТЗ”-ын эзэмшлийн 30-иад км замтай холбогддог. Тэгэхээр "МТЗ”-ын зам бол ерөөсөө л "Болд төмөр Ерөө гол”-ын замыг ашиглахгүйгээр гол замтайгаа холбогдож чаддаггүй тийм нөхцөл байдал үүсчихээд байна?

-Төр салаа замын хувьд эзэмшдэг хэд хэдэн үндэслэл байдаг. Хуульд заасан ач холбогдлоор нь суурь бүтцийн 51 буюу түүнээс дээш хувийг төр эзэмшиж болно гэдэг заалт нь зөвхөн салаа зам дээр хэрэглэх заалт юм. Хил гарч байгаа ба стратегийн орд газар руугаа тавьсан 100 хувь төрийн эзэмшлийн гол замаа ачаа тээврээр дэмжих зорилгоор түүнтэй огтлолцсон салаа замын 51 ба түүнээс дээш хувийг төр эзэмшдэг жишиг улс орнуудад байдаг. "Болд төмөр Ерөө гол”-ын төмөр замаас Төмөртэй орд хүртэл тавьсан 30-аад км төмөр зам нь хуулиараа ч ач холбогдолоороо ч төрийн байх ямар ч үндэслэл байхгүй.

-Гэтэл зууны бүтээн байгуулалт боллоо гээд л өнгөрсөн жил дарга нар очиж тууз хайчлаад байсан шүү дээ.

-Ямар юмны зууны бүтээн байгуулалт байх вэ. Төр эзэмшээд байх ямар ч ач холбогдолгүй зам. Яагаад гэвэл Нэгдүгээрт, тэр замыг тавьсан орд нь улсынх биш. Хоёрдугаарт, энэ зам нь 100 хувь хувийн салаа замаас үргэлжилсэн салаа зам юм. Энэ зам бол тэр ордын эзэд болон "Болд төмөр Ерөө гол” компанийн эзэмшилд байх ёстой төмөр зам юм. Төрд бол нэг төгрөгийн үнэгүй эд.

-"Зууны бүтээн байгуулалт”-ыг хэлээд байна уу?

-Тийм ээ. Тэр ордыг төрийн эзэмшлийнх биш гэж би ойлгож байгаа юм. Хувийн хэвшлийн салаа замаа үргэлжлүүлээд 30-аад км зам тавьчихаад төр түүнийг нь 100 хувь авна гэдэг бол зүгээр л луйвар. УБТЗ-тай огтлолцож байгаа 30 гаруй км зам бол төрд ашигтай, ашиггүй нь огт хамаагүй. Угаасаа манай төр төмөр замынхаа 50 хувийг эзэмшдэг зам руугаа оруулж байгаа салаа замаа тэр тусмаа 100 хувь хувийн хэвшил, гаднынхан эзэмшдэг замаа ашиглуулаад буцаагаад худалдаад авч байгаа нь Монголын төр эзэнгүйн шинж. Хулгайч луйварчдын төлөө үйлчилдэг болчихсон л гэж харж байна. Тэр зам хэнд үнэтэй вэ гэвэл нэгдүгээрт, тухайн замыг тэтгэх ачаа өгч байгаа "Болд төмөр Ерөө гол”-д л ашигтай. Эндээс Монголын төр эзэнгүй болчихсон, луйварчдын гарт хэдийнэ орсныг харж болно.

-Төр эзэмшилдээ авсан гэхээр Монголын төмөр зам компани (МТЗ)-ийн эзэмшилд ирсэн гэсэн үг биз дээ?

-Мэдэхгүй байна. "МТЗ”-аас өөр төрийн мэдлийн төмөр замын компани байхгүй юм чинь тэнд л байгаа байх. Ямар ч байсан дээрх төмөр замыг төр худалдаад авсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээс хараад гайхаж сууна.

-"МТЗ”-ын эзэмшилд тэр зам орсон уу гэж асуугаад байгаа нь одоогийн сайд Д.Ганбат тухайн үед "МТЗ”-ын гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан болохоор ямар нэгэн холбоо байгаа юм болов уу гэж сэтгүүлчийн хардах эрхээ эдлэх гээд л…

-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Хэвлэлийн хэмжээнд мэдээлэлтэй л байна. Гэхдээ тэр зам төрд нэг төгрөгийн үнэгүй гэдгийг дахин хэлье. Ямар зорилгоор хэн нь худалдаж авсан юм бол бүү мэд.

-Уг нь тухайн замыг УБТЗ-ын замтай огтолцуулсан бол ашигтай байх байсан уу?

-Салаа зам ер нь ашиггүй байдаг юм. Яагаад гэхээр УБТЗ-ын 50 хувийг л төр эзэмшиж байгаа учраас түүнээс салбарлаж байгаа зам, тэрийгээ ачаа тээврээр дэмжиж явдаг. Түүнээс биш салаа замаас салсан замыг цаашаа үргэлжлүүлээд тавьсан салаа замыг төр нь худалдаж авдаг жишиг дэлхийн түүхэнд байхгүй. Хувийн компанийн тавьсан салаа замаас үргэлжлүүлсэн салаа замыг шүү дээ.

-1949 оны гэрээгээр УБТЗ-ын 50 хувийг Монголын төр эзэмшдэг. Суурь бүтэц нь 100 хувь улсын мэдэлд байхгүй байх нь ямар хор хохиролтой байдаг юм бэ. Хэрвээ 100 хувь төрийн мэдэлд байвал ямар ашигтай байдаг юм бол

-Энгийнээр тайлбарлавал автозамтай адилхан. Дархан, Замын-Үүд рүү явж байгаа автозамын тодорхой хувийг нь хувийн хэвшил эзэмшээд эхэлбэл "Чиний машин явахгүй. Миний машин явна” гэнэ биз. Дээрээс нь, тээврийн хураамж өндөр авна гээд зовооно. Үүнтэй л адилхан. Далайд гарцгүй манайх шиг оронд төмөр зам шиг үндэсний аюулгүй байдалд хамгийн их ач холбогдолтой зүйл байхгүй. Бидний хувьд далайд гарцгүй, манайх өргөн царигтай, хятадууд нарийн царигтай учраас Эрээн хүртэл л явдаг. Ийм учраас уул уурхайн бүтээгдэхүүнээс эхлээд бүх юмаа тэндхийн үнээр өгч байгаа. Дэлхийн зах зээлийн үнээр өгөх ямар ч боломжгүй. Эрээнд очоод ачаагаа буулгасан л бол тэндхийн үнийг дагахаас өөр аргагүй. Нүүрсний үнэ жишээ нь 200 ам.доллар байлаа гэхэд яг тэр үнээр Эрээнд аваачаад зарна гэж хэзээ ч байхгүй.

-Одоо бол Австралиуд нүүрсээ 300 доллараар бид аман дээрээс нь 20 доллараар зарж байна гэж халаглаад байгаа шүү дээ. Ингэхгүйн тулд яах ёстой юм бэ?

-Уурхайн аман дээрээс шууд далайд гарах дэлхийн стандарт гэж бий. Өөрөөр хэлбэл, дэлхийн стандартаар ажилладаг тийм л төмөр замтай болох хэрэгтэй. Ингэхгүй бол сайн чанарын нүүрсээ Эрээний болон уурхайн аман дээрх үнээрээ өгсөөр байх болно. Уг нь Зам тээврийн яаманд Диспитчерийн албыг бий болгосон. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах зорилгоор. Тэгэхээр энэ алба юу хийх ёстой юм гэхээр Дэлхийн худалдааны байгууллага, Далайд гарцгүй орны дамжин өнгөрөх худалдааны конвенц, Варшавт төвтэй олон улсын төмөр замын холбооны дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Төмөр замаар хоногт хэчнээн галт тэрэг ямар маршрутаар явуулах, ямар боомтод хүргэх зэргийг сар, жилээр нь аваад тээвэрлэлтийн график гаргах ёстой юм. Манайд хил огтолсон Баянтүмэн, Наушк гээд хоёр гарц байдаг. Тэгэхээр дээрх албаныхан энэ замаар явж байгаа гал тэрэгнүүдийг цаашаа явуулах ямар боломж байна гэдгийг нь график маягаар гаргаж байх ёстой байдаг. Гэтэл суурь бүтэц, тээвэрлэлтээ Оростой 50, 50 хувь эзэмшдэг болохоор хийж чадахгүй байна. Одоо Тавантолгойд олон улсын зэрэглэлийн нарийн царигтай төмөр зам тавьчихвал энэ алба жинхэнэ утгаараа ажиллана.Харамсалтай нь, төмөр замаа ч тавьж чадахгүй улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын хүрээнд л ажиллаж байна. Шинээр сайд болсон хүмүүс нь ч намынхаа болон өөрийнхөө сонгуулиар ажилласан хүнийг цалинтай болгох шат нь төмөр зам болчихоод байна. Хөдөлгөөн зохицуулалтын албанд гэхэд нэг ч мэргэжлийн хүн байдаггүй юм гэсэн. Баахан биеийн тамирын багш, хуульч суудаг гэж би сонссон.

-Суурь бүтцийг 100 хувь эзэмшдэггүй болохоор олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхийг Оросоос шаардаж чаддаггүй юм байна гэж ойлгож болох уу?

-Монголоос хойшоо гарч байгаа ачааг монгол вагонд ачаад ч гаргадаггүй юм шдээ.

-Яагаад?

-Оросууд танай вагоныг хүлээж авахгүй гэдэг. Олон улсын гэрээ конвенцоо биелүүлэхийг шаардаж зарга үүсгэлээ гэхэд 50 хувийг эзэмшдэг оросуудаас бас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг юм.

-Хэрвээ бид суурь бүтэц, тээвэрлэлтээ 100 хувь эзэмшдэг байсан бол ямар давуу эрхийг эдэлдэг юм. Хууль дүрэмдээ яг юу гэж заасан байдаг юм бол?

-Далайд гарцгүй орны дамжин өн¬гөрөх конвенцийн маш том заалт байдаг. Тэр нь далайд гарцгүй орны галт тэргийг үг дуугүй хүлээж авна. Ингэдээ дотоод тарифаараа тухайн галт тэргийг хүссэн нь боомт руу нь хүргэж өгөх тухай. Варшавт төвтэй олон улсын төмөр замын холбоо бол тухайн улсын вагон, өөрийнхөө ачааг тээвэр¬лээд явахад ямар нэгэн байдлаар саад болохгүй байх зохицуулалтыг хий¬дэг. Варшавт төвтэй төмөр замын хол¬бооны дүрэм, техникийн нөх¬цөлөөр Оросын нутгаар Монголын вагон явахад илүү техникийн нөхцөл шаардах¬гүйгээр өөрсдийн стандартыг шаарддаг. Тэгээд өөрсдийн дотооддоо мөрддөг тарифаар манай ачааг явуулах үүрэгтэй. Суурь бүтцээ 100 хувь төр эзэмшдэг бол ийм сайхан боломжууд байдаг.

-Суурь бүтцээ бүрэн эзэмшдэггүй болохоор Оросуудад монопуульдаг юм байна. Тэгвэл Хятад руу холбогдохын тулд заавал нарийн царигтай төмөр замд бидэнд хэрэг болно. Тавантолгойгоос Хятад руу нарийн царигтай төмөр тавих илүү ашигтай байх нь ээ?

-Тийм. Олон улсын хууль дүрмээр зохицуулаад л цаад боомт руугаа хүрнэ. Манайхан яриад байгаа. Өвөрмонголтой хамтраад төмөр зам тавина гэж. Тэр өртөө бол яг үнэндээ зүгээр уурхай хүртэл Хятадаас оруулж ирэх салаа зам. Өөрөөр хэлбэл, олон улсын хууль дүрмээр зохицуулахгүйгээр орон нутгийн дүрмээр явуулах салаа зам.

-Зам тээвэр, хөгжлийн яамнаас Өвөрмонголын Шилийн гол аймагтай төмөр замын асуудалд хамтран ажиллахаар болсон тухай мэдээлэл гарсан. Энэ нь бидний хүсээд байгаа нүүрсээ Тянжинь боомт руу аваачдаг замын эхлэл нь болох юм биш үү?

-Эсрэгээрээ тэр хүслийг бүрэн хааж байгаа асуудал.

-Яагаад?

-Олон улсын хууль дүрэм, Варшавт төвтэй төмөр замын олон улсын холбооны дүрмээр биш Шилийн гол аймаг, Монгол Улс хоёрын хооронд байгуулсан гэрээний дагуу л явна. Өөрөөр хэлбэл, Зам тээврийн яамны Хөдөлгөөн зохицуулалтын албаар орж зохицуулах нөхцөл бүрдэхгүй. Харин Шилийн гол аймгийн үнээр нүүрсээ хүргэх гэж байгаа маш буруу асуудал.

-Тэгээд яана гэж?

-Урагшаа бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаа компаниуд нийлж байгаад олон улсын дүрэм журмаар зохицуулах стратегийн нэг л замтай болох ёстой. Тэр нь 100 хувь төрийн мэдэлд байх ёстой. Тэр замаасаа уурхайнууд руугаа салаа зам тавих эсэх нь тэдний өөрсдийнх нь асуудал. Тэгж байж төмөр замын ачаа, тээвэрлэлт олон улсын хууль дүрмийн дагуу явна. Ингэхгүйгээр Өвөрмонголын Шилийн гол аймагтай гэрээ хийгээд хил гарсан мухар замыг оруулах нь буруу. Энэ нь Шилийн гол аймаг руу бүтээгдэхүүнээ гаргадаг салаа замтай болж буйгаас өөрцгүй. Миний хувьд үүнийг битгий хийгээсэй гэж маш их мөрөөдөж, санаа тавьж байна. Хэрвээ энэ замыг баривал Говь-Алтайгаас Өвөрмонголын нэг аймагтай нийлсэн замтай болно. Хөшөөтөөс бас л Өвөрмонголын салаа мухар зам бий болно. Тэр нь цааш явсаар Дорнод, Сүхбаатар гээд олон салаа замтай болно. Үр дүнд нь бид дэлхийн зах зээлд хэзээ ч гарахгүй. Өвөрмонголын нэг, нэг аймгийн үнээр арилждаг тогтолцоотой болох эхлэлийг нээж өгнө. Тиймээс хилээр бүтээгдэхүүнээ гаргадаг хувь, хувьсгалын хүмүүс бүгдээрээ нийлээд ганцхан суурь бүтэц нь төрийнх байх стратегийн нэг замтай болох хэрэгтэй.

-Нүүрсний үнэ 300 доллар байсан ч хамаарахгүй гэсэн үг үү?

-Дэлхийн зах зээлийн үнэ 1000 ам.доллар хүрсэн ч Шилийн гол аймгийн үнээр л зарсаар байх болно.

-Таны хэлдэг "Тавантолгой анхдагч уу, төмөр зам анхдагч уу” гэдгийн учир ийм байх нь ээ.

-Төмөр замгүй бол мянган сайхан орд газартай байгаад нэмэр байхгүй. Тэр орд газрыг үнэд хүргэх зүйл нь ерөөсөө л төмөр зам.

Ярилцсан: С.Гандөл, С.Ононтуул

О.Сүрэн: Дэлхийн жишигт нийцсэн төмөр замтай болохгүй бол Тавантолгойн нүүрс 20 доллар байсаар байх болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани