Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Захирлуудыг золигт гаргасаар байх тогтолцооны гажиг

Захирлуудыг золигт гаргасаар байх тогтолцооны гажиг

 

Төр солигдлоо. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлууд ээлж дараалан "аав”-ын хаалга татаж эхэллээ. Гэхдээ энэ үйл явц өчигдөрхөн, 2016 оны сонгуулийн дараа эхэлсэн юм биш. Уг гарлыг нь ухаад үзэх юм бол 2012 оны сонгуулийн дараагаас эрчимтэй үргэлжилсэн байгаа юм. Хамгийн сүүлд, Хөгжлийн банкийг тойрсон янз бүрийн мэдээлэл олны анхаарлыг ихээр татаж байна. МАН Засгийн газраа байгуулаад удалгүй ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг томилсон. Тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг энэ сарын 11-ний орой АТГ-ынхан баривчлан саатууллаа. Ингэж хорьсны дараа дээрх ажлын хэсгээс мэдээллийг олон нийтэд хүргэж эхэлсэн. Хэвлэлд гарч буй мэдээллээс үзэхэд ажлын хэсгийнхэн Хөгжлийн банктай холбоотой зөрчлийг Засгийн газарт танилцуулж, дараа нь холбогдох мэдээллийг АТГ-т өгчээ. Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр " ... Шалгалт хийх явцад ноцтой зөрчлүүд илэрсэн. Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй санасан зоргоороо салхинд хийсгэж, сарвууныхаа салаагаар урсгаж байсан юмуудаа гэж санагдсаныг нуух юун.

 

Үүнээс гадна тус банкны дотоод үйл ажиллагаа, удирдлагуудтай холбоотой ноцтой зөрчлүүд ч илэрсэн” хэмээн мэдэгдсэн юм. Н.Мөнхбатыг 20 гаруй тэрбум төгрөгийг хувийн банкны данс руу шилжүүлсэн. Мөн таван сая иенийн хэрэгт буруутгаж байгаа. Түүнчлэн "Чингис”, "Самурай” бондын зарцуулалттай холбоотой томоохон асуудал үүсч байгаа ажээ.

 

Уг нь Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэйгээр 2011 онд байгуулж байв. 2012 онд АН засгийн эрх авч, гүйцэтгэх захирлаар нь Н.Мөнхбатыг томилж байлаа.

 

Тэрээр 2016 оны наймдугаар сарын 18-нд чөлөөлөгдөж оронд нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Батбаярыг томилжээ. Ингээд арваад хоногийн өмнө Н.Мөнхбатад хэрэг үүсгэн, УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгаж эхэлжээ. Б.Батбаяр нь Сангийн яамны Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн  Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед "Самурай” бондыг олон улсын зах зээл дээрээс босгох яриа хэлэлцээрийг эхлүүлэхэд гар  бие оролцож байсан гэнэ.

 

Үүнээс ганцхан сарын өмнө Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэмийг АТГ-аас цагдан хорив.

 

Түүнийг Эрүүгийн хуулийн 268 дүгээр зүйл ангид заасны дагуу банкны хууль тогтоомжийг зөрчиж найдваргүй зээл гаргасан гэх үндэслэлээр буруутгаж байгаа гэнэ. Зарим эх сурвалжууд Т.Дорждэрэмийг зээл гаргаж, хахууль авсан гэж мэдээлж буй. Үүнээс өмнө буюу 2013-2014 он солигдох үеэр Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Н.Амгаланг цагдан хорьсон гэх мэдээлэл тарж байсан. Тэдний ажиллаж байсан Төрийн банк нь банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, эрсдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор 100 хувь төрийн мэдэлд, байгуулагдаад зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм.

 

 

Өнөөг хүртэл хувьчлах нь зөв, буруу гэгдэж явдаг МИАТ-ийг иймэрхүү асуудал тойроогүй. МИАТ ХК-ийн үе үеийн захирлууд холбогдсон "МИАТ-ийн хэрэг” гээч 2011 онд эхэлж, 2013 онд шүүхээр шийдэгдэж байв. Тодруулбал, МИАТ-ийн захирлууд "Дайны эрсдэлийн даатгал” нэрээр халхавч хийж, гадаад руу  их хэмжээний мөнгө гаргаж байсан нь илэрсэн байдаг.

 

Ингээд 2013 оны зургадугаар сарын 12-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд "Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3 буюу мөнгө угаасан, 156.3.3 буюу банкны хууль тогтоомж зөрчсөн  гэх үндэслэлээр буруутган ялласан байдаг. Саяхан даа, МИАТ ХК-ийн Коммерийн захирал Т.Батчулууныг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад намдав. 

 

Ер нь дээрхээс харахад Төрийн өмчит аж ахуйн нэгж, компанийн хөрөнгө, мөнгө хэний тушаал зараалаар хэрхэн зарцуулагдаж байдаг вэ? Яагаад эцэст нь компанийн гүйцэтгэх захирлууд хөрөнгө мөнгө шамшигдуулсан, албан тушаал эрх мэдлээ ашигласан гэмт хэргийн буруутан болдог вэ? Тэд үнэхээр гэмт хэрэгтэн мөн үү? Ийм асуултууд яахын аргагүй тавигдана. Эдгээрт хариулахын тулд Төрийн өмчит дахин нэг компанийн сүүлийн жилүүдийн түүхийг харъя.

 

"Эрдэнэс Таван толгой” ХК нь Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүрэгтэйгээр УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд байгуулагдсан. Тус компани нь "Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий  нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр ажилладаг юм.

 

Тэгвэл энэ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож ажилласан хүмүүс өөрийн албан тушаалын карьертаа цэг тавьж, эсвэл орон шоронгийн асуудалтайгаар ажлаа "өгдөг” аж. 2010 оны арванхоёрдугаар сарын 21-нд "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж гүйцэтгэх захирлаар Б.Энэбишийг түр томилох шийдвэр гаргажээ. Тэр үед "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга нь өдгөө Үндсэн хуулийн цэцэд очоод "нуугдчихсан”, тэр үед ТӨХ-ны дарга байсан Д.Сугар байжээ. Ингээд 2011 он гараад удалгүй Б.Энэбишийг жинхэлсэн байдаг. Харин АН засаг авсны дараа буюу 2012 онд түүнийг чөлөөлсөн. Тэр зүгээр чөлөөлөгдсөнгүй. Хятадын Чалько компанитай маш хямдаар нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. Том даацын 10 машины дугуй бас таван тэрбум төгрөгийн дугуй "шахсан” зэрэг хэрэгт буруутгагдсан. Улмаар эх орноосоо дайжиж, харьд амьдрах болсон. Тэр Монголд ирсэн эсэх, түүнд холбогдох хэрэг хэрхсэн нь өнөө хэр нь тодорхойгүй. Сүүлд 2013 онд тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "...Засгийн газар баталгаа гаргаж өгөхгүй, лицензээ барьцаалж болохгүй, зөвхөн нүүрсээр төлбөрөө хийх тийм хязгаарлагдмал нөхцөлтэй гэрээг Хятадын төрийн өмчит "Чалько” компанитай хийж, 350 сая ам.долларын зээл авсныг мэдэж байгаа байх. Тухайн үед холбогдох бүх байгууллагад нь удаа дараа танилцуулж байсан юм шүү. Засгийн газар шийдвэрээ гаргаад ард түмэнд 21 мянгыг тарааж байгаа нь байгалийн баялгаасаа бүх нийтээр адил тэгш хүртэж буй хэлбэр юм гэж бид ярилцдаг байсан. Бас 2011 ондоо багтааж Хүний хөгжил санд 330 тэрбум төгрөг хуримтлуулах үүрэг даалгавартай, үүнийг биелүүлэхийн тулд нэг сая тонн нүүрс олборлох шахуу зорилттой ажилласан бид 60 тоннын 10 ачааны машин авч, төлөвлөгөөт даалгавраа биелүүлсэн. Эдгээр машиныг одоо ч уулын ажилд ашиглаж болохоор байгаа. Ерөнхийдөө уурхайн ажлын явцад шаардлагатай сэлбэг, техникийг л бид тендер зарлан шалгаруулалт явуулж авсан. Түүнээс биш энд ямар ч "шахаа” байхгүй” гэсэн байдаг.

 

Б.Энэбишийн дараа 2012 оны аравдугаар сарын 11-нд УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал боллоо. Түүнийг хоёр жил гаруйн дараа буюу 2015 оны хоёрдугаар сарын 25-нд "хүргэн” Г.Дэнзэнгийн гэх хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Тэрээр 2015 оны дөрөвдүгээр сарын 21-нд намынхандаа хандан захидал бичсэн байдаг.

 

Я.Батсуурь захидалдаа "...Миний бие "Говь Повер” ХХК-тай хамаарах асуудлаар яллагдагчаар татагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсанаас хойш 45 хоног хоригдож байна. "Эрдэнэс Тавантолгой” ХК болон "Говь Повер” ХХК-ийн хоорондох маргааныг миний бие тухайн үед нь шүүхээр шийдүүлж, энэ компанийн тоног төхөөрөмжийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөр үнэлүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлж авсан юм. Гэтэл АТГ-аас намайг дээрх шүүхээр шийдвэрлэсэн асуудалтай холбогдуулан цагдан хорьж шалгаж байна.

 

Би энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд ямар нэг хууль бус үйлдэл хийж гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа. Тийм учраас энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар сайтар шалгуулж нэрээ цэвэрлэж авах чин эрмэлзэлтэй байна” гэжээ.

 

Я.Батсуурийг баривчилсны дараа 2015 оны дөрөвдүгээр сарын 9-нд "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томилов. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан энэ эрхэм Тавантолгойн ТУЗ-ийн дарга байсан. Харин тэрээр "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар 20 хүрэхгүй хоног ажилласны дараа ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байдаг.

 

Дараа нь 2015 оны тавдугаар сарын 7-нд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Батбилэгийг томилов. Б.Батбилэг тус компанийн Борлуулалт, Маркетинг, Ложистикийн газрын захирлаар 2013 оноос ажиллаж байв.  Б.Батбилэг бас л удсангүй. Түүнийг 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд "Эрдэнэс Тавантолгой” компанид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхийг эсэргүүцсэн "Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн ТУЗ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэнтэй холбогдуулан Засгийн газрын шийдвэрээр ажлаас нь чөлөөлөв. Ингээд шинэ гүйцэтгэх захирал томилогдтол  "Эрдэнэс Монгол” ХК-ийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан Т.Билгээ гүйцэтгэх удирдлагыг түр орлохоор болсон байдаг. 2016 оны есдүгээр сарын 2-нд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж Д.Ариунболдыг гүйцэтгэх захирлаар томилсон юм.

 

Эндээс үзэхүл, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал сүүлийн зургаан жилд таван удаа солигджээ. Одоо ажиллаж буй Д.Ариунболдоос бусад нь ямар нэг байдлаар улс төрийн болон албан тушаалын карьертаа цэг тавьсан байна. Хөрөнгө, мөнгө идэж уусан, төрийн өмч шамшигдуулсан, бусдад дээрх боломжийг олгосон,  албан тушаалдаа хайнга хандсан гэх мэтийн хэрэгт буруутгагдан ажлаа өгсөн байдаг аж.

 

Зөвхөн "Эрдэнэс Тавантолгой”-н хэдэн захирал ч бус, Хөгжлийн банкны Н.Мөнхбат, Төрийн банкны Т.Дорждэрэм, МИАТ-ийн захирлууд холбогдсон хэргийн цорын ганц буруутнууд мөн үү?

 

Үүнд хариулт олохын тулд нийтлэлч Баабарын үгийг эш болгох нь зүйтэй гэж үзэв. Тэрээр 2013 онд МИАТ-ийн захирлуудыг шийтгэгдэх үед "..Энэ бүхэн тогтолцооны буруу” гэж цахим хуудастаа жиргэж байсан. Тэр үед түүний үг хэнд ч хүрээгүй. Тэрээр саяхан болсон Invest Mongolia чуулганд оролцож илтгэл тавихдаа анхаарал татах үндэслэл бүхий үг хэлээдхэв. Баабар хэлэхдээ "...Төрийн бодлогын залгамж чанар байдаггүй нь сонгогдсон улстөрчдөд юуг ч самрах эрх олгодог тогтолцоотой холбоотой” гэв. Мөн "...Улсын үйлдвэрүүдийн дөнгөж 23 хувь нь л ашигтай ажиллаж байгааг 2013 онд Ерөнхий сайд мэдэгдэж байсан. ...Хамгийн эерэг үзүүлэлт нь хүн өөрийнхөө юмыг хулгайлдаггүй гэдэг энгийн логикт оршино. ...Хувьчлал хийгээгүй цагт Монголын төрд ямар ч ахиц гарахгүй” гэжээ.

 

Үнэндээ Баабарын үгийг улс төрийн "орчуулга”-тай ойлгож болох юм. Гэхдээ тэр ганц л зүйлийг хэлээд байна. Төрийн өмчинд албан ту­шаалт­нууд, эрх мэдэлт­нүүд л гар дүрж байна, завшиж байна гэдгийг л тэр хэлээд байгаа юм. Энэ үнэн.

 

Хувийн банкны захирал хэн нэгэнд зээл гаргаад шанд нь хэдэн төгрөг халаасална гэж байх уу. Өөрийнхөө компанид зах зээлийнхээс хэд дахин өндөр үнээр дугуй худалдаж авах уу. Компанийнхаа ашгаас хэн нэгэн даргад ямар ч эргэлзээгүйгээр хэдэн тэрбумаар нь гаргаж өгөх үү. Хариулт нь "Үгүй” гэж гарна. Тэгвэл хэн нэгэн гүйцэтгэх захирал хэдийгээр бие даагаад, зөвхөн өөртөө зориулаад ийм хэмжээний "хөдөлгөөн” хийх үү. Бас л үгүй. Учир нь Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлыг намын болон хэн нэгэн даргын санал, хүсэлтээр л томилдог. Харъя. Хөгжлийн банкны Н.Мөнхбатыг "Фортуна” Н.Батбаярын туслах байсан гэдэг. Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд болоод түүнийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захир­лаар томилуулсан. Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэмийг ч нөлөө бүхий улстөрчийн хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн маш сайн мэднэ. Энэ мэтээр дурдвал гүйцэтгэх захирлууд бүгдээрээ "хэний хүн” болно.

 

Тиймээс тэднийг золигт гарч байгаа золиосны хүн гээд хэлчихэд огт хэтрүүлсэн болохгүй. Өнөөдөр ил харагдаж, дуулиан шуугиан болоод байгаа Хөгжлийн банкны Н.Мөнхбат л "Чингис”, "Самурай” бондын зарцуулалт, томчуудын санхүүжилт, тансаглалын өмнөөс ял сонсож магадгүй дүр зураг харагдаад байна. Бас хүргэн Г.Дэнзэн, Я.Батсуурь хоёрын асуудал байна. Я.Батсуурь туршлагатай улстөрч, дипломатч хүн. Г.Дэнзэн гэдэг бацаанд хэдэн тэрбумыг гаргаж өгөөд сууж байх хүн мөн үү.

 

Уг нь тэд Төрийн өмчит том компанийн гүйцэтгэх захирлын сэнтийд алдар цуугаа дуудуулан байж, олон хүний атаа жөтөөний дор томилогддог. Харин хэсэгхэн хугацааны дараа хуулийнхнаар тогтоол уншуулан хөөгдөн барин ажлаа өгнө. Шулуухан хэлэхэд тэд золигт гараад л дуусдаг.

 

Тэр үедээ тэд нөгөө­дүүлдээ найддаг. Харин нөгөөдүүл нь тэднийг золигт гаргадаг. Тэдний албыг үргэлжлүүлэн хашиж байгаа өнөөдрийн гүйцэт­гэх захирлуудыг ч ийм ирээдүй хүлээж байгааг үгүйсгэх аргагүй. Баабарын хэлснээр тогтолцоогоо өөрчлөхгүй л бол энэ байдал үргэлжилсээр байх ажгуу.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Захирлуудыг золигт гаргасаар байх тогтолцооны гажиг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани