Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

З.Нарантуяа: Нүүрсний үнэ өссөн цонх үеийг ашиглах хэрэгтэй

З.Нарантуяа: Нүүрсний үнэ өссөн цонх үеийг ашиглах хэрэгтэй

 

УИХ-
ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

 

-Манай улс жилд 2-3  тэрбум ам.долларын хөрөнгө оруу­лалт татна гэж Сан­гийн сайд мэдэгдсэн. Өнөө­гийн нөхцөл байдлаас харахад хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж байна уу?

-Хөрөнгө оруулагчдыг татъя гэвэл оруулсан хөрөнгө өгөөжтэй, найдвартай бизнесийн үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хэдхэн хуульд хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаална гэсэн заалт оруулаад, эсвэл Ерөнхий сайдын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалдаг хэл­тэс нэгж байгуулаад нэмэргүй. Сууриар нь засч, амласан зүйлээ хийдэг байх ёстой. Аль нам эрх барьснаас хамаа­рах­гүйгээр хөрөн­гө оруулагчидтай харил­цах төрийн бодлого тогт­вортой, гэрээ хэлэл­цээрийн дагуу ажилладаг байх чухал. Зөвхөн гадаадын биш дотоодын хөрөнгө оруулагчдын цэвэр өрсөлдөх эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх юм бол урьсан уриагүй өөрсдөө хүрээд ирнэ. Уул уурхайн салбараас гаргадаг бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өнөөгийнх шиг ханштай байх бол энэ салбар руу ирэх жил бүгд хошуурна гэж бодохгүй байна. Гэхдээ судалгаагаар 2020 онд гэхэд үнэ өсөх хандлагатай байгааг хөрөнгө оруулагчид тооцоолж байгаа байх. Хамгийн гол нь бид гэрээний үүргээ ягштал биелүүлдэг байх соёлд төр засгаас эхлээд бүх шатандаа суралцах шаардлагатай.

 

-Оюутолгой компани зэсийн баяжмалаа тодор­хой­­гүй хугацаагаар зог­соо­­лоо. Мөн гадаг­шаа гарч байгаауул уур­хайн бү­тээг­дэхүүний хураам­жийг нэмсэн нь эдийн за­сагт хэрхэн нөлөөлөх бол?

-Үүссэн нөхцөл байдлыг эерэг тал руу нь оруулахын тулд Засгийн газар хөрш орнуудтайгаа, ялангуяа Хятад улстай хэлэлцээрийн ширээнд сууж ойлголцох хэрэгтэй. Аливаа улс эдийн засгийн, улс төрийн харилцааны харилцан бие биедээ ашигтай, тааламжтай үед хөгжиж байдаг. Тиймээс хураамж нэмэх, бүтээгдэхүүнээ гаргахыг зогсоосон асууд­лын шалтгааныг яарал­тай олох ёстой. Бид эдийн засгийн нөхцөл байд­лаа одоогийнхоос дор­дуулахгүй байя гэвэл хүр­сэн төвшиндөө бүх гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлэх шаардлагатай. Ялангуяа нүүрсний үнэ өсч байгаа цонх үеийг ашиглаж гаргаж байгаа нүүрсээ үнэ хаялцуулж хурдан борлуулахад идэвхтэй шуурхай ажиллах нь чухал.

 

-Хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах асуудал тодорхойгүй шалтгаанаар хойшиллоо. Далай ламын айлчлалаас 

болж гадны хөрөнгө оруулалт хумигдлаа гэх шүүмжлэл байна?

-Эрх барьж байгаа улс төрийн хүчин олон зүйлийг томоор харж анхааралтай болгоомж­той хөдөлж байх ёстой. Хөрш орон, олон улсын зах зээл дээр гол үүрэг гүйцэтгэж байгаа бай­гуул­лага­тай ямар түвш­ний гэрээ хэлэлцээр хийж байгаа билээ гэдэг эрэмбээ тавьж, улс төрийн нөхцөлд ямар үйлдлээр эдийн засгийн ашигтай нөхцөлийг олж авах вэ гэдэг тал дээр бодлоготой байхгүй бол Далай ламын айчлалаас болж эдийн засгийн том хэлэлцээрүүдээ зог­сонги байдалд оруулж байна гэдэг бодлогогүй үйлдлийн үр дүн. Гео­политик, хөрш орнуу­дын­хаа харилцааг бодсон ч хэзээ хаана ямар үг хэлж, үйлдэл хийх вэ гэд­гээ тунгаахгүй бол сөрөг үр дагавар нь эдийн засаг, иргэдийн амьдрал дээр бууж байна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд орлогын нэмэлт эх үүсвэр хэрэгтэй. Мөн олон улсын валютын сантай яриа хэлэлцээрээ хурдан өрнүүлэхэд шуурхай ажилламаар байна.

 

-Засгийн газрын эдийн засгийг сэргээх хөтөлбөрт дотоодын хөрөнгө оруу­лалтыг дэмжсэн тө­сөлхөтөлбөрүүд хэр тусгагд­сан бэ. Үр дүнг нь хэрхэн харж байна?

-Засгийн газар мөрийн хөтөлбөрөө батлахдаа ч эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлахдаа ч нэг зүйлийг ялгаж олж харж чадаагүй. Богино, дунд урт хугацаанд ямар үе шаттай бодлогын шийдлүүдийг хэрэгжүүлэх юм. Түүндээ хүрэхийн тулд ямар арга ажиллагаа явуулах талаар богино, дунд, урт хугацааны арга хэмжээнийхээ ялгааг гаргаж чадаагүй. Тиймээс  Засгийн газрын ирэх дөрвөн жил хийх мөрийн хөтөлбөрт орсон бүх зүйлүүд бараг автоматаар эдийн засгийг хямралаас гаргах хөтөлбөрт орлоо. Гэтэл өнөөдөр эдийн засгийг хямраагаад байгаа гол хэдэн зүйлс хөтөлбөрт тусгагдах ёстой. Хямралыг даван туулахад аль нь нэн чухал юм. Түүнийг ямар хөрөнгөөр хэн хариуцаж хийх юм гэдэг цомхон тодорхой хэдэн арга хэмжээг нарийн төлөвлөх ёстой байсан. Гол хүндрэл бол төсвийн тогтворгүй байдал. Орлогоо нэмэх зүйл дээр анхаарлаа хандуулах ёстой байтал тойруу замаар хандлаа. Аль нь онцгой хөтөлбөр, аль нь Засгийн газрын ирэх дөрвөн жилд хийх ажил гэдэг нь ялгагдахгүй байна. Бодлого арга хэм­жээгээ ач холбогдлоор нь эрэмбэлж чадахгүй бай­гаа учраас миний хувьд мэргэжлийн бус Засгийн газар гэж шүүмж­лэлтэй ханддаг. Хөтөл­бөрт тусгагдсан зүй­лүүдийг харахад 1.8 жилд хэрэгжиж дуусах нь бит­гий хэл энэ хугацаанд дөн­гөж эхлэх олон зүйл байгаа.

 

-Олны анхаарлын төвд буй Хөгжлийн банкны талаар таны бодлыг сонсмоор байна?

-Хөгжлийн банкны шалгалтын дүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хөгжлийн банк гэдэг институцийнх нь хувьд Монгол Улсын нийгэм эдийн засагт ямар ач тус өгөв гэдэг талаас харвал шүүмжлэх хэрэггүй. Аль ч улс төсвийнхөө эх үүсвэрээр ирээдүйн хөгжлийн том төслүүд, хөгжлийг түргэтгэтгэх дэд бүтэц шугам сүлжээ зам харгуйгаа тавьдаггүй. Хөгжлийн банк бол арилжааны банкаас өөр институц. Хөгжлийн банкийг шалгахдаа арилжааны банкийг шалгадаг шалгуур хэмжүүрээр дүгнэсэн нь буруу. Гол зорилго нь ашиг хийхдээ биш. Мөн өөрийн эх үүсвэрээр алдагдлаа хааж байх ёстой гэвэл бүр худлаа. Нийгэм эдийн засгийн хөгжлийн  түргэтгэх том төсөл, мөнгөний урсгалыг олж авчрах утгаар нь үнэлэх юм бол Хөгжлийн банк 4.5 жилийн хугацаанд үүргээ амжилттай бие­лүүл­сэн. Цоо шинэ байгууллагын хувьд үйл ажиллагаа явуулахад нь улс төрийн оролцоо, хууль тогтоомжийн хувьд саад болсон зүйл бий. Хөгжлийн банкнаас санхүүжсэн 2000 төслийн мөнгө гадагшаа гараагүй, Монголд үлдсэн. Төслийн эерэг үр дүн гарна. Үйл ажиллагааны жижиг алдаа дутагдлыг том­руулах хэрэггүй. Цаа­шид анхаараад засч залруулаад явахад болно. Бүх бурууг тэнд ажиллаж байсан аппарат, залуу боловсон хүчинд үүрүүлээд байх юм бол энэ улсын төлөө хэн ажиллах юм бэ. Алдаа ололтыг нь зөв шүүл­түүрээр шалгаж эцэс­лэн шийдэж байж мэдээллийг өгөх хэрэгтэй.


С.УЯНГА


З.Нарантуяа: Нүүрсний үнэ өссөн цонх үеийг ашиглах хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

Өнөөдөр, 16:04
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

Өнөөдөр, 13:00
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

Өнөөдөр, 12:22
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

Өнөөдөр, 10:04
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани