Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Энхболд: Тавантолгойн 49 хувьд үндэсний компаниудыг ч оруул, “Шинхуа” нь ч орог

 
Л.Энхболд: Тавантолгойн 49 хувьд үндэсний компаниудыг ч оруул, “Шинхуа” нь ч орогУИХ-ын гишүүн Л.Энхболдыг "Ярилцах цаг” булангийн зочноор урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
 
-Тавантолгойн хэлэлцээг  Засгийн газар  хийж эхэлжээ  гэж хэвлэлүүд өнгөрсөн оны сүүлчээс бичсэн. Албан  ёсны  мэдээлэл алга. Өмнөговиос сонгогдсон  гишүүний хувьд та энэ сэдвээр Ерөнхий сайдад  асуулга тавьсны хариу бичгээр ирсэн гэх юм. Бодитой мэдээлэл өгнө үү?
 
-Тавантолгойтой холбоотой асуудал мэдээж олон нийтийн анхаарлын төвд байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч гэсэн янз бүрийн  зөрүүтэй  ойлголтуудаар ярьж, бичиж  байна. Тойргоос сонгогдсон гишүүний хувьд  сонгогчид маань маш олон зүйл дээр  асуулт тавьж, санал бодлоо илэрхийлж байгаа.
 
Энэ   үүднээс  та бүхний  ойлголт нэг байна. Би ч гэсэн тийм л байгаа. Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж,  УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд  асуулга тавьсан. Хариу нь ирсэн. УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж хэлэлцүүлэх  хүсэлтээ тавьчихсан байгаа.  Ингэхээр олон нийтэд  тодорхой мэдээллүүд очих  болов уу гэж бодож байна. Мөн би хувиараа ч гэсэн уулзаж санал солилцсон. Ерөнхийдөө Тавантолгойд ямар нэгэн хувилбар сонгож эхлээгүй байна. Маш олон хувилбар ярьж байгаа юм байна. Ганц үнэн юм нь юу вэ гэвэл, ямар нэгэн  хувийг зарахгүй.  Монгол Улсын газар нутгийг худалдахгүй.  Хоёр дахь үнэн нь юу вэ гэвэл,  байнгын хороод, УИХ-аар заавал хэлэлцүүлж батлуулна  гэсэн байгаа. Тиймээс энэ бол дөнгөж эхлэл төдий явж байгаа  процессыг илэрхийлж байна гэсэн үг юм.
 
Хоёр улсын Гадаад харилцааны сайд Гэрээний нөхцлийг сайжруулахаар ярьж байгаа 
 
-Хэлэлцээрийн тухайд хөшигний цаана худалдах гэж байна. Хятадуудтай хуйвалдаж ямар нэгэн юм хийх гээд байна гэсэн хардлага үүсээд байгаа. Энэ тухайд?
 
-Бидний ойлголтоор, мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр  гарсанчлан  Тавантолгойн 49 хувьд   Хятадын "Шинхуа”, "Эм-Си-Эс” тодорхой хувийг нь,  Эрдэнэс Тавантолгой мөн тодорхой хувийг эзэмшиж явах юм байна гэсэн мэдээлэл нэлээд гараад байгаа.  Миний хувьд анхаарал татаж байгаа асуудал нь Хятадад 400  сая ам.доллараар  худалдах гэж байгаа гэдэг үнэн үү, худал уу гэдгийг мэдэхийг хүссэн. Энэ нь  худал байсан. Ер нь бол худалдах гэдэг ойлголт байхгүй  гэдгийг би түрүүнд хэлсэн. Үүнийг тайлбарлахад, өнөөдөр тэнд Эрдэнэс Тавантолгой гэдэг оператор ажиллаж байгаа.  Гаргасан нүүрсийг нь   "Чалко” өрөндөө аваад байж байна. Тэгвэл энэ операторыг  л солих асуудал юм.
 
Солихдоо Монгол Улсын эдийн засагт  ашигтайгаар, уул уурхайн ямар нэгэн хууль дүрмийг  зөрчихгүй, байгаль орчинд ээлтэйгээр   солих шаардлагатай байна гэж үзэж, Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийж байгаа юм билээ. Гол нь эдийн засагтаа хурдан өгөөжөө өгч эхэлье, "Чалко”-ийн өрийг хурдан төлье, гаргаж байгаа бүтээгдэхүүнийг түүхийгээр нь биш баяжуулж гаргая, ядаж угааж гаргадаг болъё, нэмүү өртөг шингээе гэдэг зорилгоор оператор "Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани  шууд аль нэг компанитай гэрээ хийх биш  дунд нь сонгон шалгаруулалт зарлан өрсөлдүүлж, хамгийн боломжит хувилбараар оператор хийх компаниа  сонгох ажил явагдаж байгаа юм билээ. Тиймээс  үүнийг манай хэвлэлийнхэн   олон нийтэд зөв ойлгуулах нь чухал.
 
-Тавантолгойн 49 хувь заавал Хятадын  "Шинхуа”-д  байх ёстой юм уу?
 
-Миний хувьд 49 хувьдаа Монголынхоо үндэсний компаниудыг ч оруул, "Шинхуа” нь ч орог, хөрөнгө оруулагчид ч орж ирэг,  51 хувиа Монголын төр өөрөө аваад явбал яасан юм бэ гэдэг саналыг хэлж байгаа. Энэ бол миний зүгээс хэлж буй хувь гишүүний санал. Ер нь бол маш олон хувилбар явж байгаа юм билээ. Түүнээс яг үүнийг нь бариад явна гэдгээ хараахан  шийдээгүй. Хувилбарыг хэзээ ярьж эхлэх вэ гэвэл, хоёр улсын Засгийн газрын  Гадаад харилцааны сайд нарын хооронд яриа,хэлэлцээ явж байна. Тохироонд хүрчихвэл хэлэлцээрээ  худасгаад явах боломжтой болох юм.
 
-Нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулна гэж байна. Тэр үйл явц хэдийд эхэлж,  ямар шалгуур тавих  бол?
 
-Оператор аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалт одоогоор хараахан  болоогүй. Одоо ярьж буй асуудал нь нүүрсээ борлуулах тухайд сонгон шалгаруулалт явагдаж байгаа. Тэрийг хэлсэн байж магадгүй. Хамгийн өндөр үнэ нь 70.5 ам.доллар боллоо. Магадгүй дараагийн ээлжийнхийг зарлах,  дуудлага худалдаа явуулах хугацаа болж байгаа болов уу.
 
-Тавантолгойд оролцох хамгийн боломжтой компани гэхээр "Энержи ресурс” гээд ярьдаг. Яагаад заавал тэднийг нэрлэдэг юм бол?
 
-"Энержи ресурс” Монголын үндэсний компаниудын  л нэг. Тэдэнд буруу юм байхгүй. Гол нь оролцоогоо яаж тохирох юм бэ. "Энержи ресурс” нь хаанаа байх юм бэ, ямар үүрэгтэй оролцох юм бэ тэр нь тодорхой байх ёстой.   Түүнээс "Энержи ресурс” нь байна уу, МАК нь орно уу, МАКС нь орно уу надад падлий алга. Гол нь "Шинхуад” ач холбогдол өгөөд байгаа шүү дээ. "Шинхуа”-гийн асуудлыг зөв зүйтэй шийдэж өгөөч, Монголын ард түмэнд бодитой мэдээлэл өгөөч гэж байгаа.
 
-Засгийн газар дээр гэрээний нөхцлийг  сайжруулахаар ярьж байгаа гэж  байна. Өмнөх гэрээгээр  дутуу хийсэн, эсвэл алдаа гаргасан,тухайлбал төмөр замаа  яаж  шийдэхээр ярьж байгаа  юм  бол?
 
-"Шинхуа” компанитай тохирох гээд ярьж байгаа гол асуудал, давуу тал  нь төмөр зам юм. Төмөр замаа өөрсдөө хөрөнгөөрөө барьж  49/ 51 гэж хуваагаад 51 хувийг төрд эзэмшүүлж, 49 хувийг нь "Шинхуа” эзэмшиж байгаад  тодорхой  хугацааны дараа төрд шилжүүлэх  ийм л хувилбар явж байгаа. Тэгэхээр бид нүүрсээ, өнөөдөр  осол гаргаад байгаа  нарийн  замаар явуулаад байх уу, төмөр замаа хурдан бариад ашиглах уу гэдэг асуудал байгаа шүү дээ. Тийм учраас "Шинхуа”-г сонгоод байгаа. "Шинхуа”-г сонгохгүй гэвэл, "Чалко”-гийн гэрээг дууссан ч гэсэн дахиад таван жилийн гэрээтэй.
 
Тэр нь юу вэ гэвэл, Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс    "Чалко”-гийн өрийг төлсөн ч гэсэн таван жил хамтарч ажиллана  гэсэн дарамт шахалтад нүүрсээ хямдхан  зарж ирсэн. Одоо өрөө төлсөн ч гэсэн тэр нь дахиад таван жил  үргэлжлэх гээд байна. Хэрэв Хятадын ”Шинхуа”-г сонгохгүйгээр аль нэг  гуравдагч юм уу, дөрөвдэх орон ороод ирвэл бид "Чалко”-гийн гэрээний асуудлаар Олон улсын Арбитрийн шүүхээр явна шүү дээ. Монгол Улсын Засгийн газрын газар дахиад нэг асуудлаар Арбитрын  шүүхээр  явах болно. Тэгэхээр гол асуудал буюу  төмөр замын асуудал "Шинхуяа” орж ирсэн нөхцөлд саяын хэлснээр явна. "Шинхуа” оператор компаниар  орохдоо тодорхой хэмжээгээр өөрийнхөө хөрөнгийг хийж , нүүрсээ гаргана. Гаргаж ирсэн борлуулалтаасаа  хувиа авч явна гэсэн яриа хэлцлүүд  явж байгаа.
 
-Өнөөдөр Тавантолгойд нөхцөл байдал ямар  байгаа вэ. Тэр дундаа эдийн засаг ямар байна ?
 
-Өнөөдөр байдал хэвийн байгаа. Илүү өндөр ашигтай байна уу гэвэл үгүй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өслөө, эрэлт хэрэгцээ их байгаа гэдэг үүднээс үнээ  жаахан өсгөөд авсан. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байгуулсан   27ам.доллар биш,   71.5 ам.доллараар нүүрсээ зараад эхэлчихлээ. Ямар ч гэсэн энэ Засгийн газрын үед  ахиц гарч байгаа. Жаахан ч гэсэн гэрэл гэгээ тусч эхэлсэн.
 
"КАЗИНО”-ГИЙН ХУУЛИА БАТАЛЧИХВАЛ ЭДИЙН ЗАСАГТ МӨНГӨ ОРЖ ИРНЭ 
 
-Одоо асуултаа жаахан өөрчлөөд Казино байгуулах тухай хуулийн төсөл ямар шатанд явааг асуумаар байна. Та Ажлын хэсгийг ахалж байгаа байх аа?
 
-Казиногийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн  чуулганаар хэлэлцүүлэх ажлыг хариуцсан Ажлын хэсэг гарсан. Ахлагчаар нь миний бие ажиллаж байгаа. Казиногийн хуулийн төсөл  2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед өргөн баригдсан. Тэр хуулийн утга, агуулга  алдагдахгүйгээр орж ирж байгаа. Гэхдээ тухайн үеийн Засгийн газрын  бүтэц, агентлаг, холбогдох  газрууд өөрчлөгдсөн, хуульд тусгагдсан хамаарал бүхий  субьектүүд өөр болсон учраас ойлголтоо нэгтгэх ажлууд бий. Дараа нь нэгдсэн ажлын хэсгүүд хуралдана.  Өмнөх хуулийн концепцийг  нэг их өөрчлөхгүй оруулж ирэхээр  ярьж байгаа. Хууль яагаад  орж ирж байгаа вэ гэвэл, "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр”-т байгаа.
 
Нөгөө талаас, Монголын эдийн засаг ганц уул уурхайн салбараас   хамааралтай явж ирсэн. Уул уурхай зогсвол улс орны эдийн засаг гацдаг ийм л юм руу явах гээд байна. Тэгвэл  аялал жуулчлал гэж том салбар байна шүү дээ. Энэ салбарыг  хөгжүүлдэг гол зүйл нь казино.  Казиногийн тухай хуулиа баталж, эрхзүйн орчин бүрдээд ирвэл, маш олон тоглогч гаднаас орж ирнэ. Хөрөнгө  оруулалт татах боломж бүрдэнэ.Валютын урсгал нэмэгдэнэ, жуулчдын тоо өснө, түүнийг дагасан бизнес, үйлчилгээний салбарууд,ажлын байрууд  бий болно. Аялал жуулчлал Монгол Улсын эдийн засагт хоёр дахь том тулгуур болно. Тэр утгаараа Казиногийн хууль нийгэмд байгаа бусад сөрөг үр дагаврыг хааж гарч ирэх юм. Иймд батлах нь зүйтэй гэж үзэж байгаа.
 
-Монгол жижиг орон, хүн ам  цөөнтэй. Эдийн засаг нь ч жижигхэн.Энэ онцлогийг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бол?
 
-Тэнд монгол хүнийг  оруулахгүй, тоглуулахгүй.Байршлын хувьд хоёр,аж ахуй нэгжийн хувьд хоёр байхаар тусгасан.
 
- Казиногийн тухай  хууль батлах, байгуулах нь "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр”-т тусгагдсан. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа  зургаан сар байна  гэсэн. Хууль баталснаар эдийн засагт шууд мөнгө орж ирэх үү?
 
-Аж ахуйн нэгжийн хувьд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь 35тэрбум төгрөг байх төслийн санал явж байгаа. Зөвшөөрөл авсан бол түүнийг дагасан хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Ингээд шинэ барилга байшин, дэд бүтцийн асуудал  ажлын байрыг шууд бий болгоно. Түүнч­лэн тоглох орчныг бүр­дүү­лэх зэрэг ажлууд эдийн засгийг  нэмэгдүүлнэ. Хамгийн гол нь эрх зүйн орчныг бүрдүүлснээр маш их түлхэц  болно. 
 
-Бусад улсын жишиг,  туршлагаас хэр судалсан юм бол?
 
-Дэлхийн ихэнх орон "Казино”-той. Хамгийн сүүлд Япон улс Казиногийн тухай хуулиа батлаад гаргачихлаа. Яагаад өндөр хөгжилтэй, эдийн засгийн хувьд дэлхийд тэргүүлдэг  энэ улс "Казино” байгуулчихав. Эрэлт хэрэгцээ байна, аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал салбар гэдгийг ойлгосон учраас тэд хийж байна. Энэ үүднээс манайх ч гэсэн бусад  улсын жишгээс хоцорч болохгүй. Гэхдээ сөрөг үр дагавруудыг хааж өгөөд сайн хэрэгжих хуульзүйн орчин бүрдүүлвэл эдийн засагт чухал нөлөөтэй юм.
 
-Ажлын  хэсэг судалгаа хийж,  мэдээлэл сайн цуглуулсан байх. Ер нь манайд "Казино” далд хэлбэрт л байгаагаас биш  өчнөөн  байдаг юм шиг ээ. Хуульчилж ил болгох л үлдсэн гэх яриа ч дуулддаг?
 
-Би нүдээр харж, нүүрээр тулж орж  үзсэнгүй. Тиймээс мэдэхгүй байна. Дэл сул яриа зөндөө л байдаг. Манай тоглогчид  гадаадад гарч Солонгос, Япон, Макаод тоглож байгаа явдал байна.  Монгол Улс  минь гуравхан сая ард түмэн.  Түүний хэдэн хувь  нь тоглодог юм бэ, хэчнээн хүн мөнгөтэй байдаг вэ. Энэ асуудал. Тиймээс одоогоор монголчуудаа тийш нь  оруулахгүй. Далд тоглоод байгаа хүмүүсийг гаргаж ирж тоглуулах гэж байгаа юм бас биш. Хэнийг тоглуулах гэж байна гэвэл, өнөөдөр мөнгө нь багтаж ядсан, Азийн  улс орнуудад аялж жуулчлангаа казино тоглож байгаа хүмүүсийг дотооддоо оруулж ирж,тоглуулах эрх зүйн орчин бүрдүүлэх тухай ярьж байгаа.
 
-Өнөөдөр манайд мансуурах, сэтгэцэд нөлөөлөх  бодисын наймаа, биеэ үнэлэх гэмт хэрэг  байсаар л байна.Тэгвэл эдгээр хэргүүд, нийгмийн сөрөг асуудлууд казиног  дагаж улам гаардаг. Яаж  хянах вэ? 
 
-Хууль нь байдаг ч хяналтгүй  яваад байдаг бол хяналтыг нь сайжруулах ёстой. Хуулиа  хэрэгжүүлдэг  болох ёстой. Нөгөө талаас Казиногийн тухай хууль тэрийг бэлдэж өгч байгаа хууль. Казиног тодорхойлох нэг зүйл  бол камержуулалт. Бүх юм камерын дор, хяналтад  байдаг. Тэгэхээр тэнд тийм зүйлүүд болохгүй.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Л.Энхболд: Тавантолгойн 49 хувьд үндэсний компаниудыг ч оруул, “Шинхуа” нь ч орог
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани