Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ад үздэг ураныг ашиглахаас өөр аргагүй юу

Б.БАДРАЛ

Хөрш залгаа БНХАУ сүүлийн хэдэн жилийн турш Улаанбаатартай адил асуудалд ороод байгааг уншигч та хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Үүнийг мэргэжилтнүүд "Газар тариалангийн орноос хэдхэн жилийн дотор үсрэнгүй хөгжиж, аж үйлдвэрлэлийн орон болж хувирахыг дагаж гардаг гарцаагүй сөрөг үр дагавар” гэж дүгнэдэг. Аж үйлдвэржсэн орон болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг зүйл бол эрчим хүч. Харин манай урд хөрш цахилгаан эрчим хүчнийхээ 70 хувийг нүүрс түлдэг дулааны цахилгаан станцуудаас гарган авдаг.

Хэдийгээр энэ чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авч, нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, салхин цахилгаан станц, усан цахилгаан станц гэх мэт төслүүдэд асар их хөрөнгө оруулалт хийж байгаа тухай яриа тасрахгүй байгаа ч эрчим хүчний салбарт нь онцын өөрлөлт гарсангүй. Тухайлбал, БНХАУ 2016 оны байдлаар цахилгаан, дулааныхаа 70 хувийг нүүрс шатааж гаргаж авсан нь хөгжиж буй эдийн засагтай орнуудын дотор дахин дээд амжилт тогтоосон явдал байлаа. Гэсэн ч БНХАУ-ын Засгийн газарт урт хугацаандаа үр дүнгээ өгөх "нөөц” төлөвлөгөө байгаа тул Эрчим хүчний яам нь 2026 он гэхэд нүүрсний хэрэглээг 40 хувь хүргэж бууруулах төлөвлөгөө байгаа гэж мэдэгдсэн юм.

Энэ нь бидэнд ямар хамаатай вэ

Нүүрсний хэрэглээг бууруулж, байгаль орчин, агаар мандлыг цэвэршүүлэх гол үүргийг цөмийн эрчим хүчинд ногдуулсан явдал нь бидэнд бага, сага хамаатай. Зөвхөн 2016 онд гэхэд манай урд хөрш 20 шинэ цөмийн реактор ашиглалтад оруулж. Үүндээ тэд 52 тэрбум ам.доллар зарцуулсан тухай Дэлхийн цөмийн ассоциаци мэдээлсэн байна. 

Нэг цөмийн цахилгаан станц нь анхны төлөвлөлтөөсөө хамаараад хэдэн ч реактортой байж болдог. Нэг реактор нь тусдаа турбин, генератор зэргийг агуулсан бараг л бие даасан цахилгаан станцын дайтай юм. Ингээд Хятадад одоо байгаа цөмийн цахилгаан эрчим хүчний салбарын хүчин чадал 32 гигаватт байгаа бол 2026 он гэхэд 100 гигаватт болох ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл гурав дахин нэмнэ гэсэн үг. 

Иймд Хятадын Засгийн газар нь нүүрснээс хараат байдлаа багасгах, цөмийн эрчим хүчний салбараа хөгжүүлэхийн тулд шинээр 176 цөмийн реактор барих төслийг хэлэлцэж байгаа гэсэн мэдээг "BMI Research” гаргасан байна. Энэ бүхэн нь Хятадын эрчим хүчний хэрэгцээний 10-15 хувийг хангахад хүрэлцэнэ. Тэгвэл энэ олон цөмийн цахилгаан станцад хамгийн хэрэгтэй зүйл юу вэ.

Ураны хэрэгцээ

Мэдээж уран. Манайд олборлох, баяжуулах, элдвээр ашиглахыг нь хориглон тэмцээд байгаа уран. Энэ чиглэлээр судалгаа явуулдаг шинжээчдийн гаргасан статистик мэдээнээс үзвэл ураны батлагдсан нөөцийн хэмжээгээр Австрали дэлхийд тэргүүлдэг. Манай хойд хөрш гуравдугаарт ордог. Харин манай урд хөрш 199 мянган тонн ураны батлагдсан нөөцтэй гэдгээрээ аравдугаарт ордог бол манай улс 141 мянган тонн батлагдсан нөөцтэй гэдгээрээ 11 дүгээрт ордог юм байна. Энэ хэдий их мэт санагдаж болох ч ураны 235 гэсэн тодорхой изотопыг ашиглаад үлдсэн нь бараг л хэрэггүй болж үлддэг онцлогтой. (Байгаль дээрх бүх ураны 99.28 хувь орчмыг U238-ын изотоп, үлдэж буй хэсгийн ихэнх нь U235 бөгөөд энэ нь хяналт бүхий орчинд байгалийнхаа шинжээр зарлд орж, их хэмжээний эрчим хүч гаргаж чадах уран юм.-сэтгүүлч) Бүр тодруулбал байгаль дээрх ураны ердөө 1 хувь нь л энэхүү "уран 235” гэсэн изотоп байдаг аж.
Үүнтэй холбоотойгоор судлаачид олон цөмийн реактор барьж байгаа Хятадад ураны хэрэгцээ эрс нэмэгдэх нь гарцаагүй гэж үзэж байгаа юм. Товчхондоо, ураны импорт маш чухал зүйл нь болно гэжээ. Тухайлбал, 2010 онд Хятад 17 мянган тонн уран импортолсон бол "Цөмийн эрчим хүчний мэдээ” сэтгүүл 2011 онд Хятадыг 170 мянган тонн уран импортлохоор төвлөж байгаа тухай мэдээлж байсан нь импорт ямар чухал болохыг харуулж байгаа талаар иш татжээ. Одоо нэмээд 176 цөмийн реактор барих төлөвлөгөөтэй гэхээр асар их тоо гарна. Тиймээс цөмийн цахилгаан станц барих гэхээс илүүтэйгээр ураны хэрэгцээгээ тасралтгүй хангах нь Хятадын хувьд энэ чиглэлийн "№1” асуудал болж хувирч байгаа хэрэг.

Найдвартай улсын эрэлд

Хамгийн гол нь уран нь цөмийн цахилгаан станцаас гадна цөмийн зэвсэгт хэрэглэгддэг онцлогтой тул АНУ, Франц, Орос гэх мэт цөмийн зэвсэгтэй орнуудын "эзэн” сууж амжаагүй орд газар бүхий улс оронтой тохиролцоонд хүрч, тэндээс байгалийн уран авах явдал нэн чухал. Өөрөөр хэлбэл, эдгээр гүрний улс төрийн нөлөөнөөс ангид, шаардлагатай үед үгэнд нь ордог улс хэрэгтэй.
Энэ хүрээнд Хятад нь Африк тивийн орнуудыг онцгойлон анхаарч байгаа, ураны нөөц ихтэй Нигер, Намибд зарим орд газар худалдан авсан тухай ч яригдаж байна. Ард ахиад Ботсвана, Танзани гээд ураны баялаг орд газартай улс орон цөөнгүй. Гэвч Африк тив нэг онцлогтой. Улс төрийн байдал тогтворгүй, хөл толгой нь мэдэгдэхгүй олон овог, аймаг ёстой орондоо орох завгүй олзолдон байлдаж, бараг л жил болгон шахуу төрийн эргэлт, шинэ иргэний дайн үүсч байдаг газар гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Парламентын байна уу, Ерөнхийлөгчийн байна уу, ямар нэг сонгууль дуусмагц үр дүнг нь хүлээн зөвшөөрсөн ба зөвшөөрөхгүй гэж хоёр хуваагдаж байгаад байлдаж эхэлнэ. Ийм нөхцөлд уран олборлоно гэдэг тун амаргүй даваа.

Тиймээс энэ талаар идэвхтэй эрэл хайгуул явуулж, гэрээ хэлэлцээр байгуулж байна. 2012 он хүртэл Казахстан нь Хятад руу хамгийн их ураны хүдэр нийлүүлдэг улс байсан. Гэвч Росатом 2013 онд гол компаниудын хувьцааг худалдан авснаар үндсэндээ Казахстаны уран олборлолтыг атгаад авсан. Гэхдээ л "Казахатомпром” нь улсдаа үйлдвэрлэгдэж байгаа цөмийн реакторын түлшнийхээ 40 хүртэл хувийг Хятадад нийлүүлэхэд бэлэн тухайгаа мэдэгдснн, тодорхой хэмжээгээр хэрэгжүүлээд эхэлсэн.

Ингээд зогсохгүй цөмийн түлш худалдан авах талаар Австрали, АНУ, Оростой хүртэл янз бүрийн хэлэлцээ явуулж, багагүй амжилтад хүрсэн байдаг. Гэхдээ энд бас нэг онцлог бий. Гаднаас цөмийн реакторынхоо түлшийг худалдан авч, яваандаа цөмийн цахилгаан станц төдийгүй энэ салбарын аж үйлдвэрлэл, шинжлэх ухааны гээд олон зүйл дээр гаднаас хамааралтай болно гэсэн үг. Дээр нь өөрсдийн цөмийн зэвсэгт тохирсон урантай байх ёстой. Харин гаднаас авсан цөмийн түлшийг цөмийн цэнэгт хошуу болгон боловсруулах боломжгүй болгосон байдаг. Тиймээс түлш бус харин байгалийн уран худалдан авах нь стратегийн хувьд хамаагүй ашигтай. Тиймээс л хэдий улс төрийн нөхцлийг тааж хэлэхэд хэцүү ч гэлээ Африкийн орнуудад анхаарч байна. Ер нь бол улс төрийн байдал харьцангуй тогтвортой, дайн тулаан болохгүй гэсэн баталгаа 100 хувьтай, газар нутгийн байршил таатай буюу тээвэрлэлтийн зардал хамгийн бага, эдийн засгийн хувьд өөрсдөөс нь аль болох хамааралтай улс байвал сайн нь байх ойлгомжтой. Жишээлбэл, Узбекистан нь Зөвлөлтийн үеэс авч үлдсэн баяжуулах үйлдвэрээ түшиглээд 2021 он хүртэл 800 сая ам.долларын ураныг Хятадад нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэхдээ Узбекистанаас гадна дээр дурдагдсан шаардлагыг хангасан өөр нэг улс бий.

Бид яавал дээр вэ?

Дэлхий даяар нүүрсний хэрэглээг багасгаад байгаа үед манай улс хэдэн жилийн дараа эдийн засгийн хямралаас гарч, хэзээ урд ба хойд хөршөөс харьцангуй бага хамааралтай болж чадах вэ. 2026 он гэхэд амжих болов уу? Явж, явж өр төлбөрөө төлөх, нийгмийн халамжийн талаар өгсөн нүсэр их амлалтаа биелүүлэхийн тулд томоохон орд газруудаас эхлээд ураны орд газруудаа ашиглаж л таарах байх. Далай ламыг урилаа гэж уучлал гуйж, дипломат ёсоо алдсан бид урд хөршид уран хэрэгтэй байна гэхээр үгүй гэж хэлж чадах уу. Эсвэл зүгээр дараад хэвтэх үү. Хүний дарамт, шахалтанд орж, загнуулж чичлүүлэн байж ашигласнаас өөрсдөө урьтаад хөрөнгө оруулалт хийж, харьцангуй аюулгүй хэлбэрээр олборлоод эхэлбэл наанадаж нэр хүнд, цаандаж эдийн засаг, байгаль орчин хэрэгтэй л байх хувилбарууд бий гэдгийг сануулах нь илүүц биз.

Дашрамд сонирхуулахад

Хятад улс нь цөмийн эрчим хүчний салбарын хүчин чадлыг 100 гигаватт болгоно гэсэн тоог зүгээр нэг гаргаж ирээгүй юм. АНУ нь одоогоор 100 гаруй цөмийн реактортой бөгөөд тэд 100 гигаватт гаруй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн улсын хэрэгцээнийхээ 20 хувийг хангаж байдаг. Гэхдээ цөмийн эрчим хүчний салбарын тэргүүлэгч улс нь Франц. Францын 58 цөмийн реактор нь тус улсын эрчим хүчний 73 хувийг хангаж байдаг бол Их Британид цөмийн цахилгаан станцууд эрчим хүчний 23 хувийг хангаж байдаг. Дэлхий дээр нийт 31 орон цөмийн цахилгаан станцтай байдаг.
Эх сурвалж: www.assa.mn
Ад үздэг ураныг ашиглахаас өөр аргагүй юу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани