Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Хүдэрбаатар: Ажлын анхны өдөр өөртөө 300 саяар машин авна гэдэг Х.Бадамсүрэн төдийгүй МАН-ын дарга нарын завхрал

М.Хүдэрбаатар: Ажлын анхны өдөр өөртөө 300 саяар машин авна гэдэг Х.Бадамсүрэн төдийгүй МАН-ын дарга нарын завхрал

Өмнөх Засгийн газрын үед иргэдийн хамгийн их хандаж тулгамд­сан асуудлаа шийдүүлдэг байсан 1111 төвийг эдүүгээ ажиллуулахгүй болсон. Тиймээс "1111 төв”-ийг сэргээн байгуулсан болон Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар "Иргэнээ сонсох 11-11 төв” ТББ-ын тэргүүн М.Хүдэрбаатартай ярилцлаа.

-1111 төв байгуулагдаад Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар хэв­лэ­лийн хурал хийлээ. Ер нь Олон нийтийн 1111 төвд хэдэн санал ирсэн бэ?

-Манай төв байгуулагдаад сар хүрэхгүй энэ хугацаанд иргэдээс 500 гаруй санал ирлээ. Багцалж үзвэл, ирсэн саналын 70 орчим хувь нь энэ хаврын онцлох сэдэв болсон Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 27 жилийн турш бугшсан авлига, шахааны бизнес, албан тушаалын гомдол байлаа. 30 орчим хувь нь өнөөдрийн засаг төрийн хүнд суртал, эдийн засгийн доройтол, иргэдийн эрх зөрчигдсөн асуудал зонхилж байгаа. Ер нь ажиллагаагүй болсон 1111 төвийн үйл ажиллагаа иргэдэд маш их үгүйлэгдсэн нь шууд ажиглагдаж байна.

-Танай 1111 төвийн дэлгэж хөндсөн ноцтой мэдээлэлд итгэхгүй хүмүүс байгаа болов уу.  Та хэвлэлийн хурлаар ярьсан асуудлуудаа баримтаар нотолж чадах уу?

-Хүнийг хэлмэгдүүлэх, хэвлэл мэдээлэл, сошаалиар яллахгүйн тулд нотлох баримт дээр бид шаардлага тавьж байдаг. Өнгөрсөн долоо хоногийн хэвлэлийн хурлаар мэдээлсэн Эрдэнэт үйлдвэрийн 21 захирлын гурван жилийн хугацаанд цалин, улирлын урамшуулал нэрийн дор хувьдаа завшсан 20 тэрбум төгрөг, сард нэг захирлын авч байгаа 9000 ам.долларын цалин, улиралд авдаг 40 мянган ам.долларын урамшуулал, шинэхэн томилогдсон захирал амьдарч буй байраа 25 сая төгрөгөөр засуулсан тухай мэдээлэл бүгд хөдлөшгүй нотлох баримттай. Гэвч ирсэн саналын зарим хэсэг нотлох баримтын шаардлага хан­гахгүй тал байгаа. Гэвч хэдий нэг хү­ний үг мэт боловч бодит байдал дээр бүгд л үнэн гэдгийг хүн бүр ам дамжин ярьдаг олон мэдээлэл байна. Ер нь эндээс нэгт­гэж дүгнэхэд, олон нийт заавал тө­рөөр өөрийгөө тэжээлгэх гэж энэ их мөн­гө, авлигалд бухимдаад байгаа юм биш зүгээр л ард түмний баялгийг шу­дар­га бус хэдэн хулгайч завшиж байгаа нь илэр­хий байна. Мөн өнөөдрийн төр зас­гийн эдийн засаг муу байгаа нэрийн дор жи­рийн иргэдийн татварыг нэмж, хөгш­дийн тэтгэврийн насыг уртасгах гэж бай­гаа атлаа өөрсдөө хэтэрхий үрэлгэн, тан­саг, шуналтай байгаад дургүйцсэн гом­дол нь хилэгнэл болж байгаа нь илт байна.

-Цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Хүрэх үр дүн нь юу вэ?

-Цаашид бид өөрсдийн тавьсан зорилгынхоо төлөө эцсийг нь үзэхийн тулд тэмцэх болно. Энэ нь хууль шүүхийн өмнө дарга, жирийн иргэн аль аль нь  тэгш эрхтэй байж, шударга ёс нэг мөр үйлчилдэг болсон үед зогсоно гэсэн үг.  Үнэндээ Эрдэнэт үйлдвэрийн төрийн өмчийг завшсан, шамшигдуулсан асуудал бол ард түмний нүдэн дээр ил байгаа ердөө нэг л жишээ төдийхөн. Тиймээс бид 1111 төвд ирсэн иргэдийн мэдээлэл дээр анализ хийж байна. Тэдгээрээс нотолгоо, баримттайг нь ялгаж, ирсэн дарааллаар нь олон нийтэд шатлалтай мэдээлж, төрийг өөрийн үйл ажиллагаандаа зөвөөр тусгаж бодитой өөрчлөлт хийхийг шаардах болно. Мөн олон тохиолдолд мэдээллийн нууц байдал, мэдээлэгчийн аюулгүй байдлын төлөө ирсэн мэдээллийн эх сурвалжийг нь нууцалж, нийтэд нээлттэй болгох хэрэгцээ тулгарч байна.

-Ийм ноцтой баримт дэлгэж тавихаар элдэв дарамт шахалт тулгарч байна уу?

-Өнөөдөр дэлгэхгүй бол маргааш бид баян хоосны асар их ялгаатай, боол зарц, хааны засаглалтай бурангуй шударга нийг­мийг үр хойчдоо өвлүүлэх гээд бай­на. Тиймээс хувь хүн талаасаа манай багийн­хан айж, хулчийгаад байх зүйл алга.

Нөгөөтэйгүүр сайн ч, муу ч өнөөдөр бид феодаль, 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед амьдраагүй. Ардчилсан чөлөөт нийгэмд шилжээд 20 гаруй жил болж байна. Хэн нэгэн албан тушаалтан, дарга цэргээс айж ард түмэн амаа үдүүлэх цаг өнгөрсөн. Үнэндээ биднийг хэвлэлийн хурал хийж, энэ мэдээллийг дэлгэснээс хойш төрийн зүгээс төрөл бүрийн дарамт шахалт цаг тутамд ирж байна.  Гэхдээ нөгөө талаар энэ ноцтой баримтыг дэлгэснээр бүр ноцтой баримтууд манай 1111 төвийн утсаар болон шуудангаар ирсээр байгаа. Нийгэмд бугшсан энэ их завхарсан тансаглал, түмэн олны мөнгөнөөс шамшигдуулсан үйлдлийг бид  цаашид нийтэд заавал дэлгэнэ. Дэлгээд зогсохгүй тэдгээр хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх болно. Зөвхөн дарга нар баян тансаг, ард түмэн ядуу зүдүү амьдрах нийгмийг бүтээхийн тулд 27 жилийн өмнө ардчилсан хувьсгал  хийгээгүй юм.

-Эрдэнэт 100 хувь төрийн өмч болсноор дарга нарын тансаглал зогсох уу?

-Үүн шиг үлгэрийн зүйл байхгүй ээ, товчхондоо. Би танд бүр тодорхой ганц жишээ, баримт хэлье. Оросын тусгай аудитийн хийсэн шалгалтаар Монгол Улсын 51 хувиа эзэмшиж байсан сүүлийн 26 жилийн хугацаанд нийт дарга албан тушаалтны хийсэн шахаа 6.1 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Чингис бондоос дөрөв дахин их мөнгийг дарга нар, тэдний хүүхдүүд хувааж идсэн гэсэн үг. Одоо төрийн 100 хувийн өмчид шилжсэнээр энэ тоо таван жилийн дотор 60 тэрбум ам.доллар болж өсөхийг үгүйсгэхгүй шүү дээ. Идсэн хүн бүр бизнес хийж үзээгүй мөртөө утаагүй уулын аманд хэдэн тэрбумын хаусанд амьдарч, хэдэн иргэд нь утаа, нүүрс, хүйтэн гэртээ XXI зуунд амьдарсаар байна. Судалж тогтоосон 6.1 тэрбум ам.доллар гэдэг чинь өнөөдрийн ханшаар 15 триллион төгрөг. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд шахаачдын халаас руу орсон мөнгөөр 7500 цэцэрлэг, 3000 сургууль, 1000 эмнэлэг барих боломжтой байлаа шүү дээ.  

-Таныг хүмүүс Ардчилсан намынх гэж мэднэ. Таны явуулж байгаа үйл ажиллагаа хэн нэгний захиалгынх гэж хардах хүн байгаа л байх?

-Та шулуухан хэл л дээ. Хүдэрбаатар нөхдийн хамт Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шоудаж, Ардчилсан намаас дэвших нэр дэвшигчид оноо авчирах гэж байна хэмээн нэлээд хэдэн хүнээс ам дамжин сонссон. Ер нь бол наад яриа чинь томилогдсон өдрөө 300 саяын машин авч, өөрийн байрандаа 200 саяын тавилга авч улсын мөнгөөр ичихгүй ямбалах орчноо бөөцийлдөг хувалзнуудын яриа.  Энэ толгой мөрөн дээр байгаа цагт хэн нэгний захиалгаар би явахгүй. Үүнийг цаг хугацаагаар нотолсоор ирсэн нь миний зарчим. Бидэнд захиалагч байгаа бол тэр нь гагцхүү ард түмэн, 1111 төвийн мэдээлэгчид байх.

-Энэ төрийн мөнгийг завшсан олон асуудлаар та хууль шүүхийн байгууллагад хандах уу. Хандахаар бол хэчнээн хүнд холбогдуулах вэ?

-Угаасаа эрх чөлөө гэдэг өөрийн үйлдэлдээ эзэн болж, алдаан дээрээ хуулийн дагуу хариуцлага хүлээхийг л хэлнэ. Энэ утгаараа Монгол Улсын хууль тогтоомж хариуцлага хүлээлгэх шаардлагатай бол хариуцлага хүлээл­гэ­мээр байна. Шүүх эрх мэдэлтэй, ард­чилсан соёлт нийгэмд амьдарч бай­гаа­гаа ухамсарлаж, бид шаардлагатай асуу­дал дээрээ хууль журмынх нь дагуу гом­дол мэдээлэл гаргана. Дэмжих, нот­лох баримтуудыг нь бас өгнө. Энэ асуу­далд эрх баригч намын нөлөө бүхий хү­мүүс холбоотой учраас хууль шүүхийн байгууллага шударга шийдвэрлэх эсэхийг анхааралтай ажиглаж, шаардлагатай бол иргэний нийгмийн бусад байгууллагатай хамтарч хяналт тавьж ажиллах болно. Магадгүй бидний хүссэн үр дүн гарахгүй ч байж болно. Гэхдээ бид шударга ёсыг тогтоохын төлөө ард түмний дуу хоолойг хүргэх зүтгэл маань олон нийтээс улам дэмжлэг авна гэдэгт итгэж байна.

-Засгийн газраас Эрдэнэт үйлд­вэрийн санхүүд шалгалт хийсэн гэсэн. Иргэдээс та бүхэнд ирүүлсэн санал гом­дол энэ шалгалтад хамрагдсан уу?

-Засгийн газрын шалгалт гэж юу байх вэ дээ. Үнэхээр л шалгалт хийсэн юм бол энэ бүх асуудлыг гаргаж тавих байлгүй. Хоёр хар хэрээ бие биеийнхээ харыг гайхав гэгчээр өөрийнхөө томилсон захирлаас "но” илрүүлж чадна гэдэгт хэн ч итгэхгүй. Тэр шалгалтын дүн нь олон нийтэд ил болж, танилцуулах үед тодор­хой болно биз. Шалгасан л гэж найдья.  

-Өмнө нь Засгийн газрын 1111 төв ажиллаж байхад иргэдийн санал, хүсэлт, гомдлыг нээлттэй авч, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж эргэн тайлгнадаг байсан. Одоо танай төв үүнээс ямар ялгаатай вэ. Гомдол, саналын мөрөөр арга хэмжээ авч чадах уу?

-Өмнөх Засгийн газрын 1111 төв бол төрийн хүчээр ажилладаг байсан том аппарат байсан.  Тиймээс иргэдийн санал, гомдол бүрийг барагдуулах хүч бидэнд байхгүй. Бид энэ  улсад болж байгаа хамгийн шударга бус, авлигажсан үйл явдлыг онцлох сэдвээр зарлаж, түүний­хээ араас олон нийтийн санал авч байгаа. Мөн хүний хэлсэн санал бүрт санаа тавьж, олон жижиг зүйлтэй хөөцөл­дөөд ямар ч үр дүнгүй зүгээр нэг хүний гомдол сонсдог "шүдгүй арслан” болох аюултай. Энэ хаврын онцлох сэдэв бол Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн булхай. Гэхдээ уг сэдвээ мэдээж ингээд дуусгахгүй.  

-Төрийн өмчийн компаниудын захирлуудын улирлын цалин 40000 ам.доллар гэж байна. Гэтэл жирийн иргэдийн татварыг нэмж, тэтгэвэр бууруулж байгаа талаар таны бодол?

-Хамар доорх төрийн өмчийн компанийнхаа захирлын тансаглалыг танаж, ордон дүүрэн төрийн албан хаагчдыг цуглуулдагаа больж чадахгүй байж бүсээ чангалахаа бид өөрсдөөсөө эхлэх ёстой гэж жүжиг тавихаа болих хэрэгтэй. Төрийн өмчийн компанийн нэг л хүн 300 саяар машин, 200 саяар тавилга авч байхад хүүхдийн 20 мянган төгрөгийг хасаж, хүн амын орлогын албан татварыг 20 хувиар нэмнэ гэдэг бол энэ улс оронд тулгараад байгаа гүн эмгэнэл болоод байна. Ер нь шулуухан хэлэхэд ажилд томилогдсон анхны өдрөө 300 саяар машин авна гэдэг ганцхан Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнгийнх биш өнөөдрийн МАН-ын дарга нарын завхрал юм.

Эх сурвалж: Мminfo.mn

М.Хүдэрбаатар: Ажлын анхны өдөр өөртөө 300 саяар машин авна гэдэг Х.Бадамсүрэн төдийгүй МАН-ын дарга нарын завхрал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани