Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ш.Пүрэвсүрэн: Монгол дахь авилгын сонгодог жишээ Ноён уулын асуудал

 

Хөрс судлагч, доктор Ш.Пүрэвсүрэнтэй ярилцлаа

 

-Гацууртын ордын лицен­зийг хүчингүй болгуу­лах нэхэмжлэлтэй ээлжит шүүх хурал /2017-04-04-нд болсон/-ын дараа та нилээд бухимдангүй хуралдааны танхимаас гарч харагдсан. Дахиад хойшлуулчихав уу?

-Тэглээ. Хурлыг янз бүрийн шалтгаанаар хэдэн ч удаа хойшлуулж болдог шүүхийн энэ эмх замбараагүй эрх дархыг хязгаарласан хууль журам гаргаж болдоггүй юм байх даа. Ганцхан энэ хэрэг ч биш бусад олон хэргийг яаж жил дамнуулан сунжруулж байгааг бид хангалттай харлаа. Арай дэндүү юм. Манай урд, хойд хоёр их хөршийн байдлаас харахад тухайн хэргийг бүрдүүлсэн баримт материалыг нь үндэслээд хэдхэн хоногийн дотор шийдвэрээ гаргачихдаг тогтолцоотой юм билээ.

 

-Энэ шүүх хурал хэд дэх удаагаа хойшилж байгаа билээ?

-Өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас хойш анхан шат, давж заалдах гээд хоёр шатны шүүх хоорондоо шидэлцсээр 10 гаруй удаа хойшиллоо. Хойшлох бүртээ өмгөөлөгч нь өвчтэй, ажилтай, хэргийн материалын бүр­дэл дутуу, хариуцагчийн талын хүсэлтээр гээд түмэн шалтгаан тоочдог. Хотын мань мэт нь бас яах вэ. Нутаг орныхоо хувь заяаны төлөө санаа зовнисон Мандал сумын өндөр настан голдуу хэсэг иргэд чирэгдэж байгааг хараад өрөвдөх юм.

 

-Сая ямар шалтгаанаар хойшлогдов?

-Хэргийн эзэн хэн­гэргийн дохиур "Сентерра Гоулд Монгол” компанийн хүсэлтээр юм байх аа. Аль найман жилийн өмнө 2009 онд ашиглалтын лиценз авахынхаа өмнө АМХГ газар өгсөн байх ёстой материалаа одоо хүртэл бүрдүүлж дуусаагүй байна. Шүүх хурал удаа дараа хойшлоод байгаагийн үнд­сэн шалтгаан ердөө энэ. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, эрсдлийн үнэлгээ хийгдээгүй, тухайн бүс нутагт хүнцлийн агууламжийг тогтоогоогүй, цэвдгийн судалгаа хийгээгүй байж лицензээ шууд авчихдаг шидтэнүүдийн нэг бол энэ компани. Монгол Улсад авилга, хээл хахууль ямар хүчтэй байгаагийн сонгодог жишээ юм даа.

 

-Нийгмийн бухимдлыг төрүүлж буй олон асуудлын дотроос хэнбугай ч хүлцэн тэвчиж үл болох зүйлийн нэг нь Ноён ууланд алт ухах гэж байгаа явдал гэж би боддог. Цаашлаад Монголын газар нутгийг ямар ч аюул эрсдэлд хүргэж болзошгүй байх шүү?

-Зүүнхараа, Баруун­хараа, Батсүмбэр, Борнуур гээд нэрлэ­хээр Монголын га­зар тариалангийн үйлд­вэр­лэлийн үндсэн эх нутаг нь чухам энд л байдаг. Хараа, Бороо голын үржил шимт хөндий хэзээнээс монгол түмний түүх, амьдрал, ирээдүй байсаар ирсэн. "Ноён уулыг дэлбэлэн ухаж, түүнээс гарах үр дагаврыг үл ойлгох мэт дүр эсгэх нь хаанахын хэний санаа вэ? Монголд минь үлддэггүй алтны ашгийн төлөө бидний амин нутаг, эх орны минь дархлаа ирээдүйг самрахыг хэн аймшиггүйгээр хүсээд байна” гэсэн олон зуун агрономич шавь нарынхаа асуултын хариуг олох үүрэгтэй хүний нэг гэж би боддог. Мөн энэ тэмц­лээсээ хэзээ ч ухрахгүй гэдгээ шавь нартаа энэ дашрамд амалчихъя.

 

-Бас нэг асуулт байдаг нь "Ноён уулаа хамгаалах нэрээр хэсэг бүлэг хүмүүс "Сентерра Гоулд” компанийг шантаажилж мөнгө нэхэж байна” гэж ярих боллоо. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Эх орончдын дүр эсгэн зарим нэр бүхий төрийн болоод ТББ-ууд уул уурхайн компаниудыг дарамталж мөнгө нэхдэг талаар хэвлэл мэдээллээр зөндөө л юм гардаг. Хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжигсдийн дотор ийм санаа өвөрлөсөн хүмүүс байгааг би үгүйсгэж чадахгүй. Миний хувьд гэвэл би өдий хүртэл наслахдаа амь амьдралаа хэнбугайгаас ч дутахааргүй төвхнүүлсэн, хэзээ ч хулгай хийж байгаагүй, хэний ч өмнө хэлэх үгтэй, сэтгэл цэвэр хүн гээд хэлчихвэл өөрийгөө хэт дөвийлгөсөн болчих уу. 2009 оноос хойш "Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн санаачлан Facebook, twitter зэрэг нийгмийн сүлжээ ашиглан 50 мянган хүний гарын үсэг цуглуулж, Засгийн газар өгчээ. Ийм том хариуцлага өөр дээрээ тохсон энэ хөдөлгөөний үйл ажиллагаа ямар замаар явж байгааг Монголын олон нийт анхааралтай ажиж байгаа болов уу. Миний хувьд Ноён уулаа авч үлдэхийн төлөө буг чөтгөртэй ч ханьсахад бэлэн байна.

 

-Та цаашид энэ чиглэлээр ямар ажил хийе гэж бодож, төлөвлөж байна?

-Бид тун хариуцлагатай хоёр сонголтын өмнө ирээд байна. Эх нутгаа харийнхнаар сүйтгүүл­чи­хээд хортой хүнс, ирээдүйн өвчний эх үүсвэрээ бэлдэх үү? Эсвэл хоёр идэхгүй, хоосон хонохгүй ч хойч үедээ онгон байгаль эрүүл орчин үлдээх үү? Өнөөгийн ертөнцийн хөгжлийн чиг хандлага ирээдүй үеийнхээ төлөө эрүүл цэвэр бүтээг­дэхүүний үйлд­вэрлэл хэрэг­лээг сонгож байна. Өч­нөөн мянган жилээр ор­шин суусан энэ л ну­тагтаа бид амьдарсаар л байх болно. Монгол нутаг, монголчуудын тус­гаар тогтнол, оршин тогтно­хуйн дархлаа нь эх нутаг, газар дэлхийгээ амьнаасаа илүү хайрлах сэтгэлд минь оршдог гэж би боддог.


Ч.ОЛДОХ /ЗУУНЫ МЭДЭЭ/

Ш.Пүрэвсүрэн: Монгол дахь авилгын сонгодог жишээ Ноён уулын асуудал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани