Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Болорчулуун: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлаа шуурхайлах нь монголчуудад л хэрэгтэй

Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн Эксим банкны санхүүжилтээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар болж, энэ үйл ажиллагааг хариуцан ажиллах компанийг төрийн өмчит байхаар шийдсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.

Х.Болорчулуун: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлаа шуурхайлах нь монголчуудад л хэрэгтэй

-Монголчуудын олон жил хүлээсэн зүйлийн нэг нь газрын тос боловсруулах үйлдвэртэй болох. Олон жил ярьсан ч ажил болсон нь үгүй. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэлээд нааштай алхмууд эхлүүлж, санхүүжилтээ тодорхой болголоо. Танд энэ мэдээлэл юу бодогдуулсан бэ?

-Мэдээж сайхан, таатай байлгүй яах вэ.  Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засгийн баталгаа болж чадах салбар учир сайхан мэдээ байлгүй яах вэ. Гадагшаа урсаж байгаа их мөнгөний урсгалыг хазаарлаж өгнө шүү дээ. Ер нь бидэнд өөрсдийн хэрэгцээгээ хангах боломж байгаа болохоор үйлдвэрээ байгуулах нь чухал.

-Нэг зүйл асуумаар байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр эзэн орон 50 болон түүнээс дээш хувийг авдаг. Гэтэл манайх дөнгөж  24 хувь байдаг?

-Манай улс нэг сая гаруй түүхий тос экспортонд гаргаж байгаа. Үүнийгээ ашиглахад бид дотоодын хэрэгцээгээ хангана. Дэлхийн аль ч оронд эзэн орон 50 хувиас дээш авдаг. Гэтэл манайх 24 хувь байдаг нь үнэхээр чамлалттай. Хэдийгээр бид бүтээгдэхүүнээ экспортолж байгаа ч эргээд "Петро Чайна Дачин Тамсаг”-аас валютаар бүтээгдэхүүнээ худалдан авна. Ийм тогтолцоог өөрчилмөөр байгаа юм.

-Газар зүйн байрлалыг  та хэр зөв шийдэл гэж харж байна вэ. Салбарынхан болон олон нийт өөр өөр байр суурьтай байна. Таны хувьд?

-Дорноговьд байгуулах нь  буруу шийдэл биш. Бааз суурь нь байна. Түүнээс гадна төмөр зам бэлэн байна шүү дээ. Нийслэлийг хангахад маш дөхөм, тодорхой хувиа цаашаа гаргах боломж бий учир амар л даа. Зарим хүн Дорнодод үйлдвэрээ байгуулах талаар саналаа хэлж байна лээ. Дорнодоос тээвэрлэе гэхээр төмөр зам бусад асуудал үүснэ. Тээвэрлэх боломж бүрдүүлье гэхээр бас л их зардал гарна гэдгийг хүмүүс ойлгож байгаа байх.

-Өнөөдөр шийдвэр гаргаад маргааш хийх ажил биш гэдгийг ухаарч байна. Энэ үйлдвэр байгуулаад үр ашгаа өгтөл бас цөөнгүй жил байгаа байх?

-Яагаад олон жил гэж. Ийм үйлдвэр байгуулъя гэж маш олон жил ярилаа. Одоо санхүүжилт хийгдсэн учир шуурхай хийх хэрэгтэй. Засгийн газар илүү хурдтай ажиллаасай гэж би хүсч байна. Газрын тос боловсруулах үйлдвэрээ шуурхай байгуулах нь монголчуудад л хэрэгтэй. Зээл хайгаад явахын хооронд гадагшаа урсаад байгаа мөнгөө зогсоох ажилд илүү анхаарах ёстой гэж би боддог.

-Эдийн засгийн үр өгөөж их энэ ажил УИХ-ын сонгууль бүрээр яригдаж, Засгийн газар бүр мөрийн хөтөлбөртөө тусгадаг байсан. Яагаад удаашраад, зарим үед усанд хаясан чулуу мэт болоод байсан юм бол?

-Монголыг дотооддоо үйлдвэртэй болгохгүй байх гаднын нөлөө байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ л бид тусгаар тогтносон улс юм чинь стратегийн чухал энэ асуудалдаа анхаарч, шурхай ажиллах хэрэгтэй. Би шуурхай гэдэг үгийг олон удаа хэлээд байгааг та анзаарч байгаа байх. Шуурхай хийгээсэй, үр дүнгээ хэдэн сар, өдрийн өмнө ч гэсэн хүртээсэй гэж би хүсч байна. Хоёр хөрш орноос худалдан авалт хийхгүй, дотоодын хэрэгцээгээ хангадаг боллоо гээд тэдгээр улсын эдийн засагт нөлөөлөх зүйл огт байхгүй учир бид ажил  руугаа ханцуй шамлаад л орох хэрэгтэй.

-Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит компани байгуулахаар болсон. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?

-Би хувьдаа огт дэмжихгүй байгаа шүү энэ асуудлыг. Төр бизнес хийх нь үр дүнгүй, зохимжгүй гэдгийг  бид харсаар л байна. Хувийн хэвшлээ дэмжээд, хууль эрх зүйн орчноо сайжруулаад өгвөл бүрэн хийх боломжтой.

-Үйлдвэр байгуулах галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Харин түүнийг ажиллуулах боловсон хүчин хэр байгаа бол. Үйлдвэртэй боллоо гээд гаднаас өндөр цалин, хангамжтай мэргэжилтнүүд авчирвал бас тиймхэн. Энэ талаар таны бодлыг хуваалцъя гэж бодлоо?

-Тэр асуудалгүй шүү дээ. Манайх энэ салбартаа тодорхой хэмжээний туршлагатай, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг сургууль нь байна. Төгссөн мэргэжлийн хүмүүс ч их. Шаардлага гарвал гаднаас цөөн мэргэжилтэн уриад л бага хугацаанд ажиллуулахад л болно. Энэ тал дээр санаа зовох зүйл огт алга.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа. Үнлэсний аюулгүй байдлын баталгаа, эдийн засгийн үр өгөөжөө өгөх үйлдвэр мөдхөн нээгдэж, үйл ажиллагаа нь жигдрэх өдөр ойрхон гэдэгт итгэлтэй байна.


Х.Болорчулуун: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлаа шуурхайлах нь монголчуудад л хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани