Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хан Богдын амин судас тасарч байна

 

Хан Богдын амин судас тасарч байнаХавьтсан болгондоо үхлийн хороо шингээдэг хилэнцэт хорхой, төрүүлсэн эхээ барьж, ходоодоо цатгадаг нүгэлт аалзны түүхийг нийслэлчүүд бид олон дахин давтаж байна. Улаанбаатар хотыг эмжээрлэн урсдаг Хатан Туулын амь хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа бол Хан Богдыг ч бас ийм эмгэнэлт хувь заяа тосож буй. Дархан цаазат Богд ууланд жилийн дөрвөн улиралд аялагчдын хөл тасардаггүй. Өдгөө аялагчдад зориулан автомашины зогсоол байгуулахаар зэхэж байна. Зуны дэлгэр цагаар ногоон гоёлоо өмссөн Богд ууланд өдөрт 10 мянга гаруй хүн амарч, зугаалдаг. Гэвч тэд наргиж, зугаалахаас биш, эцэг уул хэрхэн хэмлүүлж буйг мэдээгүй яваа.

ЗҮЙ БУСААР ӨВГӨРЧ БУЙ ОЙ

Улаанбаатар хотын "нэрийн хуудас” болоод буй агаарын бохирдол, түүнд агуулагддаг хорт бодисууд энэ уулын үзэсгэлэнт ойд "хар гар”-аа дүржээ. Намаржин, өвөлжин нийслэлчүүдийг "нүдсэн” хорт агаар салхиар туугдан Богд уул руу нүүдэг аж. МУИС-ийн судлаачид агаарын бохирдол ойд хэрхэн нөлөөлж буй талаар судлахдаа нийслэлийн цахилгаан станц, гэр хорооллын утаа очдог Богд уулын нарсан ой бүхий Жаргалант, Нүхтийн аманд судалгаа хийсэн юм байна. Үр дүн нь тэдний таамаглаж байснаар гарчээ.

Хар тугалгын хар сүүдэр эцэг уулыг нөмөрчээ

Жаргалантын аманд түүврийн аргаар судалгаа хийхэд нийт модны 58 хувь нь доройтсон гэсэн дүгнэлт гарсан байна. Задалж харвал, дээж авсан 20 модны хоёр нь 20-40, найм нь 40-60, 10 нь 60-80 хувь доройтсон байжээ. Өөрөөр хэлбэл түүврийн аргаар 20 мод сонгоход хамгийн багадаа 20, ихдээ 80 хувийн доройтолд орсон байна. Нийслэлийн утаа "буудаг” энэ газарт нэг ч эрүүл мод үлдээгүйн илрэл энэ юм. Харин үнэтэй хаусууд эгнээстэй байдаг Нүхтийн аманд модны доройтол 46 хувь байжээ. Энд мөн л 20 нарсыг сонгож судлахад зургаа нь 20-40, 12 нь 40-60, хоёр нь 60-80 хувиар амьдрах чадвараа алдан, сульдсан байна.

Цацраг идэвхт бодисоор хордсон зарим газарт хүчлийн бороо ордог. Агаарт дэгдэмхий хорт бодисууд хур тунадастай нийлж буухад түүнд өртсөн хүмүүсийн толгойн үс эхлээд халзарч унадаг. Дээрх доройтсон гэж тодотгосон модод үүн шиг оройгоосоо халзарч, нүцгэрсэн байжээ. Нийслэлийн иргэдийн "үйлдвэрлэсэн” хорт бодисууд салхиар туугдаж, цас бороотой холилдон Богд уулын ногоон ойн тархинд эхлээд буудаг. Ийм хорт бодист он удаан, олон дахин идүүлсэн модод зүй бусаар өвгөрч, оройгоосоо халзардаг юм байна. 20-40 хувь доройтсон модны орой хэсгийн шилмүүс нь өм цөм болж, сийрэгжсэн байдаг бол 40-60 хувь доройтсоных нь орой нүцгэрсэн байдаг. Харин 60-80 хувьтай бол бараг бүх шилмүүс нь унасан байдаг аж.

ХАР ТУГАЛГЫН ДАРЛАЛ

Ой доройтоход хортон шавьж, ус чийг гээд асар олон зүйл нөлөөлдөг. Тиймээс агаарын бохирдол үүний гол шалтгаан мөн, эсэхийг хэрхэн нотлох вэ гэдэг асуулт гарч ирнэ. Богд уулын модод оройгоосоо халзарч буйгаас үзвэл хур тунадас болон агаарын найрлага нөлөөлсөн гэх тайлбар үндэслэлтэй юм. Тэгвэл Улаанбаатар хотын агаараас хар тугалга хамгийн их илэрдэг. Монголчуудыг нөмрөөд буй хар тугалга нь хүний биед орсон бол ясанд хуримтлагдаж, 10 жилийн дараа ч цусанд нэвчсээр байдаг. Хар тугалга ой модыг ч үүн шиг хордуулсаар байдаг аж.

Түүнчлэн ой доройтон сульдахад хар тугалга нөлөөтэй гэдгийг МУИС-ийн судлаачдын тайлан давхар баталж байна. Нийслэлээс 100 километрийн зайд байдаг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь Өртөө мухарын ой модод ч бас оройгоосоо нүцгэрч эхэлсэн. Энэ газарт Богд уул шиг хотын утаа нүүж очдоггүй. Гэтэл судалгаа хийсэн нийт моддын 26 хувь нь Жаргалант, Нүхтийн амны ой шиг доройтсон байна. Нийт 20 модыг судалснаас ес нь 0-20, долоо нь 20-40, хоёр нь 40-60, нэг нь 60-80 хувийн доройтолд орсон байжээ. Үүнийг судлаачид дээж авсан ойн салхины дээр байдаг төмөр замтай холбон тайлбарлав. Галт тэрэгний дизель түлш нь хар тугалга болон бусад хүнд металл агуулдаг учраас ой ийнхүү доройтсон гэсэн таамаглал дэвшүүлжээ. Монголд ой модонд агаарын бохирдол, хүнд металл хэрхэн нөлөөлж буй талаар өөр судалгаа хийж байгаагүй учраас үүнийг үгүйсгэх боломж алга. Түүнчлэн Жаргалантын ам, Нүхтийн ам, Өртөө мухар гэсэн энэ гурван газрын хөрснөөс дээж авахад хар тугалга илэрсэн нь давхар нотолгоо болж байна.

Ер нь агаарын бохирдол ихсэх тусам хар тугалгын найрлага нэмэгддэг зүй тогтолтой. Хэрэв нийслэлчүүдийн нүүрсний жилийн хэрэглээг таван сая тонн гэж үзвэл үүнээс 309 тонн хар тугалга ялгардаг гэсэн тооцоо бий.

Хорт бодисууд Богдхан уулын үзэсгэлэнт ойд "хар гар"-аа дүржээ

Уг нь хар тугалгыг задалдаг, анагаагч ургамлууд байдаг. Наранцэцэг, хуайс зэрэг булцуут ургамлууд хар тугалга шиг хүнд металлаас орчноо цэвэрлэдэг аж. Гэвч Богд ууланд ийм чадвартай ургамал, мод байхгүй. Богд уулын нийт талбайн 53.1 хувь нь ой. Үүнээс шинэс 60.8, хуш 18.8, гацуур 15.4, нарс 1.4, хус 2.6 хувийг эзэлдэг байна.

Хан Богд ийнхүү хар тугалга, хорт утаанд дарлуулж буй талаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн А.Мөнхтуяагаас тодруулахад "Агаарын бохирдлын тэн хагас нь Богд уулын ойн санд шингэдэг гэж үздэг. Гэхдээ энэ талаар нарийн мэдээлэл алга” гэлээ.

Түүхийн сурвалжаас үзвэл ХIII зууны үед Хэрэйд аймгийн Тоорил ван Богд хан уулыг тахиж байсан бол 1294 онд Монголын их Юань улсын цаазын бичигт дархан цаазтай болгосон байдаг. Үүнээс хойших хаад, удирдагчид дархан эрхэд нь халдалгүй бидэнд өвлүүлсэн. Гэтэл Хан уулын амин судас болсон ой модыг бид хорт утаа, хар тугалгаар угжин, мулзалсаар. Зүйрлүүлж хэлбэл, бид эцэг уулынхаа дээлийг сийчин, сэмлээд сууж байна.

Нийслэлчүүдийн зах замбараагүй хэрэглээнээс болж Хатан Туул хатах дөхөөд байгаа шиг Хан Богдын амьсгалыг боомилохоосоо өмнө хар утаатай дорвитой тэмцэх цаг аль хэдийнэ болжээ.

АГААРЫН БОХИРДОЛ МОДНЫ ТИТЭМ ДЭЭР БУУЖ, ГЭМТЭЭДЭГ

Агаарын бохирдлын ойд үзүүлж буй нөлөөллийн талаар судалгаа хийсэн МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн сургуулийн багш, доктор Ц.Батчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ судалгааг хэзээ хийсэн бэ? 
-Хамгийн анх 2005 онд Азийн судалгааны төв (АRC)-ийн санхүүжилтээр хийсэн. Дараа нь 2015, 2016 онд давтан хийсэн.

-Агаарын бохирдол модонд хэрхэн нөлөөлдөг вэ? 
-Ой модны доройтол нь агаарын бохирдол ихсэх тусам өсөх хандлагатай байгаа. Агаарын бохирдол нь хүчиллэг тунадас хэлбэрээр модны титэм дээр буудаг. Шилмүүсийн өсөлт, хэлбэр болон мөчир, ишинд гэмтэл учруулдаг нь тодорхой болж байна. Энэ нь модны хөндлөн өсөлт, таваарлаг чанар болон биологийн бусад хүчин зүйлд нөлөөлөх магадлалтай.

-Модны доройтлын хувийг хэрхэн тогтоосон бэ? 
-Модны шилмүүсийг уусмал хэлбэрт оруулан шинжлэх арга бий. Мөн модны хэлбэрийг ажиглаад үнэлгээ өгдөг аргачлалыг ашигласан.

-Энэ судалгааг дараа жил үргэлжлүүлэх үү? 
-Санхүүгийн байдал хүндрэлтэй байна. Сүүлийн судалгааг бид өөрсдийнхөө мөнгөөр хийсэн. Тиймээс энэ жил хэрхэх нь тодорхойгүй байна.

Б.Баярмаа

Засгийн газрын мэдээ


Хан Богдын амин судас тасарч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өнөөдөр, 17:17
Өнөөдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өнөөдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өнөөдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өнөөдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани