Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөтөч салбарын доройтол

Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөхөд гол хөшүүрэг нь болж байсан эрдэс баялгийн салбар өдгөө чанаргүй зээлийн 20.9 хувийг эзлэх хэмжээнд доройтжээ.

Эдийн засгаа тандаж болох олон үзүүлэлт байгаа. Түүний нэг нь чанаргүй зээлийн харьцаа. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар банкуудын олгосон нийт зээлийн 8.6 хувийг чанаргүй зээл эзлэв. Зээлийн чанар ийнхүү муудаж байгаа нь эдийн засгийн "эрүүл мэнд” тааруу байгааг илтгэнэ. Энэ байдалд төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын уналт нөлөөлж байна. Хэдхэн жилийн өмнө эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөхөд гол хөшүүрэг нь болж байсан эрдэс баялгийн салбар өдгөө чанаргүй зээлийн 20.9 хувийг эзлэх хэмжээнд хүртлээ доройтжээ. "Оюутолгой”-гоос хойш томоохон төсөл энэ салбарт хэрэгжсэнгүй.

Хүлээгдэж байгаа төслүүдээ хөдөлгөх цаг ирлээ

Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг уул уурхайн салбар экспортын хөтөч болдог. Тэгэхдээ 90 хувийг нь бүрдүүлж байгаа. Энэ нь манай улсын эдийн засаг үндсэндээ уул уурхай дээр тогтож байна гэсэн үг. Тодруулбал, орлогын эх сурвалж маань бүхэлдээ эрдэс баялгаас хамаарч, энэ салбарыг бодлого тодорхойлогчид эдийн засгаа хөгжүүлэх гол хөзөр болгосон юм. Гэвч тус салбарт хүч сорьж байгаа компани, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, зээлээ эргэн төлж чадахгүй болтлоо хүндрэлд ороод байна. Тэднийг дагаад ханган нийлүүлэлт болон туслан гүйцэтгэгч компаниуд хүндхэн байдалд орцгоосон.

Монголбанкны танилцуулсан мэдээллээр уул уурхай, худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын чанаргүй зээлийг бусад салбартай харьцуулахад өндөр хувиар өсжээ. Банкуудын нийт олгосон зээлийн үлдэгдэл 12.6 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүний 80 гаруй хувийг төгрөгөөр олгосон байдаг. Зэс, нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг уул уурхайн түүхий эдийн үнэ олон улсын зах зээлд огцом уруудсан нь олборлох салбарт ажиллаж байгаа хувийн хэвшилд сорилт авчирсан. Яалт ч үгүй дээрх нөхцөл байдал одоо чанаргүй зээлийн харьцаагаар ил боллоо.

Банкуудын нийт зээлийн 52 хувийг хувийн хэвшилд олгосон зээл эзэлж байгаа. Хувийн хэвшилд өгсөн зээлийн хэмжээ сүүлийн нэг жилийн дотор 3.9 хувиар өссөн боловч чанаргүй зээлийн хэмжээ буурсангүй. Тэр дундаа уул уурхайн салбар чанаргүй зээлээ "цэвэрлэж” чадахгүй байна. Төсвийн орлого талаас нь харвал уул уурхайн салбар эмзэг хэвээр. Тэгэхээр хүлээгдэж байгаа мега төслүүдээ идэвхжүүлэх, цаг алдалгүй эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага үүсч байна. Ингэснээр гаднын хөрөнгө оруулалтыг татаж, үр дүнд нь эдийн засгийн хэвийн өсөлт хангагдах юм.

Яагаад гэвэл үйл ажиллагаа нь жигдэрч амжаагүй, дөнгөж л түүхийн эдийн сэргэлтийн мөч тохиож байгаа энэ үед зээл нь хугацаа хэтэрсэн, чанаргүй болсон компанийн хувьд үүнийгээ засахад бүхнээ дайчлах нь дамжиггүй. Тэд нэмэлт хөрөнгө оруулалт татаж л чадахгүй бол огцом өсөлт гарахгүй нь. Хэрвээ компаниудаа сэргэтэл хүлээнэ гэвэл их цаг хугацаа алдаж мэдэхээр байна. Тиймээс "Гацуурт” тэргүүтэй мега төслүүдээ хөдөлгөх арга хэмжээг даруй эхлүүлэх нь онох бус уу. Нүүрс болон бусад түүхий эдийн экспортын орлого нэмэгдэж, гадаад худалдааны ашиг дээшилж байгаа хэдий ч үр дүн нь төдийлэн мэдрэгдэхгүй байгаа юм.

Монголын эдийн засагт оруулж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 85 хувь нь эрдэс баялгийн салбарт орсон байдаг. Эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг хангаж байсан тус салбарын хөрөнгө оруулалт татах чадварын индекс 109 орноос 85 дугаарт эрэмбэлэгдэж буй. Хөрөнгө оруулалт татах чадварын индекс өнгөрсөн онд ялимгүй өссөн. Сүүлийн жилүүдэд индекс буурч байгаа нь хууль эрх зүйн ойлгомжгүй байдал, мэдээлллийн ил тод байдал, төмөр зам, авто замд холбогдох боломж сул, эрчим хүчний хангамж муу, улс төрийн тогтворгүй байдал зэргээс шалтгаалж байна гэж Фрейзерийн хүрээлэн дүгнэжээ.

"Оюутолгой”-гоос хойш томоохон төсөл энэ салбарт хэрэгжсэнгүй

Дэлхийн уул уурхайн супер мөчлөг эргэн тохиохгүй бол одоогийн түүхий эдийн үнийн сэргэлт дотоодын олборлогч компаниуд үлэмж ашиг өгөх магадлал тааруу байна. Учир нь, экспортын орлогыг бүрдүүлэх нүүрс, төмрийн хүдрийн үнийн таамаг дунд хугацаанд сөрөг байгааг зарим шинжээч хэлж эхэлсэн. Тиймээс цаг хугацаа улам үнэ цэнэтэй болж байна гэсэн үг.

Төрөлжиж чадаагүй эдийн засагт чанаргүй зээл санхүүгийн хямралд унагах хэмжээний эрсдэл тээдэг. Тиймээс дэлхийн улс орнууд үүнээс сэргийлж, хөрөнгийн удирдлагын компани байгуулах замаар чанаргүй зээлээ шийдвэрлэж ирсэн. Тус компанийг байгуулахад эхний ээлжинд эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Ингэснээр компани үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдэх юм. Банкуудын хувьд чанаргүй зээлээ энэ хэвээр цаашид хадгалаад байх боломжгүй. Тиймээс дээрх хөрөнгийн удирдлагын компанид хямд үнээр чанаргүй зээлээ шилжүүлж, эрсдэлээ хаах юм. Уул уурхай болон худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн компаниуд дээрх зохицуулалтаар зээлээ цэгцэлнэ гэсэн үг. Гэхдээ эрх зүй нь бий болж, компани үйл ажиллагаа явуулах хүртэл чамгүй шат, дамжлага туулахаар байна. Тиймээс хөдлөхөд бэлэн болчихсон төслүүдээ дэмжихэд яаравчлах хэрэгтэй.

  • Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг уул уурхайн салбар экспортын хөтөч болдог. Тэгэхдээ 90 хувийг нь бүрдүүлж байгаа.
  • Орлогын эх сурвалж маань бүхэлдээ эрдэс баялгаас хамаарч, энэ салбарыг бодлого тодорхойлогчид эдийн засгаа хөгжүүлэх гол хөзөр болгосон юм.
  • Монголбанкны танилцуулсан мэдээллээр уул уурхай, худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын чанаргүй зээлийг бусад салбартай харьцуулахад өндөр хувиар өсжээ. 

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ



Хөтөч салбарын доройтол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани