Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад компаниуд Монголын хуулийг үл тоож, төрийн цагдааг тохуурхан басамжилжээ

Хятад компаниуд Монголын хуулийг үл тоож, төрийн цагдааг тохуурхан басамжилжээ

 

Манай улс өргөн уудам газар нутагтай, байгалийн баялаг ихтэй орны тоонд ордог. Эрх мэдэлтнүүд байгалийн баялгаа ашиглаад дэлхийн баян улсуудын нэг болно гэх нь холгүй чихэн дээр цэцэг ургуулж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдрийн байдлаар  ухаж, төнхүүлж, эвдэрч, сүйдсэн газар, хатаж ширгэж үгүй болсон гол мөрний сайр л үлдэж дээ. 2007 онд Монголд 18610 гол нуур, горхи булаг тоологдож байсан бол 2011 он гэхэд 5749 гол горхи ширгэж үгүй болсон гэх баримт байдаг. Өнөөдөр энэ тоо өссөн үү гэхээс буураагүй. Эдгээр гол мөрний ширгэж устсан шалтгаан нь мэдээж уул уурхай. Бүүр тодорхой хэлбэл алт олборолтын лицензийг замбараагүй олгосны үр дүн юм.

Сүүлийн үед алт олборлож байгаа компаниудын хэрээс хэтэрсэн үйлдэл ихэссэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тухайлбал, Төв аймгийн Заамар, Жаргалант сумын нутаг дэвсгэрт алтны хоёр компани алт олборлон тухайн газрын ойр орчимд байрлах голыг улаан, шараар нь эргэлдүүлж байгаа гэсэн мэдээлэл гарсан юм. Жаргалант сум нь хүнсний ногоо тариалдаг томоохон бүсүүдийн нэг. Гэтэл тус газар алт олборлолт хийж байгаа хоёр компаниас ноцтой зөрчил илрэх болжээ. Энэхүү үйлдэлд хяналт шалгалт хийхээр "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ газар дээр нь очсон байна. Тэд 713-А ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, алт олборолтын үйл ажиллагаа явуулж байгаа "Тэн Хун” ХХК-ийн уурхайд очжээ. Ингээд "Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 32-р зүйлд заасан эрхийн хүрээнд тус компанийн захирал Сүн Юн Хуантай уулзаж уурхайн баримт бичигтэй танилцаж үзлэг хийх гэтэл уурхайд оруулахаас татгалзсан байна.

"Тэн Хун” компани нь 2011 оноос алт олборлох үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Мөн 2011 онд Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүхтэй тус компани үгсэн хуйвалдаж, хорт хог хаягдлын далан байгуулах нэрээр улсаас 5 тэрбум төгрөг авч хувьдаа завшин улсад их хэмжээний хохирол учруулсан гэх мэдээлэл байгаа юм байна.

Мөн Төв аймгийн Заамар суман дахь "Монполимет” групп нь "Усны тухай” болон "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль зөрчин, байгаль орчинд хохирол учруулж эхэлсэн байна. Энэхүү компанийн эзэн нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гэсэн мэдээлэл байгаа юм.



Ингээд нөхцөл байдлын талаар "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ийн гишүүд чухам юу гэж ярьсныг дор сийрүүлэн хүргэе.

 

"Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ гишүүн Г.Алтанзаяа:Биднийг "Тэн Хун” ХХК-ийн үйл ажиллагааг шалгахаар очиход оруулахгүй байсан.  Тиймээс бид өөрсдийн боломжийг ашиглан баримт цуглуулж эхэлсэн. Баримтнаас үзэхэд "Тэн Хун” ХХК нь  хууль бус, ноцтой гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон. Тухайлбал, цианит натригаар угааж нарийсгасан хаягдлын далан нь стандарт бус,  гадаадын буюу Хятад улсын иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан. Мөн тус компани өөрийн тусгай зөвшөөрлийн талбайгаас өөр газар буюу Баянхонгор, Ховд, Увс, Дорноговь аймагт хулгайгаар алт олборлож, мөнгөн усаар угааж хордуулж орхигдсон шороог зориулалтын бус задгай машинаар тээвэрлэж, өөрийн ашиглалтын талбайд авчран, дахин цианит натри ашиглан алтыг нь ялган авч байсан зэрэг зөрчлүүд илэрсэн.

 

"Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ гишүүнТ.Алтангэрэл: "Тэн Хун” компанийн үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдалтай байна. Тус компанийн хог хаягдлын далан нь Төв аймгийн Жаргалант суман дахь хүнсний ногооны тариалангийн талбайтай маш ойр зайд байрлаж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын баруун аймгуудын нутгаар малын гоц халдварт өвчнүүд тархаж байгаа нь энэ компанийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Мөн тус компанид ажиллаж байсан ажилтан химийн хорт бодисонд хордож, өрөөсөн бөөр нь устаж, хөдөлмөрийнхөө чадвараа алдсан. Гэтэл тухайн ажилтныг удирдлагууд нь хэл үгээр доромжлон ажлаас нь халсан байсан. Жил бүр тус уурхайд 2-3 хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг. Энэ бол Монгол хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа үйлдэл болж байна.

 

"Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин: Бид энэ сарын 20-нд "Тэн Хун” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр Жаргалант суманд очсон. Энэ компани нь хятад эзэнтэй, хятад хүмүүсийг хууль бусаар ажиллуулдаг гэсэн мэдээлэл ирсэн юм. Биднийг очиход хууль бусаар ажиллуулж байсан Хятад иргэдийг машинд ачиж гаргах гэж байсан. Бид газар дээр нь тэдгээр хүмүүсийг зогсоож Гадаадын Иргэн Харъятын Газарт хүлээлгэж өгсөн.  "Тэн Хун” компанийн удирдлагууд хуулийн дагуу ажиллаж байгаа бидний хүсэлт шаардлагыг биелүүлэх нь бүү хэл, байгаль орчны улсын байцаагчийг загнаж доромжлон "Цагдаа чинь юу юм” гэх мэтээр басамжлан, хууль хяналтын байгууллагыг үл тоомсорлосон үйлдэл гаргаж байсан. Энэ нь Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудыг ноцтойгоор зөрчиж байгаа хэлбэр юм. Бид энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар БОАЖЯ, Хууль зүйн яам, МХЕГ, ЦЕГ, ТЕГ, Гадаадын иргэн, харъятын газарт албан бичиг хүргүүлээд байгаа. Энэхүү үйл ажиллагааг бид таслан зогсоож тэмцэх болно.

 

Б.Янжиндулам

Эх сурвалж. Zindaa.mn

 

Хятад компаниуд Монголын хуулийг үл тоож, төрийн цагдааг тохуурхан басамжилжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани