Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн Нөөцийн засаглал ба Нөөцийн засаглалын дотоод үндэс - Жор 2

Уул уурхайн мэдээллийн нэгдсэн портал сайт Орд.мн-ээс уншигч /салбарын бизнес эрхлэгч, эрдэмтэн, судлаач/ та бүхэнд "Байгалийн нөөцийн харти" /тунхаг/ бүхий зөвлөмжийг цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаа Нөөцийн засаглалын дотоод үндэс хэсгийн "Жор-2"-ийг хүргэж байна. 
ЖОР 2
Нөөцийн засаглал нь шийдвэр гаргагчдыг мэдээлэл бүхий олон нийтийн өмнө үйл ажиллагаагаа тайлагнах, хариуцлага хүлээдэг байхыг шаарддаг
Байгалийн Нөөцийн засаглал ба Нөөцийн засаглалын дотоод үндэс - Жор 2
Төр иргэдийн нэрийн өмнөөс байгалийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлдэг учраас Засгийн газар иргэдэд байгалийн нөөцийн талаархи аливаа шийдвэрийг тайлагнадаг болохоос нааш нөөц баялаг тогтвортой хөгжил авч ирэх боломжгүй юм. Үйл ажиллагааны байнгын хяналтыг хэрэгжүүлснээр авлигалтай тэмцэх арга хэмжээ авах, Засгийн газрын бүх шат түвшинд үйл ажиллагааг идэвхижүүлэх нөхцөл бүрдэнэ. Цаашлаад, гагцхүү одоо байгаа болон ирээдүйд бүрдэх Засгийн газрыг энэхүү хяналтаар дамжуулан зорилгын хувьд нэгтгэж чадсан тохиолдолд л Эрдэс Баялгийн Салбарын Үндэсний Стратеги хүчин төгөлдөр хэвээр үлдэх боломжтой.
Шийдвэр гаргах хэлхээний бүх түвшинд мэдээллийн ил тод байдлыг хангах Эдийн засгийн бусад хэлбэрийн үйл ажиллагаатай харьцуулахад нөөцийн олборлолт, орлогын удирдлагын асуудал ихэнхи иргэдийн амьдралаас хол байдаг. Шийдвэр гаргах хэлхээ нь авлигалын нөхцөл бүрдүүлж, менежментийн хангалтгүй хэрэгжилтийг хайцайлах зэрэг асуудал үүсгэдэг учраас хяналтыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байх талтай.
Хариуцлагатай байдлын хамгийн чухал урьдач нөхцөл бол ил тод байдлыг хангах асуудал. Гэсэн хэдий ч хэсэгчилсэн, бүрэн бус мэдээллэр хангах нь хангалттай биш юм. Засгийн газраас шийдвэрийн хэлхээний бүхий л шийдвэрийг бүрэн, цогц мэдээллийн хамтаар нээлттэй болгох ёстой. Жишээ нь орлогын мэдээ баримтыг татвар ногдуулах орлого болон оногдуулах татварын хэмжээний хамт мэдээллэж болно. Ийм төрлийн мэдээлэл байршил, төсөл, бүтээгдэхүүний төрөл зэрэг нарийвчлалийн зохиомжит түвшинд нээлттэй байх нь зүйтэй. Дээрээс нь цахим өгөгдөл шилжүүлэх стандартын дагуу хамтран баталсан Мета дата (өгөгдөл, түүний хэлбэр нь компютерт автоматаар ачааллах боломжтой өгөгдөл) нь мониторингийн ажлыг хөнгөвчлөнө. Үүнээс гадна эрдэс баялгийн активт хөрөнгө оруулж байгаа болон үнийн санал ирүүлсэн, мөн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нэрийг тэдгээрийн жинхэнэ өмчлөгч мэдээллийн хамт нийтэлснээр мониторингийн үйл ажиллагааг, шаардлагатай татварын дэглэмийн хэрэгжилтийг хөнгөвчилнө.
Төрийн өмчит үндэсний компаниуд нь хувийн компаниудтай ижил хэмжээнд ил тод байдлыг хангах наад захын шаардлагыг биелүүлэх шаардлагатай. Төрийн өмчит үндэсний компаниуд мөн стратеги, зарлагын төлвийн хүрээнд мөн ил тод байх шаардлагатай бөгөөд олон нийтийн сонирхол илүү нээлттэй ажиллахыг ч шаардах боломжтой.
Захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл, геологийн судалгаа, кадастр, нөөц бүхий газрууд, түүнчлэн эдийн засаг, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ зэрэгт тайлан бэлтгэж, мэдээллийг хүртээмжтэй болгох хэрэгтэй. Мөн төрийн өмчит үндэсний компаниудаас байгуулагдсан гэрээнүүдийг нийтлэж, цахим хэлбэрээр ашиглах боломжтой болгох шаардлагатай.
Салбарын удирдлагын хүрээнд үндэсний нягтлан бодох бүртгэл, мониторинг, орлогын удирдлага, зарцуулалт зэрэг мэдээллүүдийг нээлттэй болгох нь чухал. Энэ мэдээллүүд нь Засгийн газрын гаргасан санхүүгийн журмуудтай харьцуулагдах боломжтой. Хуримтлалын сангууд нь дээд зэргийн ил тод байд байх шаардлага хангасан, ялангуяа төсөвт тусгаагүй үйл ажиллагаанд дээрхи шаардлагыг дээд хэмжээнд биелүүлэх ёстой. Сангийн удирдлага нь тайлан баланс, мөнгөн гүйлгээ, төлбөр хүлээн авагч, аудитын талаархи мэдээллийг нийтлэх үүрэгтэй.
Засгийн газраас төлбөрийн гүйцэтгэл, зарцуулалтыг нийтэд нээлттэй болгохоос гадна шийдвэр гаргах хэлхээний бүх түвшин дэх холбогдох журмуудын ил тод байдлыг мөн хангах ёстой. Олон тохиолдолд Засгийн газрууд эдгээр журмуудаас нэлээдгүй хэсгийг томоохон гэрээ хэлцлүүдэд олон нийтийн анхаарлаас гадуур оруулсан байдаг. Оролцогч талууд гэрээний зүйл заалт зохиохоосоо илүүтэй шууд хялбархан харж болох нөхцөл шаардлагыг хууль тогтоомжид аль болох нарийн тусгаж өгөх хэрэгтэй. Гэрээний дагуу олгогдосон аливаа концесс хуульчлагдсан стандарт нөхцөлд нийцээгүй тохиолдолд хууль тогтоох эрх мэдлийн байгууллагад мэдэгдэж, тэндээс зөвшөөрөл авах ёстой. Нэн тэргүүнд гэрээнд нууцлалын асуудал тусгасан заалт оруулахаас зайлсхийж, гэрээг олон нийтэд нээлттэй байгуулах ёстой. Олон нийтийн мэдээлэл авах эрх үндэсний болон олон улсын олон конвенциор хамгаалагдсан байдаг ба хуулиар хориглосноос бусад тохиолдолд Засгийн газрын мэдээлэл ил тод байх шаардлага тавьсан хууль тогтоомж батласан орнуудын тоо нэмэгдсээр байна. Нийгмийн гишүүд /иргэд/ тэдэнд нөлөөлөх гэрээ, хэлцэлд хяналт тавихаас урьдаар байгалийн нөөцийн олборлолт явуулах эрхийг шилжүүлсэн гэрээг батлах эрсдлийг бууруулах үүднээс Засгийн газар энэ төрлийн журмуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ил тод байдлыг нэмэгдүүлэх нь Засгийн газар, бизнес эрхлэгчдэд ч мөн эерэг үр дүнтэй. Ил тод байдлын шаардлага нь шаардлага хангасан мэдээ мэдээлэл цуглуулах, боловсруулах өртгийг багасгаж, тэдгээр мэдээллийн үнэн зөв байдлыг нэмэгдүүлэх үр дүнтэй мэдээллийн менежментийн систем бий болгоход түлхэц болдог.
Эдгээр нь Засгийн газрын дараахи үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал. Үүнд: удирдлагын түвшний шийдвэрийг мэдээллэх, иргэн, аж ахуй нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээний нөхцлийн чанарыг сайжруулах, Засгийн газрын үйл ажиллагаанд хариуцлагын тогтолцоог хүчтэй болгоход дэмжлэг 
үзүүлэх. Түүнээс гадна компаниуд өөрийн үйл ажиллагаа эрхлэх салбартаа олон нийтийн хүлээлтийг зохицуулах шаардлагатай тулгардаг: ил тод байдлыг үр дүнтэй хэрэгжүүлснээр үл итгэх явдлыг багасгаж, "үйл ажилагаа эрхлэх олон нийтийн зөвшөөрөл”-ийг бэхжүүлдэг.
Институцуудын чиг үүргийг тодорхой тогтоож өгөх :  
Үйл ажиллагааны чиг үүрэг, стандартыг маш тодорхой тогтоож өгснөөр олон нийт Засгийн газрын аливаа арга хэмжээнд хяналт тавих боломжтой болно. Эрх бүхий албан тушаалтнуудад тавьж байгаа нийгмийн хүлээлт, тэдний ёс суртахууны үнэт зүйл, стандарт болон хууль тогтоомжид заасан байдал л аливаа шийдвэр гаргах явцыг чиглүүлэх учиртай..
Үүрэг хариуцлагаа хангалтгүй хэрэгжүүлсэн байгууллагыг татаж авч хянадаг бие даасан аудит гэх мэт гүйцэтгэх байгууллага, эсвэл бүтэц буй болгон хариуцлага хүлээх байдлыг тодорхой болгож байж Засгийн газар үүргээ сайн хэрэгжүүлнэ.Түүнчлэн үйл ажиллагааны үр дүнг сайжруулах шаардлагад тохиромжтой хариу арга хэмжээ авахын тулд Засгийн газрын институциуд үр дүнтэй шийдвэр гаргах чадамжтай байх ётсой – хэрэв засаглалыг сайжруулахыг зорьж байгаа бол хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд илүү их чадавхи шаардлагатай. 
Засаглалыг сайжруулахыг шаарддаг, мэдээлэл бүхий иргэдийг дэмжих, тоог нэмэгдүүлэхМэдээллээр хангах үйл ажиллагаа нь Засгийн газрын шийдвэр үйл ажиллагааг хянах, шүүмжлэлтэй хандах чадвартай хослох ёстой. Шашин, шинжлэх ухаан, мэргэжлийн болон олон нийтийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл зэрэг иргэний нийгмийн гүйцэтгэх үүрэг энд нэн чухал. Эдгээр байгууллагууд үр дүнтэй ажиллахын тулд Засгийн газраас тусгаар байж, санхүүгийн эх үүсвэр болон илэрхийлж буй ашиг сонирхлын талаархи мэдээллээ нээлттэй байлгах ёстой. Үүний зэрэгцээ Засгийн газраас иргэний нийгмийн эрхийг хамгаалах, бэхжүүлэх ёстой бөгөөд энд хэвлэл мэдээллийн байгууллагуудад аливаа дарамт, шахалтгүйгээр үйл ажиллагаагаа явуулах эрхийг олгох мөн хамаарна.
Холбогдох кэйс: Шийдвэр гаргах хэлхээний дундаас хууль тогтоох байгууллагын хяналт сул байгааг тогтоосон байдаг. Байгалийн Нөөцийн Засаглалын Индекс орсон 31 улсаас Ботсвана, Өмнөд Тимор зэрэг улсуудад гэрээ байгуулах, лиценз олгох процесст тавих хяналт сул байсан бол 29 улсад байгалийн нөөцийн орлогод тавих хяналт маш хязгаарлагдмал байгааг тогтоосон байна.
Revenue Watch Institute, 2013
Гүйцэтгэх эрх мэдлийн хяналтыг хэрэгжүүлэхэд хууль тогтоох байгууллага нэн чухал. Хууль тогтоох байгууллага нь Засгийн газар болон бусад байгууллагын үйл ажиллагаанд аудит хийж мөн олон нийтийн санаа бодлыг дамжуулах дамжуулагч болж өгдөг. Энэ чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд хууль тогтоох байгууллага олборлох салбарын талаархи сайн ойлголт, чадавхитай байх, ашигт малтмал олборлолтын менежментийн нарийн зохицилдлогооны талаар найдвартай зөвлөгөө авах боломжтой байх ёстой.
Мэдээлэлтэй бүхий иргэд мөн Засгийн газартай үндэсний стратегийн чиглэлээр хэлэлцэх чадвартай байх ёстой. Мөн байгалийн нөөцийн засаглалын иргэдийн сайн сайханд хөрвөх ач холбогдлоос шалтгаалан олон нийтийн хүлээлтийг зохицуулах асуудал чухал. Энд Засгийн газар, иргэний нийгэм хоорондын үр дүнтэй харилцан мэдээлэх стратеги, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.
Хууль тогтоомжын хэрэгжилтийг хангахЭцэст нь, хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн хамтаар Засгийн газар нь хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх чадвар, улс төрийн хүсэл зориг шаардах хариуцлага, ял шийтгэлийг ноогдуулах хүчин чармайлт гаргах ёстой. Чадварлаг, бие даасан шүүхийн тогтолцоо бол үүний ноён нуруу юм. Шүүх засаглалын хүчтэй үйл ажиллагаагүйээр авлигал, гэмт үйлдэл нэмэгдэнэ.
Үргэлжлэл бий... 

Э.Батсайхан /судлаач, Бизнесийн удирдлагын магистрантур/ нийтлэлтэй холбоотой санал хүсэлтэй 99600071 утсаар болон,  batsaikhanpm2020@gmail.com хаягаар илгээнэ үү. Баярлалаа.
Эх сурвалж: Орчуулгын баг МУ-ын сайдын ажлын алба, Мегатөсөл хөгжлийн хүрээлэн
Байгалийн Нөөцийн засаглал ба Нөөцийн засаглалын дотоод үндэс - Жор 2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани