Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын хамгийн олон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниуд

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Монголын баялагт эзэн суусан 30 гэр бүл” хэмээх нэр томъёог мооданд оруулж, ард иргэдийг эдгээр гэр бүлд анхааралаа хандуулахыг хүссэн билээ. Чухам хэн, хэн гурван сая гаруй монголчуудын баялагыг эзэмшилдээ оруулж, өөрийн мэтээр хувааж, үрж байгааг тухайлан зарлаагүй ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд  байнгын хорооны хурал дээр  "30 гэр бүл гэдэг нь лиценз нэрээр Монгол Улсын баялгийг авсан улсууд байдаг” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Монгол Улсад хамгийн олон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуй нэгжүүдээс эхний 24 компанийг нь "24 баримт” буландаа онцлож байна. Ерөнхийлөгчийн зүгээс зарлаад буй "30 гэр бүл” энэхүү лиценз эзэмшигч дотор байгаа эсэхийг хэлж мэдэхгүй ч нийгэмд төдийлөн ил тод байдаггүй энэ мэдээлэл үнэн худал нь мэдэгдэхгүй олон асуултад хариулт өгөх бизээ. Бид энэ удаа зөвхөн  ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниуд нэрлэсэн бол дараагийн удаа хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг цувралаар хүргэх болно.      

 

 

 

 

Баримт 1. Монголросцветмет- 27 ш – 11520,73/талбай, гектар/

 

Монголросцветмет ХХК- нь монгол улсын хайлуур жоншны олборлолт үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх зэргийн компани бөгөөд дэлхийн түвшинд БНХАУ, Мексик, ӨАБНУ зэрэг орнуудын дараагаар 4-р байранд явдаг.  Хүчлийн болон металлургийн зориулалтын хайлуур жоншны баяжмал  үйлдвэрлэдэг. Мөн түүнчлэн компани алт олборлохын зэрэгцээ төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа.

 

 

Баримт 2. Монголын алт – 19 ш – 28590,44

 

Монголын Алт” \МАК\ ХХК нь 1993 онд анх үүсгэн байгуулагдсан, Үндэсний хөрөнгө оруулалттай, Монгол Улсын тэргүүлэх компаниудын нэг юм. Уул уурхай, барилгын материалын төсөл болон үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, үл хөдлөх хөрөнгө зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.  

 

 

Баримт 3. Гацуурт – 18 ш- 9715,48

 

1990 оны эхээр улсын шилдэг гурван компаний нэг "Гурван гол” геологи хайгуулын компани Сэлэнгэ аймгийн Мандал сум Гацууртын аманд алтны шороон ордыг олсноор тус газрын нэрээр нэрлэж, "Гацуурт” охин компаниа байгуулсан түүхтэй. 1998 он 7-р сараас "Гацуурт” ХХК бие даан, нэг гишүүнтэйгээр геологи, уул уурхайн чигэлээр ажиллаж Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудад алтны шороон орд олборлож эхэлсэн. Одоогийн байдлаар тус компани нь газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа, гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. 

 

 

Баримт 4. Алтандорнод Монгол – 16 ш- 1247,56

 

"Алтан Дорнод Монгол” ХХК болон бусад хамааралтай компаниудыг багтаасан уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хэмжээний групп компани.   ADM группын дэргэдэх "Алтан Дорнод Монгол” компани анх 1997 онд байгуулагдсан бөгөөд  өдгөөг хүртэл  алтны олборлолтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй  Монгол улсын хэмжээний  томоохон уул уурхайн компаниудын  нэг  юм. Монгол улсад мөрдөгдөж эхэлсэн Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас улбаалан ОХУ-ын хөрөнгө оруулагчид маргаан үүсгэснээр компанийн үйл ажиллагааг 2008 онд зогсоосон.  ОХУ-ын хөрөнгө оруулагчид Олон улсын арбитрын шүүхэд хандсанаар 2011 онд уг асуудлыг шийдвэрлэж, 2011 оны есдүгээр сард үндэсний  хөрөнгө оруулагчид татвар болон бусад өр зээлийн хамт "Алтан Дорнод Монгол” ХХК-ийг хамаарал бүхий бусад компаниудтай нь  худалдан авснаар 2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлсэн. 

 


Баримт 5. Хүннү говь Алтай- 12ш – 2206,74

 

Граундвотер Солюшнс нэрээр Монгол Улсад бүртгэгдсэн Граундвотер Солюшнс /Groundwater Solutions/ компанийг Отгонбаярын Цэрэндаваа үүсгэн байгуулж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн усан хангамж болон усны менежментийн үйлчилгээ үзүүлэгч компани. Оюу Толгой ХХК, Айвонхоу Майнез, Рио Тинто, Олон улсын санхүүгийн корпораци, Энержи Ресурс, Хүннү Коул, Аспайр Майнинг, Могул Энержи, Шарын гол, Саус Гоби Сэндс, Гоби Коул энд Энержи тэргүүтэй компаниудад судалгаа хийж байсан, Монголын гидрогеологи болон уул уурхайн төслүүдийн талаар арвин туршлага хуримтлуулсан.

 


Баримт 6. Гобикоул энд Энержи- 10ш -11109,39

 

 "Хотгор"-ын нүүрсний орд газрын "Хонгор", "Хотгор зүүн", "Хотгор баруун", "Адаг", "Байц" талбайнуудад MV-012728, MV-017060, MV-017061, MV-017057, MV-017062  зэрэг дугаарын лиценз эзэмшиж байна. 
 


Баримт 7. МОЭНКО -9ш- 1923,22

1. "Хөшөөт" нүүрсний орд газарт дараах лицензүүдийг эзэмшиж байна.  

 

"Хөшөөт гол" - MV-001414   
"Хөндлөнгийн хөтөл" - MV-001640 
"Хөндлөнгийн гол" - MV-004322 
"Хөшөөт" - MV-006525, MV-015289 
"Хөшөөт хөндлөн" - MV-011887   
"Хамар даваа" - MV-011888 
"Өлзийт" - MV-011889, MV-011890 

Ордын байршил:  Ховд аймаг, Дарви сум 
Ордын нөөц: 
Олборлолт эхэлсэн хугацаа: 2008.09-р сар 
Ажиллагсдын тоо: 505 
Олборлолт: 
   - 2011 онд: 806.9 мян.тн 
   - 2012 онд: 753.6 мян.тн 

 

2. "Олон булаг" нүүрсний орд газарт MV-002913 дугаарын лицензтэй 38.2 га талбайг эзэмшиж байна. Mongolia Energy Corporation Ltd (MEC) нь Хонг-Конгийн Олон Улсын Хөрөнгийн биржид #00276 бүртгэлтэй хувьцаат компани бөгөөд геологи хайгуул, уул уурхайн, эрчим хүч, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

            Монгол улсад өөрийн салбар "МоЭнКо" ХХК-ийг 2007 онд байгуулан геологи хайгуул, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний ордыг түшиглэн "Хөшөөт" төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

 


Баримт 8. Эрэл групп – 9ш – 674,8

"Эрэл” ХХК нь 1989 онд байгуулагдсан. Анх геологи, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 1994 оноос барилгын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, эдүгээ барилга, барилгын материал үйлдвэрлэдэг.  Тус компани нь одоо геологи, уул уурхай, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, зам барилга, Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт болон менежмент, банк санхүү, боловсролын чиглэлээр 10 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй олон төсөл хөтөлбөрүүд дээр ажилласан. 

 


Баримт 9. МАК цемент - 8ш- 1671,04

 

Монголын Алт (МАК) ХХК нь 2012 онд Данийн вант улсын flsmidth & Co. A/S компанитай цементийн үйлдвэр мөн Итали улсын fercalx компанитай шохойн үйлдвэрийн зураг төсөл, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг тус тус байгуулсан. Хөх Цавын цемент-шохойн үйлдвэр 2017 оны 6-р сарын 9 -ны өдөр нээлтээ хийсэн. Улаанбаатар хотоос 290 км, Чойроос 60 км зайд, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэр төмөр замын Олон Овоот өртөөнд байрладаг.

 


Баримт 10. Ричфлюорит -8ш- 2776,03

 

Ричфлюорит ХХК нь жонш болон кварцийн эрэл хайгуул, ашиглалт, үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан "ТЭНГРИ Ресурс"-ийн охин компани юм. Кварцийн төсөл Өндөр хурдны техник, технологи хурдтай хөгжиж буй өнөөгийн эрин үед компьютерийн технологийн болон шилэн бүтээгдэхүүний гол түүхий эд болдог кварцийн хайгуул судалгааны ажлыг өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад хийсний үр дүнд бид өнөөдрийн байдлаар олборлолт ашиглалтын шатандаа хүрээд байна.

ТЭНГРИ Терра Ресурс ХХК нь ТЭНГРИ Холдингийн охин компани бөгөөд бид энэ компаниараа дамжуулан хэтийн төлөв сайтай алт зэсийн төслүүдийн хайгуул судалгааны ажилд хөрөнгө оруулан амжилттайгаар ажиллаж байна.

 


Баримт 11. Уулс заамар-8ш- 1834,96

 

Уулс заамар ХХК нь 1999 онд байгуулагдсан Төв аймгийн Заамар сумд олборлолт, нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хөрөнгө оруулалттай компани. 

 

 Холбоотой мэдээллүүд: 

"Уулс заамар” компани иргэдийн газрыг 81 сая төгрөгөөр худалдаж авахыг оролдсон уу

 

Тосон заамар түймэр заамар болжээ 

 


Баримт 12. Эрдэнэс таван толгой -8ш- 68471,43

 


 

Баримт 13. Бороогоулд -7ш – 4864,48

 

Канад улсын "Сентерра Гоулд” корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "БорооГоулд” компани нь Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын нутагт алтны үндсэн ордоос алт олборлож боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг. Тус уурхайн бүтээн байгуулалтанд анх 75 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж дараа нь 16 сая ам.долларын хөрөнгө оруулалт нэмж хийжээ.

Бороогийн уурхайн үйл ажиллагаа нь уламжлалт ил уурхайн арга дээр үндэслэгдсэн бөгөөд 24 цагаар ажилладаг. Тэсэлгээний цооногийг эргэлтэт-цохилттой гурван өрмөөр гаргадаг ба үндсэн чулуулагтай ажиллахдаа хоёр гидро экскаватор, найман 50 тоннын машин, мөн хоёр том ачигч, гурван бульдозер, хоёр грейдер ашигладаг. /2013/

 


Баримт 14. Бумбат-7 ш- 393,33

 

Холбоотой мэдээллүүд:

"Бумбат” компанийн ажилчид мэдээлэл хийв

”Алтандорнод Монгол” ХХК, "Бумбат” ХХК-иудаас Голомт банкны захирал Д.Баясгаланд ил захидал илгээжээ

 


Баримт 15. Олон Овоот гоулд-7 ш- 3359,67

 

Холбоотой мэдээллүүд: 

Олон банкны толгойг залгисан "Олон Овоот”-ын тухай 24 баримт

Олон овоотын нөөц мэргэжлийн зөвлөлийнхний алдаа юу Жастын эндүүрэл үү

 


Баримт 16. Гурван тамга- 6 ш- 2095,76

 

Холбоотой мэдээллүүд: 

"Гурван тамга” компанийн усан бууны генератор луу буудсан Ц.Мөнхбаяр нарыг баривчилжээ

 


Баримт 17. Дацан трейд -6 ш – 702,34

 

Холбоотой мэдээллүүд: 

С.Зориг агсны гэргий Б.Булган "Дацан трейд” ХХ К-ийн 52 лицензтэй холбоотой юу?

"Дацан трейд” ХХК долоон аймгийн нутагт лиценз эзэмшиж байжээ

 


Баримт 18. Жамп- 6ш – 434,63

 

"Жамп-Алт” ХХК нь 2008 оны 5-р сард алтны шороон ордын олборлолтоор 1996 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг "Жамп” ХХК-ийн суурин дээр үүсгэн байгуулагдаж, тус компаниас нийт ажиллах хүчин, уулын техник, тоног төхөөрөмжүүдээ шилжүүлэн авч, геологийн эрэл хайгуул, алтны шороон ордын олборлолт гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүсгэн байгуулагч Л.Цэрэндаваа бөгөөд хувьцаа эзэмшигч болон компанийн гүйцэтгэх удирдлага нь Цэрэндаваагийн Баярмаа.
Тус компани нь Баянхонгор аймгийн галуут сумын нутаг дэвсгэрт Сайрын худаг уурхайд олборлолт явуулж ирсэн. Уг ордын онцлог нь 35 -40 м хүртэлх гүнтэй мөнх цэвдэг бүхий орд дээр үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Мөн Дорнод аймгийн Баяндунд сумын нутагт дэвсгэрт Цагаанчулуут орд дээр алт олборлолтыг явуулдаг.

 


Баримт 19. Монгол Анар трейд- 6ш- 635,91

 

Холбоотой мэдээллүүд: 

Сэлэнгэ аймагт ашигт малтмалын 275 лиценз олгожээ

Зарим компанийн лицензийг цуцалж магадгүй

 


Баримт 20. Мондулаан трейд- 6ш- 1138,28


 "Мондулаан трейд” ХХК нь анх 1998 онд дулааны зуух үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн.  2000 онд анх өөрийн хөрөнгөөр уул уурхайн салбарын үйл ажиллагааг амжилттай эхлүүлж улмаар уул уурхайн салбарт тасралтгүй 13 жил ажилласан. Алтны шороон ордоор дагнан ажилладаг.  
 


Баримт 21. Ододгоулд - 6ш- 1330,66

 

Холбоотой мэдээллүүд: 

Ашиглалтын лиценз эзэмшигчдийг нэрлэж байна

Шинэ Зеландын уурхайчид нөхөн сэргээлт сайн хийжээ


 

Баримт 22. Саусгоби сэндс - 6 ш- 32494,98

 

Саусгоби Ресурс Лимитед (Саусгоби) нь газар Торонто болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани (TSX: SGQ, HK: 1878).

Газар зүйн байрлалын хувьд Хятад улстай хамгийн ойр стратегийн ач холбогдол бүхий байршилтай нүүрсний ордыг эзэмшдэг Саусгоби компани нь томоохон нүүрс үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компани бөгөөд дэд бүтэц тээврийн ложистикийн чиглэлээр мөн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Тус компани өөрийн үндсэн орд болох Монгол улс дахь Овоот Толгойн нүүрсний ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Мөн Монгол Улсын Өмнийн говийн бүсэд орших металлург болон төмөрлөгийн эрчим хүчний нүүрсний ордуудад хайгуул болон ашиглалтын лиценз эзэмшдэг. 

 

Баримт 23. Сентеррагоулд монголия – 6 ш- 2962,83

 

Холбоотой мэдээллүүд:

"СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИА” ХХК-ИЙН АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗ ХҮЧИНГҮЙ БОЛЖ, НОЁН УУЛ АВРАГДАХ НЬ

 

 

 


Баримт 24. Тод-Ундрага – 6 ш- 935,93

 

24tsag.mn

Монголын хамгийн олон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниуд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани