Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрыг нөхөн сэргээх нь хүний биеийг эмчлэхтэй адил

Газрыг нөхөн сэргээх нь хүний биеийг эмчлэхтэй адил

 

Хариуцлагагүй уул уурхайгаас үүдэж нутаг орон нь сүйдээгүй нэг ч аймгийг Монголын тал нутгаас хайгаад олохгүй болов уу. Нүүрс ухсан газар, нүдийг нь ухаад авсан хохмой толгой шиг харагддаг бол алт ухсан газар алаг гэдсийг нь хүй татсан үнээ лугаа харагддаг гэж манай эрдэмтэд ёжилсон  байдаг. Энэ яасан үнэн хэлсэн үг вэ гэж  уул уурхай олборлолтоор  сүйдсэн газруудаар явж байхад бодогдоно. 2000 оны тэртээгээс ажил, орлогогүй болсон 2000-аад хүн хүрз жоотуугаа барин алт руу хошуурцгааж эхэлсэн. Танил талтай нэг нь уул уурхайн компанид жолооч, ачигч болж ногоон талыг хар шороон тал болтол, нүүрсийг шанага шанагаар ухаж урд хөрш рүү гаргасан он жилүүдэд овоолсон шороо, ухсан нүхтэй үлдсэн. Алтны илэрц ихтэй долоон аймаг бий. Түүний нэг нь Төв аймгийн Заамар суманд огтоно хөёөлөх өвсгүй, уух усгүй болсон. Мөн  мал бэлчээрлэх газаргүй  болж хүн байтугай үлийн цагаан огтоно дайжиж байна гэж нутгийн иргэд ярьдаг. Манай улсад олборлох салбар болон байгаль орчныг хамгаалах хууль эрх зүйн орчин тийм ч муу биш. Усны эх, ойн сан, ухсан газрыг эргэн сэргээх талаар олон дүрэм журамтай. Гэвч бодит байдал дээр нөхөн сэргээлгүй орхисон талбай нэмэгдсээр. 2012 онд улсын хэмжээнд нийт 699 нэгж талбарт 3256 га газрыг эвдэж нөхөн сэргээлгүй орхижээ. 2017 оны эхний хагас жилийн байдлаар 13375 га-д буюу 42.02 хувьд техникийн, 7452 га-д биеологийн нөхөн сэргээлт хийжээ. Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг алтны компаниудын балгаар 90 орчим мянган га талбай эвдэрч сүйдсэн билээ.  "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Хайлааст багт энэ намар оройхон очлоо. Нутгийн иргэдтэй цуг сүйдсэн газар тийш хараа бэлчээн зогстол дунд хэсэгт дүүжин гүүр, хажууд нь нэг сандал харагдах шиг болов. Энэ юу билээ гэж иргэдээс асуухад " УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын компани "Монполимент”- ийн нөхөн сэргээсэн талбай гэв. Яагаад энэ овоолсон  шороо, нүхэн дунд ийм зүйл барьдаг байна гэхэд "Амарч зугаалах газар болгосон царай нь” гэж билээ. Тэгтэл наана нь Туул гол дотор "Монполимент” компаний алт угаах хүчит "Драг” ажиллаж харагдав. Нөхөн сэргээлтийг бусад компаниудаас арай дээр хийдэг гэсэн тус компани иргэдийг ийнхүү дором­жилж нүглийн нүдийг гурилаар хуурах ч гэж дээ гэж харамсаж байлаа.

 

НУТГИЙНХ НЬ УРГАМЛААР НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХЭД УНАГАН ТӨРХӨНДӨӨ ХУРДАН ОРДОГ

Уул уурхайн олборлолт явагдсан газар уг нь, уурхай хаах үеэр нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийж өмнө байсан унаган төрхөд нь оруулж  газар нутгийг улсад нь хүлээлгэн өгдөг олон улсын жишигтэй. Энэ жишгийг ярьсаар олон жил болсон ч нөхөн сэргээлтийг төгс хийсэн компани нэг ч байхгүй нь харамсалтай. Хуульд анхнаас нь уул уурхайн олборлолт хийсэн үеэс эхлэн хаах хүртэл үе шаттай нөхөн сэргээлт хийхийг тусгаж өгөөгүйтэй холбоотой. Зөвхөн уурхай хаах үед  нөхөн сэргээлт хийнэ гэсэн нь өрөөсгөл болжээ. Учир нь уурхай хаах үед нөхөн сэргээлт хийхэд асар их хөрөнгө мөнгө шаардлагатай болдог. Гэвч уурхай эдийн засгийн ашигтай ажиллаж байх үедээ нөхөн сэргээлтэд мөнгө нөөцөлдөггүйтэй холбоотой гэж уул уурхайн мэргэжилтнүүд хэлдэг. Нөгөө талаар БОАЖЯ-наас боловсруулсан нөхөн сэргээлтийн аргачлал нь уурхайн үйл ажиллагаа дууссан их хэмжээний газар эвдэгдсэний дараа хийхээр байгаа нь  их зардал шаардаад зогсохгүй үр дүн бага байгааг шүүмжилсээр иржээ. Бусад орны нөхөн сэргээлтийн туршлагыг манай компаниуд авч хэрэглэдэг ч Монгол орны нөхцөлд таарахгүй байгааг олон жилийн явцад харуулсан байна. Том компаниуд ихэвчлэн техникийн нөхөн сэргээлт хийдэг ч анхныхаа унаган төрхөндөө ороогүй. Түүнчлэн ургамал ногоо нь ургаж, ан амьтан нь ирээгүй байгааг Баян­хонгор аймгийн Галтуут суманд "Хаан гарьд” компанийн хийсэн тех­никээр нөхөн сэргээсэн тал­байгаас харж болно. Гэ­тэл тус сумын "Батсайхан итгэлт” ТББ-ын бичил уурхайн нөхөрлөлийн хийсэн биеологийн нөхөн сэргээлт хийсэн талбайд аль хэдийнэ өвс ногоо ургасан байх жишээтэй.

 

МОНГОЛ ЭРДЭМТДИЙН БОЛОВСРУУЛСАН АРГАЧЛАЛ ҮР ДҮНТЭЙ ЗАРДАЛ БАГАТАЙ

2014 онд Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр Азийн сан "Бичил уурхайчдын нөхөн сэргээлтийн аргачлал”- ыг боловсруулж мөрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл гадны орны туршлагыг Монгол  орны онцлогт тохируулж бичил уурхай нөхөрлөлүүдийн боломж, байгаль цаг уурын онцлог зэргийг харгалзан монгол эрдэмтэд хоёр жилийн турш боловсруулжээ. Монголын хөрсөнд энэ аргачлал илүү үр дүнтэй гэж  батлагдсан юм байна. Аргачлал нь гурван онцлоготой. Тухайлбал, биео­логийн нөхөн сэргээлтэд тухайн нутагт ургадаг ургамлын үрийг нь хатааж улмаар тэрхүү хатаасан үрээр сэргээдэг учраас буцаж унаган төрхөндөө хурдан орох боломжтой байгальд ээлтэй юм. Нөгөө нэг онцлог нь нутгийн иргэдээс ямар аргачлалаар  нөхөн сэргээлт хийх талаар санал авч хэлэлцүүлдэг. Дараа нь энэ талбайг юуны зориулалтаар ашиглах тухайд нутгийн иргэдээс мөн санал авдаг онцлогтой ажээ. Бэлчээрийн, ойн үржүүлгийн, аялал жуулчлал, хиймэл нуур гэх мэтээр цаашид ямар чиглэлээр газрын эргэлтэд оруулах уу гэдгийг нутгийн иргэдтэй ярилцаж ажлын тө­лөв­лөгөө гаргадаг байна. Түүнчлэн бага зардал­тайгаар онцлогтой. Мон­голын цаг агаар, байгалийн тог­тоц харилцан адилгүй бүс нутагт энэ аргач­лалаар 2014, 2015 онд Швейцарийн хөгжлийн агентлаг есөн аймгийн 14 сумын нутагт 17 талбайд 210 гаруй га-д бичил уурхайчдын нөхөр­лө­лүүдээр биологийн нөхөн сэргээлт хийлгэсэн байна. Энэ жилийн тухайд  таван аймгийн  найман газарт 37.5 га газарт хийгээд байгаа тухай Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогт­вортой бичил уурхай төслийн орон нутгийн засаглалын мэргэжилтэн Ч.Оюунчимэг ярьж байв. Уул уурхай олборлолт явагдсан газарт байгаль орчин биологийн тө­рөл зүйлд  нөлөөлөх нь  зайлшгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нө­лөөлөхгүй гээд олборлолт эхлүүлдэг. Үүнээс болж том  хар нүх энд тэндгүй үүсдэг. Тэгэхээр сөрөг нөлөөллийг тооцохгүйгээр төслүүдийг хэрэгүүлжсэнээс болж асуудал үүсдэг гэж уг  аргачлалыг боловсруулсан Тогтвортой хөгжилд талуудын оролцоо ТББ-ын тэргүүн П.Болормаа хэлэв.

 

МӨЧЛӨГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ШИЛДЭГ АРГА БОЛЖ БАЙНА

Сүүлийн үед дэлхийн нийтэд байгальд үзүүлэх сөрөг нөлөөллийг шат дараалан бууруулах  аргыг нөхөн сэргээлтэд өргөнөөр ашиглаж байна. Уул уурхайн сөрөг нөлөөллөөс зайлсхийх арга. Сөрөг нөлөөллүүдийг саармагжуулах, үр дүнтэй нөхөн сэргээлт хийх гэсэн. Нөхөн сэргээсэн гээд хаяад явдаггүй. Байгаль хамгаалах нэмэлт аргыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх  ёстой. Нэгэнт өөрчилсөн байгаль дэлхийг нөхөн сэргээлт хийснээр боллоо гэж үздэггүй аж. Өөрөөр хэлбэл тухайн нутагт ургамал нь ургаж унаган төрхөнд орлоо гэхэд дараагийн ажил нь тэнд нутагладаг ан, амьтан, хулгана зурамыг нь авчирч тавьдаг юм байна. Уул уурхайн компани олборлолт хийж хөрсөө хуулахдаа  эхлээд шимт хөрсийг хуулж аваад уурхайгаас арав орчим метрийн зайнд тусад нь тавьж салхинд хийсэхээс хамгаалж хучдаг аж. Дараа нь хөрсний дараагийн үе болох жижиг чулууг гаргаж мөн тав орчим метрийн зайнд тавина. Түүний дараа том чулуутай хэсгийг авч мөн тусад нь тавьдаг юм байна. Ингээд уурхай хаагдах үед биеологийн нө­хөн сэргээлтийг  хийхдээ анх авсан энэ дараалалаар бу­­цааж хийдэг ажээ. Ин­­гээд хамгийн сүүлд шимт хөрсөө тавьж нут­гийнх нь хатаасан урга­мал,  өтөг, бууцаар бор­дож өгдөг ажээ. Ингээд дараа жил гэхэд тэнд урга­мал нь ургаж амьтад, хор­хой шавьж нь ирдэг байна. Мөн нөхөн сэр­гээлтэд мөчлөгийн үе шаттай нөхөн сэргээлт хийх арга байна. Энэ нь хүний биеийн онцлогт тохируулж эмчилдэгтэй адил  уул уурхайн хайгууль ол­борлолт, ашиглалт, уурхай хаах бүхий л үе шат, мөчлөг бүрт нөхөн сэр­гээлт хийхийг хэлдэг байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Ц.МЯГМАРБАЯР


Газрыг нөхөн сэргээх нь хүний биеийг эмчлэхтэй адил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани