Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЖАН СЕБАСТЬЯН ЖАК: “ОЮУТОЛГОЙ”-Г ДЭЛХИЙН ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН УУРХАЙ БОЛГОНО

ЖАН СЕБАСТЬЯН ЖАК: “ОЮУТОЛГОЙ”-Г ДЭЛХИЙН ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН УУРХАЙ БОЛГОНОРио Тинто группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монгол Улсад ажиллаж байна. Тэрээр Рио Тинто группийн албан ёсны төлөөлөгчийн газрын нээлтийн ажиллагаа болон  "Оюутолгой”  компанийн хамт олонд Аюулгүй ажиллагааны дээд шагналыг гардуулахаар хүрэлцэн иржээ.

Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак МОНЦАМЭ агентлаг болон IKON.mn, Itoim.mn вэб сайт, Өнөөдөр сонины сэтгүүлчидтэй уулзаж, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, асуултад хариулсан юм. 



Уулзалтад "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакаас гадна тус группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын шинэ захирал Д.Мөнхтүшиг, "Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес болон бусад албаныхан байлцав.
 
 60 УУРХАЙГААС "ОЮУТОЛГОЙ” АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГААРАА ШАЛГАРЧЭЭ

Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак "Оюутолгой” компанийн  үйл ажиллагаатай танилцсан тухай яриагаа эхэлсэн юм. Тэрээр "Би Монгол Улсад 18 сарын өмнө ирсэн. Энэ хугацаанд маш олон бүтээн байгуулалт "Оюутолгой” компани дээр өрнөснийг хараад  сэтгэгдэл өндөр ирлээ.Гүний уурхайн үйл ажиллагаа нэлээн ахицтай явж байна. Энд 14 мянган хүн ажиллаж байгаа юм. Рио Тинто группийн хүрээнд 60 гаруй уурхай үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр уурхайгаас "Оюутолгой” компанийн үйл ажиллагааны хамт олон аюулгүй ажиллагаагаараа шалгарч, Рио Тинто группийн гүйцэтгэх захирлын нэрэмжит дээд шагналыг хүртсэн явдал бол асар их хөдөлмөрийн үр дүн юм. Хэдийгээр Оюутолгой компани таван жил үйл ажиллагаа явуулж буй ч маш богино хугацаанд нэр хүндтэй шагналыг хүртлээ. Тус уурхайг ажиллаж эхлэхэд ийм нэр хүндтэй шагнал авна гэдгийг хэн ч төсөөлөөгүй биз ээ. Тэгвэл Рио Тинто группийн бусад уурхай, ордууд "Оюутолгой” компанийн туршлага судлах хэмжээнд ажилласан нь хамгийн том амжилт гэж харж байна.



Мөн үеэр "Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ, "Оюутолгой компанийн үйл ажиллагааны хэсгийн 97 хувь нь Монгол ажилтнууд бүрдүүлдэг. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн нь Рио Тинто группийн уул уурхайн тэргүүн туршлагыг монголчууд амжилттай нутагшуулж, өөрийн болгосны тод жишээ юм. 
 
РИО ТИНТО ГРУППТ МОНГОЛЧУУД ОЮУНЫ  ХӨРӨНГӨӨ ОРУУЛААД ЭХЭЛЧИХЛЭЭ

"Оюутолгой” блокчлон олборлолт хийх технологийг  ашиглаж байна. Үүнийг дэлхийн цөөхөн компани эзэмшдэг нарийн технологи юм. Иймээс "Оюутолгой” ХХК-д бэлтгэгдэж буй залуус 7-10 жилийн дараа Рио Тинтогийн хэмжээний гүний уурхайн хамгийн шилдэг инженерүүд болох гэрэл гэгээ байна. 

Гүний уурхайд ажиллах үеэрээ Монгол инженерүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Дэлхийн түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин "Оюутолгой”-д байна гэдэг бол  Монголын  нэг бахархал.  Тэрчлэн Рио Тинто группийн хувьд мэдлэг чадвартай дэлхийн бусад орны уул уурхайд ажиллах чадамжтай инженерүүд бий болох нь. Рио Тинто группт монголчууд оюуны  хөрөнгө оруулалтаа хийгээд эхэлчихлээ. Манай группийн дээд удирдлагын түвшинд Монгол залуус  хувь нэмрээ оруулж байна. Сингапур дахь Рио Тинто группийн борлуулалт, маркетингийн төлөөлөгчийн газарт өнгөрсөн долоон хоногт удирдлагын баг ажилласан.Энд  Монгол залуус ажиллаж байна. Мөн миний удирдлага дор  Б.Болд, Д.Мөнхсүх нарын залуус гүйцэтгэх захирлын алба хашиж буйг дурдаж болно. 

МОНГОЛ УЛСТАЙ ТҮНШЛЭХ ТҮНШЛЭЛ "ОЮУТОЛГОЙ"-ГООР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ 

Бид Монгол Улстай урт хугацаанд ажиллах сонирхолтой байгаа. Энэ үүднээс шинэ оффис нээсэн.  Бидний сонирхол хамтын ажиллагаа түншлэл "Оюутолгой”-гоор хязгаарлагдахгүй, хайгуулын боломж бололцоог эрэлхийлж байна. Мөн Мэдээлэл технологийн ажлыг эхлүүлэв. Монгол Улстай хамтын ажиллагаагаа  бэхжүүлж өргөжүүлэхээр Улаанбаатар хотод шинэ оффис нээж буй бөгөөд энд 80 гаруй монгол ажилтан  ажиллана.Д.Мөнхтүшиг Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдсон  бөгөөд тэрээр Рио Тинтогийн шинэ оффисыг удирдах юм. Шинэ оффис нь тус группын хайгуулын хөтөлбөр, технологийн төвд дэмжлэг үзүүлж, Монгол дахь бүх түншлэгч талуудтай  харилцаагаа бэхжүүлэхэд анхаарч ажиллана.  Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал "Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торресийн багтай уялдаатай ажиллана гэдгийг "Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак тодотголоо.



Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал.Д.Мөнхтүшиг ярихдаа, "Шинэ оффист Рио Тинтогийн Монгол дахь геологи хайгуулын баг болох "Рио Тинто Экпслорейшн” /Ар-Ти-Икс/ болон Рио Тинтогийн Мэдээллийн систем, технологийн багийн Монгол дахь салбар болох "Монголиа Дэливэри Цэнтр” /Эм-Ди-Си/ байрлах юм байна.  "Монголиа Дэливэри Цэнтр” нь Рио Тинтогийн олон улс дахь үйл ажиллагаанд дэмжлэг үйлчилгээ үзүүлнэ” гэв.

-Монгол Улсын эдийн засаг агшилттай байгаа энэ үед "Оюутолгой” компаниас үзүүлэх үр нөлөө юу байв гэсэн асуултыг олон нийт их тавьдаг. "Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 7 тэрбум ам.доллар давсан тухай мэдээлсэн.   Гэвч энэ үр өгөөж  Монголын хөрсөнд шингэсэнгүй гэдгийг Уул уурхайн дэд сайд саяхан мэдэгдсэн. Үүнд  ямар хариулт өгөх вэ?

-"Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак: Төлөвлөгөөгөөр 15 мянган хүн "Оюутолгой"-д ажиллана. Үүний 95 хувь нь  монголчууд байх юм. "Оюутолгой” ХХК-ийн  ханган нийлүүлэгчдийн тоог нэмбэл Монгол дахь хамгийн том хувийн хэвшил болно.  2017 оны дүнгээр 1.7 тэрбум ам. долларын худалдан авалтыг дотоодын компаниудаас хийсэн. Тиймээс 1.7 тэрбум ам. доллар Монголын эдийн засагт шууд орж ирсэн хөрөнгө оруулалт гэж хэлж болно.

Манай ханган нийлүүлэгч гэрээт компаниуд бүтээн байгуулалтад оролцохоос гадна үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Түүхий эдийн дийлэнхийг бүрдүүлдэг шохойн чулууг Монголын ханган нийлүүлэгчээс авч байгаа. Мөн  Ганбөмбөлгийг Монгол компаниас худалдан авч байна. Арьсан бээлийг гаднаас авдаг байсан бол үүнийг Монголоос авч эхэллээ. Улмаар төмөр хоншоортой гутлыг монголчууд хийнэ гээд олон ажлыг өрнүүлж байна. Энэ бүхэн маань "Монголд үйлдвэрлэв” гэсэн стратегийн нэг хэсэг болж байна. Эдийн засагт оруулж буй хувь нэмэр гэхээр татвар хураамж, байгалийн нөөц, бүтээгдэхүүний экспортоор хэмжих нь өрөөсгөл юм. 2010 оноос хойш 1.5 тэрбум ам.долларын татвар төлсний зэрэгцээ  уг төсөл дээр 14 мянган хүн ажиллаж буйгаас гадна худалдан авалтын мөнгөн дүнг нэрлэж болно. Үүний цаана байгаа эдийн засгийн эргэлт, ханган нийлүүлэгчдийн бий болгож буй ажлын байр гээд дам нөлөөнүүдийг  ярих нь зөв байх. Өмнө нь "Оюутолгой" 7 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалтад 5 тэрбум ам. доллар зарцуулсан барилга бүтээн байгуулалт эхлээд 5 жил ажиллаж болж байна. Бүрэн хүчин чадлыг эзэмшихийн тулд 7 жил шаардана. Тэгэхээр нийгмийн үр нөлөөг хэлэх нь зүйтэй.

-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч байна. Энэ таатай нөхцөл "Оюутолгой” ХХК-ийн хэтийн төлөвт хэрхэн нөлөөлнө гэж харж байна? 

-Зэсийн  зах зээлийн нөхцөл байдал төсөөлж байснаас илүү сайжирч байна. Тиймээс Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусах тэр үед  зэсийн  үнийн таатай нөхцлөөс ашиг хүртэнэ гэсэн хүлээлт байгаа. Зэсийн зах зээлийг өөдрөгөөр төсөөлөх хоёр хүчин зүйл бий. Нэгдүгээрт  эрэлт юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шинэ технологиуд бий болж байна. Хоёрдугаарт цахилгаан машинуудын хэрэглээ  нэмэгдэж байна. Эрэлт байгаа тохиолдолд "Оюутолгой” шиг дэлхийн түвшний уурхайн хувьд том боломж.  Тэгэхээр  эрэлтийг хангах боломж Оюутолгойд байна гэсэн үг.

-Ирээдүйн уурхай хүнгүй болох дүр зураг гарч байна. Дэлхийн  томоохон уурхайнууд  хүний хөдөлмөрөөс илүүтэй кноп дарах автоматжуулалтын систем рүү аль хэдийн орчихлоо. 100 гаруй жил үйл ажиллагаа явуулах "Оюутолгой” ХХК-ийн хувьд дэлхийн энэ жишиг рүү орох нь дамжиггүй. Өнөөдрийн нөхцөлд Монгол Улс хүн амаа ажил, орлоготой байлгахыг зорьж байна. "Оюутолгой” хэтийн төлөвлөлтдөө автоматжуулалтын системийг хэдийд нэвтрүүлэхээр тусгав? 

-Сайхан асуулт байна.  Автоматжуулалт чухал. Аюулгүй ажиллагааг хангах энэхүү систем нь  хүний амь нас хамгаалах, учирч болох эрсдлийг хамгаалах гол хөшүүрэг. "Рио Тинто”-гийн бусад салбаруудын туршлагаас үзэхэд автоматжуулалт нэвтрүүлэхэд өөр шинэ ажлын байрууд бий болдог. Эдгээр ажлын байрууд илүү их нарийн ур чадвар, мэдлэг шаарддагаараа онцлогтой. Нөгөөтэйгүүр дэлхийн өрсөлдөөнт зах зээлд ажиллаж буйн хувьд зардлын хувьд бусад уурхайнуудтай өрсөлдөхүйц байх ёстой. Мэдээж  автоматжуулалт "Оюутолгой”-д нэвтэрнэ Гэхдээ ойрын таван жилд том хэмжээний автоматжуулалтыг нэвтрүүлэхгүй байх гэж харж байна. Австралийн уул  уурхайд ямар ч жолоочгүй ачааны машин явж байна. Бүрэн автоматжсан жолоочгүй галт тэрэг уурхайгаас боомт хүртэл явах жишээтэй. Гэхдээ ойрын үед ийм төлөвлөгөө  алга байна. Эхний ээлжинд мэдээллийн системийн удирдлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Уурхайн үйл ажиллагааны мэдээллийг цаг тухайд нь авах бол төлөвлөлт, хөрөнгө оруулалтад хамгийн чухал зүйл.



"Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес "Оюутолгой”-н уурхайн технологийн  том төсөл бол менежментийн үйл ажиллагааны систем юм. Эл системийн тусламжтайгаар цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэснээр ажиллагсдын аюулгүй ажиллагаа болон бүтээмжийг хангана гэж тооцож байгаа. Хэдийгээр туршилтын үе шатанд байгаа ч гэсэн тооцоолсноос илүү үр дүн гарахаар хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл мэдээллийн автоматжуулалтын систем ухаалаг аюулгүй орчныг бүрдүүлэх учир шинэ технологийг богино хугацаанд нэвтрүүлж нутагшуулахаар ажиллаж байна.

-Оюутолгойн 34 хувийг Монголын тал эзэмшдэг. Монголчууд хэзээ ногдол ашиг хүртэх боломжтой вэ. Энэ асуудал маргаантай хэвээр байна. Мөн зээлийн хүү өндөр байна гэсэн асуудлыг Уул уурхайн дэд сайд тавьж байсан?

-Ямар ч бизнесийн байгууллага хувь нийлүүлэгчид ногдол ашиг тараахын тулд ашигтай ажиллаж эхлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 7 тэрбум ам. долларын хөрөнгө оруулаад байна. Үүнээс гадна гүний уурхайд 5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулсныг би дээр дурдсан. Хувь нийлүүлэгчдийн сонирхол ижил. "Оюутолгой” аль болох богино хугацаанд ашигтай ажиллаж хувь нийлүүлэгчдэд ногдол ашиг тараах ёстой. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийн 34 хувийг эзэмшихдээ өөрийн хувь эзэмшилд ногдох хөрөнгө оруулалтыг хийгээгүй. Харин ирээдүйд олох ногдол ашгаасаа төлөх сонголт хийсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхийн тулд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран төслийн санхүүжилт босгосон. Энэхүү төслийн санхүүжилт  гаргасан байгууллагууд зээлээ эргүүлж авна шүү дээ. Өнөөдөр та бүхний өмнөөс би харж суугаад хэдэн онд ногдол ашиг хуваарилж өгнө гэж хэлэх боломжгүй. Энэ нь зах зээлийн хүчин зүйлсээс их хамаарна. Нөгөөтэйгүүр "Оюутолгой” хэзээ ашигтай ажиллах вэ гэдгээс ихээхэн шалтгаална. Монгол Улсад өнөөдөр эл төсөл шууд болон шууд бус утгаар өгөөжөө өгч байгааг дахин хэлье.  Асуудалд том зургаар, алсын хараатай хандах хэрэгтэй гэж бодож байна. "Оюутолгой”-г дэлхийн хэмжээний уурхай болгосны дараа хувь нийлүүлэгчид өгөөж өгөх асуудлыг хөндөх нь зүйтэй болов уу.

-Дубай хотноо байгуулсан гэрээгээр "Тавантолгой”-н цахилгаан станц барих  асуудлыг тусгасан. Эл цахилгаан станц барих үнийн саналыг Монголын талд хэзээ өгөх вэ?

-Эрчим хүчний асуудалтай холбоотой хэлцэл тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд олон нийтэд мэдээлэх хэмжээний  шийдэл гараагүй байна. Тиймээс урьдчилж мэдээлэл өгөх боломжгүй юм.

- Монголын ТЕГ-аас "Оюутолгой” компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнийг хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой үйл ойлголцол үргэлжилсээр байна гэж харж байна. Үйл ойлголцлыг шийдэл болгохын тулд "Рио Тинто”-гоос ямар алхам хийх вэ?

-Татварын актын тухайд бизнесийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад гардаг л асуудал гэж дүгнэж байна. Бид АНУ, Канад, Австрали гээд олон оронд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр  орнуудад ч гэсэн татварын маргаан үүсдэг.  Монголын ТЕГ-ын актыг 10 хоногийн өмнө бид хүлээж авсан. Тиймээс "Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд Монголын Засгийн газар болон Татварын байгууллагатай ойлголтоо нэгтгэх  уулзалт зохион байгуулахаар ажиллаж байна.

Уулзалтын төгсгөлд дүгнэж хэлэхэд, 18 сарын хугацаанд "Оюутолгой” ХХК-д олон дэвшил гарч, Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулсаар байна. "РиоТинто” группийн хувьд Монгол Улс бол Стратегийн гол түнш. Энэхүү түншлэлийг батжуулахад манай төлөөлөгчийн газар ажиллана. Бидний гол зорилго бол "Оюутолгой”-г дэлхийн дээд зэрэглэлийн уурхай болгохын төлөө ажиллана.

Б.Заяа
ЖАН СЕБАСТЬЯН ЖАК: “ОЮУТОЛГОЙ”-Г ДЭЛХИЙН ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН УУРХАЙ БОЛГОНО
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани