Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойг сул авсан Рио Тинтогийнхон Хармагтай ордуудад санаархаж эхэллээ

Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойг сул авсан Рио Тинтогийнхон Хармагтай ордуудад санаархаж эхэллээ

 

ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж, Монгол Улсын  Засгийн газар ОУВС-гийн төлөөлөгчдийн уулзалт өнөөдөр эхлээд байгаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "ОУВС-тай хийх уулзалтууд эхэллээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг тогтворжиж валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зээлжих зэрэглэл шат ахьсан зэрэг олон эерэг үр дүн гарсан. Бас харилцан ярилцаж, ойлголцож шийдэх асуудлууд ч бас байгаа" хэмээн цахим хуудсаараа мэдээлсэн. ОУВС-ынхантай хийж байгаа энэхүү уулзалтын талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.

-ОУВС-ын төлөөлөгчидтэй манай Засгийн газар ээлжит уулзалт ярилцлагаа эхлүүлээд байна. Энэ удаагийн ярилцлагаар ОУВС-аас Монгол Улсад тулган хүлээлгээд байгаа дарамт шахалтыг бууруулж, иргэдийнхээ нуруун дээр үүрүүлсэн татварын ачааллыг багасгах бодит боломж байгаа болов уу. Та энэ талаар ямар бодолтой явна?

-Би өмнө нь энэ талаар байр сууриа багагүй илэрхийлж байсан. Дээр нь УИХ-ын чуулганы үеэр ч тодорхой байр сууриа байнга илэрхийлсээр ирсэн. Монгол Улсын эдийн засаг олигтой сэргэхгүй байгаа өнөөдрийн тухайд хэд хэдэн төрлийн татваруудаа эргэж хараач ээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газар үүнийгээ маш сайн судалж үзээч ээ, тэр ОУВС байдаг юмуу өөр ямар газрууд байна тэдэнтэйгээ сайтар ярилцаад яаралтай УИХ-аар оруулаач ээ, татвар нэмсэн шийдвэрээ яаралтай эргэж хараач ээ гэдэг шаардлагыг олон удаа тавсан. Өнөөдөр бензин шатахуунд Онцгой албан татвар тогтоосноор нефть импортлогчид шууд л үнээ нэмж ард иргэдийг хэрхэн бухимдуулав. Тэдний үнээ нэмсэнээс үүдэж бий болсон бухимдал, шатахууны хомсдол өнөөдөр ч арилаагүй л байна. Бензин шатахууны үнэ гэдэг чинь бүх төрлийн өргөн хэрэглээний барааны суурь үнэ болохоор дэлхийн улс орнууд энэ асуудалд маш болгоомжтой ханддагийг би байнга л сануулсаар ирсэн. Одоо ч тэр байр суурин дээрээ зогсож л байгаа. Өнөөдөр нэг л юм болохоо байвал ОУВС руу заачихаад суугаад байдаг боллоо. Уг нь бие даасан, тусгаар тогтносон улсын Засгийн газар юм бол асуудлаа дотроо яриад хэнээс ч хараат бусаар шийдэх ёстой шүү дээ. Юунаас, хэнээс айгаад байдаг юм бүү мэд. Эцэст нь баахан шаардуулж, шахуулж байж нэг юм шийдвэрээ гаргадаг болчихлоо.

-Та өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар А-92, А-80 бензиний Онцой албан татварыг чөлөөлснийг хэлж байна уу?

-За тэгж ойлгож болох л юм. Үүнийгээ эртхэн хийхгүй заавал ийм байдалд оруулж, зохиомол хомсдол үүссэний дараа, ард иргэдийнхээ тэвчээрийг барж байж, нефть импортлогч компаниудын бойкотод автаж, Монголын нийгмийг тэр аяар нь хөдөлгөөнд оруулах шахаж байж шийдэх шаардлага огт байгаагүй л гэж бодож байна. Би гурван долоо хоногийн өмнө УИХ-ын чуулган нээгдэхэд энэ асуудлыг тавьж байсан. Тэгэхэд гурван долоо хоногийн дараа буюу 21 хоногийн дараа л энэ асуудлыг зах зухаас нь шийдэж байгаа нь Засгийн газар удаан, болхи ажиллаж байгаагийн л нотолгоо юм. Өнөөдөр тэр ОУВС-ийн хүмүүстэй эдгээр асуудлуудаа бүх талаас нь нэлээн нухацтай, зоригтой ярих ёстой гэж бодож байна. Би болон бусад гишүүд үнэндээ удаа дараа залхатлаа ярьж байгаа шүү дээ. "Айлаас эрэхээр авдрынхаа ёроолыг ухаач ээ” гэдэг шиг бид Оюутолгой, Тавантолгой тэргүүтэй том орд газруудад байгуулсан дээрэм, луйврын гэрээгээ эргэн харж, засч залруулах цаг нь аль хэдийнэ болчихоод байна аа. Өнөөдөр Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг зөвхөн Оюутолгой дээр 2 тэрбум ам долларын зөрчил, дутагдал илрүүлсэн шүү дээ. Түүгээр зогсохгүй тэр ажлын хэсэгт орж ажилласан багийнхан тэр 2 тэрбум ам долларас гадна 3.5  тэрбум ам долларын луйврын шинжтэй зөрчил, дутагдал илрүүлсэн гэдгээ маш тодорхой яриад байхад энэ бүхнийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн нууцаар нисч Дубайд Рио Тинтогийнхонтой байгуулсан гэрээгээр хаачихсан гэдгээр цайруулж завхруулаад дуусгаж хэрхэвч болохгүй. Энэ Засгийн газар Ч.Сайханбилэгийн хийсэн тэр нүглийг яаралтай засч өөрчлөх ёстой.

-Уг нь саяхан Рио Тинтогийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт байгуулагдаж, түүнийх нь нээлтэд Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Жан Себасьтян Жак гэгч ирж оролцохдоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан. Тэрхүү уулзалт яриа аль хэр үр дүнтэй болсон гэж та дүгнэж байгаа вэ?  

-Тэгсэн. Гэхдээ тэр уулзалтаар олигтой үр дүнтэй шийдвэр гараагүй гэж миний хувьд дүгнэж байгаа. Хамтарсан ажлын хэсэг байгуулна л гэж байна лээ. Тэр нь тэгээд яг Монголчуудын эрх ашигт нийцтэй юу хийх юм, ямар ямар асуудлаар яг юуг шийдэх юм. Тэр нэг төлөөлөгчийн газар нь нээгдлээ гээд л дээр дооргүй баярлаж хөөрөөд яриад байна. Энэ бол баярлаад байх зүйл огтхон ч биш. "Амташсан хэрээ 13 дахина” гэдгийн үлгэрээр өнөөдөр Оюутолгойг сул авчихсан этгээдүүд араас нь Хармагтай тэргүүтэй өчнөөн орд газруудыг дээрэмдэх сонирхол л цаана нь явж байна шүү дээ. Рио Тинтогийн төлөөлөгчийн газар нээгдэж байгаагийн гол зорилго нь Монгол нутаг даяар ашигт малтмалын хайгуулын ажлаа улам эрчимжүүлэх, өөр бусад баялгийг тонон дээрэмдэх л эцсийн зорилготой юм. Та бид бүгдээрээ мэдэж байгаа. Р.Фрийдланд гэгч этгээд болон Рио Тинтогийнхон Оюутолгой тойрсон өчнөөн олон лицензүүдийг мэдэлдээ авчихсан шүү дээ. "Антре Гоулд”, "Соус энд Гоби” гээд өчнөөн салбар, охин компаниуд нээчихсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр нь бүхэл бүтэн аймгийн хэмжээний газар нутгийг эзэлж аваад дураараа дургиж байна. Одоо үргэлжлүүлээд энэ Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутгийн талыг нь авах гээд байгаа юмуу, бүхлээр нь ч авах гээд байгаа юмуу гэдэг бодлого л явагдаж байна гэж харж байгаа.

-МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө татвар нэмэхгүй гэсэн амлалт өгч байсан ч өнөөдөр долоон төрлийн татвар нэмчихээд л сууж байгаа. Амлалтаасаа буцсан энэ үйлдлийг та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Мөрийн хөтөлбөрт орчихсон байгаа л даа. Яг 2016 оны сонгуулийн дараах Монгол Улсын эдийн засаг санхүүгийн байдал ямархуу болчихсон байсныг та бид бүгдээрээ л мэдэж байгаа. Уутныхаа ёроолыг эргүүлж гөвөөд чухамдаа юу ч байхгүй болчихсон байсан шүү дээ. Тэгээд бид бүгдээрээ УИХ дээр ярьж байгаад яах аргагүй ОУВС-ийн Өргөтгөсөн зээлийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Тэнд хийсэн гэрээ хэлцлүүдээрээ л хэд хэдэн төрлийн татварыг нэмэх шийдвэр гаргасан. Гэлээ гэхдээ одоо тэдгээр татваруудыг эргэж харах шаардлага босч ирж байна. Миний хувьд УИХ-ын чуулган дээр ч хэлж л байсан. Одоо нөхцөл байдал бидний бодож байснаас өөрөөр эргэлээ шүү гэж. Одоо жишээ нь 1.5 сая төгрөгийн цалинтай хүн гэдэг бол улирлын чанартай, уул уурхайд л ажилладаг хүмүүс байгаа. Зарим нь нэг сар ажиллаад, нэг сар амардаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр асуудлыг зайлшгүй эргэж харах шаардлагатай болж байгаа юм. Энд л гэж хэлэхэд 2016 оны сонгуулийн өмнө улс орны эдийн засаг, санхүүгийн байдлын талаар бидэнд ирүүлж байсан мэдээллүүдийг хожим нь нягтлаад үзэхэд Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал бол үнэхээр эцсийнхээ дуслыг шавхчихсан, үнэндээ дээд зэргийн дефолтын байдалд орчихсон байсан юм шүү дээ. Тийм учраас МАН эцсийнхээ аргыг шавхаж аргагүйн эрхэнд ОУВС-д хандсан юм. Нэг бол Монгол Улс хоёр гараа өргөөд дампуурлаа зарлах, үгүй бол ОУВС-д л хандах хоёрхон сонголт үлдсэн. Тэгээд л ОУВС-д хандсан хэрэг шүү дээ. Гэхдээ одоо дандаа ОУВС-ынхны үгээр явах биш өөрсдөө бодлогоо тодорхойлоод зүг чигээ гаргаад улс орынхоо нийгэм эдийн засгийн амьдралд тулгамдаж байгаа асуудлуудаа яаралтай шийдээд явах цаг нь болчихоод байна. Тийм боломж нь ч өнөөдрийн Засгийн газрын өмнө нээгдчихээд байгаа л гэж харж байна. Харин Засгийн газар асуудлуудаа УИХ-руу яаралтай оруулаад шийдээд л явах ёстой.

-УИХ-ын гишүүдийн зүгээс өнөөдөр эхэлсэн ОУВС-ынхантай хийж байгаа уулзалт ярилцлагад тодорхой саналаа хүргүүлээд, шахаж шаардах боломжтой юу?   

-Тэр бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийх ажил учраас бид хамаагүй хутгалдаж болохгүй л дээ.

 

 
Эх сурвалж: erennews.mn
Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойг сул авсан Рио Тинтогийнхон Хармагтай ордуудад санаархаж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани