Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Бат-Эрдэнэ: Авлига гэх ганцхан үгнээс олон улсад бид яаж харагдаж байна гэдгээ харах цаг болсон

Б.Бат-Эрдэнэ: Авлига гэх ганцхан үгнээс олон улсад бид яаж харагдаж байна гэдгээ харах цаг болсонЗасгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд дарга нь албан тушаалаараа "Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ–ийн дарга болдог юм байна. Энэ удаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Монголын уул, уурхайн томоохон компаниудыг удирддаг "Эрдэнэс монгол” компанийн ТУЗ–ын даргаар томилогдсон тэрбээр цаашид тус компанийн удирдлагын болоод санхүүгийн менежментийг сайжруулах чиглэлээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж буйг сонирхлоо.

-Та "Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ–ийн даргаар томилогдлоо. Цаашид уг компанийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.  Нэн тэргүүнд засч, сайжруулах шаардлагатай ямар ажлууд байна вэ?

-Баярлалаа. Ер нь төр өөрөө залгамж шинж чанартай байх ёстой. Бат–Эрдэнэ гэх хүн тус компанийн ТУЗ–ийн даргаар томилогдоод шинэ ажлыг зохион байгуулна гэхээсээ илүүтэйгээр төрийн залгамж халааг хэвийн үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд сайжруулах чиглэлээр ажлууд хийх шаардлагатай. Энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийхээр төлөв­лөөд байна.

"Эрдэнэс Монгол” нь уул, уурхайн компаниудыг нэгтгэсэн төрийн эрх, үүргийг хэрэгжүүлдэг групп юм. Тодруулбал, тус компанийн удирдлага дор Багануур, Шивээ–Овоо, Эрдэнэс–Оюутолгой, Эрдэнэс–Тавантолгой, Мон–Атом, Эрдэнэс Метан гэх мэт компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ч үүднээс "Эрдэнэс Монгол” компани нь дэлхийд яаж харагдана түүгээр Монголын уул, уурхайн компаниудыг үнэлнэ.

Тэгэхээр нэгдүгээрт толгой компани болох "Эрдэнэс Монгол” компанийн засаглалыг сайжруулах, хоёрдугаарт, авлигаас ангид байх түүнээс урьдчилан сэр­гийлэх, соён гэгээрүүлэх, авлига үүсэх эрсдэлээс хам­гаалах гэх авлигын эсрэг стандартыг нэвтрүүлэх шат дараатай ажлыг зохион байгуулна. Учир нь олон нийт уул, уурхайн салбарыг авлига ихтэй гэж харддаг. Энэ нь ч зөв байх. Яагаад гэвэл, газрын доорх баялаг, их хэмжээний мөнгө, тусгай зөвшөөрлийг тойрсон асуудлууд яригддаг учраас ингэж  харддаг байх.  Ер нь ганц уул, уурхайн салбар гэлтгүй төрийн алба, төрийн өмчит компанийг авлигатай холбогдуулан хардаг. Ийм хандлага нь иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулахад нөлөө үзүүлж байна.

-"Эрдэнэс Монгол” компани нь Авлига­тай тэмцэх ажлын менеж­ментийн тогтолцооны MNS/ISO 37001:2017 стандартыг нэвтрүүлэхээр болсноо мэдээллээ. Энэ стандартыг нэвтрүүлснээр тодорхой ямар үр дүн гарна гэж та харж байгаа вэ?

-ТУЗ–ийн даргын хувьд "Эрдэнэс Монгол” группийн хэмжээнд Авлигатай тэмцэх аж­лын менежментийн тогтолцооны MNS/ISO 37001:2017 стандартыг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүмүүс стандартын талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Энгийнээр хэлбэл стандарт нь эрсдэлээс сэргийлж тухайн компанид хэм, хэмжээ тогтооно гэсэн үг юм.

Авлигын эсрэг стандартыг хэрэгжүүлснээр олон улсад IPO гаргахад, 1072 хувьцааг амь оруулах үйл ажиллагаанд том түлхэц болно гэж харж байгаа. Мөн олон улсад уул, уурхайн ком­паниудыг үнэлэх үнэлэмж дээшилнэ. Цаашлаад энэ нь Монгол Улсын авлигын индекс, үзүүлэлттэй уялдаж байгаа юм. Олон улсын зах зээлд IPO гаргахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг компа­ниуд­даа нэвтрүүлсэн эсэх нь мэдээж нөлөөлнө. Нэгэнт олон улсад хувьцаагаа гаргах гэж байгаа бол олон улсын хууль, дүрэм, стандартыг дагахаас өөр замгүй.

-Монгол Улс авлигын индексээр 16 байраар ухарч олон улсад 103 дугаар байрт эрэмбэлэгдсэн мэдээллийг сонслоо. Бид авлигыг бууруулах чиглэлээр яг яаж ажиллах ёстой юм бэ?

-Монгол Улс до­тоод­доо төрийн байгуул­лагуудаа авлигын индек­сээр дүгнэдэг. Яг үүнтэй адил Монгол Улс олон улсын стандартын үнэл­гээгээр ороод индексээ тодорхойлуулж байгаа. Миний мэдэж буйгаар сүүлийн гурван жил авлигын индекс буурч байна. Энэ бол маш том анхааруулга юм. Авлига ихтэй газарт ядуурал ноёрхдог. Баян ядуугийн ялгаа ихэсдэг. Авлига гэх ганцхан үгэнд тулгуурлан олон улсад бид яаж харагдаж байна гэдгээ харах цаг болсон. 

Тэгэхээр авлигатай бүх шатандаа тэмцэж байх хэрэгтэй. Хүнийг сүүдэр дагадаг гэдэг шиг авлигыг хувь хүний ёс зүй дагадаг. Тэгэхээр авлига нь ёс зүйтэй салшгүй холбоотой. Хүмүүс ёс зүйгээ алдсанаас болж авлигын хэрэгт холбогдож байгаа юм. Ёс зүйтэй, хүмүүжилтэй хүн авлигад нэр холбогдоод байх нь бага шүү дээ. Тэгэхээр авлигыг таслан зогсоох, урьд­чилан сэргийлэх, ир­гэдийн итгэлийг сэргээх, олон улсад нэр хүндээ өсгөх гэх мэт ажлуудыг хийх цаг нь болсон.

-"Эрдэнэс Монгол” компани олон улсын ERP системийг үйл ажил­лагаандаа нэвтрүүлэх гэж байгаа гэж сонссон. Энэ системийг нэвтрүүлэхийн давуу тал нь юу юм бэ?

-XXI зуун бол мэдээлэл технологийн зуун. Гэтэл бид төөрөлдсөн олон цааснаасаа салаагүй л байна. Тиймээс бид "Эрдэнэс Монгол” компанийг ERP нэгдсэн системд холбох томоохон ажлыг хийж байна. Ингэснээр "Эрдэнэс Монгол” компани болон охин компаниудын санхүүгийн бүх мэдээллийг ганц кноп дараад л авдаг болох юм. "Эрдэнэс Монгол” группийн санхүүгийн бүхий л мэдээллийг цахимжуулж байна гэсэн үг. Ингэснээр анхан, дунд шатанд авлигыг бууруулах  ажил руу мөн давхар орж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ мэтчилэн компанийн засаглалыг илүү сайж­руулах ёстой. Мөн зардлаа хэмнэх шаардлага бий. Үрэлгэн зардлуудыг танах хэрэгтэй. Төр зардлаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлж ажиллаж чадахгүй бол зуун мянган жил мөрөөдөөд хөгжиж чадахгүй. Тэгэхийн тулд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх нь чухал ажил шүү дээ.

Монгол Улс дотооддоо хөгжихөөс гадна гадаадын шинэ технологиудыг авч хэрэгжүүлдэг байх ёстой юм. Энэ бүхэнд төр өөрөө маш сайн манлайлалыг үзүүлж ажиллах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх энэ жилийг Хариуцлагын жил болгон зарлаж, ярьж байгаа. Бид төрийн албаны бүх шатанд хариуцлага, санхүүгийн сахилга батыг сайжруулах төвшинд ажиллана.

Н.ГЭРЭЛ


Б.Бат-Эрдэнэ: Авлига гэх ганцхан үгнээс олон улсад бид яаж харагдаж байна гэдгээ харах цаг болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани