Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.СУМЪЯАБАЗАР: ЦААШДАА ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРАХ ХАНДЛАГАТАЙ БАЙГАА

Д.СУМЪЯАБАЗАР: ЦААШДАА ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРАХ ХАНДЛАГАТАЙ БАЙГАА

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газрын хуралдаанаар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Хувьцааг мөнгө болгох асуудал ажил хэрэг болох нь гэж ойлгож болох уу?
-"Эрдэнэс Монгол” компани байгуулагдаад 12 жил боллоо. Энэ хугацаанд компани баялгийн сан бий болгож, ард түмэнд өгөөж өгсөнгүй. Тус компанийн стратегийн үндэслэлтэй 39 ордоос 16-г нь нэгдэлд оруулах УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан байдаг. Үүнээс найм нь л Засгийн газрын мэдэлд ирж байна. Үлдсэн найм нь хараахан төрийнх болоогүй байна. Төр өмчөө бүртгэж чадахгүй байна. "Эрдэнэс Монгол” урагшаа хөдөлсөнгүй. Тиймээс үүнийг зайлшгүй хөдөлгөх хэрэгтэй байна. Одоо уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа. 

Улс төрийн шийдлийн хувьд эсэргүүцэх хандлага ажиглагдахгүй байна. Дээр нь нэмээд нийгмийн дэмжлэг байгаа. Үүнээс гадна МАН 1072 хувьцааг амьлуулах, "Эрдэнэс Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулах, баялгийн сан байгуулах зэргийг мөрийн хөтөлбөртөө заачихсан. Одоо үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Энэ үүднээс би Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хувьд үүнийг санаачилж, ажил хэрэг болгох ажлыг эхлүүлж байна. Баялгийн сангийн нэгдэл, "Эрдэнэс Монгол” компанийн дүрэмд нь өөрчлөлт оруулж, шинэ бүтэц, зохион байгуулалттай болгож, хувьцааг нь бүртгэж, төрд авах ёстой юм. Хүмүүс үүнийг улс төрөөс хараат бус, тусад нь байлгах ёстой л гэдэг. Гэтэл төрөөс хараат хүмүүс чинь хариуцаад 12  жил болж байхад хөдөлгөсөнгүй шүү дээ.
-Томоохон үйлдвэр, ордуудын хувьцааны 10 хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гаргах талаар яригдаж байгаа. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
-Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна. Засгийн газрын хуралдаанд танилцуулах гэж байна. Бид эхлээд хувьцааг нь дүрмийн дагуу бүртгэж, хөрөнгийн зах зээлд гаргах бэлтгэл ажлыг хийнэ. Үүнд тодорхой хугацаа орно л доо. Гэхдээ энэ ондоо багтаах чиглэл өгч байгаа. Энэ онд багтахгүй он дамжчихвал ажил удааширна гэж бодож байна. Тиймээс арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө багтаж, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарах ямар л бололцоо байна бүгдийг нь ашиглах хэрэгтэй. Тавантолгойг хөдөлгөх нь улс орны эдийн засагт тустай. Мөн бид Тавантолгойгоос олж байгаа мөнгийг шууд эдийн засаг руу цутгаж болохгүй. Харин хуримтлал бий болгоно. Ер нь Норвегийн баялгийн сангийн жишээнд тулгуурлаж, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах талаар ярилцаж байгаа. Норвеги Улсын баялгийн сангийн экспертүүдийг албан ёсоор урьсан. "Эрдэнэс Монгол”-ын чадавхийг нэмэгдүүлэхийн тулд зовлонг нь үзсэн, мэдлэг чадвартай хүмүүстэй зөвлөлдөж, шийдэлд хүрэх хэрэгтэй. 2008 онд Баялгийн сангийн хуулийг санаачилсан ч халамж болоод дууссан. Үүнийг бид болих хэрэгтэй.
-1072 ширхэг хувьцаанаас эхний ээлжид 108-г нь мөнгө болгох талаар Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгсөн гэсэн. Засгийн газрын зүгээс хэрхэн шийдвэрлэх бол?
-Бид эхлээд хувьцаагаа бүртгэх хэрэгтэй. Бүртгэх ажлыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах ёстой. Үүний дараа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд энгийн, давуу эрхийн хувьцаа хэдийг гаргах зэрэг нарийн зүйлүүдээ хийх хэрэгтэй. Хүмүүс хувьцаагаа мөнгө болгоод л боллоо гэж ойлгож болохгүй. 
-Баялгийн сангийн тухай хуулийн төслийн гол өөрчлөлт нь юу вэ?
-Норвеги Улс Баялгийн сандаа бүх орлогоо төвлөрүүлж байгаад улсын төсөвтөө хуваарилж өгдөг юм билээ. Бид энэ жишгийг манай нөхцөл байдалд нийцэх үгүйг нь сайн судлах хэрэгтэй байгаа юм. Гэхдээ аль болох хэрэгжээд амжилтад хүрсэн хуулийн концепцийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. 
-"Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалж зээл авсан асуудлаар гаргасан Арбитрын шүүхийн шийдвэр Засгийн газарт ирсэн үү?
-Энэ нэлээд маргаантай зүйл. Ерөнхий сайдад асуулга тавьчихсан байгаа. Одоо хэн нэгнийг буруутгаж, нэр холбохоос илүүтэй, асуудлыг нарийн судалж байж, УИХ-д танилцуулах нь зүйтэй гэж бодож байна. 
-"Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авсан Засгийн газрын тогтоолыг шүүх хүчингүй болгох талаар олон хүн ярьж байна. Хэрвээ Засгийн газар шүүх дээр ялагдвал яах вэ?
-Ялагдахгүй байх. 
-Татварыг нь цуцалсан ч шатахууны үнэ 130-аас дээш төгрөгөөр нэмэгдсэн. Шатахууны үнийн нэмэгдэлд ямар арга хэмжээ авах вэ?
-Аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудал нэлээд төвөгтэй байна.Үнийн зөвлөлийг би өөрөө удирдах нь зүйтэй гэдэг төслийг Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байгаа. Шатахууны үнийн асуудалд төр зохицуулалт хийх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ өнөөдөр зохицуулалт хийх барьц алга байна. Төрийн зүгээс шатахууны үнэ нэмж байгаад хариуцлага тооцно. Мөн "Роснефть” компа­нийн­хантай үнийн асуудлаар уулзаж, ярилцана. Шатахууны импортын энэ сарын үнэ нь 43 ам.доллараар нэмэгдэнэ. Тэгэхээр одоогийн байдлаар шатахууны үнэ буурахгүй байх магадлалтай. Харин гуравдугаар сард импор­тын үнэ 10-15 ам.доллар, дөрөв­дүгээр сараас 40-50 доллараар буурах магадлалтай байгаа. Мөн зургадугаар сард "Роснефть” компанитай гэрээгээ шинэчлэхдээ 20-40 ам.доллароор буулгах талаар ярилцана. Тэгэхээр цаашдаа шата­хууны үнэ буурах хандлагатай байгаа.

Д.СУМЪЯАБАЗАР: ЦААШДАА ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРАХ ХАНДЛАГАТАЙ БАЙГАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани