Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сингапурын домогт Ерөнхий сайд асан ЛИ КУАН ЮИ-гийн Чарли Роуз-д өгсөн ярилцлага

Чарли Роүз Сингапурыг эдийн засгийн хувьд 3 дахь түвшингээс 1-р түвшин хүртэл хөгжүүлж чадсан, Сингапурын эцэг гэж нэрлэгддэг, "From Third World To First: The Singapore Story 1965-2000” номны зохиогч, ерөнхий сайд асан Ли Куан Юи-тай хийсэн сонирхолтой ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.

Чарли Роүз: Энэ бол Сингапурын "Цагаан ордон” гэж нэрлэгддэг байшин бөгөөд Ерөнхийлөгч нь энд амьдардаггүй онцлогтой. Харин би энд Ли Куан Юи, орчин үеийн Сингапур хотыг үндэслэгч, эдийн засгийн хувьд Азидаа цөөхөнд орох хүчирхэг улсуудын нэг болгосон, түүний тухай шүүмжлэгчид "Залуу байх үед нь Сингапурыг хөгжүүлэхээс өөр сонголт байгаагүй” гэж ярьдаг. Би түүнтэй 3 дахь удаагаа уулзаж байгаа маань энэ бөгөөд одоо тэр 88 настай, болгоомжтой алхдаг нэгэн болсон байна. Түүний 63 настай эхнэр Чью нь өнгөрсөн жил таалал төгссөн аж.

Харин түүний ганц хүү одоогийн ерөнхий сайд бөгөөд Сингапурын Eрөнхийлөгч ч гэж нэрлэгддэг нэр хүндтэй нэгэн. Би түүнтэй ярилцлага хийх явцдаа дэлхийн өнөөгийн байдал, АНУ, Хятад, Ойрхи Дорнод, Ази, Сингапурын тухай  түлхүү ярилцсан. Тэрээр амьдралынхаа өнгөрсөн болон ирээдүйн талаарх олон дурсамжийг бидэнтэй хуваалцсан. Бид яриагаа түүний ярих дуртай сэдвээс эхлүүлсэн юм.  

Ч.Р: Арабчуудын тухай та юу гэж боддог вэ?       

Л.К.Ю: Араб миний мэдэхийн үл анзаарагдам хүчирхэг гүрэн. Тэд улсаа жижиг мужаас том гүрэн болтол хөгжүүлж чадсан нь үнэхээр гайхалтай санагддаг. Араб үндэстэн  дотроос хамгийн их асуудалтай улсууд бол Мaрокко, Тунис, Египет. Тэр дундаас Египет илүү үндсэрхэг улс. Тэнд ардчилсан нийгэм гэсэн ойлголт байдаггүй ч чөлөөт сонголтыг эрхэмлэдэг. Тиймээс эдгээр улсуудад төрийн тэргүүнээ даруй өөрчлөх шаардлага гарч ирж байгаа нь тэр. Шинээр улсаа хөгжүүлэх, эдийн засгийн шинэ загварыг бий болгох нь тулгамдсан асуудлуудынх нь нэг. Тэдгээр улсууд хэвийн хөгжилдөө орох хүртлээ нилээн бэрхшээлтэй учирна. Ялангуяа цэрэг армийн болон энгийн иргэдийн дунд зөрчилдөөнтэй асуудлуудыг нэг тийш нь болгохгүй л бол тэр шүү дээ. Учир нь тэнд гарсан хувьсгал улам эрчээ авч байгаа. 

Ч.Р: Яг юу болсон юм бэ?

Л.К.Ю: Юу болох вэ дээ . . .

Ч.Р: Та тэнд гарсан хувьсгал улам эрчээ авч байгаа гэж бодож байгаа юм байна. Египетэд уу эсвэл . . . ?  

Л.К.Ю: Египет яасан гэж?       

Ч.Р: Египетэд гарсан хувьсгал ерөнхийлөгчийн сонгуулиас үүсэлтэй юу эсвэл иргэд нь зориудаар үймээн самуун дэгдээгээд байна уу?  

Л.К.Ю: Үгүй, үгүй тийм биш. Муслим шашинтангууд үргэлж нэг нэгнээсээ хараат байдаг. Хязгаарлагдмал ертөнцөд чөлөөт сонгууль явуулна гэдэг тийм ч амар юм биш. 

Ч.Р: Исламын хязгаарлагдмал ертөнцийн тухай та юу гэж боддог вэ?    

Л.К.Ю: Исламын шашинтай олон улс байдаг. Гэхдээ миний өмнө дурдсан улсуудад хувьсгал хийхэд их төвөгтэй байдалд байдаг.

Ч.Р: Тэд Исламын шашинтай учраас байнгын баригдмал байдалд байдаг гэж үү?   

Л.К.Ю: Үгүй, тийм биш, тэднийг ингэж буруугаар ойлгож болохгүй. Тэд шинээр бий болж байгаа, эдийн засгийн өсөлт, ажлын байрны асуудал, ёс заншилтай холбоотой сөрөг талууд ч бий. Үүнийг бас үгүйсгэж болохгүй юм.

Ч.Р: АНУ-ын ерөнхийлөгч өөрсдийн эрх ашгийг хүчээр тулгадаг гэж та боддог уу?    

Л.К.Ю: Франц улсын жишээн дээр харья л даа. Ерөнхийлөгч Саркози аливаа шийдвэрээ бусдад хэзээ ч тулгадаггүй. Тэр юу хийхээ сайн мэддэг хүн. Бусдын саналыг сонсож байж дараагийн асуудлаа шийддэг хүн шиг санагдсан.  

Ч.Р: Тэр бусдыг сонсохдоо сайн гэж үү?    

Л.К.Ю: Тийм ээ, миний бодлоор тэр бусдыг сонсож чаддаг төдийгүй ямар шийдвэр гаргахаа маш сайн мэддэг.

Ч.Р: Тэр хэзээ ч АНУ-ынх шиг үйлдэл хийхгүй гэж үү?  

Л.К.Ю: Тэр бүхэл бүтэн улсыг удирддаг. Тиймээс ингэж хэлж болохгүй. Тэгвэл толгой нь юмтай гэж хүн болгон бодох болно. Улс төрийн тодорхой нөхцөлд тохирсон ямар ч шийдвэрийг гаргаж болох юм. Зарим тохиолдолд тэр хэний ч хүсээгүй шийдвэрийг гаргаж ч болно. Таашгүй юм.  

Ч.Р: Хоёулаа буцаад АНУ-ын ерөнхийлөгчийн тухай ярилцья. Бид эхлээд Ливийн асуудалд тайван замаар хандаж байсан ч байдал улам хурцдахад энхийг сахиулахаар оролцохоос өөр аргагүй болсон. Харин Бахрейн асуудалд хэзээ ч оролцохгүй гэж мэдэгдсэн. Тэгэхээр энэ хоёр асуудал тухайн нөхцөл байдлаас хамааралтай биш гэж үү?       

Л.К.Ю: Үгүй, үгүй,

Ч.Р: Хэнд ч ойлгомжтой, хүлээж авууштай биш байна гэж үү?   

Л.К.Ю: Үгүй, үгүй. Би Саудын Араб, Бахрейн, Ливи улсуудын тухай сайн мэднэ. Энд тэс ондоо хоёр өөр зүйлийн тухай ярих хэрэгтэй болно. Ливи нь бие даасан төрийн засаглалтай бол Саудын Араб нь хаант засаглалтай. Ард олныхоо төлөө багагүй зүйл хийсэн мундаг хаант засаглалтай. Бахрейн бол хаант засаглалтай ч төрийн зүгээс хагас оролцоотой улс. Эндээс хамгийн ойлгомжтой зүйл бол тэдний улс төрийн засаглал өөр өөр байгааг харж болно. Саудын Арабын хувьд хамгийн том, нөлөө бүхий хаант засаглалтай улс болсон. Тэд Арабын бусад улсуудад жинхэнэ үлгэр дууриалал болсон улс. Аль ч талаараа, улс төр, эдийн засаг гээд. Нэгдсэн нэг захиргаанд байна гэдэг сайн талтай. Саудын Араб, Ливи хоёрыг хэзээ ч хооронд нь харьцуулж болохгүй. Кадаффийн засаглалд муу зүйл байгаагүй. Тэр улсаа төдийгээс өдий зэрэгтэй болгосон гавьяатай хүн. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Харин удаан хугацаанд төр барьсан нь хүмүүсийг залхаасан хэрэг. 

Ч.Р: Түүнд суудлаасаа огцрох ямар ч шалтгаан байхгүй гэсэн үг үү?     

Л.К.Ю: Ард түмнийхээ өөдөөс буу шагайна гэдэг түүнийг огцроход хангалттай шалтгаан болно. Гэхдээ түүнд сонголт байгаагүй байх л даа.

Ч.Р: Буу шагайхаас өөр аргагүй байдалд хүргэсэн гэж үү?  

Л.К.Ю: Яг тийм. 

Ч.Р: Үүссэн асуудлыг өөрөөр шийдвэрлэх арга байгаагүй гэж үү?     

Л.К.Ю: Хэл амаараа учраа ололцдог үе өнгөрсөн. Хэн ч түүнийг сонсохгүй.

Ч.Р: 2011 онд АНУ-ын байр суурь ямар байна гэж та боддог вэ?   

Л.К.Ю: Тэргүүлэх үүрэгтэй

Ч.Р: Тэргүүлэх гэнэ ээ?   

Л.К.Ю: Тийм ээ. Учир нь нөлөөгөө одоо ч хадгалсаар байна. Хятад улсыг эдийн засгийн хөгжлөөр 2-рт ордог том улс гэдгийг мэднэ. Тэд аливаа зүйлд зорилготой ханддаг ч олон улсад үүссэн маргаантай, ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэхэд "дүлий” хэвээр л  байна. Нэг үгээр огт оролцохыг хүсдэггүй.   

Ч.Р: Та түрүүн Хятад улс "зорилготой” ханддаг гэж хэллээ. Зорилго гэдэг аливаа зүйлийг хамгийн хүчирхэг болгодог гол зүйл.     

Л.К.Ю: Тэд ямар зорилготой байгааг бид одоо харахгүй ч ирээдүйд мэднэ

Ч.Р: Тэдний зорилгын мөн чанарыг танихад хэдэн жил хэрэгтэй гэж та бодож байна. 10, 20, эсвэл 5 жил үү? Улс болгон Хятадыг эдийн засгийн хувьд хүчирхэг гүрэн гэж боддог.    

Л.К.Ю: Технологийн ертөнцөд хэдэн жил байх нь огт хамаагүй. Хятад улс хичнээн хүчирхэг болсон ч ард нь ямагт АНУ байх болно. Ийм байлаа гээд тэд хоорондоо дайтахгүй нь тодорхой. Хамтран сансарыг эзэмших гэж оролдвол харин өөр хэрэг шүү. 

Ч.Р: АНУ, Хятад улс хоёрын хооронд үл ойлгогдом, битүүлэг нэг тийм харьцаа байдаг. Тэр юу вэ? Энэ тухай хоёр талын аль нь ч ил гаргаж ярих дургүй байдаг ш дээ.     

Л.К.Ю: Сансарыг хамтран эзэмшихэд юу тохиолдохыг би хэлж мэдэхгүй юм.

Ч.Р: Миний сонирхож байгаа зүйл бол тэр учир битүүлэг хандлага.    

Л.К.Ю: Харилцаанд байдаг учир битүүлэг хандлага. Тийм ээ. Миний бодлоор Хятад улс АНУ-ын эдийн засаг, бизнесийн орчин, түүнийг хэрхэн удирдаж явуулдаг, шинэ техник, технологийн хөгжил гэх мэт бүхэлдээ санхүү эдийн засагтай холбоотой бүх зүйлсийг мэдэхийг хүсдэг байх. Энэ бүхнийг сайн ойлгож чадвал хөгжлийнхөө 10, 20 жилийг алгасана гэсэн үг. Харин АНУ-ын тухайд тэд хэзээ ч өөрсдийнхөө өрсөлдөгч нарт техник, технологи, эдийн засаг, бизнесийн нууцаа дэлгэхгүй. Энэ хоёр ашиг сонирхол ямагт эсрэгцэлтэй байх учраас үл ойлгогдом хандлагыг төрүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр АНУ зарим нэг зүйлсийг хүлээн зөвшөөрөх хүртэл Хятад улс тэвчээртэй хүлээх хэрэгтэй.   

Ч.Р: Тэд өнөөдөр яг юу хийж байгаа вэ? Ху Жинтаогийн үе Дэн Сяопаний үеэс ялгаатай ямар нэг зүйл байна уу?    

Л.К.Ю: Хэдийгээр Дэн Сяопэний үеэс хойш шинэ үеийнхэн, шинэ иргэншилтэй болсон ч ямар ч өөрчлөлтийг би харахгүй байгаа. Улс төрийн тухайд Дэн аугаа удирдагч. Харин Ху Жинтао аугаа удирдагч байж чадсангүй. Улс төрийн үзэл нь ч тэр. 

Ч.Р: Би Хятадын тухай бичсэн нэг нийтлэл уншиж байсан. Түүнд Ху Жинтаогийн өмнөх удирдагчид түүнийг сонгохоос өөр сонголт байгаагүй. Учир нь тэр тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг, нөлөө бүхий хүн байсан гэж.   

Л.К.Ю: Тэгэлгүй яахав. Ху Жинтао Түвдийн бодлого дээр хатуу байр сууринаас ханддаг байсан цорын ганц хүн. Энэ л түүнийг төрийн нарийн бичиг болоход нөлөөлсөн байх.

Ч.Р: Гэхдээ Зян Зэминь түүнд дуртай байгаагүй. . . Ху Жинтаод    

Л.К.Ю: Хүн дургүй зүйлээ хүртэл хийх хэрэг гардаг шүү дээ.

Ч.Р: Танд түүний ямар бодлого таалагддаг байсан бэ? 

Л.К.Ю: Үзэл бодолдоо ямагт үнэнч байдаг, Хятадыг олон улсад илүү найрсаг байдлаар гаргаж ирсэн нь. Ху Жинтаогийн хийж чадах зүйл энэ л байсан байх.  

Ч.Р: Яагаад?    

Л.К.Ю: Өөр юу ч хийж чадаагүй хүн. Чадах ч үгүй байсан биз. Бусдад хэр эелдэг гэдгээ харуулна гэдэг сайн зүйл биш гэж үү? Гэхдээ тэр инээмсэглэлийн цаана юу нуугдаж байгааг хэн ч таамаглаж чадахгүй. Өөрөөс нь өөр.

Ч.Р: Та өнөөгийн Хятадын удирдагчдаас хэнийг илүү гэж боддог вэ?    

Л.К.Ю: Надад хэн нэг нь таалагддаг байх ёстой гэж үү

Ч.Р: Таалагддаг хүн байх л ёстой.     

Л.К.Ю: Хятадын удирдагч нараас надад хамгийн их таалагддаг нь . . .

Ч.Р: Одоогийн      

Л.К.Ю: Надад хамтран бизнес хийх хүсэлтэй нэг л хүн байдаг. Тэр бол Ван Чишан.

Ч.Р: Би таныг ингэж хэлнэ гэж бодож байлаа. Тэр нэг ярилцлагандаа 65-тай гэж хэлсэн байдаг.    

Л.К.Ю: Би хүмүүсийг сонгодог байсан бол түүн шиг туршлагатай, ардчилсан үзэлтэй, өөрийн үзэлдээ үнэнч, зарчимч, зөв шийдвэр гаргадаг, Хятадыг олонд таниулж чадах тийм л хүнийг сонгох байсан.

Ч.Р: Тэр Бээжингийн олимпийг амжилттай зохион байгуулж байсан байх аа?

Л.К.Ю: Тэгэлгүй яахав.

Ч.Р: Та түүнийг дээшээ дэвших хүн гэж боддог уу?

Л.К.Ю: Аан

Ч.Р: Тэр албан тушаал дэвших болов уу?    

Л.К.Ю: Дэвшилгүй яахав. Тэр бол гаргууд удирдах авьяастай.

Ч.Р: Одоогийн эдийн засгийн загвар ирээдүйд эрсдэл дагуулах болов уу?    

Л.К.Ю: Хятад уу?

Ч.Р: Олон улс Хятадыг хүчирхэг эдийн засагтай гэж боддог.    

Л.К.Ю: Үгүй дээ, социалист өмч хэзээ ч хувийн болж чаддаггүй. Жишээ нь чи улсынхаа ажлыг хийхээр шөнө дунд 1, 2 цагийн үед дандаа босож чадах уу?

Ч.Р: Чадахгүй.    

Л.К.Ю: Мэдээж хэрэг чи маргааш өглөө нь тогтсон цагтаа ажилдаа явж, тогтсон хөлсөө авна. Чиний гэх хөрөнгө тэнд байхгүй л бол чи хүний ажлыг сэтгэлээсээ хийж өгөхийг хүсэхгүй. Дургүй чинь хүрвэл чи зүгээр л хаяад явж бас  болно.

Ч.Р: Тийм ээ.    

Л.К.Ю: Тиймээс л би хувийн хэвшлийн хөрөнгө биднийг сайн сайхан амьдрал руу хөтлөхөд улам хариуцлагатай болгож өгдөг гэдэгт итгэдэг.

Ч.Р: Сингапур ямар хөрөнгөтэй орон бэ?     

Л.К.Ю: Хувийн хэвшлийн хөрөнгө илүү давамгайлсан орон.

Ч.Р: Илүү давамгайлсан гэж үү?   

Л.К.Ю: Бид бүх зүйлээ АНУ-аас сурсан азтай хүмүүс. Бидэнд бусдаас суралцахаас өөр ямар ч хөрөнгө байгаагүй. Дараа нь сурснаа арилжаан дээр хэрэгжүүлсэн. Юу ч үгүй хоосноос хэрхэн хөрөнгөтэй болох аргыг түлхүү хайцгаасан. Олон жилийн өмнө бидний хийсэн зүйл ашгаа өгөх тэр үед бид жинхэнэ хөгжлийнхөө загварыг тодорхойлсон.  Одоо бол томоохон компаниуд, Сингапурын агаарын авиа компаниуд бүгд хувийн мэдэлд байдаг.

Сингапурын домогт Ерөнхий сайд асан ЛИ КУАН ЮИ-гийн Чарли Роуз-д өгсөн ярилцлага
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани