Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Монголчууд шалгаж чадвал их хэмжээний хахуулийн асуудал хөндөгдөнө”

“Монголчууд шалгаж чадвал их хэмжээний хахуулийн асуудал хөндөгдөнө”

Оюутолгойн гэрээ зөвхөн Монголд биш олон улсад зэс нь цухуйж эхлэв. Хамгийн ноцтой нь хөрөнгө оруулалтын гэрээ сайн, муу, Монголд өгөөж өгсөн, өгөөгүй гэхээс илүү  бүрэн эрхт Монгол Улсын эрх ашиг, гурван сая иргэнийг  төлөөлж гарын үсэг зурсан төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ав­лигын асуудал сөхөгдлөө. Энэ нь  хууль хяналтын байгууллагаас "Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх” үндэслэлээр гэрээг зурахад голлох үүрэг гүйцэтгэсэн сайд, дарга нарыг саатуулаад байгааг баталгаажуулж байж мэдэх юм гэдгийг улс төрийн хүрээнийхэн хэлж байгаа юм. АТГ Оюутолгойн гэрээний ашигтай эсэх бус гэрээг хийхдээ албан тушаалаа урвуулсан байж магадгүйг шалгаж буйгаа ч тодотгосон.

Эрх мэдэлтнүүд байгалийн баялгаа гадны­ханд найр тавьж өгс­нийхөө төлөө  их хэм­жээний хахууль авсан гэдгийг анх гадны сенатор илчилж, баримт нотолгоог нь ирүүлсэн байдаг. Тодруулбал, 2008 онд Австралийн Ногоон намаас  Сенатын гишүүн болсон эрхмээс  "Рио Тинто” компанийн хөрөнгө оруулагчдын хуралд Монголын талаарх материал гарсан. Тэр үед нэг тэрбум ам.долларыг "Рио Тинто” компанийн хэрэгжүүлэх гэж буй төсөлд  Монголын хууль эрхзүйн орчныг нийцүүлэхэд сан­хүүжүүлнэ гэсэн бичгийн хуулга нь Монголын Ногоон намд цахим шуудангаар  ирж байжээ. Тэгэхээр  2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу Майнз”, "Рио Тинто” компа­нийн хооронд батал­гаа­жуулж байсан Хөрөнгө оруулалтын гэрээний үр ашиг, булхай луйврыг зөвхөн монголчууд яриад байгаа юм биш, олон улсын төвшинд баталж эхэллээ. Ингэхдээ бүр улс дамнаж улс төрийн намуудын хүрээнд яригдаж, эрчээ авч байна. 2012 онд Австралийн Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд руу утсаар ярихдаа "Рио Тинто” Монгол Улсад татвар төлөх ёсгүй. Энэ асуудлыг шийдвэрлэж өг. Татвар төлөхгүйгээр уул уурхайн олборлолт хийх хэрэгтэй байна гэдгийг ярьсан. Энэ нь  бодит амьдралд хэрэгжсэн гэдгийг саяхан манай улсад ирээд буцсан  Австрали улсын Сенатын гишүүн асан Скотт Лудлам хэлэв. Тэрээр "Оюутолгой төслийг бусад оронд хийгддэг баялгийн хараалыг бүрэн утгаар нь хийж байна. Учир нь Оюутолгой төсөл дээр ажиллаж байгаа "Рио Тинто” шиг компаниуд тухайн улсын хувь заяаг өөрчлөх хэмжээний хахуулийн үйл ажиллагааг системтэй явуулдаг. Хөрөнгө оруулж байгаа мөнгөнийхөө тодорхой хувийг тухайн улсын улстөрчид болон хуулийнхныг өөрсдийнхөө талд оруулахын тулд хахууль хэлбэрээр өгдөг. "Оюутолгой” төсөл дээр их хэмжээний авлига яригдаж байгаа.  Австрали улсад ч адилхан 10 жилийн өмнө ийм зүйл тулгарч байсан. Монголчууд шалгаж чадвал их хэмжээний ха­хуулийн асуудал хөндөг­дөнө. Өмнө нь энэ асуу­­далд Австралийн Ногоон намын лидер, Сенатын гишүүн асан Боб Браун Оюутолгой төсөлд олгосон  хахуулийн нууц материалыг дэлгэж, Монгол Улсад өгсөн байдаг. Одоо энэ материал алга болчихсон гээд байгаа. Миний хувьд энэ бичгийг олж өгөхөд анхаарч ажиллах болно” гэж ярьсан юм. Мөн "Рио Тинто” шиг компаниуд улс орнуудад очоод хануур, шимэгч хорхой шиг ажилладаг. Тухайн улсад очоод хөрөнгө оруулалт хийхгүй, аль болох бага татвар төлөөд, газрын баялгийг хурдан хугацаанд сорж аваад явдаг. Тухайн улсыг алт, зэсгүй, хоосон газар нутагтай үлдээгээд гараад явдаг. Тэгэхээр үүнийг ойлгуулахын тулд үндэсний хэмжээнд компанит ажил зохион байгуулах ёстой. Энэ бол ганцхан Монгол Улсын биш олон улсын асуудал болж хувираад байна” гэд­гийг гадны сенатор хэлжээ.

Харин Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч "2008 онд "Рио Тинто” компанитай холбоотой авлигын материалын баримт цахим шуудангаар ирсэн. Тухайн үед хувилаад тарааж байсан ч ирсэн мэйл устчихсан.  Хувийг Л.Цог, Авирмэд, Ч.Хурц нарт өгсөн ч одоо байдаггүй. 2008 онд Германы парламентын гишүүн манай улсад ирэхдээ Оюутолгойн гэрээтэй холбоотой авлигын асуудлыг хөндөж ярьсан байдаг. "Айвенхоу майнз”-ын 2007 оны тайланг одоо ч манай УИХ-ын гишүүд авч үзэх эрхтэй. Даанч тайланг сонирхож байгаа гишүүн алга” гэсэн юм. Оюутолгойн гэрээ "Рио Тинто”-той холбоотой материал устаж алга болсон ч Монголын тагнуулын байгууллагад мэдээлэл нь байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн байдаг.

Харин Швейцарийн дээд шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтыг "Рио Тинто” компанид уул уурхайн төсөл олгохын тулд авлига авсан байж болзошгүй гэж үзэж шалгахаар болсон. Өөрөөр хэлбэл, Швейцарийн банкин дахь С.Баярцогтын дансанд 2009 онд 10  сая ам.доллар орж ирсэн нь Оюутолгой төслийг хэрэгжүүлэхээр "Рио Тинто” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хууль бус мөнгө байж магадгүй гэж үзсэн байдаг. Тэгвэл АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг 2016 онд  битүүмжилсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс  С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг сар гаруйн өмнө мэдээлсэн юм.

Олон улсад "Рио Тинто”-той холбоотой бас нэг хэрэг сөхөгдсөн нь Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо компанийн хуучин гүйцэтгэх захирлуудыг "Мозамбикт дөрвөн тэрбум ам.доллараар ху­дал­­даж авсан нүүрсний төсөлтэй хол­­боотой асуудлаар хөрөнгө оруулагчдаа төөрөг­дүүлсэн” хэргээр шүүхэд өгсөн бол өнгөрсөн жил Африкийн нүүрсний уур­хайнуудын үнийг хөө­рөг­дүүлэх замаар алдагдлаа нууж, хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр "Рио Тинто” компанид удирдах албан тушаал хашиж байсан Томас Альбанезе, Гай Эллиот хэмээх хоёр хүний эсрэг АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн шүүхэд зарга мэдүүлсэн тухай "Би-Би-Си” телевиз мэдээлсэн.
 
C. Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

“Монголчууд шалгаж чадвал их хэмжээний хахуулийн асуудал хөндөгдөнө”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани