Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улс 77,8 хувийн ЦӨЛЖИЛТТЭЙ

Жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг  "Олон улсын Цөлжилттэй тэмцэх өдөр” болгон зарлаж, цөлжилтийн хор уршиг, цөлжилт үүсгэж буй шалтгаан нөхцөлүүдийн тухай ойлголтыг олон нийтэд хүргэх, цөлжилттэй тэмцэхэд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээг зохион байгуулдаг билээ.

Монгол Улс 77,8 хувийн ЦӨЛЖИЛТТЭЙ

2018 оны Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг "Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруул” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Энэхүү уриа нь "Газрыг зохистой ашиглахаас гадна "Газарт ирээдүйг харсан хөрөнгө оруулалт хийх” замаар өөрчлөлтийг эхлүүлэхийг сануулж байгаа аж.

 

KT&G Нийгмийн халамжийн байгууллага  Монголын ойн аж ахуйн сургалтын төвд өчигдөр энэхүү өдрийг угтан "Ногоон Ази сүлжээ” ТББ санаачлан БОАЖЯ, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран "Байгаль орчны форум”-йг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, KT&G Нийгмийн халамжийн байгууллага  Монголын ойн аж ахуйн сургалтын төвийн дарга Шин Ги Ху, ШУА-ын Газарзүй геологийн хүрээлэнгийн Цөлжилт судалгааны төвийн захирал Н.Мандах, тус хүрээлэнгийн судлаач Г.Батсайхан, Э.Дашням, Жимс жимсгэний холбооны тэргүү Д.Насанжаргал, Эмэгтэй тариаланчдын холбооны тэргүүн Ж. Бяцхандаа, ХЗДХЯ ШХА хамтарсан "Иргэдийн оролцоо 2” төслийн хариуцагч Д. Сүнжид, "Мика Монгол” ТББ-ын захирал Б.Цогзолмаа, "Ногоон Ази сүлжээ” ТББ-ын төслийн багийн ахлах менежер З.Төмөрсүх  нарын 50 гаруй хүн оролцсон юм.

 

Олон улсад тэмдэглэдэг энэ өдөр нь дэлхий нийтийн анхаарлыг байгаль орчны эмзэг асуудалд хандуулж, ганд нэрвэгдсэн, цөлжилт идэвхтэй явагдаж байгаа улс, бүс нутагт Цөлжилтийг устгах НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэхийг уриалдаг юм.  "Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай, заримдаг хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газар орчин доройтохыг цөлжилт гэнэ” гэж тодорхойлсон байдаг.

 

Дэлхийн дулаарлаас шалтгаалан 1940-2011 оны хооронд Монголын цаг уур 1.92 градусаар халуун болсон нь газрын хөрсөн дээр элсэн хучлага үүсэх, ингэснээр элсэн довцог тогтох, манхан болон үргэлжилсэн их элс хөдөлгөөнд орж нүүх үзэгдэл ихсэн, бэлчээрийг элсэн талбай болгон хувиргах болсон байна. Хамгийн  сүүлийн үеийн судалгаагаар Монгол Улс  77,8 хувийн цөлжилттэй гэсэн дүн гарсан ба 2007 оны тооллогоор 5128 гол, горхины 852, 9306 булаг шандын 2277, 3747 нуур, цөөрмийн 1181, 429 рашааны 60 нь ширгэсэн бол 2015 оны тооллогоор 328 гол, 1102 булаг, 495 нуур нэмж хатсан ажээ.

 

Ийнхүү гол мөрний түвшин буурч ил задгай ус ширгэж, ургамалд ногдох чийгийн хэмжээ багасан модлог, бутлаг ургамлууд үндсээрээ өгөршин ургаж төлжих чадваргүй болж, ой хөвчийн мод хөгшрөх хандлагатай, өвс ургамал ховордож ил задгай усгүйн улмаас ан амьтан дайжин нүүдэллэх, хорогдох, хүний амьдрах орчин хумигдах боллоо.

 

Цөлжилтөд нь зөвхөн нэг улс орны асуудал биш бөгөөд газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байгаа. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогдож байна. Одоогийн байдлаар 110 гаруй оронд цөлжитийн аюулд өртөх аюул тулгараад байгаа ба дэлхийн нийт мал сүргийн тал нь хуурай бүс нутагт амьдарч байгаа юм.

 

 

Иймд дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа байгаль орчны тулгамдсан асуудлын нэг цөлжилт нь гандуу бүс нутгийн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэй.  Хэрэв хуурай гандуу бүс нутагт хүнсний үйлдвэрлэл уналтанд орвол дэлхийн хүн амын хүнсний бүтээгдэхүүний үнэ ихээр өсөх, нийлүүлэлт багасах бодитой аюул тулгарах юм.

 

Монгол орны газарзүйн байршлын онцлог, дэлхийн дулаарал зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна бэлчээрийн газрын талхагдлыг нэмэгдүүлж буй хүчин зүйлс, ой модны хууль бус ашиглалт, хөдөө орон нутгийн олон салаа зам харгуй, уул уурхайн ашиглалтын дараахи нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хийхгүй байгаа зэрэг хүний сөрөг үйлдлүүд нь цөлжилтийн цар хүрээг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлж байна.

 

Түүнчлэн Цөлжилттэй тэмцэх төрийн бодлого хөтөлбөр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын бодит оролцоо, хувь нэмэр чухал шаардлагатай болохыг форумд оролцогчид онцолж байлаа.

 

Н.Мандах: Цөлжилтийг бууруулахад гадны хөрөнгө оруулагчид, донор байгууллагууд илүү анхаарч байна

 

/ШУА-ын Газарзүй геологийн хүрээлэнгийн Цөлжилт судалгааны төвийн захирал/

 

 

Байгаль орчны эрх зүй, тэр дотроо цөлжилт, газрын доройтлыг бууруулах эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилт ямар байна вэ гэдэг талаар танилцууллаа. Ер нь Монгол Улсын хэмжээнд энэ асуудалд гол хөрөнгө оруулагч нь гадны хөрөнгө оруулагчид, донор байгууллагууд байна. Цөлжилтийг бууруулах цогц шийдэл нь  монголчууд өөрсдөө энэ асуудалд анхаарлаа илүү ихээр хандуулж, засаж залруулж, эргээд ашгаа хүртээд явах бүрэн боломжтой .

 

Дараагийн нэг чухал асуудал нь газар гэдэг үндсэн обьект эрх зүйн хувьд болон бодлогын хувьд хэн барьж байх ёстой юм гэдэг асуудлыг яримаар байна. Энэ жил Цөлжилттэй тэмцэх өдрийн уриа нь "Газар бол баялаг, түүнийг хамгаалахад хөрөнгө оруул” гэсэн байна. Газар баялаг юм бол  түүнийг  "Төрийн ямар байгууллага  яаж төлөвлөж, яаж хамгаалж байна вэ” гэдэг асуудал  яригдана. Зөвхөн Барилга хот  байгуулалтын яам дангаараа хариуцах ёсгүй.  

 

Хамгийн гол нь хүн болгоны үүрэг бол байгальтайгаа зөв зохистой харьцах юм. Мөн  иргэн  хүн  төрөөс нэхэх юмаа нэхдэг, төрдөө өгөх юмаа өгдөг байх ёстой. Төрт улс  байхын  нэг гол үзүүлэлт нь иргэн  хүн иргэн шиг байх ёстой. Өнөөдөр харамсалтай  монголын иргэн би заавал энд бууна гээд ажилгүй, орлогогүй байсан ч хамаагүй Улаанбаатарын хаяанд ирээд бууж байна. Үүний оронд нутаг орондоо юу хийх вэ гэж _ хийж чаддаг юмаа олох хэрэгтэй. Юу ч чадахгүй хүн гэж  байхгүй шүү дээ. Гол нь олсон орлогоосоо нэг ширхэг мод тарьчихдаг байхад л цөлжилтийг бууруулахад иргэний үүргээ биелүүлж байгаа хэрэг болох юм.

 

Шин Ги Ху: Нийслэл хотын агаар, хөрсний бохирдол , айл өрхийн нягтаршил үүссэн нь цөлжилттэй холбоотой

 

/Ногоон ази  сүлжээ ТББ –ын Монгол дахь төлөлөчгийн газрын дарга/

 

 

Бид Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан "Байгаль орчны форум”-ыг зохион байгууллаа. Өнөөг хүртэл цөлжилттэй тэмцэхээр голдуу Засгийн газрын эсвэл цөлжилтийн эсрэг олон улсын байгууллагууд тэмцэж ирсэн. Энэ нь тийм  үр дүнтэй арга биш. Үнэхээр цөлжилтийг  зогсооё, тууштай арга хэмжээ авья,  үр дүн үзье гэвэл ард иргэд түлхүү оролцох ёстой.

 

Манай НОгоон Ази сүлжээ ТББ 2010 онд байгуулагдаж үйл ажиллгааа явуулсан цагаас нийтдаа 700 га газарт 700 мянга гаруй мод тарьсан байна. Тодруулбал, Багануур дүү рэг, Төв аймгийн Эрдэнэ сум, Дундговь аймаг, Архангай аймгийн Өгийнуур сум, Буаяннуур, Дашинчилэн сумдад мод тариад байна. Энэ жилээс Улаанбаатар хотод Намяанжу цэцэрлэгт хүрээлэн, Монголын ойн аж ахуйн сургалтын төв, сургууль болон албан байгууллагуудад зориулсан ойжуулалт гээд нийт найман бүсэд үйл ажиллагаагаа явуулж байна. Ихэвчлэн орон нутагт үйл ажиллагаа маань өрнөдөг учраас нийслэлийн иргэд тэр бүр мэддэггүй. Тиймээс манай сургалтын төвд нийслэлийн иргэд хүрэлцэн ирж цөлжилтийн талаар мэдэж авах боломжтой. Энэ утгаараа форумыг зохион байгууллаа. 

 

Өнгөрсөн онд манай барилга ашиглалтад орсоноос хойш бид иргэдийн оролцоог  хэрхэн сайжруулөах вэ гэдэг тал дээр олон талын судалгааг холбогдох хүмүүстэй хамтарч хийсэн. Судалгааний дүнд нийслэл хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол, айл өрхийн нягтаршил үүссэн эх үндэс нь байгалийн өөрчлөлт буюу цөлжилттэй салшгүй холбоотой гэдгийг тогтоосон. Энэ асуудлыг хүмүүст мэдүүлэхийг хүсэж байна. Нутаг орондоо амьдарч чадахгүй нүүх нь хувь хүний өөрнийх нь асуудаал юм шиг боловч бүх нийтийн асуудал.

 

Энэ тал дээр бид нэгдэх ёстой. Иргэд өөрсдөө оролцох ёстой . Тиймээс бид энэ оны  зорилт дээрээ  нийслэлийн иргэдийг оролцоог идэвхижүүлж, цөлжилт, уур амьсгалын  өөрчлөлтийг бууруулахад нэгдэх ажлуудыг хийнэ. Ингэснээр нийгмийн,  орчны бүхий л асудал шийдэгдэх нэгэн гарц болно гэж бид хараад байгаа. Тийм учраас бид энэ ондоо илүү сайн хичээж ажиллах болно. Нэг хүн нэг мод тарья гэж үзвэл Монгол улсын нийт иргэний тоогоор 3 сая гаруй модыг нэг өдрийн дотор тарьчих чадал бидэнд байгаа. Хамгийн гол нь биднийи нэгдмэл байдал их чухал. Нэг санаагаар хийх юм бол шийдэгдэхэд амархан ажил. Ирээдүйн төлөө, цөлжилтийг бууруулахад нэгдэх  монгол иргэдийг бид хүлээж байгаа. Та бүхнийг бидэнтэй нэгдэж, хамтран ажиллаасай гэж маш ихээр хүсэж байна" гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дашрамд дуулгахад,  50 гаруй жилийн настай нэг мод амьдралынхаа туршид 38 сая 125 мянган төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая 640 мянган төгрөгөөр үнэлэгдэх агаар цэвэршүүлж, 45 сая 750 мянган төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэнд оруулж, 38 сая 125 мянган төгрөгөөр үнэлэгдэх хөрсний эвдрэлээс хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна. Тэгвэл та бид багахан мөнгөөр ганцхан суулгац худалдаж авч тариад арчлахад 197 сая 640 мянга орчим төгрөгөөр үнэлэгдэх баялагийг байгаль дэлхийдээ бэлэглэх ажээ.

Монгол Улс 77,8 хувийн ЦӨЛЖИЛТТЭЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани