Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мартагдсан майга бор

 

Хууль бус ан агнууртай тэмцэх сэдвээр цуврал нийтлэлүүдээ "Зууны мэдээ” сонин үргэлжлүүлэн хүргэсээр байна. Энэ удаад хөвчийн эзэн хүрэн баавгайн талаар уншигчиддаа хүргэхээр бэлтгэлээ. Хүрэн баавгайг манай улс 2012 онд ховор амьтдын жагсаалтад багтаасан. "Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан 2015-2016”-д дурдсанаар сүүлийн 20 гаруй жилийн судалгааны дүнгээр манай оронд 500 орчим хүрэн баавгай байдаг гэжээ. Гэвч энэ дүн нь 1980-1990 онд яригдаж байсан тоо билээ.  Хүрэн баавгайг тусгайлан судалдаг эрдэмтэн, судлаач, төр, төрийн бус, олон улсын байгууллага одоогоор бараг алга байна. Тоо толгойд нь нөлөөлөх байгалийн хүчин зүйлийн нөлөө бага боловч устаж болзошгүй зүйлд хамаатуулсан байдаг нь энэ амьтныг хамгаалах шаардлага байгааг харуулж байна. Хүрэн баавгай бол хууль бус ан агнуурт хамгийн их өртдөг амьтдын нэг. Сарвуу, доньд буюу цөс нь хамгийн их эрэлттэй байдаг бөгөөд бусад эд эрхтэнүүд, толгойн арьс, бүтнээр нь хүртэл худалдан борлуулж байгааг МУИС-ийн Биологийн тэнхмийн багш нарын судалгаанаас харж болно. Олон нийтийн сүлжээ, зарын групуудэд ч энэ төрлийн зар ил тод байгаа нь хууль бус ан агнуурт хүрэн баавгай өртөж байгааг бэлхнээ гэрчилж байна. Тус амьтны тархац их хэд хэдэн аймгийн цагдаагийн газар, байгаль орчны газартай холбогдож лавлахад ойрын хоёр гурван жилд баавгай агнасан хэрэг гараагүй гэсэн тайлбарыг өгсөн юм. Харин хариуцсан яамных нь мэргэжилтэн Оросын холбооны улсаас өнгөрсөн жил түймрээс дайжсан баавгайнууд орж ирсэн гэсэн мэдээллийг дуулгаж байв. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сул, хүрэн баавгайн талаар судалгаа хангалтгүй байна гэж дүгнэхээс өөр аргагүй боллоо.
 
ХҮРЭН БААВГАЙН ЭКОЛОГИЙН ҮНЭЛГЭЭ 6.5-7.5 САЯ ТӨГРӨГ
 
Ардын эмчилгээнд баавгайн цөс буюу доньдыг хэрэглэх нь түгээмэл. Эмчилгээгүй хүнд хэрэглэх гэсэн юм, яаралтай авна гэсэн зарлал олон байна. Хүрэн баавгайн цөс нь цус алдалтыг зогсоодог гэж үздэг байна. Түүнчлэн дотор эрхтэний өвчин, бөөлжих, суулгах, нүдний өвчин зэрэгт гойд сайн гэж ярьдаг. Урд хөршид баавгайн цөсийг авахдаа зарим тохиолдолд дэндүү харгис арга хэрэглэж байгааг байгаль хамгаалагчид буруушааж байв. Тухайлбал, цөсний шингэнийг ахиу ялгаруулахын тулд баавгайг давчуу хайрцаганд хийгээд уурлуулдаг аж. Энэ жижигхэн хайрцагандаа удаан хугацаагаар хорих тохиолдол ч байдаг. Энэ хугацаанд цөсийг нь цоолсон гуурсаа сугалж авдаггүй байна. Манай улсад ч гэсэн баавгай агнахдаа шархдуулж зовоож байгаад алдаг тухай анчдын группд бичжээ. Ингэвэл уурласан баавгайн цөс илүү томордог гэнэ. Хүрэн баавгайн бас нэгэн эрэлттэй эрхтэн бол сарвуу. Зовлон багатай төрчихдөг амьтан тул савраар нь төрөх гэж байгаа эмэгтэйн хэвлийг илдэг гэсэн дом бий. Төрөх эмнэлгүүдэд баавгайн савар барьсан эхчүүд их олон байдаг. Савар сурагласан зарын доор бамбаруушныхыг санал болгосон байгаа нь хөөрхийлөлтэй харагдана. Харамсалтай нь анагаах ухаанд энэ бүхнийг нотолсон мэдээлэл тун бүрхэг. Нарантуул захад амьтны эд эрхтэн зардаг лангуунууд бий. Тэндээс баавгайн савар сураглахад "Хууль чангарсан тул ил зарахаа больсон. Манайхны нэг нь шоронд явахаа дөхсөн” гэж хариулж байна лээ. Харин баавгайн соёог 50-70 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байсан юм. Түүнчлэн бөөгийн шашинд баавгайн бүтэн арьсаар чихмэл хийж байршуулах зэргээр ашигладаг гэж байлаа. Хүрэн баавгайн экологийн үнэлгээ 6.5-7.5 сая төгрөг байдаг. Хэрэв энэ амьтны эд эрхтэнийг худалдан авсан бол агнасантай адил тооцож дээрх үнэлгээг хоёр нугалан төлөх ба ховор амьтны жагсаалтад багтсан тул эрүүгийн хуулиар хорих ял авах ч магадлалтай. Тиймээс унаган байгаль, ховордсон зэрлэг амьтдаа хамгаалахын тулд эд эрхтнийг нь худалдан авахгүй байхад л зах зээл нь өөрөө алга болох учиртай юм.
 
БАЙГАЛЬД 20-30 ЖИЛ НАСАЛДАГ
 
Хүрэн баавгай нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд "анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд "мэдээлэл дутмаг” гэж үнэлэгддэг байна. Биеийн урт 180-240 см, сэрвээ орчим өндөр 90-150 см, хойд тавхайн урт 13-30 см, сүүлийн урт 6-21 см. Бие гүйцсэн эр баавгай 140-400 кг, эм нь 100-210 кг жин татдаг. Толгойн ясны урт 258-378 мм. Хүрэн баавгайн үс урт, сахлаг, зөөлөн байдаг. Чих богино, дугуйвтар. Өнгө хувирамтгай боловч ихэвчлэн хүрэн байдаг. Хөл, нуруу, хажуу тал хар хүрэн өнгөтэй. Хүчирхэг хумстай бөгөөд урд хөлний дунд хурууны хумс 80 мм хүрдэг, сүүл жижигхэн, бараг биеийн үснээс цухуйдаггүй байна. Монгол орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн хэсэг, Монгол Дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулс зэрэг тайга, ойт уулсаар түлхүү тархжээ. Хүрэн баавгайн үндсэн амьдрах орчин нь салхинд унасан мод, намаг балчиг, ойн цоорхой бүхий бөглүү, шигүү ой юм. Хавар, зуны улиралд өндөр өвс, буттай газар, ойролцоо усан сан, ойн цоорхой бүхий голын хөндий, уулархаг газар байршдаг. Ичээ засах газраа бүдүүн унанги мод, эсвэл хадны хуурай хүнгэд сонгож, хуурай хагд өвс, хөвд, мөчир зулж дэвсдэг. 10-11 дүгээр сараас гуравдугаар, заримдаа тавдугаар сар хүртэл ичдэг. 180-220 орчим хоног тээж, дөрөв хүртэл тооны бамбарууш гаргадаг аж. Бамбарууш төрөх үедээ 350-500 гр жинтэй, нүдээ нээгээгүй, нүцгэн байдаг. Нэг эсвэл 2-3 жил өнжиж төллөнө. Байгалийн нөхцөлд 20-30 жил, тэжээвэр нөхцөлд 40 хүртэл насалдгийг тогтоожээ. Олон төрлийн хоол хүнс хэрэглэдэг. Идэш тэжээл хомс хаврын эхэн үед улиангарын үр, модны нахиа, ургамлын үндэс, хуучин самар, шоргоолж зэргээр харин зуны эхэн үед голчлон жимс жимсгэнэ, үр самар, ногоон ургамал, шавж, загас, заримдаа сэг зэмээр хооллоно. Идэш тэжээл дутагдалтай үед хандгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хүдэр барина. Монгол Алтайд хүрэн баавгай огдой, тарвага бусад мэрэгчдээр хооллодог байна.
 
Б.Солонго
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Мартагдсан майга бор
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани