Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сайн яваад ирээрэй цэн тогоруу минь

Сайн яваад ирээрэй цэн тогоруу минь

 

Жил бүрийн зургадугаар сард Хэнтий аймгийн Биндэр суманд тогорууны баяр болдог уламжлалтай. Өнгөрсөн жил тус сумын Цагаан нуурын хөвөөнд 4.1 метр өндөртэй хамгийн том цэн тогорууны хөшөө боссон билээ. Цэн тогоруу төслийнхөн болон нутгийнхны хамтран бүтээсэн хөшөөний бүтээлгийг хуулахтай зэрэгцэн хажуугийн нуураас гурван цагаан тогоруу, гурван өвөгт тогоруу, хоёр халбаган хошуут нисэн ирж нар зөв гурвантаа эргээд нуурын мандалдаа эргэн буужээ. Байгаль эх ан амьтнаа хайрлах сэтгэлийг ийнхүү дэмжин баярласнаа илэрхийллээ гэж нутгийн иргэд бэлэгшээж байсныг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, биологич Б.Нямбаяр дурсан ярив.

Тус төв нь 2013 оны хавраас цэн тогорууны судалгааг Монгол орны зүүн болон зүүн хойд хэсэгт Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн, Олон улсын тогорууны сан, АНУ-ын Ойн Албатай хамтран хийж эхэлсэн билээ. Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд ховордож байгаа цэн тогорууг хамгаалахын тулд амьдрах орчныг хамгаалалтад авч, үржлийн биологи, экологийг нарийвчлан судлах нь төслийн зорилго аж. Төслийн судлаачдын баг Хэнтий аймгийн Хурх- Хүйтэний хөндийд суурин ажиллаж цэн тогорууны өндөг болон дэгдээхэйн бойжилт, гол нутаг болон ус намгархаг газрын төлөв байдлыг тогтмол ажиглаж, судалдаг байна.

 

ЦЭН ТОГОРУУ ХАРАГДВАЛ ЗААВАЛ ХЭЛ ДУУЛГААРАЙ

 

Дэлхий дээр таван төрөл, 15 зүйлийн тогоруу тархсанаас манай оронд долоон зүйл тогоруу нүүдэллэн ирэх ба цэн, хархираа, өвөгт тогоруу гэсэн гурван зүйл нь зусдаг байна. Цэн тогоруу бол зөвхөн зүүн хойд Азид буюу Орос, Хятад, Монголын зүүн болон зүүн хойд хэсгийн нуур, голын хөндий дэх ус намгархаг чийглэг газарт үүрлэн үрждэг. Олон улсын ховордлын зэргээр эмзэг, манай орны Улаан номонд орсон шувуу юм. Ягаандуу өнгийн урт хөлтэй ба саарал, цагаан алаг судалтай хүзүүтэй, нүүрэндээ улаан толботой, 130 см өндөр, 5-6 кг орчим жинтэй үзэсгэлэнт энэхүү том шувууны амьдрах нутаг улам хумигдаж, үржил багасч байгаад төслийнхөн санаа зовж байгаагаа хэлж байлаа. Тэд өнгөрсөн оны тавдугаар сарын эхнээс долдугаар сарын төгсгөл хүртэл Хурх-Хүйтэний хөндийд цэн тогорууны үүрлэлт ямар байгааг судалжээ. Сүүлийн жилүүдэд үргэлжилсэн хаврын салхи, хэт хүйтрэлт зэргээс шалтгаалан 61 үүрний 46 хувиас нь өндөг амжилттай хагарч 41 дэгдээхэй бойжжээ. Харин 2016 онд 51 үүрний 32.7 хувиас өндөг хагарч 22 дэгдээхэй бойжсон байдаг аж. Төслийнхөн 2013 оноос хойш 180 орчим цэн тогорууг бөгжилсөн бөгөөд тэдгээр тогоруу 2600 орчим км замыг туулж Хятадын Поянг нуурт очиж өвөлждөг байна. Хэрэв Хятад, Солонгос, Япон зэрэг оронд өвлийн улиралд цэн болон хархираа тогоруу харагдвал бидэнд заавал хэл дуулгаарай гэж цэн тогоруу төслийнхөн дамжуулсан юм.

 

АДУУ, НОХОЙНООС ТОГОРУУГАА ХАМГААЛААРАЙ

 

Зөвхөн цэн тогоруу гэлтгүй хошуу галуу, хонин тоодог, өвөгт тогоруу зэрэг ховор шувуудын үүр, өндөг, ангаахай, дэгдээхэй нь мал, амьтны хөлд сүйтгэгдэх нь их болжээ. Ялангуяа ус намгархаг газарт тогтмол идээшилдэг адуу нь тогорууны үүрийг сүйтгэх дуртайг камераар илрүүлсэн байна. Хурх-Хүйтэний хөндийд тогорууны үүрэнд тавьсан камерын зургийг гурван долоо хоногийн дараа шалгахад цэн тогорууны үүр орчимд гэрийн мал ойртсоноос хамгийн их ажиглагдсан нь адуу байжээ. Гурван долоо хоногийн 17 өдөрт нь адуу харагдсан бөгөөд хоёр дахь долоо хоногт нь хос тогоруу үүрээ орхин нисчээ. Түүнчлэн гэрийн болон тэнэмэл нохой нь хөөрхий шувуудын үр төлөөр хооллох нь ихэсчээ.

Дээрх камерт ч энэ нь бичигдсэн байна. Тиймээс иргэд, малчдад асар холоос нүүдэллэн ирсэн, сульдаж ядарсан ховор шувуудаа хайрлан хамгаалах үүднээс тэдний өндөгөө дарах, дэгдээхэй бойжих үе буюу дөрвөөс зургадугаар сард гэрийн нохойгоо уяж байхыг уриаллаа. Мөн энэ үед золбин, тэнэмэл нохдыг устгалд оруулах ажлыг сум, орон нутгаас зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

Тогоруу бол нүүдэллэх гайхамшигт чадвартай бөгөөд удаан хугацааны аяллын дараа нутагтаа бууж зусдаг шувуу. 2016 онд бие гүйцсэн есөн өвөгт тогоруу, 12 дэгдээхэйд дамжуулагч зүүн нүүдлийг нь судлахад есдүгээр сарын эхээр нутгаасаа нисч зүүн урагш нүүдэллэн Өвөрмонголын Улаанцав орчимд 10 хоног амраад Гималайн өндөр уулсыг даван арваннэгдүгээр сарын эхээр Энэтхэгийн баруун хэсгийн Гужарат мужид өвөлжих газартаа хүрчээ. Харин хаврын нүүдэл нь гуравдугаар сарын сүүлээс эхэлж Гималайн уулсынхаа баруун талаар тойрч 30 хоногийн дараа Хурх-Хүйтэний хөндийдөө буцаж иржээ.  Ийн асар холын аяллыг жилдээ хоёр удаа хийдэг ховор шувуудынхаа нутгийг хамгаалах, амар тайван байлгахад нутгийн иргэдийн оролцоо, хичээл зүтгэл асар их юм. Тун удахгүй тэд алс холын аялалдаа гарч нутгаа орхино.

 

УС НАМГАРХАГ ГАЗРЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВЬЯ

 

Тогорууны зусдаг гол нутаг бол ус намгархаг газар. Гол болон нуурын хөндийн татам, намагжсан газар, чийглэг нуга, хүлэрт намаг, нуур болон тэнгисийн түрлэгээр үүссэн шаварлаг хэсэг гэх мэт чийглэг газрыг ус намгархаг газар гэж ойлгож болно. Ийм газар нь экосистемд асар чухал үүргийг гүйцэтгэдэг.

Ялангуяа хүлэрт намаг, цэвдэг бүхий ус намгархаг газар нь дэлхий даяар олон сая хүний ундны усны хангамжийг бүрдүүлдэг. Усыг цэвэршүүлдэг, асар олон биологийн төрөл зүйлийг тэтгэдэг, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулдаг, гадаргын усыг тогтоон барьдаг гээд асар их ач холбогдолтой. Манай орны хувьд 1998 онд Ус намгархаг газрын тухай Рамсарын конвенцид 11 газрыг бүртгүүлсэн байдаг.

Гэвч уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа, ямар ч өнжөөлт, сэлгэлт байхгүй хэт олон мал бэлчээх, газар тариалах ихээр эрхлэх нь ус намгархаг газар хатаж үгүй болох, хуурайших, ургамлан бүрхэвч нь багасах олон доройтолд хүргэж байгааг мэргэжлийнхэн хэллээ. Дээрх 11 газрын нэг болох Хурх-Хүйтэн голын хөндийд гэхэд дэлхийд ховор усны шувууд болох цэн тогорууны популяцийн 11 хувь, хархираа тогорууны гурван хувь, өвөгт тогорууны нэг хувь, хар өрөвтасын 15 хувь амьдардаг. Гэвч дээр өгүүлсэн олон шалтгаан нь энэ хөндийд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс ус намгархаг газруудаа улсын тусгай хамгаалалтад авч, хатаж доройтон устахаас нь хадгалж үлдэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Малаа хяналттайгаар бэлчээрлүүлэх, малын усалгаа бүхий цэгүүдийг шинээр нээх, цас, борооны усыг газар тариаланд хэрэглэх, ховор шувуудын үүрлэдэг цэгүүдийг хашаалах, хамгаалах зэргээр авч хэрэгжүүлж болох олон арга байдаг ажээ.

"Зууны мэдээ” сонин энэхүү ус намгархаг газрын сэдвээр тусгайлан нийтлэл бэлтгэж хүргэх болно.

Эх сурвалж: "Зууны мэдээ” оснин

Б.СОЛОНГО


Сайн яваад ирээрэй цэн тогоруу минь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

Өчигдөр, 16:04
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

Өчигдөр, 13:00
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

Өчигдөр, 12:22
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

Өчигдөр, 10:04
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани