Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн компаниудаас санхүүждэг хууль сахиулагчдаасаа хэзээ салах вэ, Ц.Нямдорж сайд аа

 

Уул уурхайн компаниудаас санхүүждэг хууль сахиулагчдаасаа хэзээ салах вэ, Ц.Нямдорж сайд ааУул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Үүнийг дагаад тус салбарт авлига, хүнд суртал, хээл хахуулийн гэмт хэрэг гарах эрсдэл өндөртэй. Гэсэн хэдий ч уул уурхайн салбар дахь авлигын талаар судалж шинжилсэн зүйл бараг алга. Тусгай зөвшөөрөл авахаас эхлүүлээд уурхайг хаах хүртэлх бүх л үйл явц, цаг үед хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил дагаж байгаа гэхэд нэг их буруудахгүй л болов уу. Уул уурхайн компаниудаас хандив авдаг хууль сахиулагчид цөөнгүй байдаг талаар иргэд хоорондоо ярьж, хамт ажиллагсад нь мэддэг ч тэр бүр нийтэд дэлгээд байж чаддаггүй. Компаниудаас санхүүждэг нэг бус хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа билээ.

Харин хэрэгт холбогдогсдыг гахай болгох уу, үнээ болгох уу гэдэг нь прокурор, шүүхийнхнээс хамаарах нь. Хууль сахиулагчдын дунд тогтсон жаргон хэллэгээр бол гахай болгоно гэдэг нь хэргийг хурдан шуурхай шийдэж, ял шийтгэл ногдуулахыг хэлж буй аж. Харин үнээ болгоно гэдэг нь хэргийг шалгаж буй нэрээр цаг хугацаа хожиж, шалгуулагчдаас байнга мөнгө сааж байхыг хэлэх болжээ.

ГААЛИЙН ХУУРАМЧ БҮРДҮҮЛЭЛТЭЭР ВОЛЬФРАМАА ХЯТАДАД ХҮРГЭЖЭЭ

Газрын хэвлий дэх баялаг бол ард түмний өмч хэмээн Үндсэн хуульд заасан. Гэвч ард түмний өмчийг сахин хамгаалж байх үүрэгтэй хууль сахиулагчид эрх мэдлээ урвуулж, байгалийн баялгийг хууль бусаар хил давуулсан гэмт үйлдэлд холбогдон шалгуулснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа С.Батзаяа бусдаас 20 000 ам.долларыг хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдан, өнгөрсөн зургадугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж цагдан хорьсон билээ. 

...АТГ-т шалгуулж буй эдгээр хэргээс гадна алтны уурхайнуудаас хахууль авдаг албан тушаалтнуудынхаа үйлдлийг цагдаагийнхан өөрсдөө ихэд нууцалж, дарж буй юм билээ. ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст Дархан, Сэлэнгийн нутагт ашигт малтмал олборлодог нэгэн компанийн захирал гомдол мэдүүлсэн ч тус газрын эрх бүхий албан тушаалтнууд нь шалгаагүй гэх мэдээлэл байдаг...

Уг хэрэгт түүнтэй хамт Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж буй Б.Үнэнбат, "Нуурын Чинбаа” гэдэг хочоороо шоронд ял эдэлж байсан хүмүүсийн дунд танигдсан С.Чинбат, "Белон” компанийн захирал Р.Баатархүү нарыг шалгаж, тухайн үед нэр бүхий хүмүүсийг цагдан хорьсон билээ. Тэднээс гадна Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, өдгөө Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхболдыг ч тухайн үед саатуулсан. Түүний дансанд "Белон”-ы Р.Баатархүүгээс багагүй хэмжээний мөнгө шилжүүлсэн байдаг бөгөөд шалгалтаар тэр нь хүүхдийн эмчилгээний зардалд зориулж урлагийн тоглолт зохион байгуулж, нутгийн зөвлөлийнхөн нь хандивласан болохыг тогтоосон аж.

ХЗДХЯ-ны харьяа агентлагийн дээрх таван албан тушаалтныг Ховд аймгийн Цэцэг сум дахь вольфрамын ордоос их хэмжээний ашигт малтмал гаалийн хуурамч бүрдүүлэлтээр хил давуулж, БНХАУ-ын нутагт хүргэсэн гэж буруутгаж байгаа юм. Шалгалтын явцад гол зохион байгуулагч байж магадгүй хүнийх нь дансанд хахууль байж болзошгүй 1.9 тэрбум төгрөг орсон нь АТГ-ынхны анхаарлыг татаж үргэлжлүүлэн шалгаж буй юм билээ. Гэвч мөрдөн байцаалтад багагүй саад учирч байгаа бололтой. Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр өмнөд хөршөөс энэ хэрэгт холбоотой баримтууд гаргуулж авах шаардлагатай болсон учраас шалгалт удаашрах болжээ. Өдгөө энэ хэрэгт сэрдэгдсэн ХЗДХЯ-ны харьяа агентлагийнхныг бүгдийг нь батлан даалтад гаргаж, зөвхөн "Белон” компанийн захирал Р.Баатархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна.

ШИНЖЭЭЧИД, ЦАГДААГИЙН ОФИЦЕР, 1.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭЗДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ НЬ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очир, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ тэргүүтэй хууль сахиулах байгууллагынхан, ГИХГ-ын дэд даргаар хэсэг хугацаанд ажилласан, цагдаагийн офицер асан болон Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох манай улсын иргэн Мөнх-Очир, Жаргалан нарыг АТГ-ынхан шалгаад багагүй хугацаа өнгөрч байна.

Энэ хэрэг Монголын хууль хяналтын байгууллагын түүхэнд хамгийн их хэмжээний бэлэн мөнгө хурааснаараа бас анхаарал татаж буй. Хууль сахиулах байгууллагынхан бэлнээр 1.3 сая ам.доллар буюу гурван тэрбум 302 сая төгрөг хурааж байсан тохиолдол үгүй гэдэг. Тусгай зөвшөөрлөө булаацалдаж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг энгийн хоёр иргэний түрээсэлдэг байрнаас энэ их мөнгийг хураасан бөгөөд зарим цахим мэдээллийн хэрэгслийнхэн цагдаагийн офицеруудынхаас хураасан гэж бичсэн нь ташаа гэдгийг АТГ-ынхан хэлсэн.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь, 400 гаруй сая ам.доллароор үнэлэгдэх нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоосон алт, мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг булаацалдсан хятадуудын маргаан манай хууль сахиулах байгууллагынхныг талцуулаад байгаа. Тухайн орд газрын лицензийг эзэмшигч хятадууд, шинээр хөрөнгө оруулж, худалдаж авсан өмнөд хөршийн иргэд хоорондоо муудалцаад буй бөгөөд нэгийгээ залилсан хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл өгч, нөгөөдүүл нь хуурамч гарын үсэг зурсан хэмээн хариу гомдол мэдүүлж, эцэст нь цагдаа, хууль сахиулах байгууллагын ажилтнууд нэр холбогдсон юм.

Тухайн ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгохын тулд хятадууд 3-4 тэрбум төгрөг зарцуулахаар болсон гэх мэдээлэл ч байгаа бөгөөд үүнийх нь илрэл болсон 1.3 сая ам.долларыг АТГ-ынхан хураан авсан нь энэ юм. Монголын газрын доорх баялгийг булаацалдсан хятадуудын маргаанд манай хууль сахиулах байгууллагынхан ийнхүү оролцож, хээл хахуулийн хэрэгт холбогдоод буй. Үүнд цагдаагийн эрх бүхий албан тушаал хашиж байсан нэг

бус хүний нөлөө бий гэх хардлага байна. Уг нь лицензийг анх эзэмшиж байсан хүмүүс нь гурван шатны шүүхэд гомдол мэдүүлж, тусгай зөвшөөрлийг эзэмшигч гэдгээ тогтоолгосон юм билээ. Харин нөгөө тал нь үүнийг үл зөвшөөрч, цагдаагийн нөлөө бүхий хүмүүсийг оролцуулан шинжээчдийн дүгнэлтийг өөрчлүүлэхээр оролдохдоо хахууль өгсөн байж болзошгүй аж. Шинжээчид уг нь гарын үсэг жинхэнэ гэдгийг тогтоосон ч, нөгөөдүүл нь өөрсдийн талд ашигтай шийдвэрлүүлэх гэж дахин шинжээч томилуулахдаа мөнгө өгсөн байж болзошгүй гэх.

ДАРХАН, СЭЛЭНГИЙН БҮСЭД АЛТ ОЛБОРЛОГЧИД ЦАГДААГИЙНХНЫГ ИВЭЭН ТЭТГЭДЭГ ГЭВ ҮҮ

АТГ-т шалгуулж буй эдгээр хэргээс гадна алтны уурхайнуудаас хахууль авдаг албан тушаалтнуудынхаа үйлдлийг цагдаагийнхан өөрсдөө ихэд нууцалж, дарж буй юм билээ. ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст Дархан, Сэлэнгийн нутагт ашигт малтмал олборлодог нэгэн компанийн захирал гомдол мэдүүлсэн ч тус газрын эрх бүхий албан тушаалтнууд нь шалгаагүй гэх мэдээлэл байдаг. МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд Дархан, Сэлэнгийн бүс нутагт ашигт малтмал олборлодог аж ахуйн нэгжүүдээс удаа дараа хахууль авч байсан.

Эхэлж Б гэх мөрдөгч шалгах нэрээр очиж, араас нь Э хэмээх цагдаагийн байгууллагад ажиллаж байсан эр "Мөнгө өгчих аргалъя” гэх мэтээр авлига нэхэж авдаг. Хамгийн сүүлд гэхэд нэг аж ахуйн нэгжээс таван сая төгрөг авсан баримт бий гэх юм билээ. Эрх бүхий албан тушаал хашиж байсан зарим хүний талаарх гомдолд үндэслэж тус хэлтсийнхнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилсөн ч цагдаагийн байгууллагадаа тодорхой албан тушаал эрхэлсээр байгаа гэх. Харин Э нь цагдаагийн байгууллагаас гарсан сурагтай.

Түүнээс гадна МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст ажиллаж байсан хүмүүсийн нэгнийх нь хамаарал бүхий компани Сэлэнгэ аймгийн нутаг, Могой, Харгана, Хэрээн гол зэрэг газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан аж. Түүнийг нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шалгаж буй бол өөр нэг үйлдлийг нь МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн шинэ бүрэлдэхүүн шалгаж байгаа юм билээ.

Мөн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хамаарал бүхий хүмүүсээрээ харуул хамгаалалтын аж ахуйн нэгж байгуулуулж, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын уурхайнханд "харуул хамгаалалтаа хариуцуул” гэсэн чиглэл өгдөг тухай яриа ч бий. Түүгээр ч зогсохгүй гадаадад хийлгэсэн эмчилгээнийх нь зардлыг уул уурхайн компаниуд хариуцаж төлсөн талаар цагдаагийнхан шивэр авир гэлцдэг юм билээ. Энэ мэт мэдээлэл, бодит хэргээс үзэхэд манай хууль сахиулагчид гадаад, дотоодын уул уурхайн компаниудаас санхүүжиж байна. Ийм байхад хууль сахиулагчид ивээн тэтгэгчийнхээ талд үйлчилж, байгаль орчин сүйтгэж байхад нь нүдэн балай, чихэн дүлий суудаг нь арга ч үгүй биз.

Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн болохдоо сахилга, хариуцлагыг сайжруулна хэмээн амласан. Гэтэл хууль бус үйлдэлд хууль сахиулах байгууллагынхан нь холбогдоод байхад ХЗДХ-ийн сайд нь таг чиг л суугаа нь харамсалтай. Тэдэндээ хэзээ хариуцлага тооцох вэ, Ц.Нямдорж сайд аа.


Бэлтгэсэн: Д.Дайчин

Өнөөдөр сонин


Уул уурхайн компаниудаас санхүүждэг хууль сахиулагчдаасаа хэзээ салах вэ, Ц.Нямдорж сайд аа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани