Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тусгай сангуудын шалгалтаар ЖДҮ-г дараад өнгөрөх үү?

ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг намжих шинжтэй болоод явчихлаа. Жирийн иргэнийхээ боломжийг хулгайлсан энэ асуудлаас болж, У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуц-лага хүлээх ёстой байв. Гэсэн ч ганц хоёр сайдаа явуулаад л өнгөрөв. Мөн прокурорын байгууллагаас ЖДҮ-гээс зээл авсан дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх санал парламентад орж ирсэн ч ангийнх нь нөхөд хамгаалж авч үлдсэн.

Түүний дараа УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг яллагдагчаар татсан ч зарим нь ирж мэдүүлэг өгөхгүй, шалгалтад хүндрэл үүсэж байна гэдгийг хуулийн байгууллагаас мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Солтан яллагдагчаар татах дүгнэлттэйгээ ч очиж танилцаагүй байна. Тэгэхээр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал энэ хүртэл өндрөө аваад намжиж магадгүй болчихлоо.

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тусгай сангуудад хийсэн шалгалтынхаа дүнг танилцуулсан байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс ЖДҮ-гийн асуудалд санаа тавьж, ганц л даалгавар өгсөн нь тусгай сангуудыг шалгах үүрэг байв. Өөрөөр тэр гараа ч хөдөлгөөгүй. Түүний даалгавраар Сангийн яамнаас ЖДҮ гэж онцолсонгүй, сангуудыг хавтгайруулан шалгасан юм.

Засгийн газрын харьяанд байдаг 29 санд ийнхүү шалгалт хийж, зармыг нь татан буулгах саналаа ч хүргүүлээд байгаа юм байна. Тэд ингэж олноор нь шалгаж, зөрчил дутагдал илэрсэн хэмээн сүр дуулиантай мэдэгдэхийн цаана ЖДҮ-гийн хэргийг бүдгэрүүлэх цаашлаад дараад өнгөрөх нэг арга яваад байх шиг байна. Уг нь олон нийт нэн тэргүүнд ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ гэсэн хүлээлттэй байгаа.

Сангийн сангийн яамнаас энэ удаа ЖДҮХС биш Тариалан эрхлэлтийг дэмжих санг хамгийн их "ухаж” шалгасан гэдгийг салбарын сайд нь өөрөө хэлж байв. Тариаланг дэмжих сан 2018 оны есдүгээр сарын байдлаар хугацаа хэтэрсэн найдваргүй зээл 72 тэрбум төгрөгт хүрчээ. Түүний араас "Мал хамгаалах сан”, "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, "Боловсролын зээлийн сан”, "Авто замын сан”-г шалгасан. Шалгалтаар гурван сангаас нэгэн зэрэг зээл авсан зөрчил илэрчээ.

Мөн хоёр сангаас зээл авсан 319 аж ахуй нэгж байна. Эдгээр нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусдаггүй учраас зээлийн эргэн төлөлт нь тааруу, 130 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр үүссэн нь мөн тогтоогджээ. Түүнчлэн "Тариалан эрхлэлтийг дэмжих” сан байгуулагдсанаас хойш 16 мянган аж ахуйн нэгж хоёроос дээш удаа зээл авсан байна. Нэг сангаас нь зээл аваад нөгөө сангийнхаа зээлийг төлөх зөрчил ч нэлээд гарчээ.

Ийнхүү Сангийн яамнаас өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалт олны хүлээлтэд хүрсэнгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд олноороо их хэмжээний зээл авсан гэх ЖДҮХС-г ухаж шалгаагүй, тойрсон бололтой байна.

Т.Сайхан

"Зууны мэдээ”

 

 

Тусгай сангуудын шалгалтаар ЖДҮ-г дараад өнгөрөх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани