Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ТӨМРИЙН ЭРИНИЙ МОНГОЛЧУУДАД…

 

 

Уг нь бид төмрийн эринд амьдарч байгаа ухаантай. Тиймээс аливаа улс орны хүч чадлыг гангийн үйлдвэрлэлээр хэмждэг. Чухам ийм учраас Мао Цэдун зөвхөн гангийн үйлдвэрлэлээр Их Британийг гүйцэх гэж улайрч байсан хэрэг. Эртний Грект дайнд баатарласан дайчинд хэсэг төмөр (металл) өгдөг байснаас медаль үүссэн гэдэг. Тэр үед Ахайчууд зэсээр зэвсэг хийдэг байсан.

Харин өнөөгийн Монголчууд медальд нь дуртай атлаа металлийг нь тоохгүй юм. 1990 оны хувьсгалын дараахан Азийнхны "харамлаж, барьцаалдаг” Японы олзлогдогчдын шарилыг өгсний хариу тусламжаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг байгуулсан Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хөгжлийн амбиц нь гарцаагүй байх ёстой, "төмрийн эринийхний амбиц” байжээ. Оросууд Монголыг 70 жил хөгжүүлэхдээ үүнийг л өгөөгүй юм! Аливаа улс орон төмөр боловсруулж чадвал автомашин үйлдвэрлэх боломжтой болдог. Чиргүүлийн үйлдвэрээ автомашин үйлдвэрлэл болгон хөгжүүлэх хүсэл байсан гэдэг. Германы Круппын гангийн технологи энэ улсыг үргэлж босгож, дайнч болгож байсан. Орос, Хятад, Япон, АНУ болон хөгжингүй орнуудад гангийн, улмаар төмөрлөгийн үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн. Хөгжил бол энэ юм л даа! Гантай улс орон наад зах нь зэвсэгтэй…

 

Манай төмрийн эриний түүхийн амбиц бол "Прометей хэнд гал өгсөн бэ?” гэдэгтэй адил "Хэн анх төмөр боловсруулж хэрэглэсэн бэ?” гэдэг асуултыг тойрч эргэлддэг. Алтайн төмөрчин овог Түрэгүүд гэнэт түүхэнд давамгайлаад ирсэн нь төмрийн "ид шид”. Хэний төмрөөр Нирунчууд өмнөд хөршөө ялаад байгааг тэд мэдсэн хэрэг. Тэр цагт хятадууд ч хүнд, ир муутай, төмөр илдэнд цаас шиг зүсэгддэг хүрэл илднээсээ бүрэн салаагүй цаг. Нүүдэлчид зөвхөн мориор бус төмрөөр ааглаж байжээ. Төмөр зэв хөнгөн, хол тусгалтай, хөнөөлтэй. Тиймээс Буман "төмрийн оронд” Нируны хаанаас охиноо өгөхийг шаардсан хэрэг. Татгалзсаныг дорд үзлээ хэмээн босчээ. Тэгээд өөрөө хаан (кэхан) болж, эхнэрээ хатан (кэ хадун) болгов.

 

Монгол хэлнээ төмрийг нэрлэсэн ширэм, төмөр, ган, болд гэсэн үгс байна. Хувирч өөрлөгдсөн өөр үг ч байж магадгүй! "Дам”, "тэм” язгуур төмрийг заадаг. Энэ үг дэлхий даяар тархсан. Дамир, тэмүр, демир, тимур, тамир гэх мэт… Төмрийн технологийг баруунаас, Персээс авсан байж болзошгүйн нэгэн баталгаа "болд” гэдэг үг! Өрнийн манлай Герегийг дарсан Дорнын Персийн хүчирхэгжлийн нууцыг холбоотон Туранчууд мэдчихжээ. Хуучин бичигт "болод” гэж бичдэг энэ үгний "булат, болат” нэр нүүдэлчин сартуудын нэрэнд түгээмэл үлджээ. Тархсан нь шалтгаан нь Түрэгийнх үү? Монголын нөлөө юу? гэдэг эргэлзээтэй. Монголынх л болов уу! Япончууд гангийн технологи хөгжүүлэхдээ монгол бух (төмрийн зуух), хатаах аргыг авсан гэдэг. Ширэм, Ширэмүн (хүний нэр), ширээх гэх мэт төмөр боловсруулалттай холбоотой үгс өнөө ч элбэг бөгөөд мартагдахгүй байна. Ширмэн төмөр магнайтай, Шивээ хурц хэлтэй… гэх мэт туульсийн зйүрлэл ч элбэг. Монголын түүхийн үечлэлд чулуун зэвсгийн үе, хүрлийн үе, тэгээд төмрийн үе л бий шүү дээ! Энэ төмрийг бид түрүүлж хэрэглэснээрээ энэ Ертөнцөд суу алдраа дуурсгасан, үүнд бидний хүчирхэгжлийн нэг нууц байсан гэдгийг яагаад ухдаггүй юм бол…

Их хааныхаа Тэмүжин нэрний учрыг ойлгодоггүйтэйгээ адил мунхаг харанхуйгаар түүхээ мартаж байна уу даа?
Хожим Монголчууд бууран доройтох цагтаа төмрийн технологио алджээ. Төмрийн технологийн хоцрогдлоос ч бууран доройтсон юм уу? Буу гэдэг чинь "ган” юм шүү дээ! Ингээд "ган” гэдэг үг өмнөөс хэлэнд нэвтэрчээ. Гэвч бүгдийг тавиад туучихаагүй, бүрэн мартчихаагүй нь Далай Чойнхор вангийн нутагт үлдсэн гангийн урлал. Хүрээний нандин шүтээний тоонд Туул голын цагаан сүмд тахисан гангаар хийсэн Ямандаг бурхан ордог байжээ. Тэр маш уран бурхныг VIII Богдын үед Далай Чойнхор вангийн хошуунд хийсэн гэдэг. Өндөр нь үзүүр тохой хэр. Барьсан зэвсэг сэлт цөм мөнгө, маш уран хийцтэй, гялалзаж байдаг, зэвэрдэггүй байжээ. Бас нэг ямаа унасан Дамжин Дорлиг, бас нэг Жамсран байсны тэргүүнд алт өргөсөн буюу алтаар будсан, бусад нь төмөр байжээ! Ердөө саяхны хүртэл "Ган төмөр гайгүй дээ, галын аясыг л дагана” гэж дуулдаг ард түмэн байв. Их юмны үлдэгдэл гэж…

Төмрөөс төсөөрсөн нь Ноён уулын орчим, өнөөх нь "Сентерра гоулд”-ын эзэмшил талбайн орчим Монголын түүхэнд энэ утгаар чухалд тооцох төмөр боловсруулж байсан бууцны үлдэгдэл байгаад хүмүүс төдийлөн ач холбогдол өгөхгүй юм. Аан, нэг тийм төмөр хайлуулж байсан юмны үлдэгдэл байдаг л юм… гэх үг олон сонслоо. Монголын түүхэн дэх их гүрнүүдийн "нууц” энд бий. Дэлхийд хосгүй Хүннүгийн хориг, бунхантай ч эн тэнцүү түүхийн ач холбогдолтой мэт санагдах юм. Ахин хэлэхэд бид төмрийн эринд амьдарч байгаа бөгөөд төмөр боловсруулах, металлургийн хөгжилд өөрийн байр суурьтай байж гэмээ нь энэ орчин үеийн улс үндэстний дотор өөрийн "хөгжлийн” байр сууриа эзлэх ёстой баймаар…

Уг нь "Сентерра гоулд”-ын ТУЗ "Гацуурт”-ын ордыг хэт үрэлгэн хэл ам ихтэйн учир орхихоор шийдсэн ч энд цалин авдаг монгол дарга нар цалингүй үлдэхээс айгаад зогсоохгүй байхыг гуйж, шүүхээр арга сүвэгчилж гүйлдэж байна гэлцэх боллоо. Бас ордыг Монгол компанид зарж, ашиг унагах гэж байгаа сурагтай…

Юу устгаж, юу сүйтгэж байгаагаа мэдэхгүй хүмүүс л урьдын түүх, өнөөгийн нийгэм, ирээдүйн хөгжилд аймшигтай хор хөнөөлтэй нь ингэж илрэх юмдаа… Коксждог нүүрс зараад байгаа гэдэг маань ган хайлуулах нүүрсний тухай л яриа гэдгийг ойлгоход тийм сүрхий ухаан сэхээ хэрэгтэй юм байх даа?

Алтыг нь авахын тулд түүхийг нь устгадаг "түүхгүй” үндэстнүүд, түүнд дагаар орогчид болж өгвөл түүхэн ухамсрыг баллан арилгахыг хичээнэ. Төмрийн эриний түүхэнд түүхэндээ ч, одоо ч, ирээдүйд ч төмөргүй бол бид яанам билээ? Бид төмөртэй тэд төмөргүй цагт хэн хүчирхэг байв? Харин бид төмөргүй тэд төмөртэй цагт хэн нь хүчирхэг байна вэ? Бас бид төмрийг үл ойшоовол ирээдүйд яах юм бол доо?

ЭХ СУРВАЛЖ:Авиан Баатархуяг


ТӨМРИЙН ЭРИНИЙ МОНГОЛЧУУДАД…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани