Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс-Тавантолгой” компани IPO хийх хэвээрээ юу?

"Эрдэнэс-Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар олон жилийн турш төлөвлөж байгаа. Тус компанийн энэхүү төлөвлөгөө одоо л нэг ажил хэрэг болох нь гэсэн итгэл үнэмшил саяхнаас олон нийтэд бий болсон. Учир нь, "Эрдэнэс-Тавантолгой” компани ашигтай ажиллаж байгаагийн зэрэгцээ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг IPO гаргахаар идэвхийлэн ажиллаж байгаагаа мэдээлсэн. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр Санхүүгийн зохицуулах хороо "Эрдэнэс-Тавантолгой” компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэн авахыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд зөвшөөрлөө. Ийнхүү ажил нь амжилттай урагшилж буй "Эрдэнэс-Тавантолгой" компани энэ онд олон улсын хөрөнгийн  бирж дээр хувьцаагаа арилжаалахаар төлөвлөж үүнийхээ санхүүжилтэд 283 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн.

Ийнхүү хоёрдогч зах зээл дээр хувьцаагаа гаргах хувьсгалын тохироо нь бүрдэв үү гэтэл ҮАБЗ-өөс хувьцаа гаргах шаардлагагүй гэх зөвлөмж гаргажээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 7-нд мэдээлэл хийхдээ энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Харин Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 15-нд мэдээлэл хийхдээ "Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахаар ажиллаж байгаа гэдгээ хэлсэн юм. Энэхүү хоёр байр суурийн хэнд нь итгэх ёстой вэ гэдэг анхаарал татаж байна. Магадгүй улс төрийн шийдвэрээс болж "Эрдэнэс-Тавантолгой” компанийн олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах төлөвлөгөө нурахыг үгүйсгэхгүй. Ингэвэл монголчууд л хохирно. 

Дээр дурдсан эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.

З.Энхболд: -Түрүүчийн долоо хоногийн хоёр дахь өдөр ҮАБЗ хуралдаж эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Зөвлөмж нь нууц байдаг учраас би дэлгэрэнгүй ярих боломжгүй. Сайншандын төмөр замыг энэ онд, Гашуунсухайтын төмөр замыг ирэх онд барьж дуусгах талаар зөвлөмж гаргасан. Ингэхдээ "Эрдэнэс-Тавантолгой” компанийн Засгийн газарт ногдох хувийн ашгаар төмөр зам тавихыг үүрэг болгож байгаа. "Эрдэнэс-Тавантолгой” нэг тэрбум ам.долларын борлуулалт хийж, татварын дараах байдлаар 800 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ мөнгөнийхөө иргэдэд ногдох 15 хувиас бусдаар нь төмөр зам тавих шийдвэрийг ҮАБЗ-өөс гаргасан. "Эрдэнэс-тавантолгой”-н өмнө нь гаргасан IPO гаргахад 283 тэрбумыг зарцуулна гэх мэт шийдвэрүүдийг хүчингүй болгоод зөвхөн төмөр замын ажлаа хийхээр болсон.

Д.Сумъяабазар: -"Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахаар олон улсын хөрөнгө оруулалтын банк санхүүгийн байгууллага, хөрөнгийн биржүүдтэй уулзаж нөхцөлүүдийг нь сонсож ирсэн. Ер нь гадаад тал биднийг хувьцаагаа гаргахыг хүлээж байгаа. Тиймээс бид өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж нэмэлт цагаар ажиллах гэх мэт зайлшгүй шаардлагууд бий. Эдийн засгаа тогтворжуулах, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулахын төлөө "Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан бүх хүчээ дайчлан ажиллах ёстой гэсэн чиглэл өгсөн. Зохион байгуулалтын хувьд сайн ажиллаж байгаа. Зөвлөх компаниудаа эхнээс нь сонгочихсон. Санхүүгийн болон техникийн зөвлөхүүд ажилдаа орчихсон байгаа. Хуулийн зөвлөхөө сонгохоор ажиллаж байгаа. Тендерийн хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор зарим ажил жаахан хойшилж байгаа. Ээлжит бус чуулганаар энэ хуульд өөрчлөлт оруулсны дараа ажил улам эрчимжинэ. Хамгийн сайн банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч байж хувьцаагаа амжилттай арилжаалах болно.

Салбар хариуцсан сайд нь ийм байр суурьтай байгаа болохоор "Эрдэнэс Тавантолгой"-н IPO хийх ажил урагшлах нь ойлгомжтой болов уу. Нөгөөтэйгүүр, ҮАБЗ бол зөвхөн зөвлөмж гаргадаг. Үүнийг заавал хэрэгжүүлэх ёстой гэсэн зүйл байхгүй. Тиймээс ч Монгол Улсын бараг бүх иргэн хувьцааг нь эзэмшиж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК олон улсын хөрөнгийн зах зээлд гарч, хөгжлийн дараагийн шат руугаа орох нь зөв биз ээ. 

С.Шийлэгтөмөр  

“Эрдэнэс-Тавантолгой” компани IPO хийх хэвээрээ юу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани