Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

КАТОДЫН ЗЭСИЙН ҮЙЛДВЭР БАРИХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЗАСГИЙН ГАЗРААС ХҮСЭВ

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Катодын зэсийн үйлдвэрийг барихад дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүсэж, өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн удирдах зөвлөлийн гишүүдийн хэлж буйгаар тус компанид 24,552 хүн хувьцаа эзэмшдэг.
Катодын зэсийн үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ашигладаггүй овоолгон дээр хүчиллэг шингэн уусмал асгасан металлыг буцааж металл хэлбэрт оруулан цэвэр зэс үйлдвэрлэх технологи аж.

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “МАНАН мафи”-ийн үзүүлж байсан байнгын дарамт, хавчлага дор эхлүүлсэн ажил удааширсаар манай компанийн зарим хувьцаа эзэмшигчдийн итгэл алдарч компанийнхаа удирдлагуудыг элдвээр сэрдэх явдал хэрээс хэтэрсэн. Мөн зориуд үйлдвэрийг байгуулахгүйгээр хөрөнгө оруулалтыг идэж шамшигдуулсан, овоолгыг өөр бусад этгээдүүдэд зарсан мэтээр бодит байдлыг мушгин гуйвуулсан мэдээ хэвлэлээр тараад байгаа билээ.

Энэ байдлаас улбаалан манай компанитай хамтран ажиллаж байсан БЛЬЮ МОН ХХК хамтын ажиллагаагаа зогсоож, огт хувьцаа эзэмшихгүйгээр Катодын зэсийн үйлдвэр байгуулах төслөөс бүрмөсөн гараад байгаа юм.

Үүнээс харвал хөрөнгө мөнгөө оруулаад үр шимийг нь хүртэнэ гэж хувьцаа эзэмшигчдийн хүлээсэн үйлдвэр байгуулах ажлыг хэтэрхий урт удаан хугацаанд үндэслэлгүйгээр саатуулсан нь тодорхой байна.

Хэрвээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн талууд Катодын зэсийн үйлдвэр байгуулах ажлыг үндэслэлгүйгээр саатуулсан хэвээр байвал бид хууль, шүүхийн байгууллагад хандана гэдгээ хатуу хэлье.

2015 оны гэрээгээр 8а, 12 дугаар овоолгуудыг 20 жилийн хугацаанд ашиглах эрхийг манай компанид олгосон учраас бид 2019 оны хоёрдугаар улиралд багтаан үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн зэрэгцээ Монгол Улсынхаа хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани болохоор төлөвлөн ажиллаж байна.

Тийм учраас ерөнхийлөгч Х.Баттулгад зорьсон ажлаа танилцуулах боломж олгож, Катодын зэсийн үйлдвэр байгуулах бүтээн байгуулалтын ажлыг дэмжихийг Засгийн газраас дэмжиж өгнө үү хэмээн хүсэж байна. Манай энэ үйлдвэр “Эрдмин”, “Ачит их” үйлдвэрээс хоёр гурван зүйлээр давуу талтай” гэв.

Гэрэл зургийг MPA.mn
Мөн тус компанийн хувьцаа эзэмшигчид мэдээллийн үеэр өөрсдийн сэтгэгдлээ ийнхүү илэрхийлсэн юм.

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Түвшинжаргал “Миний хувьд компани анх үүсгэн байгуулагдахад нь 1,000 төгрөгөөр арван ширхэг хувьцаа авч байсан. Надад хохирсон зүйл байхгүй. Гагцхүү ажлын байртай болохыг зорьж байна. Би өнөөдөр хүүхдийн 20,000 төгрөгөөр амьдрахыг хүсээгүй. Миний ажиллах долоо найман жилийг төр засаг харж үзсэнгүй. Катодын зэсийн үйлдвэрийг барихад тусалж дэмжиж өгөхийг хувьцаа эзэмшигчийн зүгээс хэлж байна” гэлээ.

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Дөлгөөнтамир “2010 оноос хойш байгалийн баялагтай эзэн байх зорилготойгоор эвлэлдэн нэгдсэн. Гэтэл эрх мэдэлтэй албан тушаалтнуудын хор уршгаар өнөөдрийг хүртэл олон хүндрэл бэрхшээлийг даван туулсан. Жирийн иргэдийн өнцгөөс амьдралыг хардаг болооч. Үйлдвэр барихын тулд бид чадах бүхнээ хийсэн. Энэ цаг үед бүх үнэн гарч ирсэн. Одоо төрийн шийдвэрийг харах цаг үлдсэн” хэмээн хэллээ.

КАТОДЫН ЗЭСИЙН ҮЙЛДВЭР БАРИХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЗАСГИЙН ГАЗРААС ХҮСЭВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 09:52
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани