Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хайлуур жоншны 165 орд, 122 сая тонн нөөц бүрэн батлагдаагүй

"Хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилтот хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны хурлын танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт жоншны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбоод, судлаачдын төлөөлөл оролцсон юм.  Дэлхийн хайлуур жоншны нийт нөөц баялгийг 500 сая тонн орчим гэж үздэг. Монгол Улс дээрх нөөцийн 9%-ийг эзэлж байгаа ч томоохон экспортлогч болж чадахгүй байгаа юм. Жонш нь олон улсын биржээр арилжаалагддаггүй металл бус ашигт малтмал хэдий ч жоншны салбарыг урт хугацаанд дэмжих зохицуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх шаардлага тулгарч байгааг УУХҮЯ-ны холбогдох албаны хүмүүс хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Хөтөлбөрийг 2019-2024 онд бусад төсөл хөтөлбөрүүдтэй бодлогын уялдаатай хэрэгжүүлэхээр тодорхойлж, 4 зорилтыг дэвшүүлжээ.  УУХҮЯ-ны Ажлын хэсгийнхэн хөтөлбөр хэрэгжсэнээр хайлуур жоншны салбарт бизнесийн орчин сайжирч, бүтээгдэхүүний нэр төрөл, өрсөлдөх чадвар, худалдааны эргэлт нэмэгдэн, фторын хүчил, фторт хөнгөн цагаан үйлдвэрлэгч, экспортлогч улс болох аж. Гэвч хэлэлцүүлэгт оролцогчид хөтөлбөрийн төслийг зөвхөн энэ зорилгод хүрэхээр тодорхойлсон нь учир дутагдалтай хэмээн шүүмжилж байв. Ялангуяа уг төсөлд жоншны нөөцийн татварын асуудал бүрхэг тусгагдсан, энэ асуудлыг шийдвэрлэж байж хайлуур жоншны олборлолт, экспортод тулгардаг бэрхшээлүүд багасна хэмээн байр сууриа илэрхийлэх хүмүүс цөөнгүй байлаа. 2013 оноос  жоншны салбарын мэргэжлийн холбоодын зүгээс "Монгол жонш” хөтөлбөрийн төслийг дэвшүүлж, холбогдох яамдад танилцуулж байсан бөгөөд энэ удаагийн төсөлд өмнө нь санал болгож байсан зүйлүүд маш дутмаг тусгагдсан байна хэмээн "Монголын хайлуур жонш олборлогч, судлаачдын холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Эрдэнэ онцолсон. Харин УУХҮЯ-ны мэргэжилтнүүд 2015 онд Хууль, тогтоомжийн тухай хууль батлагдсанаар жоншны хөтөлбөрийг илүү тодорхой зорилттой, хэрэгжих үе шатаа оновчтой тусгасан байдлаар боловсруулахаас аргагүй болсон хэмээж байв. Геологи, хайгуулын ажил  үйлдвэрлэлээсээ дор хаяж 10 жилээр түрүүлж явагдах учиртай.

Гэтэл энэ хөтөлбөрт геологи, хайгуулын ажлын талаар дөнгөж дурдагдсан байна, Монгол Улсад бүртгэгдээд байгаа жоншны 163 орд, 545 илрэл, 122 сая тонн хүдрийн буюу 48.3 сая тонн эрдсийн нөөцийн хэмжээ ч бүрэн батлагдаагүй тоо. Иймд нөөц тогтоох чиглэлээр илүү нарийвчилсан ажлуудыг төр бодлогоор зохицуулж хийх хэрэгтэй гэдэг дээр оролцогчид  байр сууриа илэрхийлсэн юм. Ялангуяа жоншны орд бэлтгэх асуудлыг хөтөлбөрт тодорхой тусгаж, далд аргаар олборлох шаардлага тулгарчээ. "2025 оноос фторт бүтээгдэхүүний жилийн экспортын орлого 350 сая ам.долларт хүрч хөтөлбөрийн зорилго биелэгдэнэ” хэмээн  "Хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилтот хөтөлбөр”-ийн төсөлд тусгасан. Тэгвэл уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд тээвэрлэлтийн асуудлаас гадна Химийн үйлдвэрийг Монгол Улсад байгуулах шаардлага зүй ёсоор  тавигдана. Энэ бүхнээс харвал олон асуудлыг цогцоор нь шийдэхээс аргагүйд хүрч байна гэдгийг хэлэх мэргэжилтнүүд ч байв. Монгол орны хайлуур жоншны флотацийн болон металлургийн баяжмалын үйлдвэрлэлийн хэмжээ 2010 хүртэл тогтвортой өсч, жилийн хүдэр олборлолт 600 мянган тонн, металлургийн буюу бүхэллэг жоншны үйлдвэрлэл 402 мянган тонн, флотацийн баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ 161 мянган тоннд хүрчээ. 

Өнөөгийн байдлаар, "Монголросцветмет” ХХК-ийн Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэр, "Монголчехметалл” ХХК-ийн Чулуутцагаан дэл, Тэвшийн баяжуулах үйлдвэр болон Айраг, Хажуу-Улаан, Өргөн зэрэг хайлуур жоншны 20 үйлдвэр байгаагаас 9 нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, бусад аж ахуйн нэгжүүд зөвхөн баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулаад байгаа юм. Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу Дорноговь, Дундговь, Хэнтий, Дорнод аймгийн 16 сумын 1,086 га бүхий 49 талбайд бичил уурхайн дүгнэлт гараад байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ. Хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортын хэмжээ 2010-2015 онд буурсан боловч 2016 оноос сэргэх хандлага ажиглагдаж эхэлсэн юм. Тухайлбал, 2016 онд 248.9 мян.тонн жонш экспортод гаргаж, улсын төсөвт 5.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2017 онд 319.3 мян. тонн жонш экспортлож, улсын төсөвт 10.2 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.

Эх сурвалж: The Mongolian Mining Journal


 

 

 

Хайлуур жоншны 165 орд, 122 сая тонн нөөц бүрэн батлагдаагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани