Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сум, багийн дарга гэх феодалууд уул уурхайгаас авлига нэхэж улс орныг хорлож байна

 

"Геологи хайгуул-2019” чуулган өнгөрсөн долоо хоногийн пүрэв баасан гаригт даруухан болж өнгөрөв. Чуулганы үеэр хайгуулын төсөл хэрэгжүүлж яваа компанийн төлөөлөлтэй уулзаж жаргал, зовлонг нь яриулах санаа байсан ч бүтсэнгүй. Хандсан болгон "Асуудал бэрхшээлээ ярьчихаар сум, орон нутагт хэцүү байдаг юм” гэсэн утгатай шалтгаан хэлээд үг унагасангүй. Засгийн газрын төвшинд хайгуулын төслөө хэрэгжүүл гээд зөвшөөрөл өгчихдөг ч орон нутагт очоод баргар царайлдаг нь геологийнхны нийтлэг зовлон. Тодруулж хэлбэл орон нутгийн засаг дарга, ИТХ-ын удирдлага, гишүүд гэсэн "өндөр” босгыг давж чадахгүй үгээ барж суугаа компаниуд өчнөөнөөрөө. Бүр тодруулж хэлбэл сум, багийн дарга гэх феодалууд уул уурхайгаас авлига нэхэж улс орноо хорлож байна.

Дорнодод алтны төсөл хэрэгжүүлж буй "Степп голд”-той холбоотой нэг баримт сонирхуулъя. "Дисковер Монголиа”-гийн үеэр энэ компанийн хайгуулын дээж болсон чулуунуудыг голын усанд үйж эсэргүүцлээ илэрхийлсэн орон нутгийнхны үйлдэл маш том кейс болж яригдсан юм. Өчнөөн мөнгө зарж гаргаж ирдэг дээжийг нь үгүй хийсэнд гайхшаа барсан компанийн удирдлага орон нутгийн ИТХ-ын хуралд хандаж л дээ. Бүр нулимс унаган байж тайлбар хийж. Тэр хуралд сууж байсан ИТХ-ын хэдэн төлөөлөгч энэ үйл явдлыг бахархангуй, шоолонгуй ярьж суусан жишээ бий. "Степп голд”-ын хувьд олон улсын хөрөнгийн биржээс амжилттай мөнгө босгож ирсэн компаниудын нэг.

Хайгуулын төсөл бүтэлгүйтсэн олон жишээний нэг нь уран. Францын "Арева” Дорноговьд том төсөл хэрэгжүүлэх гээд барахгүй яваа. Мөн л орон нутгийн хурган дарга нар, уул уурхайнхныг дарамталж мөнгө олж амьдардаг хэсэг бусаг улсын шантаажаар гацсан төсөл. Цөмийн эрчим хүчийг дэлхий нийтээрээ илүүд үзэх болсон, атомын энерги цаашдаа ч моодонд байх нь тодорхой ийм үед ураны төслөө хөдөлгөвөл эдийн засагт том хөшүүрэг болно.

Шатдаг занар дээр Америкийн "Жени ойл” төсөл хэрэгжүүлэх гэж ирээд мөн л толгойгоо сэгсрээд Монголыг орхисон. Газрын тосыг зах зээлээс шахах ирээдүйтэй бүтээгдэхүүн гэгдэж буй занар дээр хамгийн шилдэг технологитой нь АНУ. Технологио ашиглаад занарыг чинь олборлож, нүүрс, зэснээс өөр доллар олдог сувагтай болгоё гээд зориод ирэхэд нь орон нутгийн феодал дарга нар хэсэг бүлэг иргэд, иргэний хөдөлгөөн, эх оронч бүлэглэлтэйгээ нийлж шантаажилж, дарамталж, эсэргүүцсээр байгаад хөрөнгө оруулагчдыг төслөө орхиход хүргэсэн нь бодитой үнэн.

Хайгуулаас гадна олборлолтын төслүүд ч мөнгө нэхсэн засаг ноёд, иргэд, бүлэглэлийн шантаажаар хөдлөхгүй гацсан жишээ олон бий. Сүүлийн тод үйл явдал нь Ноён уулын эргэн тойронд өрнөсөн. Канадын "Сентерра голд”-ын хэрэгжүүлэх гэсэн алтны төсөл мөнгө нэхсэн орон нутгийнхан, иргэний хөдөлгөөнийхний балгаар өнөөг хүртэл гацаад буй. Сүүлдээ гуравдагч орны цөөхөн хөрөнгө оруулагчдын нэг болох "Сентерра голд” лицензээ зараад Монголыг орхисон.

Ер нь орон нутагт уул уурхайг эсэргүүцэх нь хавтгайрсан үзэгдэл болчихсон. Манайх шиг уул уурхайн орлогоо авилгаас ангидаар улсын хөгжилдөө шингээх улс төр, засаглалын чадавхи сул орнуудад уул уурхай орон нутгийн хурган дарга нарын дэмжлэгийг авахад асар хүнд, бараг боломжгүй гэсэн гутранги дүгнэлтийг салбарын шинжээчид хэлдэг юм билээ. Ганц эм уугаад эмчлэх хэмжээний хялбар согог биш, маш олон шалтгаан хавсарч нөлөөлдөг ч гэлцдэг. Байгалийн баялаг ихтэй, хөгжиж буй орнуудын хувьд цөөн хэдэн ашигт малтмалаас хэт хамааралтай гэсэн нийтлэг зураг харагддаг. Өнөөхөө зарж олсон олон тэрбум ам.долларын орлогыг эдийн засаг, хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт болгож чадахгүй улстөрийн хэрүүл тэмцэлтэй аж төрдөг гэсэн онцлог бас бий.

Манай улс уг нь холбооны гэсэн тодотголгүй. Холбооны улсын тухайд муж муждаа дүрэм хууль зохиогоод аж төрдөг бол Монголын хувьд аймаг аймгийн засаг ноёдод тусдаа хууль, дүрэм зохиох эрх байхгүй. Засгийн газраас шийдвэр гарсан л бол орон нутгийн засаг дарга, ИТХ-ын удирдлага толгой дохиод суух учиртай. Геологи уул уурхайн хайгуул, олборлолтын төслүүд засгаас зөвшөөрлөө авсан л бол саадгүй хэрэгжиж байх ёстой л доо, засаглалаа харвал. Гэвч энэ зарчим эсрэгээрээ хэрэгждэг зовлон төдийгөөс өдий хүртэл амь бөхтэй оршсоор байна. Нуулгүй хэлэхэд Засгийн газар нь ч орон нутгийн даварсан засаг ноёддоо үг хэлж, хариуцлага тооцохгүй өөгшүүлээд суугаа анзаарагддаг. Хачирхмаар нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлдэг том хөрөнгө оруулагчдын хэрэгжүүлэх гэж буй төслүүд дээр ийм зураг маш тод харагддаг. Эхлээд орон нутгийн засаг ноёд, хэсэг бүлэг иргэд, хөдөлгөөнүүд эсэргүүцнэ, дараа нь Засгийн газар нь дуугарахгүй суусаар хөрөнгө оруулагчдыг төслөө орхиход хүргэдэг. Бүр гайхмаар нэг хандлага засаг төрийн өндөр суудалд суусан эрхмүүдэд байдгийг онцлохгүй орхиж болохгүй. Уул уурхайг муухай харагдуулдаг "нинжа” нарын эсрэг орон нутгийн хурган дарга, Засгийн газрын тэргүүн, цаашлуулж яривал попрох дуртай, уул уурхайд харшилтай эх оронч улстөрчид ч ганц үг ганхийдэггүй. "Нинжа” нарын ард эрх мэдэлтнүүд байдаг, мөнгө ашгийг нь хүртдэг жинхэнэ эзэд нь улстөрчид гэсэн хардлага яриа бий. Сая онцолсон ажиглалтыг харахаар үнэнд ойрхон хардлага санагддаг юм. Хариуцлагагүй уул уурхайн жинхэнэ буруутнууд бол "нинжа” нар.

Уул уурхай хариуцлагагүй боллоо гэж шүүмжилдэг хэрнээ хариуцлагагүй уул уурхайн гол баатруудыг өөгшүүлж суугаа орон нутгийн хурган дарга нар, засаг төрийн эрх мэдэлтнүүдэд дайх нэг л үг байна. Энэ улсын эдийн засгийн талаас хол илүү хувийг уул уурхайн салбар нуруундаа үүрдэг. Хамгийн хүнд ачааг нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж яваа том компаниуд үүрч яваа. Уул уурхайгаа томруулж, эрчтэй хөгжүүлэхийн тулд хайгуулаа эрчимжүүлэх учиртай. Хайгуулын төслүүдээ гацаагаад байвал уул уурхай хөгжихгүй, улсын эдийн засаг томрохгүй. Тэгэхээр хайгуулын төслүүдийг гацаадаг орон нутгийн удирдлагуудад хариуцлага тооцож хатуу сануулга өгмөөр байна, Ерөнхий сайд аа. Ингэж чадвал та илүү эх оронч, сүртэй, хүчтэй харагдана.

Ц.Баасансүрэн 


 

Сум, багийн дарга гэх феодалууд уул уурхайгаас авлига нэхэж улс орныг хорлож байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани