Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Худалдаа хөгжлийн банк, Монгол Зэсийнхний аалзны торонд орсон өндөр албан тушаалтнууд

-Аав хүү хоёрын зүтгэл Монголын төрийг хохироосон гэв үү- 

Худалдаа хөгжлийн банкныхан татвар төлөгчдийн хөрөнгөөр төрийн өмчийг хувийнх болгодог арга технологийнхоо дагуу “Багануур” ХК-ийг эзэмшилдээ авах оролдлого хийж байв. Гэвч Улсын дээд шүүхээс “Монголын зэс”-ийн Ц.Пүрэвтүвшин гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Алтайн гянт” компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Багануур” компанийнхны талд шийдвэр гаргаснаар Төрийн өмчит компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай жинхэнэ эздэдээ үлдэв. Ингэснээр Худалдаа хөгжлийн банкныхан Багануурын нүүрсний уурхайг авах гэсэн оролдлогыг шүүх таслан зогсоосон гэсэн үг.

Өдгөө тус банкны удирдлагад холбогдох эрүүгийн хэргүүдийг цагдаа, АТГ-ынхан нарийвчлан шалгаж буй билээ. Эдгээр хэргээс заримыг нь үргэлжлүүлэн уншигчдадаа хүргэе.  

Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төрийн өмчит хэд хэдэн компанийг өөрийн болгосон “Сахал” хэмээх Должингийн Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг гуравдугаар сарын 5-нд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд, ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид хамтран албадан саатуулж, яллагдагчаар татах тогтоолтой танилцуулснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Үүнээс хойш өрнөсөн олон дуулиан, тэр дундаа УИХ-ын гишүүн С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн гурван хүнийг гэм буруугүй, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх дуулианд Худалдаа хөгжлийн банкны зарим удирдлагынхолбогдсон хэрэг дарагдаад байна. Мөн шүүх, прокурорын байгууллагын удирдлагыг Ерөнхийлөгч чөлөөлсөн гэх мэт үйл явдалд Д.Эрдэнэбилэгээс гадна Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар гээд хэд хэдэн хүний хэрэг сураг алдрах шахаад буй билээ. Уг нь энэ хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, эд мөрийн баримт устгаж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдаа, АТГ-ын ажлын хэсгийнхэнпрокурорын зөвшөөрлийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулсан ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Хувьтөгөлдөрийн Идэрийн захирамжаар сулласан. Захирамж гаргасан шүүгч Х.Идэрийн аав “Эрдэнэт үйлдвэр”-ээс сул цалин авч байгаа нь ч ил болсон билээ.

Дээрх хүмүүсийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдаж авсантай холбоотой үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа бөгөөд нэмж өөр хүмүүсийг ч шалгаж, заримыг нь яллагдагчаар татахаар болоод буй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын давуу эрхэд халдах боломж олгосон байж болзошгүй үндэслэлээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-ын ажлын хэсгийнхэн яллагдагчаар татах саналаа НПГ-т хүргүүлсэн. Худалдаа хөгжлийн банканд эрх бүхий албан тушаал хашиж байгаад Монголбанкны ерөнхийлөгч болсон Н.Золжаргал эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, Төв банкнаас Улаанбаатар хотын банканд богино хугацаатай 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд уг мөнгө нь тус банкнаас гарч, алдагдалтай ажилладаг “Кью Эс Си” компани руу 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд шилжсэн аж. Тус компани нь таван жилийн хугацаатай, хүүг бууруулан төлөх нөхцөлтэйгөөр өрийн бичгээр барагдуулахаар болсон нь Төв банкны тухай хууль зөрчсөн үйлдэл болжээ. Н.Золжаргал албан тушаалаа ашиглан өмнө ажиллаж байсан банкныхаа эзний нэг салбар компанид давуу байдал бий болгож, Монголбанкийг эрсдэлд оруулсан байдаг. Тэгвэл энэ хүмүүс дээр нэмээд төрд өндөр албан тушаал хашиж байсан нэгэн эрхмийг яллагдагчаар татахаар болоод буй. Энэ талаар дор дэлгэрүүлэн өгүүлье.

Аав хүү хоёрын зүтгэл Монголын төрийг хохироосон гэв үү

Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийн удирдлагыг саатуулсан гуравдугаар сарын 5-ны баривчилгааны шөнө “Канетик” компанийн захирал Ганбатын Хүрэлбаатар гэх нэг эрхмийг хмат ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн. Зам тээврийн сайд асан Дангаагийн Ганбатын хүүг чухам ямар хэрэгт холбогдуулсныг тухайн үед хүмүүс төдийлөн анхаарч үзээгүй, үл ойшоож өнгөрөөсөн юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд 2017 онд “Монголын зэс корпорац”-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая ам.долларшилжүүлсэн. Энэ мөнгөө яаж босгосныг нь судлаад үзэхээр, Худалдааны хөгжлийн банкны захирал болон түүнтэй холбоотой эргэн тойрны хүмүүсийн байгуулсан компаниудад тус банкнаасзээл өгөх замаар “Монголын зэс”-ийг санхүүжүүлсэн байна. Тухайлбал, “Кью Эс Си” гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж буй компаниас 62.9, “Ривер стоун”, “Юнайтед энержи систем” компаниас тус бүр 70, “Канетик” компаниас 68 сая ам.доллар зээлсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр компанид зээл өгөх замаар “Монголын зэс” мөнгө босгосон. Эндээс Худалдаа хөгжлийн банк Банкны тухай хуульд заасан “Арилжааны хэлцэл хийж бизнесийн ашиг олох зорилгоор хадгаламж эзэмшигчийн мөнгийг ашиглаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тодорхой болсон. Эцэст нь төр 100 хувь эзэмших ёстой үнэ цэнтэй аж ахуйн нэгжийг хууль бусаар хувийн хэвшилд өгсөн нь буруу гэж дүгнэн Засгийн газарт буцааж авах үүрэг өгөх нь зөв гэж үзлээ” хэмээж байв.

“Монголын зэс”-ийг анх “Жумейра” нэртэйгээр Д.Эрдэнэбилэг нар байгуулахад МАН-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Д.Ганбатын хүү Хүрэлбаатар тус компанийн захирал, үүсгэн байгуулагчаар нь ажиллаж байжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авсан асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд “Худалдаа хөгжлийн банкнаас 68 сая ам.долларын зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ээс худалдан авах зэсийн баяжмалыг барьцаалсан зээлийн гэрээнд “Жумейра” компанийг үүсгэн байгуулсан Г.Хүрэлбаатар гарын үсэг зурж, авсан зээлээ “Монголын зэс”-д шилжүүлсэн” гэдэг.Сингапурт бүртгэлтэй “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатарын оролцоо ийм.

Харин түүний аав Д.Ганбат хэрхэн “улсын эзэн” Д.Эрдэнэбилэгтэй холбогдож, яаж үйлчлэвгэдэг нь уншигчдад сонин байх болов уу. Зам тээврийн сайд асан Дангаагийн Ганбатыг “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгтэй эртний найз гэлцэх юм билээ. Найзынхаа дэмжлэгтуслалцаа, нөлөөгөөр сайд, төрийн өмчит компанийн захирал зэрэг өндөр албан тушаалыг хаших болсон ч гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм. Зарим эх сурвалж “Д.Ганбат “Эрдэнэт үйлдвэр”-т удирдах албан тушаал хашиж байхдаа найзуудынхаа компаниар дамжуулж үйлдвэрээс мөнгө гаргаж, улмаар орон сууцны хотхонууд бариулан борлуулж мөнгө угаасанб айж болзошгүй гэсэн хардлага байдаг. Тухайлбал, “Өндөр буянт холдинг” гэх барилгын компанийн  хувийг  500 сая төгрөгөөр худалдан авч, дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн гэдэг юм билээ.

Үүнийг нь хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоох биз. Юутай ч түүнийг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагынхан шалгаж буй юм билээ” гэсэн юм.

Түүний хэлснийг батлах мэт, саяхан МУБИС-ийн замын урд байрлах UBH төвийн 16-17 давхарт байрлах “Өндөр буянт холдинг” компанийн төв байранд үзлэг нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг хураан авсан аж. Д.Ганбатыг “Эрдэнэт үйлдвэр”-т удирдах албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө завшиж, хөвгүүдийнхээ байгуулсан “Хатанболор”, “Дэвшилт” гэх компаниар дамжуулан өмнөд хөршөөс арматур оруулж ирэн угаасан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу шалгаж байгааг эх сурвалжууд баталсан юм. Мөн шинэ нисэхийн хурдны зам, Баянхонгор чиглэлийн автозамын ажлыг эртний бизнесийн хамтрагч аж ахуйн нэгжүүдэд өгсөн гэх хардлага байдаг юм билээ.

Эдгээрээс гадна Дангаагийн Ганбатыг эрх мэдэл, албан урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт холбогдуулж байгаа аж. Энэ нь дээр өгүүлэн буй Худалдаа хөгжлийн банкныхны холбогдсон, “Кью Эс Си” гэх компанийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшлийн төмрийн хүдрийн ордуудаас ачаа тээвэрлэх төмөр зам тавьсан хөрөнгөтэй холбоотой хэрэгт яллагдагчаар татахаар болоод буй аж. Энэ талаар бид удахгүй дэлгэрүүлэн мэдээлэх болно.

Г.Равжаа

Худалдаа хөгжлийн банк, Монгол Зэсийнхний аалзны торонд орсон өндөр албан тушаалтнууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани