Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Сумъяабазар сайдыг огцруулахыг шаардав

 

Д.Сумъяабазар сайдыг огцруулахыг шаардав

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ нар өнөөдөр /2019.08.22/ Уул уурхай, хүнд үйлдвэр /УУХҮ/-ийн сайд Д.Сумъяабазарыг компанийнхаа дотоод хэрэгт оролцож байна хэмээн үзэж, огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж байгаагаа зарлалаа.

"Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ энэ талаар тайлбарлахдаа "2015 онд үүссэн нөхцөл байдалтай ижил нөхцөл байдал манай компанид үүсээд байна. Засгийн газрын 296 дугаар тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой” компанийн тодорхой хувийг IPO гаргах, 1072 хувьцааны ногдол ашгийг тараах асуудлыг судлах үүргийг өгсөн байдаг. Тогтоолын хүрээнд судалж ажилласантай бид танилцсан. Сүүлийн үед УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тогтоолын агуулгыг мушгиж байна. Ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн учраас бид огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаа юм. 

Манай компанийн үйл ажиллагаа 2015 онд өр зээлдээ баригдаж, ажилчдын эрх ашгийг хохироож байсан учраас бид тэмцэж байсан. Ажилчдын тэмцлийн үр дүнд өнөөдөр Монголын нэгдүгээр компани болсон. Монгол Улсад өндөр их ашиг өгөх ёстой энэ баялаг ордыг авч үлдсэнээр компани өр зээлгүй, ашигтай ажиллаж, 2018 онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Энэ компанийн үйл ажиллагааг улам сайжруулах талаар бид Уул уурхайн сайдтай уулзъя гэдэг хүсэлтийг гурван удаа тавьсан боловч тоож үзээгүй. Компанийн бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд ажилчдын төлөөлөлд танилцуулж байх хуультай. Гэтэл манай компанийг "Эрдэнэс Майнинг” гэдэг охин компани болгоод бүтцээ баталсан байна. Д.Сумъяабазар сайд манай компанийн дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож байна” гэсэн юм.


 

ИЛ ЗАХИДАЛ

Монгол Улсын Ерөнхий Сайд У. Хүрэлсүх Танаа

 

              2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр                                                       Ил захидал

 

            Эрхэм Ерөнхий Сайд Таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Улс орноо эрчтэй хөгжүүлэх, мафижсан бүлэглэлийн эсрэг тууштай тэмцэж байгаа Таны ажил үйлсэд дахин амжилт хүсье.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ний ажилчин, албан хаагч, ажилчид бид Таны эх оронч сэтгэл, тууштай зүтгэлийг талархан дэмжиж байдаг төдийгүй өөрсдийн хувь нэмрээ хүлээсэн үүргийнхээ хүрээнд улам ихээр оруулахыг хичээж ажиллаж байгааг манай компанийн нэр хүнд, улсын төсөвт оруулсан ашиг орлогоороо илтгэж байгаа гэж итгэж байна. Манай хамт олон энэ байдлаа улам тогтвортойгоор нэмэгдүүлж хичээнгүйлэн ажиллах итгэл сэтгэл дүүрэн нэгэн хамт олон болон төлөвшиж байгаа билээ.

Манай компанийн улс их орондоо олон сайн жишиг /стандарт/-ийг бий болгосон олон жилийн зүтгэлийг Таны удирдаж байгаа Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нь өөрийн эрх мэдэлд дулдуйдан, сайдын эрх мэдлээ ашиглаж хувийн сонирхлоороо хандаж дураараа аашлан тооцоо судалгаагүй, бүдүүлэг үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэх шаардлага тулгарсанд харамсаж байна.

Та үүссэн нөхцөл байдалд анхаарлаа хандуулж улс орон, ард түмнийхээ өмнө хариуцлагатай шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Сайд Д.Сумъабазарыг УИХ-ын гишүүний өргөсөн тангараг, ажил  үүргээ умартаж засаглалын эрх мэдэлдээ илүү анхаарч хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж өнөөдөр манай улс орны өнгө үлгэр дуурайлал болж байгаа "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд хутгалзан орж байгааг анзаарч хараад ажилчид бид гайхаж байна.

Саяхан Засгийн газраас гаргасан 296 дугаар тогтоолыг шууд хэрэгжүүлж эхэлснийг хувийн үйл ажиллагаагаа, санаа сонирхолоо илтгэсэн үйлдэл гэж харж байна.

Төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” ХК, БНХАУ-ын иргэн Чэн овогтой Юнфейнийг хөрөнгө оруулалтай гэгдэх болсон "Ти Ти Жи Си Өү” ХХК-тай байгуулсан "Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-ний эхний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр дууссан боловч Сайд Д.Сумъяабазар өөрийн шийдвэр удирдамжаар гэрээг дүгнэж үр дүнг хэлэлцүүлэлгүй, хууль бус аргаар, эрх мэдлээ хэтрүүлж хүчирхийлэх замаар үргэлжлүүлэн манай уурхай болон монголын ард түмний үндэсний эрх ашигт эдийн засгийн хохирол учируулсаар байна. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үл тоож эрх зүйт төрийн тогтоодог хууль ёсны дэг журмыг ноцтойгоор зөрчин хийж байгаа үйлдлийг цэргийн алба хаасан, жирийн иргэний үүргээ үргэлж насан туршдаа хүндэтгэн дээдэлдэг миний хувьд эх орноосоо урвасан, бусдын нөлөөнд автаж хар амиа бодсон арчаагүй амьтны амь тавьсан байдал гэж үзэж байна.

            Эрхэм Ерөнхий Сайд аа, би дээрх байдалд  хувийн  сонирхолоороо хандаагүй гэдгээ онцлон хэлэх хэрэгтэй юм. 2015 онд манай компанийн ажилчид өр зээлтэй, ямар ч ирээдүйгүй дүр зурагтай байхад эх орон ард түмнийхээ язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг эрхэмлэн дээдлэн үр хүүхэд хойч үеийнхээ төлөө тэмцэж өдий зэрэгтэй олон хүний шүлс гоожуулсан ашиг орлоготой  компани болгожээ. 2015 оны тэр байдал Сайд Д.Сумъяабазараар улбаалан дахин сэргэж байгаад харамсаж байна. Манай улсын өнгөрүүлсэн цаг хугацааны улс төр, эдийн засаг нийгмийн түүх ийм нөхцөл байдалд оновчтой шийдвэр, гарц гаргалгааг олох  сургамж сургаалыг  үлдээсэн гэж найдаж байна.

            Манай компанийн хамт олон, нийт уурхайчид бид нийгмийг эрүүлжүүлэх их үйлсэд тэргүүлэн манлайлж ард түмэндээ хандахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.

            Таныг гүнээ хүндэтгэсэн

Монгол Улсын иргэн

"ЭВ САНААНЫ НЭГДЭЛ” Үйлдвэрчний эвлэлийн Тэргүүн,

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний Үйлдвэрчний эвлэлийн Дарга                                    ЭРДЭНЭ. С


Д.Сумъяабазар сайдыг огцруулахыг шаардав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани