Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү

 

Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү

 

Төрийн ордонд уурхайчдынхаа эсрэг цэрэг, цагдаа дайчлахаар ярьж суух хойгуур дэлхийн зах зээл дээр алтны ханш сүүлийн хэдэн жил байгаагүйгээрээ таатай байна. Гадаад зах зээлийн байдал эвгүйтвэл, алт унци нь 1600 ам.доллар хүрэх магадлалтай талаар дотоод, гадаадын шинжээчид ам уралдах болж. Мөн гадаад зах зээлд өндөр савлагаа гарч буй энэ үед алтны ханш одоогийн 1500 ам.доллараас буурч шалихгүй гэх юм. Олон улсын зах зээл дээр алтны эрэлт нэмэгдсэнээр ханш нь ингэж өсөлт үзүүлсэн. Ялангуяа дэлхийн санхүүгийн бодлогыг тодорхойлж буй улсууд алтанд хамгийн их хөрөнгө хаяж байгаа нь сонирхолтой. Их гүрнүүдийн худалдааны дайн, дэлхийн эдийн засгийн удаашрал, төв банкуудын мөнгөний зөөлөн бодлогын дүнд алтны ханш ийн 1500 ам.долларт хүрсэн. Энэ үед валютын нөөцөө зузаатгаж, эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхийх хамгийн найдвартай баталгаа нь хатуу валют буюу алтны нөөцөө нэмэгдүүлэх асуудал болоод буй. Ийм бодлого баримталж буй нь эдийн засгаа эвгүйтсэн тохиолдолд хүндрэлийг тойрч гарах гэсэн бэлтгэл. Үүнийг урьдчилан таамагласан зарим орны төв банк өнгөрсөн жилээс алт худалдан авалтаа эрчимтэй нэмж эхэлсэн байна. Төв банкууд зөвхөн өнгөрсөн онд 651 тонн алт худалдан авсан нь 1971 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Дэлхийн алтны зөвлөлийн гаргасан судалгаагаар үнэт металлын хэрэглээ өнгөрсөн онд дөрвөн хувиар нэмэгдсэн нь сүүлийн долоон жилд гараагүй өсөлт аж. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл бол төв банкууд дахь алтны эрэлт 2018 онд 74 хувиар нэмэгдсэн явдал бөгөөд тус эрэлтийн хэмжээ бүх үеийн судалгааны хоёрдугаарт бичигдэх амжилт болжээ.

Учир нь 2008, 2011 онд дэлхийг хамарсан санхүү болон өрийн их хямралаас авсан хүнд цохилт дэлхийн олон орны бодлого тодорхойлогчид мартаж боломгүй том сургамж өгснөөс гадна АНУ, БНХАУ-ын худалдааны дайн дэлхийн эдийн засгийн хямрал дахин давтагдах үндэс болох вий гэсэн болгоомжлол байгаа юм. Хятадын төв банк л гэхэд өнгөрсөн долдугаар сард 10 тонн алт худалдаж авч, нийт нөөцөө 62.2 сая унци болгож өсгөсөн байна. Тус улсын төв банк арванхоёрдугаар сараас хойш тасралтгүй алт худалдаж авч байгаа бөгөөд арилжааны банкууд нь ч алтны нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байгаа аж. Дэлхийн алтны зөвлөлөөс гаргасан судалгаанаас харахад, БНХАУ-ын төв банк алтны нөөцөө энэ жилийн эхний хагаст гэхэд 374 тонноор нэмэгдүүлсэн байна. Зөвхөн БНХАУ ч бус Энэтхэг, Польш, ОХУ зэрэг дэлхийн олон орон он гарснаас хойш алтны нөөцөө эрс нэмэгдүүлээд байна. Үүнээс үүдэж шинжээчид алтны үнэ унци тутамдаа 1500 ам.долларт хүрсэн нь дөнгөж эхлэл ч байж магадгүй талаар онцолж байна. Дэлхийн хамгийн том хүчирхэг улс болох АНУ-ын Холбооны нөөцийн сан валютын нөөцийнхөө 75 хувийг алтаар бүрдүүлдэг бол Герман 69, Итали 68 хувийг шар металлаар хамгаалдаг. Харин энэ үйл явц нь гадаад, дотоодын савлагаанд хэт мэдрэг, үүнээсээ улбаалан эрсдэл өндөртэйд тооцогддог Монгол Улсын хувьд алтны нөөцдөө тулгуурлан санхүүгийн чадавхаа нэмэгдүүлэх боломж ч байж мэднэ. Гэтэл уул уурхайн салбар, тэр дундаа алт олборлогчдыг тойрсон таагүй мэдээ энэ он гарсаар тасарсангүй. Хамгийн сүүлд л гэхэд Засгийн газраас Шадар сайдаар ахлуулан ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийнхэн ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг шалгах юм байх.

Үүнээс хэдхэн хоногийн дараа Засгийн газрын тэргүүн Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Баянхонгор, Төв аймаг гэх мэт алтны шороон орд голдуу байрладаг аймгуудын уурхайнуудыг хаах үүрэг өгч харагдана лээ. Өөрөөр хэлбэл, төрөөс алт олборлогчдын амийг боох бодлого баримталж эхэлсэн гэж ойлгож болохоор үйл явдал сүүлийн хэдхэн хоногт өрнөлөө. Энэ арга хэмжээг алтны салбарын хөгжлийг олон жилээр ухраасан "Урт нэрт” хуультай жиших нэгэн ч байна. УИХ-аас 2009 онд баталсан популист гэгддэг хууль хэрэгжиж эхэлснээр 242 компани ашигт малтмлын тусгай зөвшөөрлөө төрд хураалгасан. Адаг сүүлд нь тэдэнд 222 тэрбум төгрөгийг нөхөн олговор нэрээр улсын төсвөөс гаргаж өгсөн гэдэг мэдээлэл бий. Зарим нь нөөцийнхөө хэмжээг нэмэгдүүлэн өөр газар илүү том хэмжээний лиценз авсан ч гэдэг. Үүнийг дагаад алт үйлдвэрлэл үлэмж хэмжээгээр буурч, эдийн засагт төдий чинээ цохилт өгсөн. Тоо мэдээллээс харахад, "Урт нэрт” хууль хэрэгжсэн жилүүдэд Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ түүхэн доод буюу 1993 оны үеийнх рүүгээ ухарч байжээ. Ийм муу түүх байсаар байтал одоо Монгол Улсын газар нутаг тэр чигтээ ухсан нүх болсон мэт ойлголт төрүүлж байгаа нь хэнд ашигтай юм бол. Одоогоор алтны салбарт ашиглалтын 553 лиценз байгаа гэдэг ч улсын хэмжээнд байгаа ашигт малтмалын 2945 лицензийн талбайг нийлүүлэхэд нийт газар нутгийн 5.2 хувийг эзэлж байна. Үүний тал нь харанхуй хөрөнгө оруулалт буюу хайгуулын лиценз гэж үзэхээр алтны салбарыг дагасан популизм ямар байгааг харуулна. Мөн энэ оны эхэнд УИХ-аас алтанд ногдуулах АМНАТ буюу рояалтийн хувийг нэмсэн нь алт тушаалтыг хумиад байгаа. Алтны салбарыг дэмжиж, Монголбанкин дахь валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилтоосоо ухарсан энэхүү арга хэмжээний хүрээнд алтны рояалти таван хувь, дээр нь өсөн нэмэгдэх рояалти 4-5 хувь болж, нийтдээ гурав дахин нэмэгдсэн. Улмаар аж ахуйн нэгжүүдийн зүгээс Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан байна. Төв банк оны эхний долоон сард 7.5 тн алт худалдан авсан нь өмнөх оныхоос 1.8 тонноор бага буюу 19 хувиар буурсан дүн. Алтны салбараас улсын төсөвт төвлөрүүлдэг татварын хэмжээ ч буурсан болохыг Уул уурхай, үйлдвэрийн яамнаас гаргасан тоо мэдээлэл илтгэнэ.

Яамны мэдээнд дурдсанаар эхний таван сард алт салбараас төвлөрдөг татвар, хураамж таван тэрбум төгрөг буюу 24.1 хувиар буурчээ. Уг нь 2.5 хувийн рояалти алтны салбарт том дэмжлэг болж өгсөн байдаг. Дээрх хөнгөлөлтийн дүнд Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж, сүүлийн хоёр жилд 20 тонн давсан юм. Өмнө нь "Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар”-тай холбоотойгоор алт тушаалт 15 тонноос ердөө хоёр болтлоо унаж байв. Харин рояалти татварыг 2.5 болгосон зохицуулалт хэрэгжсэнээс хойш Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2014 онд 12 тонн, 2015 онд 14.7 тонн, 2016 онд 18 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн болж тасралтгүй өссөн. Энэ хэмжээгээр Монголбанкин дахь алтны нөөц өссөн бөгөөд Монгол Улсын гадаад валютын албан нөөц жилдээ 800 сая ам.доллараар нэмэгдсэн гэсэн үг. МАН-ынхан 2016 онд эдийн засгийг сэргээх олон арга хэмжээ авсны нэг нь алтны салбарт хэрэгжсэн. Багагүй үр дүнтэй хэрэгжиж байгаа ч гэж үздэг "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны худалдан авалт 22 тоннд хүрсэн юм. Хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд, ДНБий 2.6 хувь, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн 9.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байсан нь алтны үйлдвэрлэл Монгол Улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй болохыг харуулдаг. Харин ирэх онд дуусахад нь олборлолтын хэмжээг 25 тоннд хүргэсэн байна гэж харж байлаа. Ингэж гурван жилийн хугацаанд багагүй хөрөнгө мөнгө заран алтны салбарыг дэмжсэн ч сүүлийн хэд хоног үүнийхээ эсрэг арга хэмжээг авч эхэллээ. Ямартай ч алт олборлолтыг жилд 25 тоннд хүргэж, тэрбум ам.доллар эргэлдүүлдэг салбар болгон хөгжүүлнэ гэж танилцуулж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын өөдрөг тэмүүлэл талаар болох бололтой. Монголын төр энэ удаад нэгэнт олгочихсон лицензүүдээ хоморголон хураасан тохиолдолд "68 хувийн татвар”, "Урт нэрт” хуулийн үр дагавар гэх мэт бүхэл бүтэн эдийн засгийн нэг салбараа доройтуулсан түүхээ дахин давтаж мэдэх юм. Магадгүй, хөрөнгө оруулагчдыг өмнө нь байгаагүйгээр хохироож, эдийн засагтаа өмнөхөөсөө ч хортой үр дагавар авчирч болзошгүй. Өнөөдөр дэмжинэ гэж ам гарчихаад, маргааш нь хураана, хорино гэж айлгадаг улсад хэн ч бизнес хийх билээ. Наандаж хөрөнгө оруулалт хийчихсэн бизнес эрхлэгчид Засгийн газартай шүүхдэлцэж таарна. Болж өнгөрсөн үйл явдлуудаас харахад, Засгийн газар ийм тохиолдлуудад шүүхдээд ялсан тохиолдол байдаггүй юм билээ. Зөвхөн "Урт нэрт” хуулийн хэрэгжсэн түүхийг эргэн сөхөхөд шүү.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


Алтны салбарт “68 хувийн татвар”, “урт нэрт”-ээс ч илүү доргилт өгнө гэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өнөөдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өнөөдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өчигдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өчигдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани