Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хариуцлагагүй уул уурхайг төрийн шийдвэр өөгшүүллээ

 

Хариуцлагагүй уул уурхайг төрийн шийдвэр өөгшүүллээ

 

Уурхайчдад барьсан Засгийн газрын гэнэтийн "бэлэг” нэг компанийн үүд хаалгыг хаах бус нийт салбарынханд "түгшүүр” авчирлаа. Хөрөнгө оруулалт татах яриа, хэлэлцээ хүртэл саатах хэмжээнд бизнесийн орчныг доргиож байна. Өмнөговь аймгийн гурвантэс сумын нутагт олборлолт явуулж байсан "Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бусаар ашигт малтмал олборлогчдод тун завшаантай хэрэг болж байна. Буух эзэн, буцах хаяггүй болсон уурхайн ашиглалтын талбайд "нинжа” нар "найрлах” боломжийг Засгийн газрын харалган шийдвэр олгосон юм. Өөрөөр хэлбэл, хариуцлагагүй уул уурхайг төр өөгшүүлж, эвдэрсэн талбайн хэмжээ дахиад хэдэн мянган га-гаар томрох муухай аюул нүүрлэлээ. Байгаль орчныг хамгаалах нэрээр харалган шийдвэр гаргаж, эсрэгээрээ хамгийн халтай зам сонгочихлоо. Хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангаагүйн улмаас "нинжа” нар амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь их. тэгвэл дээрх шийдвэр ийм үзэгдэл рүү улам хөтлөх нь гарцаагүй.

Ирэх оны сонгууль ойртох тусам татвар төлж, ажлын байр олноор бий болгодог, төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлж буй уул уурхайн салбараа ийн хэмлэсээр байвал үлдэх компани ховор. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татна, хөрөнгө оруулагчдад боломж олгоно хэмээн Засгийн газрын сайд, дарга нар олон улсын болон дотоодын томоохон хурал, чуулганы хоймроос мэдэгддэг.

• Буух эзэн, буцах хаяггүй болсон уурхайн ашиглалтын талбайд "нинжа” нар "найрлах” боломжийг Засгийн газрын шийдвэр олгосон юм.

• Сонгууль ойртох тусам татвар төлж, ажлын байр олноор бий болгодог, төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлж буй уул уурхайн салбараа хэмлэсээр байвал үлдэх компани ховор.

• Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсох болсноор төсөвт төвлөрөх орлого хумигдана. Орлогыг дагаад цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх боломж алсарна.

Хэдий тийм боловч хэлсэндээ хүрч чадах эсэх нь улам эргэлзээ төрүүлж байна. Тэднийг "далан худалч” нэрэндээ таарсан эрхмүүд болохыг гаргасан шийдвэрээс нь харж болно. Үүгээр зогсохгүй гаднын хөрөнгө оруулагчдад сөрөг "мессеж” хүрэх нь "Эрдэнэс тавантолгой”-н IPO бүтэлгүйтэх, Засгийн газрын олон улсын зах зээл дэх бондын ханшид хүртэл тааруу эрсдэл мөн.

Хөрөнгө оруулалт одоогоор ганц татахаар өрсөлдөх чадвартай уул уурхайн салбарт төр төмөр нүүрээ харуулах нь даанч нүдээ олсон шийдвэр болж чадсангүй. Ийм нөхцөлд юун шинэ хөрөнгө оруулалт мөрөөдөх билээ. Олборлох салбарынхан түгшсэн хэвээр, монголын бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэн нухчин даруулсаар байна. Нэг л өдөр үйл ажиллагааг нь хүч түрэн зогсоох вий гэсэн "айдас хүйдэс” дунд уул уурхайн салбарынхан ажиллах даанч боломжгүй. Компанид хариуцлага тооцож буй мэт боловч хариуцлагагүй уул уурхай дээрх шийдвэрээс үүдэн гаарч мэдэх эрсдэлтэйг монголын уул уурхайн ассоциаци анхааруулсан. Эдийн засгийн шилжилтийн үед олон мянган иргэн хувиараа ашигт малтмал олборлож, монгол орон даяар хаа сайгүй тархсан байдаг юм. Тэднийг бүхэлд нь "нинжа” гэж нэрлэх бөгөөд явсан газар болгондоо балаг тарьж, хууль бусаар мөнгөн ус ашиглаж байгаль орчны өмнө гэмт хэрэг үйлдсээр ирсэн нь их. Сүүлийн жилүүдэд бичил уурхайчид нэгдсэн зохион байгуулалтад орж, нөхөрлөл хэлбэрээр ажиллах болсон. Үүнийг дэвшил гэж хэлж болно. Харин ингэж ажиллахгүй, хууль бусаар ашигт малтмал олборлодог нь тоймгүй олон.

Нөхөн сэргээлт, орон нутгийн хамтын ажиллагаа, татвар, хураамжийн талаар "нинжа” нартай огт ярих боломжгүй. аймаг, орон нутгийн удирдлагууд ч "нинжа” нараас жийрхдэг. "Уул уурхайн олборлолт болон бусад үйл ажиллагааны эвдрэлд орж орхигдсон газрын тооллого”-оор улсын хэмжээнд 20 аймгийн 56 сумын 4321 га газар эвдрэлд орж орхигдсон гунигтай дүн бий. Энэ талбайн 40 гаруй хувь нь хувиараа ашигт малтмал олборлогчидтой холбоотой байна. Африк болон Латин Америкийн орнуудад "нинжа” нар хар ул мөрөө тод үлдээсэн түүхтэй. Учир нь, популист улстөрчдийнх нь харалган шийдвэр хөрөнгө оруулагчдыг үргээж, байгаагаа төрийн нэрээр дарамталсаар өнөөдөр Канад, австралийн хэмжээнд уул уурхайгаа хөгжүүлж чадаагүй.

Манай улсын ч гэсэн хөгжил, эдийн засгийн тамир тэнхээ сайжирч, өөдөлсөнгүй. Баялаг ихтэй ч баларсан орнуудын гашуун түүхийг Африк, Латин Америкийн араас Монгол Улс залгаж мэдэх нь гэдгийг зарим олон улсын хэвлэлүүд бичээд эхэллээ. Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсох болсноор төсөвт төвлөрөх орлого ч хумигдах нь гарцаагүй. Орлогыг дагаад цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх боломж алсарна. Уг нь үндэсний статистикийн хорооны мэдээллээр, улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 88.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

ЗГМ сонин


Хариуцлагагүй уул уурхайг төрийн шийдвэр өөгшүүллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

Өнөөдөр, 15:01
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

Өнөөдөр, 14:48
Өнөөдөр, 12:56
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани