Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадын тэлэх бодлогын ард нуугдах ашиг сонирхол

БНХАУ бол аварга гүрэн. Дэлхийд хоёрт орох том эдийн засагтай их гүрнүүдийн нэг,1.4тэрбум хүн амтай гэдгээс гадна үлэмж газар нутагтай. Хятадын нийт газар нутгийн хэмжээ 9.6 сая хавтгай дөрвөлжин километр. Энэ нь Монгол Улсын нийт газар нутгийн хэмжээнээс 6.4 дахин том гэсэн үг юм.   

Хятадын газар нутаг таван өөр цагийн бүсэд хуваагддаг ч улс даяар нэг цагийн стандартыг дагаж мөрддөг. Тус улсад 56 өөр ястан үндэстэн аж төрдөг бөгөөд тэд ойролцоогоор 300 орчим өөр хэлээр хоорондоо ярьдаг. Харин хамгийн түгээмэл тархсан Мандарин хэлээр 955 сая хүн ярьж байна.

Засаг захиргааны хувьд БНХАУ-ыг Коммунист нам нь дангаараа удирддаг. Тус нам нь 90.5 сая гишүүнтэй дэлхийн хамгийн том нам бөгөөд 1921 оны долдугаар сарын 1-нд байгуулагдсан байдаг. Үүнээс хойш Хятад улс нь хурдацтай хөгжиж ердөө сүүлийн 40-50 жилийн дотор их гүрний хэмжээнд хүрсэн билээ.

Хятадууд эдийн засгаар дэлхийг ноёлох өнөөдрийн зорилтоо эртнээс өөрсдийн газар нутгийг томсгож, хилийн зурвасаа тэлэх бодлогыг тууштай хэрэгжүүлснээр эхлүүлсэн байдаг. Тиймээс Хятадууд өөрсдийн газар нутгийн  бодит хэмжээгээ тэлж газрын зургаа өөрчилсөн зургаан жишээг цаад шалтгаануудын хамт эмхтгэн хүргэж байна.         

  1. Төвд

Хятад улс нь түүхэндээ Төвдтэй урт удаан хугацаанд тогтворгүй харилцаатай байсаар ирсэн. Монгол болон Хятадын эзэнт гүрнүүд XIII зуунд Төвдийг ээлжлэн захирч байв. Гэсэн ч тэд эрх чөлөө, тусгаар тогтнолоо удаан хугацааны дараа эргүүлэн авч чадсан байдаг. Хожим XX зууны эхэнд Их Британичууд Төвдийг колоничилсон ч тусгаар тогтнолоо ахин эргүүлэн авсан юм.  

Харин үүний дараа 1950 онд Хятадууд тэднийг өөрсдийн нэг хэсэг гэж үзэн соёлын нөлөө тогтоох үүднээс Төвдийг цэргийн хүчээр эзэлсэн юм. Ингээд Төвдийн өөртөө засах орон байгуулагдаж засаг захиргааны хувьд БНХАУ-ын Сичуань болон Хөхнуур мужуудад хуваагдан харьяалагдах болжээ.

Хэдий тэд Хятадаас тусгаар тогтнох тэмцлийг эрчтэй хийж байсан ч 1959 онд хүч мөхөсдөж бослого дарагдсанаар Төвдийн оюун санааны тэргүүн, шашин төрийг хослуулан баригч XIV Далай Лам Энэтхэг рүү дүрвэн гарахаас өөр арга замгүй болж тэндээ Гадаад Төвдийн Засгийн газрыг шинээр байгуулсан юм. Энэхүү бослогын үеэр Төвдийн бурхны шашны эртний олон сүм, хийдүүд устгагдаж хэдэн мянган хүн нас барсан байдаг. Хятадууд Төвдийг эрхшээлдээ оруулсныхаа дараа ч олон мянган тэмцэгчдийг хоморголон устгасаар байсан юм. Хожим 1980-аад оны үед олон улсын шахалтаар Хятадууд Төвдөд хэрэгжүүлж буй хатуу бодлогоо сулруулж, тус өөртөө засах бүс нутагт шинэчлэлийг эхлүүлсэн байдаг.

Харин Бээжингийн эрх баригчид өнөөдөр Төвдийн соёл, тэр дундаа буддын ёс заншлыг алдагдуулалгүйгээр орчин үеийн хот болгож, аялал жуулчлалыг хөгжүүлэн барууны жуулчдыг татах бодлого хэрэгжүүлж буй. Гэвч тус өөртөө засах бүс нутагт хийгдэж буй бүх бүтээн байгуулалтыг Эх газрын Хятадаас цагаачлан очсон иргэд хийдэг.

Хятадын энэхүү хэт нөлөөлөөс улбаатай эсэргүүцэл, тэмцэл 2000 оны эхэн үеэс эхлэн Төвдөд эрчимжих болсон. Төвдийн босогчид Хятадын тэмдэглэлт өдрүүдээр тэмцлээ идэвхжүүлэх хандлага ажиглагддаг. Харин олон улсын хүний эрхийн байгууллагууд Хятадууд одоо хэрнэ Төвдүүдийг улс төр болон шашны асуудлаар хавчин гадуурхаж, хэлмэгдүүлсэн хэвээр байна гэж үздэг. Энэ мэт барууны орнуудын дэмжлэгтэй Төвдийн тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнүүд сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хүчтэй өргөжих болсон юм.    

Харин Хятадуудын хувьд Төвдийг эзэлж, тэнд нөлөөгөө тогтоох ямар шаардлага байсан бэ. Үүнд эдийн засаг болон стратегийн хэд хэдэн ашиг сонирхол бий.

Нэгд, Хятадын үе үеийн удирдагчид Төвдийг эртнээс өөрсдийн газар нутгийн нэг хэсэг байсаар ирсэн гэж үзэн, газрын зургаа хүртэл тэгэж хэвлэсээр ирсэн. Тиймээс Төвдөд нөлөөгөө тогтооно гэдэг бол Хятадын эрх баригчдын хувьд үндсэрхэг үзэл, их гүрний философийг иргэддээ хүчтэйгээр ойлгуулах нэг тулгуур юм. Хятадын энэ үзэл баримтлал нь Чин гүрний үеэс эхлэн хүчтэй тархах болсон билээ.

Хоёрт, Газарзүйн байршлын хувьд Төвд нь Энэтхэг, Пакистан, Непал зэрэг орнуудтай хиллэдэг. Тиймээс Хятадын хувьд үргэлж газар нутгийн маргаантай байдаг эдгээр улсуудтай ирээдүйд дайтлаа гэхэд Төвдийн өндөрлөг газар нь цэрэг дайны ажиллагаанд давуу тал болохуйц стратегийн нэн давуу талтай байршил юм.

Гуравт, Хятад улс 1,4 тэрбум иргэдээ тэжээхийн тулд байгалийн нөөцийг асар ихээр хэрэглэх шаардлагатай байдаг. Харин Төвд нь тэдний хувьд цэвэр усны асар том нөөц юм. Үүнээс гадна Төвдүүд байгалийн баялгийн тодорхой хэмжээний нөөцтэй. Бээжингийн эрх баригчид 2000 оноос эхлэн Хятадын баруун хэсгийг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу Төвдөд хэдэн арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон. Үүний дийлэнх хэсэг нь уул уурхай, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэгддэг.    

  1. Аруначал Прадеш

Аруначал Прадеш нь Энэтхэгийн хамгийн зүүд хойд хэсэг болон тус улсын 28 мужийн нэгт тооцогддог. Мөн тус муж нь Төвд болон Хятадын өмнөд хэсэгт давхар хамаардаг бөгөөд Макмахоны шугамаар хязгаарлагддаг. Аруначал Прадеш нь урд талдаа Энэтхэгийн Асам болон Нагаланд мужууд, баруун талдаа Бутан, зүүн талаараа Мьянмар, хойд талдаа Төвд, Хятадтай хил залгадаг.

Түүхийн хувьд Аруначал Прадеш нь Энэтхэг болон Хятадын аль алиных нь газар нутагт гэж тооцогдсоор ирсэн, маргаантай бүс нутаг ч тэнд хэд хэдэн бие даасан өөртөө засах овог аймгууд амьдарсаар иржээ. Их Британичууд Энэтхэгийг колоничилж байхдаа буюу 1913-1914 онд Симлагийн конвенцоор Энэтхэг, Төвдийн газар нутгийг зааглах Макмахон шугамыг батлан талууд харилцан гарын үсэг зурж баталгаажуулахыг хүссэн байдаг.

Гэвч Хятадын төлөөлөгчид энэхүү тусгаарлах шугамыг эсэргүүцсэн нь өнөө хэрнэ газар нутгийн маргаантай байх шалтгаан болсон юм. Харин 1950 онд Хятадууд Төвдийг эзлэх үедээ энэ бүс нутагт давхар нөлөөлөө тогтоохыг оролдсон ч XIV Далай ламын дэмжлэгтэйгээр Энэтхэгчүүд үүнийг хүчтэй эсэргүүцэж зогсоосон аж.

Төд удалгүй 1962 онд Хятад-Энэтхэгийн хилийн зөрчил дэгдэж талууд дайнд хүч тэнцсэн ч Бээжингийн тал Аруначал Прадешийн газар нутгийн дийлэнх хэсгийг өөрсдийн болгожээ. Сүүлийн жилүүдэд тус бүс нутагт зөрчилдөгч талуудын хооронд хурцадмал байдал улам бүр нэмэгдэх болж. БНХАУ-ын эрх баригчид Аруначал Прадешийг өөрсдийн газар нутгийн нэг хэсэг гэж ил тунхаглах болсон юм.

Тэд Энэтхэгтэй хийх энэхүү газар нутгийн маргаанд илт тэргүүлж буй. Жишээ нь Аруначал Прадешийг өөрсдийн нэг хэсэг гэж батлах зорилгоор Хятадууд хэдэн сая газрын зургийг устгаж хот, тосгодыг өөрсдийнхөөрөө нэрлэсэн шинэ газрын зургуудыг олон саяар нь шинээр хэвлэсэн аж.

Хамгийн гол нь Хятад болон Энэтхэгийн хувьд Аруначал Прадеш нь эдийн засаг болон стратегийн маш өндөр ач холбогдолтой. Тус бүс нутаг нь алт болон литийн томоохон нөөцтэй байгалийн баялаг ихтэй газар юм. Бээжингийн эрх баригчид 60 тэрбум ам.долларыг тус бүс нутаг дахь уул уурхайн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан аж.

  1. Аксайчин   

Хятад болон Энэтхэг улсууд нь Аксайчин гэх хилийн бүсэд мөн л газар нутгийн маргаантай байдаг. Тус бүс нутаг нь хойд талаараа Энэтхэгийн Кашмир мужид хамаардаг бол өмнөд талдаа БНХАУ-ын Хотан муж буюу  Шиньжян-Уйгурын өөртөө засах орны баруун өмнөд хэсэгт харьяалагддаг. Харин зүүн талаараа Төвдийн нутагтай өргөн уудам зурвасаар хил залгадаг. Энэтхэгийн тал Аксайчиныг өөрсдийн Ладак мужид харьяалагддаг гэж үздэг.

Зөвхөн цөөн тооны нүүдэлчид амьдарсаар ирсэн алслагдсан энэхүү бус нутагт 1950-иад оны үед Хятадууд  Төвд болон Шиньжян-Уйгурыг холбох цэргийн зориулалттай зам тавих хүртэл хэний ч сонирхлыг татдаггүй байв. Энэтхэгийн тал удаан хугацаанд энэ бүтээн байгуулалтын талаар олж мэдээгүй байсан юм. Харин Хятадын нууц төлөвлөгөө ил болсны дараа Энэтхэгчүүд маш ихээр уурссан нь 1962 онд дэгдсэн Хятад-Энэтхэгийн хилийн зөрчилдөөн гарах гол хүчин зүйл болсон аж.

Зэвсэгт мөргөлдөөний дараа Хятадын тал Аксайчины 38.000 километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэрийг өөрийн болгосон юм. Харин хожим буюу 1992 болон 1993 онуудад талууд тохиролцоонд хүрч Аксайчин дахь Хятад-Энэтхэгийн газар нутгийг тусгаарлах шугамыг харилцан хүлээн зөвшөөрсөн байдаг.

Бээжингийн эрх баригчид зөвхөн Төвөд болон Шиньжян-Уйгурыг шууд холбох зорилгоор Аксайчиныг булаан эзлээгүй юм. Тэдний хувьд далайн төвшнөөс дээш 5.000 метрийн өндөрт орших тус бүс нутаг нь стратегийн чухал ач холбогдолтой. Хэрэв Хятадууд өөрийн хөрш орнууд болох Пакистан, Энэтхэг болон Энэтхэгийн Кашмируудтай байлдахад хүрвэл Аксайчин нь цэрэг дайны ажиллагаа явуулах нэн тохиромжтой газар зүйн байршилтай юм.

  1. Өмнөд Хятадын тэнгис

Хуурай газраас гадна Хятадууд далай болон арлын бүс нутгуудад газар нутгаа хүчтэй тэлсэн байдаг. Бээжингийн эрх баригчид Өмнөд Хятадын тэнгист нөлөөгөө тогтоохын тулд Вүүди болон Спратли зэрэг хэн ч амьдардаггүй арлууд дээр бүтээн байгуулалт хийжээ.

Филиппин, Вьетнам, Бруней, Тайвань, Малайз болон Хятад зэрэг зургаан улс Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргааныг өөр хоорондоо үүсгэдэг. Тэд дор бүрнээ түүхэн он цаг, эх сурвалжийн хувьд адилгүй нотолгоогоор хил хязгаараа тодорхойлдог нь энэ асуудлыг улам хүндрүүлсээр ирсэн юм. Үүний дээр АНУ нь тус бүс нутаг дахь өөрийн холбоотнууддаа дэмжлэг үзүүлэх зорилгоор хөлөг онгоцнуудаа тогтмол эргүүлд гаргах болсон нь асуудлыг улам хүндрүүлэх болсон аж.

Бээжингийн эрх баригчдын хувьд Өмнөд Хятадын тэнгис маш өндөр ач холбогдолтой. Энэхүү бүс нутаг нь Ази-Европ-Африк тивийг холбосон далайн тээврийн амин судас юм. Үүгээр жилд дэлхийн нийт далайн тээврийн гуравны нэг буюу ойролцоогоор 3,5 их наяд ам.долларын үнэ бүхий олон улсын худалдаа зорчин өнгөрдөг.  

Үүнээс гадна Өмнөд Хятадын тэнгисийн ёроол нь үлэмж хэмжээний газрын тос болон байгалийн хийн нөөцтэй. АНУ-ын Эрчим хүчний мэдээлэл, удирдлагын төвөөс тус бүс нутагт хамгийн багадаа 11 сая баррель газрын тос, 190 их наяд куб байгалийн хийн нөөц бий гэсэн тооцоолол гаргасан байдаг.  

Үүгээр зогсохгүй Өмнөд Хятадын тэнгис нь хүнсний асар том нөөц бөгөөд дэлхийн нийт далайн гаралтай бүтээгдэхүүний 10 хувийг эндээс хангадаг.

Гааг дахь Олон улсын шүүх хэд хэдэн орны нэхэмжлэлийн дагуу 2016 онд БНХАУ нь тус бүс нутаг дахь маргаантай газар нутгуудад бүрэн хяналт хэрэгжүүлэх түүхэн ямар ч үндэслэл байхгүй гэж тогтоосон юм. Гэвч Хятадын эрх баригчид үүнийг эрс эсэргүүцэж буй. Сүүлийн жилүүдэд Зүүн өмнөд Азийн зарим орнууд нэгдэж энэхүү асуудлыг хэлэлцээрийн ширээний ард олон талт байдлаар шийдвэрлэх зарчмын дагуу “АСЕАН”-ын орнуудын холбоог байгуулсан юм.

  1. Тайвань

Хятад болон Тайванийн хоорон дахь маргаан хэдэн арван жилийн турш үргэлжилж буй. Товчхондоо Бээжингийн эрх баригчид Тайванийг өөрсдийн нэг хэсэг гэж үздэг бол Тайванийн дийлэнх иргэд өөрсдийгөө тэднээс бүрэн тусгаар улс байх ёстой гэж үздэг.

Түүхийн хувьд Тайвань нь 1683-1895 оны хооронд буюу Чин гүрний үеэс эхлэн Хятадын нэг хэсэг болсон юм. Гэвч Чин гүрэн нуран унасны дараагаар Хятад-Японы дайн болж тэд Японы талд Тайванийг өгөхөөс өөр аргагүй болсон. Харин дэлхийн II дайн дууссаны дараагаар Хятадууд Тайванийг Япончуудаас буцаан авахыг шаардаж эргүүлэн авсан байдаг.

Үүнээс өмнө 1946 онд Хятадад иргэний дайн дэгдэж Мао Зэдунаар толгойлуулсан Коммунист армид ялагдсан Чан Кайшигийн Гоминданыхан Тайвань руу цөлөгджээ. Үүнээс хойш Гоминдан нам Тайванийн улс төрийг олон жилийн турш удирдсан юм. Харин Чан Кайши нас барсны дараагаар Тайваньд дарангуйлал улам ноёлж ардчиллын хөдөлгөөнүүдийг хавчин гадуурхаж эхэлсэн байдаг.

Харин хожим Чан Кайшигийн хүү Чан Чинкуо төрийн эрхэнд гарснаар ардчиллын үйл явцыг эхлүүлсэн юм. Ингээд 2000 оны сонгуульд Чен Шуо Биан ялалт байгуулснаар анхны Гоминданаас өөр намын хүн төрийн тэргүүн болжээ.  

Гэвч энэ үеэс эхлэн Хятадын эрх баригчид Тайваньд ноцтойгоор заналхийлэх болсон юм. Тэд 1980-аад онд харилцаагаа сайжруулж Хятадын тал “нэг улс, хоёр систем” бодлогын хүрээнд өөртөө засах эрхтэйгээр Тайванийг ахин нэгдэхийг урьжээ. Гэвч Тайваньчууд үүнийг эсэргүүцсэн юм. Хэдий тэд тохиролцоонд хүрч чадаагүй ч хоёр бүс нутгийн хооронд иргэд харилцан зорчиж, бизнесүүдэд хөрөнгө оруулах болсон байдаг.

Үүний зэрэгцээ 1970-аад оноос эхлэн АНУ нь Тайванийн хамгийн ойрын холбоотон болж Эх газрын Хятадын түрэмгийллээс хамгаалах зорилгоор хэдэн зуун тэрбум ам.долларын үнэ бүхий зэр зэвсгийг худалдаалах болсон юм. АНУ нь Тайваньтай хийх харилцаагаа тус бүс нутагт хэрэгжүүлэх бодлогын хүрээнд стратегийн ач холбогдолтой гэж тодорхойлдог.

Сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид тэднээс тусгаар тогтнох сонирхолтой Тайванийн улс төрчдөд ноцтой анхааруулгуудыг өгөх болсонтой зэрэгцэн Хятадын бодлогыг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд тус бүс нутагт тасралтгүй болох болсон. Тайванийн олон улс дахь байр суурь одоо хэрнэ тодорхойгүй хэвээр байна. Гэвч тэд БНХАУ-аас бие даасан үндсэн хууль, ардчилсан зарчмаар сонгогддог төрийн тэргүүн, 300.000 орчим байнгын цэрэгтэй билээ.

Хятадын эрх баригчид үндсэрхэг үзлийн хүрээнд Тайванийг өөрсдийн нэг хэсэгт авч үздэг. Үүнээс гадна Тайвань нь тэдний хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Хэрэв Тайваньчууд тусгаар тогтнолоо олох аваас тэдний ойрын холбоотон болох АНУ нь Хятадын хаяанд тулж ирснээр Өмнөд Хятадын тэнгис болон бүс нутаг дахь тэдний нөлөөлөлд том саад учрах юм.

  1. Хонконг   

Их Британи болон Чин гүрний хооронд XIX зууны дунд үед өрнөсөн Хар тамхины дайны үеэр буюу 1842 онд Хонконг арлын нэг хэсэг нь Их Британийн колоничлолд очжээ. Хожим нь 1898 онд Хятадууд Хонконгийн үлдсэн хэсгийг 99 жилийн хугацаатай Их Британичуудад түрээсэлсэн юм.

Ингээд 1950-аад оны үеэс Хонконг нь өндөр хөгжилтэй завгүй боомт, аж үйлдвэрийн, өндөр хөгжсөн бүс нутаг болох эхлэлээ тавьсан юм. Харин 99 жилийн түрээс дуусах дөхөхөд Их Британи болон Хятадын эрх баригчид Хонконгийн ирээдүйг хэрхэх талаар хэлэлцээр хийж 1984 онд тохиролцоонд хүрсэн байдаг. Тохиролцсон ёсоор 1997 онд Их Британичууд Хонконгийн “нэг улс, хоёр систем” бодлогын доор БНХАУ-д эргүүлэн өгсөн юм. Гэхдээ тохиролцооны дагуу Хонконгчууд ирэх 50 жилийн турш өөртөө засах онцгой эрх, бие даасан хууль эрх зүйн тогтолцоо, хилийн шугам, эвлэлдэн нэгдэх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй үлдсэн.

Гэвч сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид Хонконгийн энэхүү онцгой эрхийг илт боймлох болж хэвлэл мэдээлэл, уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүдийг цензурдах зэргээр ардчиллыг хязгаарлах болсон юм. Хонконгийн өнөөгийн тэргүүн Керри Лиамыг нийт 1.200 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн комисс дахь Бээжингийн бодлогыг дэмжигчдээс бүрдэх ердөө зургаан хувийн саналаар сонгосон аж.

Хонконгт энэ оны зургадугаар сарын дунд үеэс эхлэн Бээжингийн утсан хүүхэлдэй тэргүүний өргөн барьсан Эх газрын Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ өнөөг хэрнэ үргэлжилсээр байна. Хятадын Коммунист намын эрх баригчид энэхүү хуулийг ашиглан тэдний бодлогын эсрэг байр суурьтай иргэдийг улс төрийн зорилгоор яллаж, хэлмэгдүүлэх болно. Ингэснээр тус арлын бие даасан байдал, ардчиллын үйл явц үгүй болно гэж тэмцэгчид үзсэн юм.

Нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ гурван сар орчим ширүүн үргэлжилсний эцэст Хонконгийн тэргүүн Керри Лиам Эх газрын Хятадад ялтан шилжүүлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татсан ч Коммунист намын бодлогыг эсрэг иргэдийн тэмцэл ардчилсан тусгаар тогтнолын төлөөх хувьсгалын шинжтэй болоод буй. Хэдий Бээжингийн эрх баригчид Хонконгийн тэмцэгчдэд хатуу анхааруулгыг удаа дараа өгч байгаа ч тэмцэл намжих хандлага огт ажиглагдахгүй байгаа билээ.  

Хятадын эрх баригчдын хувьд Хонконг нь Барууны ертөнц болон Азийн бусад орнуудтай худалдаа хийх хамгийн чухал гүүр юм. Мөн тус арал нь Азийн санхүүгийн төв гэдэг утгаараа тэдний хувьд нэн чухал ач холбогдолтой.

О. Мөнхбат

Эх сурвалж: Infographic Show

 

Хятадын тэлэх бодлогын ард нуугдах ашиг сонирхол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани