Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Агаарын бохирдол хүүхдийн генийг өөрчилж байгааг эрдэмтэд танилцуулав

Азийн орнуудад агаарын бохирдол хурцаар хөндөгдөж байгаа. Тэрдундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг илүү чухалчилж буйг “Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах нь” шинжлэх ухаан бодлогын хэлэлцүүлэг харуулж байна. Хуралд Азийн улс орнуудын төрийн байгууллага, олон улсын болон үндэсний судалгаа, шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөгч оролцож агаарын бохирдлын талаар өргөн хүрээнд санал солилцов. Энэ үеэр улс орнуудын төлөөлөл агаарын бохирдолтой тэмцэж буй туршлага, сонирхолтой судалгааг танилцууллаа. Дэлхий дээр жил бүр агаарын бохирдлын нөлөөгөөр долоон сая хүн нас барж байгаа.

Бага дунд орлоготой орнуудын 0-5 насны хүүхдийн 98-99 хувь нь ДЭМБ-ын агаарын чанарын удирдамжид заасан гадна агаар дахь PM2.5 тоосонцрын зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаарын бохирдолтой орчинд амьдарч байгааг хөндлөө. Агаарын бохирдол амьсгалын замын төдийгүй олон төрлийн өвчний суурь, шалтгаан болж байгаа талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаанд дурдав. Тухайлбал,  0-4 насны хүүхдийн 41 хувь нь амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хандсан нь утаа хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж байгааг нотолж байна. Түүнчлэн сургуулийн дотоод орчинд судалгаа хийхэд гэр хороололд байрладаг сургуулиудын дотоод орчны агаарын чанар эрсдэлтэй гарчээ. Эндээс цэцэрлэг, сургуульд агаар цэвэршүүлэгчийг зөв суурилуулж, ашиглаж чадвал үр дүнтэй гэдэг нь нотлогдсон байна.

Мөн монгол хүүхдийн хоол тэжээлийн байдлын тархвар судалгаагаар жингийн илүүдэл их байгаа нь хоол тэжээл төдийгүй агаарын бохирдолтой холбоотой гэлээ.  Агаарын бохирдлоор хүүхэд, жирэмсэн эх дутуу төрөх, зулбах, жин багатай төрөх, хатгалгаа, гуурсан хоолойн үрэвслээр өвдөж байна. Тэр бүү хэл агаарын бохирдлоос болж хүүхдийн ген өөрчлөгдөж, хорт хавдар үүсгэх, өсөлт саарах нөлөөтэй гэсэн олон аюул учруулж байгааг Австралийн Мурдокын хүүхдийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн хэлэв. “Монголд амьгүй төрөлтийн тоо өвлийн улиралд 3.5 дахин ихэссэн. Улаанбаатар хотод амьдарч буй хүүхдийн уушгины багтаамж орон нутагт амьдарч буй хүүхдүүдийнхээс 40 хувиар багасна. Судалгааны ажлуудыг олон улсын судалгаатай уялдуулах шаардлагатайг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлж байсан.

АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор Жей Турнер: Тоосонцроос органик бодисын хагас задралыг ууршуулахгүй байна

-Хяналтыг хэмжиж байгаа ч агаарын бодит найрлагыг хэмжиж чадахгүй байж болно. Монгол Улс болон БНХАУ-ын хойд хэсэгт тулгарч буй бэрхшээл нь тоосонцроос нитрат болон органик бодисын хагас задралыг ууршуулахгүй байгаа явдал юм. Чийглэг ихтэй Зүүн Өмнөд Азийн орнуудын хувьд тоосонцроос усыг ууршуулахгүй нь тулгамдаж буй асуудал болж байна. Гэр болон байшингийн доторх орчин яндан, зуухнаас алдагдаж байгаа утаагаар бохирдож байдаг. Агаар бохирдуулагчдыг хэмжихдээ тухайн орчин нөхцөлд таарсан багаж төхөөрөмж ашиглах хэрэгтэй.

НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирал Карин Хулшоф: Бүх цэцэрлэг, сургууль, эмнэлгийг агаар шүүгчтэй болгох хэрэгтэй

-Агаарын бохирдол нь амьсгалын замын төдийгүй тархины үйл ажиллагаанд нөлөөлж байна. Агаарын бохирдол нь хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Бид гадаа гудамж, гэр орон, цэцэрлэг сургууль гээд бүхий л орчинд тэр дундаа орлого багатай бүлэг энэ аюулд өртөх эрсдэл өндөр байна. Шинээр төрсөн хүүхдүүд хатгалгаа авах, амьсгалын замын өвчинд нэрвэгдэх аюул байгаа нь хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Мөн эрүүл мэндийн зардлын хэмжээг ч нэмэгдүүлж байна. Бид бүх цэцэрлэг, сургууль, эмнэлгийг агаар шүүгчтэй болгох санал дэвшүүлж байна.

Бангладеш улсын Байгаль орчны газрын орлогч Луфтор Рахмэн: Чанаргүй түлш багтраа өвчин үүсгэдэг

– Жилд 100 гаруй хүн агаарын бохирдлын улмаас амиа алдаж байна. Агаар бохирдуулагчдын 58 хувь нь чанар муутай түлшнээс хамааралтай. 2025 он гэхэд түлшийг агаарын чанарт ээлтэй болгох бодлоготой ажиллаж, сайжруулсан түлшийг, боловсронгуй болгосон зуухтай хослуулан агаарын бохирдлыг бууруулна гэж найдаж байна. Чанаргүй түлш хэрэглэх нь хүүхдийн багтраа өвчин болон тархинд муу гэдгийг ч иргэдийн дунд идэвхтэй мэдээлэл өгөн ажиллаж байна.

Австралийн Мурдокын хүүхдийн судалгааны хүрээлэнгийн профессор Ким Мулхолланд: Төрсний дараа уушгины үрэвсэл, багтраа, бронхит  үүсэх эрсдэлтэй

-Агаарын бохирдлоос шалтгаалан үр зулбалт, дутуу төрөлт, ургийн гажиг үүсэх магадлалтай. Хүчилтөрөгчийн дутмагшлаас болж ургийн зүрхний ажиллагаа доголдол агаарын бохирдолтой холбоотой. Төрсний дараа уушгины үрэвсэл, багтраа, бронхит үүсэх эрсдэлтэй. Агаарын бохирдлоос болж хүүхдийн ген өөрчлөгдөж, хорт хавдар үүсгэх, өсөлт саарах нөлөөлөл бий. Эх, хүүхдийн эрүүл мэндийн хяналт, жирэмслэлтийн үйл явцад хүндрэл үүсвэл тухай бүрт нь арга хэмжээ авч байх нь зүйтэй.

Монгол дахь АХБ-ны дэд захирал  Деклан Магий: Хүн амын өсөлт, амьжиргааны түвшин буурсантай холбоотой

-Агаарын бохирдол нийгэм, эдийн засгийн олон бэрхшээлийг бий болгож байгаа нь  Улаанбаатар хотын хувьд хүн амын өсөлт, хөдөө орон нутгийн амьжиргааны түвшин буурсантай холбоотой. Тиймээс дараагийн арван жилд тодорхой бодлого зохицуулалт хийх нь зүйтэй. 2017 онд түүхий нүүрсийг хориглох шийдвэр гаргасан явдал нь маш чухал алхам байлаа. Агаарын бохирдолтой тэмцэх дараагийн зээлийг баталсан. Азийн хөгжлийн банк агаарын бохирдолд нэрвэгдсэн хот суурин газартай хамтран ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газар түүхэн арга хэмжээ авсан. Азийн хөгжлийн банк цаашид ч хамтран ажиллах болно.

БНХАУ дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Дуглас Нобль: Хүүхдийг хөхөөр хооллож, урлагаар хичээллүүлж байна

-Бээжин болон томоохон хотуудад хяналтын станцынхаа үр дүнг харж байгаад яаралтай арга хэмжээ авдаг. Энэ нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөөтэй.  БНХАУ болон бусад оронд PM2.5-д хийсэн судалгаагаар тархины өсөлт, хөгжилд сөрөг нөлөөтэйг тогтоосон судалгаа их байдаг учраас хүүхдийг хөхөөр хооллох, урлагийн төрлөөр хичээлүүлэх арга хэмжээг авч байна. Тархины хөгжилд нөлөөлнө гэдэг нь улс орны хөгжилд шууд хамааралтай.

БНХАУ-ын Өвчин судлалын төвийн профессор Киан Ванг: Агаарын бохирдол хүүхдийн оюуны чадамжид сөрөг нөлөөтэй

-БНХАУ сүүлийн арван жилд үлэмжийн, тогтвортой агаарын бохирдолд байгаа.  2004-2018 он хүртэл дунджаар PM2.5 дундаж нь 100 мкг-аар өндөр байсан. Өнгөрсөн хугацаанд  хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр, Байгаль орчныг хамгаалах татварын хууль, Эрүүл Хятад зэрэг хатуу түлшнээс хийн түлшинд шилжиж, цахилгаан хэрэглээг нэмэгдүүлэн хатуу түлшийг халах, хяналтын станцуудын тоог нэмэгдүүлснээр 40 хувиар бууруулж чадсан. Агаарын бохирдол хүүхдийн оюуны чадамжид сөрөг нөлөөтэй. Шатахуун үнэрлэж байгаа хүүхдийн оюуны чадамж хэзээ ч сайн байхгүйтэй адил.

Лос Анжелесийн хүүхдийн эмнэлгийн профессор Дэвид Варбуртон: Угаарын цэгүүд хүний эд эсэд хэрхэн нөлөөлж байгааг судлах шаардлагатай

-Улаанбаатар хот агаарын бохирдлын жилийн дундаж агууламжаар хамгийн өндөр. Ураг амьгүй болох, 60-аас дээш насныханд зүрх судасны өвчлөл их байна. Мөн өвлийн улиралд жирэмсэн эмэгтэйчүүдийн зулбах тохиолдол нэмэгдэж, дулааны улиралд энэ тоо буурч байгаа.  Улаанбаатарт угаарын цэгүүд хүний эд эсэд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан судалгааг хийх шаардлагатай. Лондонд хийсэн судалгаагаар угаарын цэгүүдийн байршил нь тамхи татдаггүй иргэдийн уушгинд карбоны цэгүүд байгааг харуулж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд үүнээс ч илүү байгаа болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.30  ЛХАГВА  №215  (6182 )

С.УЯНГА

Агаарын бохирдол хүүхдийн генийг өөрчилж байгааг эрдэмтэд танилцуулав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани