Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Коксжих нүүрсний өрсөлдөөн улам ширүүсэхээр байна

 
 

Коксжих нүүрсний өрсөлдөөн улам ширүүсэхээр байна

 

  • БНХАУ ирэх онд импортоо хумихаар төлөвлөж, дулааны нүүрсний импортоо 25 сая тонноор бууруулахаа мэдэгдлээ
  • Австрали, Индонези алдагдлаа нөхөх үүднээс нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр зэхэж байна
  • Дэлхийн нүүрсний зах зээлийг тодорхойлж буй өмнөд хөрш энэ оны 11 дүгээр сарын байдлаар дулааны болон ган төмөрлөгийн 299 сая тонн нүүрс худалдан авсан нь 2018 оныхоос импорт 10 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нүүрсний салбарын хамгийн том худалдан авагч БНХАУ ирэх онд импортоо хумихаар төлөвлөж байна. Тодруулбал, дулааны нүүрсний импортоо 25 сая тонноор бууруулахаа мэдэгдлээ. Ингэснээр тус улсад нүүрс нийлүүлэгчдэд ирэх он ихээхэн хүнд болж мэдэхээр байна. Хятадын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ган үйлдвэрлэгч томоохон мужуудынхаа үйлдвэрлэлийг бууруулах шийдвэр гаргаад багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл ирэх оноос дотоодын нийлүүлэлтээ ялимгүй нэмэгдүүлж, импортоо танахаар болов. Өөрөөр хэлбэл, өөртөө ашигтай байх бодлогын өөрчлөлт хийхээр ийнхүү зэхэж байна. Австрали, ОХУ, Монгол, Энэтхэг, Индонез тэргүүтэй орнуудад дээрх мэдээлэл ихээхэн сөрөг байх нь дамжиггүй. Эдгээр орнууд Хятадын зах зээлд нүүрсээ тасралтгүй их хэмжээгээр нийлүүлэхээр хоорондоо өрсөлдөж буй. Тэгвэл импорт хумигдах хэрээр зах зээлийн өрсөлдөөн улам ширүүсэхээр байна. Дэлхийн нүүрсний гол худалдан авагч улс энэ оных шиг өгөөмөр загнахгүй нь. 2020 онд хилийн чанадаас авдаг хэмжээгээ багасгаад зогсохгүй дотоодын нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь зах зээлд нүүрсний илүүдэл үүсгэж болзошгүйг зарим шинжээч урьдчилан анхааруулж байгаа юм. Эрчим хүчний нүүрсний импорт хэдий хумигдах боловч үүнтэй хамт коксжих нүүрсний ирээдүй бүрхэг тийш хандаж байна. Дотоодын нийлүүлэлт өссөний улмаас Хятадын цэвэр импорт ирэх жил найман хувиар буурч, Австрали, Индонезийн олборлогчдын орлого буурахад хүргэнэ хэмээн Bloomberg intelligence үзжээ. Дэлхийн нүүрсний зах зээлийг тодорхойлж буй өмнөд хөрш энэ оны 11 дүгээр сарын байдлаар дулааны болон ган төмөрлөгийн 299 сая тонн нүүрс худалдан авсан нь 2018 оныхоос импорт 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэгвэл Morgan Stanley-ийн тооцооллоор, ирэх жил дотоодын нийлүүлэлт ихэссэнээр Хятадын дулааны нүүрсний импорт буурахаар байна. Хятадын импорт багассанаар Азид эдийн засгийн өсөлт саарч, 2019 онд тонн нь 79 ам.доллар орчим үнэтэй байсан далайгаар тээвэрлэдэг нүүрс дунджаар 66 ам.доллар хүртэл буурна хэмээн тус банк үзжээ. Хятадын эрчим хүчний нүүрсний олборлолт жилийн өмнөхөөс 4.5 хувиар өссөн байна. Энэ жилийн хувьд Хятадад нүүрсний шинэ уурхайнууд нэмэгдэж буйтай холбоотойгоор олборлолт ийнхүү өсжээ. Citigroup-ийн тооцооллоор, ирэх оноос жилийн гарц нь 100-150 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байна. Дотоодын олборлолт нэмэгдэх нь импортыг хязгаарлах бодлоготой холбоотой юм. Дулааны буюу эрчим хүчний нүүрсний импорт хумигдах хэрээр Австрали, Индонези алдагдлаа ган үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд коксжих нүүрсээр нөхөх төлөвлөгөөг энд дурдахгүй өнгөрч боломгүй. Эрчим хүчний нүүрснээс олох ашгаа алдахгүйн тулд коксжих нүүрсний хэмжээгээ нэмэх нь ямар ч бизнесийн хийх алхам. Далайн тээврээр өртөг багатай нүүрс нийлүүлэх нөөц боломж нь Австрали, Индонези улсын аль алинд нь бий. ОХУ-ын хувьд мөн адил байр сууриа алдах бус лавшруулах гэж үзнэ. Харин манай улсын хувьд авто замаар нүүрсээ тээвэрлэх бөгөөд байгаа нөөц боломжоо эцэст нь тултал ашиглаж буй. Гэтэл коксжих нүүрсний нийлүүлэлт нэмэгдэх хэрээр үнэ буурах, улмаар энэ нь манай улсын төсөвт хүртэл ихээхэн халгаатай болж мэдэхээр байна. Монгол Улс энэ оны эхний 11 сарын байдлаар 47.87 сая тонн нүүрс үйлдвэрлэсэн бөгөөд үүний 34.8 сая тонн чулуун нүүрс экспортолж, 2.9 тэрбум ам.долларын орлого олжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, нүүрсний экспорт 1.4 сая тонноор их байна. Нүүрсний хилийн дундаж үнэ тайлант хугацаанд 84.6 ам.доллар болж, өнгөрсөн оныхоос ялимгүй нэмэгджээ. Харин зах зээлийн нөхцөл байдал дээрх байдлаар өөрчлөгдсөнөөр одоогийн үнэ, хэмжээнд хэр өөрчлөлт гарахыг харах л үлдлээ. Зах зээлд илүүдэл үүсвэл одоогийн нүүрсний үнэ байгаа түвшнээсээ уруудна гэсэн үг. Ийм нөхцөлд компаниудын ашиг орлого буурах, төсөвт тооцсон орлого хүртэл доголдох эрсдэлтэй билээ. Тухайлбал, манай улсын хувьд ирэх жил 42 сая тонн нүүрс борлуулж, үүнээс 1.4 их наяд төгрөгийн орлого олохоор тооцоолсон. Тонн нүүрсний үнийг хамгийн багадаа 75 ам.доллар байна гэж үзсэн. Хятад агаарын бохирдлын эсрэг дэлхий нийтийн санаачилгыг түүчээлэх үүднээс дулааны болон коксжих нүүрний импортын нүүрсний хэмжээгээ хязгаарлах нь 2020 оны төсвийн орлого дутах эрсдэл хэдийн бүрдсэн нь харамсалтай. Хятадын АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээрт тодорхой шат ахисан үр дүн гарч эхэлж буй. Хятадын эрх баригчид эдийн засгийн удаашралаа сааруулахын тулд энэ онд импортод тогтоосон хязгаарлалтаа түр сулруулсан билээ. Тэгвэл 2020 онд тоглоомын дүрэм өөрчлөгдөж, урьдын хатуу чанга бодлого руу өмнөд хөрш аажмаар шилжихээр байна.


Б.Баяртогтох
ЗГМ
 
Коксжих нүүрсний өрсөлдөөн улам ширүүсэхээр байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өнөөдөр, 17:17
Өнөөдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өнөөдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өнөөдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өнөөдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани