Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Угаартах айдас дээр хөлдөх аюул нүүрлэлээ

  • Нэг удаагийн худалдан авалтыг хоёр шуудай болгож багасгасан нь дарин дээр давс нэмэхтэй адил шийдвэр боллоо
  • Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хэдий зөв шийдвэр байсан ч анхнаасаа төлөвлөлт нь буруу байснаас өнөөдөр хомсдол үүссэнийг тэд мэдэж байгаа ч тоохыг хүссэнгүй
  • Зарим айл гэрт амьдарч байгаа бол нэг хэсэг нь хоёр давхар байшинд амьдардаг тул бүгдэд нэг жишгээр худалдаалах нь учир дутагдалтай. Нялх хүүхэдтэй айл "лимит" хэтэрсэн гээд хүүхдүүдээ дааруулж, осгохоос наагуур дараагийн долоо хоногтой золгохоос өөр сонголтгүй аж
  • Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт их мэт боловч бодит байдал тэс өөр байна

Нэлээд хэдэн сарын өмнө сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн утааг багасгана хэмээн Ерөнхий сайд, хотын дарга тэргүүтэй нөхөд зоримог шийдвэр гаргаж, түлш үйлдвэрлээд эхэлсэн.

Урин дулаан цаг байсан болоод ч тэр үү боломжийн хэмжээний түлш нөөцөллөө гэж дарга нар баярласан нь том эндүүрэл болсныг борчуудын амьдрал гэрчилж байна. Харин гэр хороололд амьдарч үзээгүй эрхэм дарга нар бэрхшээлийг муйхраар шийдэх гэж мугуйдалсан хэвээр.

Өнгөрсөн зургадугаар сард “Тавантолгой түлш”-ийнхэн 100 мянган тонн түлш нөөцөлснөө тунхаглан зарлаж, 2019 оны арваннэгдүгээр сар гэхэд иргэдийн хэрэгцээг бүрэн хангах нөөцтэй болно гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал эсрэгээрээ болж иргэд тэсгим хүйтэнд зутарч байна. Түлш багаслаа, нөөцгүй боллоо гээд иргэдийг хясаж, түлшээ харамлаж боломгүй санагдана.

Түлш борлуулах цэгт 10:00-00:00 цаг хүртэл ямар үйл явдал өрнөж байгааг шийдвэр гаргагч нар мэдэх билүү. 

Өнгөрсөн долоо хоногт манай сонины сурвалжлах баг сайжруулсан түлшний хүрэлцээ, хангалт, эрэлтийг сурвалжилж, нийтэлсэн.

Энэ үед иргэд хүрэлцээ хангалтгүй байгааг хэлж, тогтоосон нормоо нэмэхийг хүсэж байв. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт шахмал түлшийг нэг дор зургаан шуудайг өгдөг байсныг зогсоож, өдөрт хоёрхон шуудайг өгөх норм тогтоосноо мэдэгдлээ. Энэ нь дарин дээр давс нэмэхтэй адил шийдвэр болов.

Тэд аливааг дэргэдээс нь бус тэнгэрээс харж шийдвэр гаргаж байгаад иргэд дургүйцэж байна. Өдөрт нэг шуудай түлш олгох шийдвэр гаргах гэж байснаа хоёр болгож нэмэгдүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь бүр доромжилсон мэт.

Үүнийгээ түлшний нөөц нэмэгдүүлэх боломж хэмээн хэнэггүй өчиж байгаа нь бүр гутмаар. Түлш борлуулах цэгт 10:00-00:00 цаг хүртэл ямар үйл явдал өрнөж байгааг шийдвэр гаргагч нар мэдэх билүү.

Аргаа ядахдаа иргэд, борлуулагч нар төр засгийн удирдлагуудыг нэг шөнө хамт ажиллаж үзээсэй хэмээн хүсэж байх вэ дээ. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хэдий зөв шийдвэр байсан ч анхнаасаа төлөвлөлт нь буруу байснаас өнөөдөр хомсдол үүссэнийг тэд мэдэж байгаа ч тоохыг хүссэнгүй. Товчхондоо нүдэн балай, чихэн дүлий байдлаар хандаж, бүхнийг хүчээр шийдэж, энэ өвлийн хүйтэнд зутраахаар шийдсэн бололтой.

Долоо хоногт зургаан шуудай шахмал түлш авдаг байсан иргэд өдөр бүр хоёр шуудайг авах гэж энэ өвөлжингөө илүү зардал гаргаж, даарч хөрөх зовлон биш гэж үү. Хоёр шуудай түлшний төлөө хоёр хоног тутам таксинд 2000-3500 төгрөг төлөх нь. Шийдвэр гаргагчид үнэндээ ард түмнээ бодсон алхам хийсэнгүй. Нэг удаагийн худалдан авалтаар хоёр шуудай түлш олгох шийдвэр гаргасан ч хомсдолыг арилгаж чадахгүй. Өнөө, маргаашийг аргацаах гэсэн арга нь эцэстээ түүхий нүүрсийг буцааж түлүүлэх магадлал өндөр гэдгийг санах ухаан байсангүй. 

УЛААНБААТАРЧУУД ГАЛ АЛДАЖ МАГАДГҮЙ 

Одоогийн байдлаар “Таван-толгой түлш” компанийн дөрвөн үйлдвэрийн 12 шугам хэвийн ажиллаж байгаа бөгөөд нэгдүгээр үйлдвэр нь сард 27 мянга, хоёрдугаар үйлдвэр нь 18 мянга, гуравдугаар үйлдвэр нь 18 мянга, дөрөвдүгээр үйлдвэр нь 6000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна. Эдгээрийг нэмбэл сард 70 мянга орчим тонн түлш үйлдвэрлэж байгаа юм. 

Улаанбаатарчууд өвлийн улиралд 600 мянган орчим тонн түлш хэрэглэнэ гэх тооцоо бий. Өнгөрсөн жилүүдэд дунджаар 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэж байсан.

Нялх хүүхэдтэй айл “лимит” хэтэрсэн гээд хүүхдүүдээ дааруулж, осгохоос наагуур юм болж дараагийн долоо хоногтой золгохоос өөр сонголтгүй болох нь.

Чадлаараа хэмнэсэн ч тэдэнд долоо хоногт зургаан шуудай түлш хэтэрхий чамлалттай байхад ингэж хатуурхах нь "хөлдөж үх" гэсэнтэй агаар нэг юм. Сайжруулсан шахмал түлшнээс өөр юу ч түлж болохгүй гэж хорьчихоод таслахгүй байх ёстой баймаарсан.

Тиймээс түүхий нүүрс түлээд торгуулиа төлөх үү. түлээгүй хүйтэн гэрт даарч суух уу. Түлш хүрэлцэхгүй, олдоц муу учраас иргэд аргагүйн эрхэнд түүхий нүүрс, шатамхай бодис түлж байна. Өнгөрсөн хугацаанд багагүй хэмжээний түүхий нүүрсийг холбогдох албаныхан хураасан.

Гэвч өнөөдрийг хүртэл иргэд түүхий нүүрсээ түлсээр байна. Уг нь нийслэлчүүд утаанаас салахыг маш их хүсэж, сайжруулсан шахмал түлшээр түүхий нүүрсийг солихыг дэмжиж байсан. Харамсалтай нь, бэлтгэл, төлөвлөгөө муу байсны балгаар нийслэлчүүд гал алдах дээрээ тулж, аргаа барахдаа түүхий нүүрсийг дахин түлж эхлэх эрсдэл үүсээд байгааг албан тушаалтнууд бодитоор харахыг хүсэхгүй байна. Торгоно, хураана гэхээсээ өмнө нөхцөл байдлыг бодитоор харна уу. 

ТҮЛШНИЙ ХОМСДОЛООС ГАРАХ ГАРЦ ХАЙ 

Сайжруулсан түлшийг анх нийслэлийн хэрэглээнд нэвтрүүлэхдээ тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөр үнэлж, дээд хязгаарыг нэг тонн гэж тогтоосон ч нэг их удалгүй цуцалсан. Угтаа бол энэ шийдвэр зөв байсныг өнөөдрийн эрэлт, нийлүүлэлт нотолж байгаа юм. Нэг жишээ дурдъя. Иргэн Б нэг тонн түүхий нүүрсийг хамгийн багадаа хоёр сар түлдэг.

Тэгвэл сайжруулсан түлшийг илчлэг сайтай, зарцуулалт багатай гээд багадаа гурван сар түлэх тооцоо гаргасан. Энэ хугацаанд хангалттай түлш нөөцлөх боломж байгааг хүмүүс ярьж байна.

Нэг тонноор нь авсан иргэд гурван сар түлшний зовлон ярихгүй.

Нэг тонноор нь авсан иргэд гурван сар түлшний зовлон ярихгүй. Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг нийслэлд 359 цэгээр тогтмол хийж, долоо хоногт айл өрхүүдэд зур гаан шуудай түлш картаар өгч байгааг хангалттай гэж “Таван толгой түлш”-ийнхэн үзэж буй.

Нийслэлд өмнө нь огцом хүйтрэхэд долоо хоногт 2-3 шуудай хэрэглэдэг байсан айл ганц өдрийн дотор 4-5 шуудайг хэрэглэсэн гэх. Нөгөөтэйгүүр, зарим айл гэрт амьдарч байгаа бол нөгөө хэсэг нь хоёр давхар байшинд амьдардаг тул бүгдэд нэг жишгээр худалдаалах нь учир дутагдалтай. Нялх хүүхэдтэй айл “лимит” хэтэрсэн гээд хүүхдүүдээ дааруулж, осгохоос наагуур юм болж дараагийн долоо хоногтой золгохоос өөр сонголтгүй болох нь.

Үүнээс гадна өдөртөө ажилтай тул орой гэр рүүгээ буцах замдаа нүүрсээ бага багаар худалдан авдаг өрхүүд 7-8 км түлшний цэг хайж явдаг болсоор удаж байна. Машинтай иргэд ингэж яваад ч болов түлшээ аваад дулаахан хоночихно, харин машингүй нь ойрын цэгтээ найдаад ирэхэд түлш нь дууссан бол таксины мөнгөнөөс эхлээд эдийн засагт даанч хохиролтой. Тиймээс л нэгмөсөн нэг тонныг өгчих гээд байгаа юм шүү дээ.

Б.Мөнхзул
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Угаартах айдас дээр хөлдөх аюул нүүрлэлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өчигдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өчигдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани