Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Салхитын орд тойрсон шүүгчдийн авлигал

Салхитын орд тойрсон шүүгчдийн авлигал

 

1.САЛХИТЫН ОРДЫГ БУЛААЛДСАН ХЯТАДУУД ШҮҮХЭД ХАНДСАН ШАЛТГААН

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Салхитын ордын 3 лицензийг "Их Монгол Майнинг” компаниас худалдаж авсан уяач Ш.Мөнгөншагай "Жи Пи Эф” компанийг 2010 онд байгуулж, компанийхаа 60 хувийг өөрөө, 40 хувийг хүргэн Г.Жаргаландаа эзэмшүүлжээ. Лицензээ зарах хүн хайж явсаар 2 жилийн дараа 2012 онд 3 лиценз бүхий компаниа БНХАУ-ын иргэдийн Монголд байгуулсан "Си Си Эм Икс” компанид 800,000 ам доллар буюу тэрбум гаруй төгрөгөөр заржээ.

Зуучилсан хүн нь Н. Өнөрцэцэг хэмээх хятад хэлтэй эмэгтэй байжээ. Салхитын ордыг Хятад иргэд олборлож эхэлсэн ч 2015 онд хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх захирал 2 хятад иргэн муудалцжээ. Ажлаасаа халагдсан Гүйцэтгэх захирал Чэн Вангфа орд газрыг анх түүнд зарсан Ш.Мөнгөншагайгаар шүүхэд нэхэмжлэл гаргуулсан.

Нэхэмжлэлийн гол агуулга нь " Жи Пи Эф " компаний 60 хувийг эзэмшигч Ш.Мөнгөншагай би 2012 онд компаниа зарагдсныг мэдээгүй. Миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж зарсан тул компаний 60 хувийн эзэмшигчээр тогтоож өгнө үү ” гэсэн утгатай. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргаагүй учраас Иргэний хэргийн шүүхэд ханджээ.

Шүүхэд ялалт байгуулахын тулд гагцхүү их мөнгө, танилын сүлжээ л хэрэгтэй гэж өмгөөлөгч нь зөвлөсний дагуу танил өмгөөлөгч, танил шүүгчдээр нь дамжуулан шүүгчдэд 10-160 сая төгрөгийг авлигал өгч шүүхийн шийдвэрийг өөрсдийнхөө талд гаргуулсан байна.

2. ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС БУСАД АНХАН БОЛОН ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХАХУУЛЬДАГЧ КОМПАНИЙ ТАЛД ГАРЧЭЭ

Авлигын мөнгийг шүүгчдэд өгөх ажилд "Жи Пи Эф” компаний зүгээс Салхитын ордыг Хятадуудад зуучлагч Ц.Өнөрцэцэгийн хүү Т.Гансүх, Ш.Мөнгөншагай,Г.Жаргалан нар, шүүхээс СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нар оролцож,зохион байгуулжээ.

Шүүгчдэд өгөх авлигыг анхан шатны шүүхээс эхлүүлжээ. Хэрэг БЗД-ийн шүүхэд хувиарлагдангуут Шүүгч Б.Цолмонбаатар БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэрт нөлөөлөн, Ш.Мөнгөншагайн талд шийдвэр гаргуулна гэж амлаж 2016 оны 10 сард 10 сая төгрөгийг хахууль болгон авчээ.

2016.11.28-нд БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хурал болж Ш.Мөнгөншагайг "Жи Пи Эф” компаний 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолоо.

Хэрэг Давж заалдах шатны шүүхэд шилжингүүт шүүгч Б.Цолмонбаатар хэргийг өөрийн танил шүүгчид хувиарлуулахаар амлаж, 2017.01.03-ны өдөр 50 сая төгрөг авчээ. Тэр өдрийнхөө орой Б.Цолмонбаатар 5 сая төгрөгийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн мэдээлэл, лавлагааны мэргэжилтэнд өгч, хэргийг танил шүүгч дээр хувиарлуулахаар хөөцөлдүүлжээ.

Мөнгө авсан мэргэжилтэн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны ерөнхий шүүгчийн туслахад 3 сая төгрөг өгч, танил шүүгчид хувиарлуулахыг гуйсан ч туслах боломжгүй гэдгийг хэлээд мөнгийг нь аваагүй байна.

Хахуулын мөнгийг шүүгчдэд зуучлах ажилд Шүүгч Б. Цолмонбаатар, Э.Халиунбаяр хоёр дээр нэмж Дээд шүүхийн шүүгч асан, гавьяат хуульч Л.Бямбааг татан оролцуулжээ. Шүүгч асан Л.Бямбаа давж заалдах шатны шүүх хурлын өмнө Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарт хахууль болгож өгнө гэж 50 сая төгрөг авчээ.

2017 оны 02.01-д болсон Давж заалдах шатны шүүх хурлын бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг дээр нэмж, нэр дурдагдсан шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нар нь оролцсон ч шүүхийн шийдвэр хахууль өгөгч "Жи Пи Эф” компаний талд гарсангүй.

2017.02.01-д Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч , нэхэмжлэгч хоёр тал хоёулаа зөвшөөрөхгүй улсын дээд шүүхэд хандлаа. "Жи Пи Эф” компаний авлигал дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчдийг ониллоо. Тэд 2017.02.25-д Дээд шүүхийн шүүгчдэд хахуул болгож өгөхөөөр 360,000 юань буюу 129 сая төгрөг, 2017.04.10-д 125 сая төгрөг нийт 260 орчим сая төгрөгийг шүүгч асан талийгаач Л.Бямбаад өгчээ.

Шүүгч асан Л.Бямбаа нь 2019.02.23-ны өдөр энэ хэрэгт сэжиглэгдэн Ганц худгийн урьдчилан хорих төвд хоригдож байхдаа амиа хорлон нас барсан билээ. Түүний хүү Шүүгч С.Төмөрбатыг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах зарлиг гарсан өдөр зугтааж, Монгол улсын хилээр гарч , Москвагаар дамжин АНУ-д гарсан билээ.

"Жи Пи Эф” компанийхан шүүгч асан Л. Бямбаагаас гадна дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгчдийг танил өмгөөлөгч, танил шүүгчээр нь дамжуулан давхар давхар хахуульджээ. Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан, өмгөөлөгч Б.Пүрэвням болон өөр дүүргийн шүүгч нар ч хахууль зуучлах ажилд оролцжээ.

Тухайлбал: Дээд шүүхийн хурал зарлагдахаас сар орчмын өмнө буюу 2017.04.01-д Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Ц.Амарсайханд хахууль өгөхөөр тохирч эхлээд 13 сая төгрөг дараа нь 150,000,000 төгрөгийг өмгөөлөгч Б.Пүрэвнямд өгчээ.

3. ДЭЭД ШҮҮХ ХЭРГИЙГ ЭЦЭСЛЭН ШИЙДЖЭЭ

Зарлагдснаасаа хойш хоёр удаа хойшилсон шүүх хурал 3 дахь удаагаа 2017.05.16-ны өдөр болсон байна . Дээд шүүхийн хурлын бүрэлдэхүүнд
Даргалагч шүүгчээр Г.Алтанчимэг
Илтгэгч шүүгчээр Ц.Амарсайхан
Бүрэлдэхүүнд нь шүүгч П.Золзаяа,Г.Цагаанцоож, Д.Цолмон нар багтжээ.

Дээд шүүх авлигал өгсөн тал буюу "Жи Пи Эф” компаний талд шийвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж , Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо.

2017.05.16-д Улсын дээд шүүхээс Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож,Ш.Мөнганшагайг "Жи Пи Эф” компаний 60 хувийн эзэмшигч мөн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Дээд шүүхийн хурал болсны маргааш нь бүрэлдэхүүнд орсон шүүгч Г.Цагаанцоож нь авлигын мөнгөний гол зуучлагч Л.Бямбаагаас өмгөөлөгч Ш.Энхтөрөөр дамжуулан 10,000,000 төгрөг авсан гэж үзээд яллагдагчаар татжээ.

Мөн тэр өдөр буюу шүүх хурлын маргааш "Жи Пи Эф” компанийхан хэргийг өөрийн талд шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн шүүгчдэд шагнал болгож өгсөн 20 сая төгрөгийг ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг авсан гэж үзээд яллагдагчаар татжээ.

Дээд шүүхийн хурал болохын өмнө Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цолмонд хахууль өгнө хэмээн амлаж, " Цогц эрх партнерс” товчооны өмгөөлөгч Ч.Амгаланбаяр 45,000,000 төгрөгийг хэргийн оролцогчдоос авсан байна. Уг мөнгийг ЧД-ийн нутаг дэвсгэрт Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цолмонд Ч.Амгаланбаяр өгсөн гэж үзээд яллагдагчаар татсан ч шүүгч Ц.Цолмон уг мөнгийг аваагүй, өөрийг нь хэлмэгдүүлж байна гэж үзээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ прокурор зэрэг холбогдох газруудад хандаад байна.

Шүүгч Ц. Цолмон :”Би Ч. Амгаланбаяртай хамт ажиллаж байсан, танилууд. Намайг таньдаг гэдгээрээ миний нэр барьж мөнгө авсан. Ч.Амгаланбаяр уг мөнгөөрөө гэр бүлийн хамт 2 удаа гадаадад явсан гэдэг баримтаа ч өгсөн. Гэтэл мөнгө аваагүй намайг хилсээр энэ хэрэгт гүтгэж байна ” гэж мэдэгдээд байна.

4. Ш.МӨНГӨНШАГАЙ "ЖИ ПИ ЭФ” КОМПАНИА ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР БУЦААЖ АВЧЭЭ

Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэрэг ийнхүү 3 шатны шүүхээр явсны эцэст дээд шүүх Ш.Мөнгөншагайг "Жи Пи Эф” компаний 60 хувийг эзэмшигч мөн гэж тогтоожээ. Гол нотлох баримт нь ШШҮХ-ийн Кримналистикийн хэлтсийн шинжээч Б. Эрдэнэ-Очирын гаргасан "Ш.Мөнгөншагайн гарын үсэг биш” гэсэн дүгнэлт байлаа.

Дээд шүүхийн шийдвэр гарангуут 2017.07.08-ны өдөр Ш.Мөнгөншагай Г.Жаргалан нар Дундговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэст компанийхаа тамга тэмдэгийг хаяж үрэгдүүлсэн хэмээн мэдүүлж, өөрсдийгөө "Жи Пи Эф” компаний хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж тамга тэмдэгээ шинээр гаргуулан авчээ. Дараа нь "Жи Пи Эф” компаний хувьцааг бүхэлд нь БНХАУ-ын хамтрагчдынхаа "Амин билэгт” компанид шилжүүлжээ

5. Салхитын ордоос авлигал авсан хэрэгт 6 шүүгчийг яллагдагчаар татаад байна

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгасан 17 шүүгчээс 6 шүүгчийг Салхитын ордын хэргийг шүүхээр шийдвэрлэхдээ авлигал авсан гэж үзээд яллах дүгнэлт үйлдэн Хан уул дүүргийн шүүхэд шилжүүлээд байна. Тэд бол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, УДШ-ийн шүүгч Д.Цолмон, УДШ-ийн шүүгч Г.Цагаанцоож , СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нар юм.

6. Салхитын ордын авлигалын хэрэгт Цагдаа, Шүүх шинжилгээний төвийн шинжээчид холбогджээ

Салхитын мөнгөний ордын хэрэг 3 шатны шүүхээр шийдэгдсний дараа Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шинээр үүссэн нөхцөл байдал гэсэн шалтгаанаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхэллээ. Авлигалын мөнгө цагдаа руу урсч эхэллээ.

Шинжээчийн дүгнэлтийг Ш.Мөнгөншагайд ашигтайгаар гаргуулахыг амлаж ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга Г.Алтан-Очирт 2018.04.20-д 50,000,000 төгрөг авчээ. Ш.Мөнгөншагайн гарын үсгийг дахин шинжлүүлэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн руу явуулахад Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр нарын шинжээчид "Ш.Мөнгөншагайн гарын үсэг биш” гэсэн дүгнэлт гаргажээ.

Түүнийг ийм дүгнэлт гаргасны дараа Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга асан Б.Цолмонгоор дамжуулан Д.Адилбаярт 35,000 сая төгрөгийг хахууль өгчээ. Энэ талаар ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр мэдүүлэхдээ:” Ш.Мөнгөншагайн гарын үсгийн шинжилгээ манай кримналистикийн шинжилгээний газарт ирсний дараа дүгнэлттэй холбоотой асуудлаар Б.Цолмонтой 3-4 удаа уулзаж хэд хэдэн удаа утсаар ярьсан. 2018 оны 06 сарын сүүлээр. Б.Цолмон надтай Маршалын гүүрэн дээр уулзаад "Наад мөнгөө авчих. 35,000,000 төгрөг байгаа ” гэж хэлэхээр нь тухайн үед мөнгө хэрэгтэй байсан учраас авчихсан” гэж мэдүүлжээ.

7. Хэргийн гол оролцогчид хилийн дээс давж, гадаад гарчээ.

Орд газар булаалдсан Хятад иргэд болох Чэн Вангфа, Жан Жиминь, Ён Хонши нар Монголд байхгүй. Салхитын мөнгөний ордоос олборлож боловсруулсан хүдрийг хятадад борлуулж 24,000,000 юань буюу 9 тэрбум гаруй төгрөгийг өөрийн дансаараа шилжүүлэн авч, шүүгчдэд хахууль өгөх мөнгийг гаргаж байсан Т.Гансүх БНХАУ- руу гараад 2 жил гаруйн хугацаа өнгөрч байна.

Дээд шүүхийн шүүгчдээс хамгийн өндөр буюу 160 гаруй сая төгрөгийн авлигын хэрэгт холбогдож, уг хэргийн илтгэгч шүүгчээр ажилласан Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан хагалгаанд орох нэрээр БНСУ-ыг зориод 5 сар болж байгаа ч өнөөдрийг болтол монгол ирсэнгүй. Гадаад гарсан хүмүүсийн хэргийг тусгаарлаж , үлдсэн хүмүүсийг нь шүүх рүү шилжүүлжээ.

8. ХУУЛИЙН НЭР БАРЬСАН БҮЛЭГЛЭЛ ХЭНИЙГ Ч НУХЧИН ДАРАХАД БЭЛЭН БАЙНА.

Уг нь хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд "хуульчид бусдын хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзна" гэсэн заалт бий. Гэвч шүүгчдэд авлигал өгч , шүүхийн шийдвэр захиалгаар гаргуулахыг үйлчилүүлэгчиддээ өмгөөлөгч нь зааж байна. Өмгөөлөгч, шүүгч, цагдаа нар авлигын мөнгө бие биедээ дамжуулдаг, зөөдөг, мөнгө өгсөн талын захиалгаар шүүхийн шийдвэр гаргадаг болсны ердөө ганцхан жишээ Салхитын ордын энэ хэрэг юм.

Ийм бусармаг үйлдлийн золиос болж хичнээн хүний эрх зөрчигдөж, улс орны эрх ашигт урван тэрсэлсэн ямар үйл явдал болж байгааг бид таашгүй. Өнөөдөр ийм зүйл танд тохиолдоогүй ч маргааш хэнд ч тохиолдож болох ийм л нийгэм, тогтолцоог бид бүтээжээ. Хуулийн нэр барьж, бүрэн эрхээр хамгаалагдсан,зохион байгуулалттай бүлэглэл өнөөдөр хэний ч үг хэлэх, өмч хөрөнгөтэй байх,амьд явах, шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг булааж, нухчин дарахад бэлэн байна.

 

Сэтгүүлч Б.Отгон 2020.01.24

Салхитын орд тойрсон шүүгчдийн авлигал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани