Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Страто” компанийн хууль зөрчсөн үйлдлүүдийг орон нутгийн удирдлагууд эсэргүүцэж байна

ТВ8 телевизийн "Экологийн цаг" нэвтрүүлэг говийн гурван  аймгийн долоон  сумын 13 багийн нутгаар дамжин 430 км шороон замаар хүнд даацын машинаар нүүрсний тээвэр хийж, байгаль орчинд хор хохирол учруулж буй "СТРАТО” ХХК-тай  холбоотой цуврал сурвалжилгуудыг олон нийтэд хүргэсэн. Тэгвэл "Экологийн цаг” нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа "СТРАТО" ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг нэн даруй зогсоох, байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоож, нөхөн төлүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга", "Хил хязгааргүй алхам" ТББ-уудын удирдлагууд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Т.Цэвэлмаа, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн Засаг дарга Х.Шархүү, Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ-ын дарга Х.Отгонмөнх  нар оролцлоо. 

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр нэвтрүүлгийн эхэнд үзэгчдэд хандан "Бидний энэ тэмцэл ямар нэгэн улс төрийн захиалга байхгүй. Ямар нэгэн бизнесийн эрх ашиг байхгүй. Энд хувь хүний эрх ашгийнхаа төлөө сууж байгаа хүмүүс байхгүй. Нийтийн эрх ашгийн төлөө, дээрээс нь иргэдийн өмнө хүлээсэн үүргийнхээ төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагчид, орон нутгийн удирдлагууд оролцож байгаа гэдгийг та бүхэн хэлэхийг хүсэж байна. Сүүлийн өдрүүдэд бид бүхэн зохион байгуулалттай, хичээл зүтгэл гаргаж ажилласны үр дүнд нэлээдгүй амжилтад хүрч байгаа гэдгийг иргэд та бүхэнд дуулгахад таатай байна.

Нэн тэргүүнд бид Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн долоон сумын Засаг Даргын Тамгын Газар, ИТХ-аас төлөөлөл оролцуулсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэдгээ дуулгая. Маргаашнаас эхлээд энэ гурван аймгийн Засаг Даргын Тамгын Газар, ИТХ-д маш тодорхой зүйл заалт бүхий шаардлага, хүсэлтүүдийг хүргүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн өдрүүдэд төрийн төв байгууллагууд, бодлого тодорхойлох гол яамдуудад хууль зөрчиж буй ямар үйлдлүүд байгаа юм бэ гэдгийг баримт, нотолгоотой нь хүргэж өгсөн. Энэ бүхэнд орон нутгийн удирдлагууд, орон нутгийн иргэд дуу нэгтэйгээр ажиллаж, хамгийн гол нь хуулийн дагуу ажиллаж энэ хууль бус үйлдлийг илчилж байгаа гэдгийг хэлэхэд таатай байгаа юм” гэлээ. Мөн Зам, тээврийн хөгжлийн Сайд, Дэд сайд болон газрын дарга нарт удаа дараа шаардлага тавьж,  уулзалтууд хийснээ онцоллоо.

"СТРАТО” ХХК-ийн шороон замын нүүрсний тээврийг эсэргүүцэн, тэмцэж буй "Хил хязгааргүй алхам" ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан хэлэхдээ "”СТРАТО” компанитай холбоотой асуудлыг, баримтуудыг хуулийн хүрээнд гарган тавьж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлгээр ч тодорхой хуулийн зөрчлүүдийг ярья. Нэгдүгээрт, "СТРАТО” ХХК 2015 онд анх үүсгэн байгуулагдахдаа интернэтийн үйлчилгээ үзүүлэх, бизнесийн зөвлөгөө өгөх, программ хангамжийн чиглэлээр ажиллах гэхчлэн үйлчилгээний чиглэлээр ажиллахаар анх байгуулагдсан. 2019 оны гуравдугаар сарын 22-нд энэ компани үйл ажиллагааны чиглэлээ нэмэгдүүлээд, нүүрс угаах үйлдвэр барина гэсэн. Энэ компани эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулах эрх 2019 оны гуравдугаар сараас хойш л үүсэж байгаа юм. Гэтэл 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр буюу хоёр өдрийн өмнө "СТРАТО” ХХК, "Эрдэнэс-Тавантолгой” компанитай нүүрс худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани нүүрс худалдан авах гэрээ байгуулсан нь Тендерийн хуулийг зөрчсөн байна. Хоёрдугаарт, энэ компанийг үйл ажиллагаа явуулахад Зам, тээврийн хөгжлийн сайдын 134 тоот тушаал 2019 оны тавдугаар сарын 3-нд гарсан байдаг. Энэ тушаал Тавантолгой ордоос Шивээговь сум хүртэлх орон нутгийн зориулалттай замыг улсын чанартай зам болгосон тушаал гаргасан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, хот руу түүхий нүүрс оруулахыг хориглох тухай тогтоолд үндэслэж ийм тушаал гаргасан. Энэ тушаал "СТРАТО” ХХК-д л давуу эрх олгосон мэт харагдаж байгаа. Өнөөдөр бид Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзахад орон нутгийн чанартай замыг улсын чанартай зам болгосноос биш тухайн замаар хүнд даацын автомашин явах шийдвэрийг гаргаагүй юм аа гэж тайлбарлаж байна. Тэгэхээр "СТРАТО” ХХК шороон замаар 430 км явж, нүүрс тээвэрлэж байгаа нь хууль бус, хулгайн тээвэр юм байна гэдэг нь өнөөдөр нотлогдож байна. Мөн дараагийн нэг асуудал энэ компани нүүрс угааж, нэмүү өртөг шингээж экспортод гаргана гэж байгаа. Ингэхдээ ТЭЗҮ батлуулсан. ТЭЗҮ-ийг баталсан Эрдэс баялгийн зөвлөлийн шийдвэрийг бид цуцлахыг шаардаж байгаа. Яагаад гэхээр тээврийнхээ асуудлыг шийдээгүй байхад эдийн засгийн ашигтай байна гэж шийдвэрлэж байгаа нь хууль бус юм. ТЭЗҮ дотор эрх зүйн орчин байхгүй. Баяжуулах үйлдвэрийн БОНБНҮ-г боловсруулж батлуулахдаа олон нийтийн оролцоог огт хангуулаагүй. Баяжуулах үйлдвэрийн хашаандаа хоёр гүний худаг ухаж, гүний усыг бүтэн жил ашигласан. Ингээд яривал зөрчсөн асуудал, хууль тогтоомж маш олон байна” гэлээ.

Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ-ын дарга Х.Отгонмөнх хэлэхдээ "Хүнд даацын автомашины нүүрс тээвэрлэлтээс үүсэж байгаа асуудал яригдаж, тодорхой хэмжээнд арга хэмжээ авагдаж байгаад баяртай байна. Энэ зам бол Дундговь аймгийн Өлзийт сумын нутгаар нийтдээ хөндлөн тэнхлэгийн дагуу 160 гаруй км дайран өнгөрч байгаа. Үүнээс 180 мянга орчим га газрын хэмжээтэй Загийн усны говь буюу улсын тусгай хамгаалалттай газраар 40 орчим км, мөн Дундговь аймгийн Гурвансайхан сум болон Өлзийт сумын нутгийг дамнан оршдог Их газрын чулууны орчмыг 10 гаруй км дайран гарч байгаа.  Энэ бол "СТРАТО” ХХК-ийн үүсгэсэн хууль бус замын нөхцөл байдал юм. Хууль бус замын сөрөг нөлөөлөлд өртөж байгаа нутгийн уугуул малчид, иргэдийн эрх ашиг шууд хөндөгдөж байгаа. Энэ хууль бус замаар тээвэр хийгдээд бүтэн жил тойрч байна. Энэ хугацаанд маш их сөрөг нөлөөлөл, зөрчлүүд гарсан. Иргэдээс сум орон нутгийн удирдлагад маш олон өргөдөл, гомдол ирж байгаа. Тэдгээр өргөдөл гомдлыг холбогдох зохих шатны байгууллагуудад хүргэж ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн жил нүүрсний тээвэр дундуур гурван ч айлын тэмээ дайруулж эндсэн хэрэг гарсан. Эндээс харахад иргэд, малчид эрүүл мэндээр хохирохоос гадна эд хөрөнгө, мал хуйгаараа шууд хохирч байна. Үүнээс үүсэж байгаа тоосжилт, бэлчээр талхлалтад зөвхөн манай Өлзийт суманд гэхэд 100 гаруй өрхийн 80 орчим  мянган мал шууд өртөж байна” гэлээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч хэлэхдээ "Монголын хүн ам өнөөдөр эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстойг Үндсэн хуулиар баталгаажуулаад өгчихсөн. Үүнд, хөдөөгийн малчин хүн хамрагдахгүй гэсэн ойлголт байхгүй ээ. Үндсэн хуулийнхаа энэ алтан зарчмыг хэрэгжүүлэх үүднээс УИХ, Засгийн газар байгаль экологио хамгаалах, тэнд амьдарч байгаа хүмүүсийн аюулгүй орчныг бий болгохын төлөө энэ олон эрх зүйн баримт бичгүүдийг гаргаад байгаа юм аа. Тэдгээр олон эрх зүйн бичиг баримтыг орон нутагт хэрэгжүүл гэж засаг төрийн төлөөлөл болгож биднийг тэнд суулгаад байгаа юм аа. Тийм л учраас бид хуулийн хүрээнд энэ асуудлыг ярьж байгаа. Миний хувьд Цогтцэций сумаар Говь-Сүмбэрийн чиглэлд нүүрс тээвэрлэхэд гарах хор хохирол, уршигт үр дагаварыг л харсан, тэрэнд нийцсэн хууль тогтоомжуудыг мөрдүүлж ажиллахыг зорьж ажилласан. Өнөөдөр ч тийм байгаа. Цаашдаа ч тийм байх болно. Манай ард түмэн тэнд мөн тэмцэж байгаа. Хууль зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоох эрх болон үүрэг засаг даргад бий. Би Цогтцэций сумын засаг даргын хувьд бүрэн эрх хэрэгжүүлж байгаа хүн. Цогтцэций сумын нутагт хэд хэдэн газар түгээмэл тархацтай ашигт малтмал хууль бусаар ашигласан. Цогтцэций сумын нутаг дээгүүр 80 км газар тээвэр хийхдээ сайжруулсан зам тавьж байна гэх нэрийдлээр өнгөн хөрсийг нь говийн эмзэг хөрсийг гаргаж, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан” гэлээ.

Хэлэлцүүлгийн зочдын нэг  Дундговь аймгийн Баянжаргалант  сумын Засаг дарга Т.Цэвэлмаа хэлэхдээ "Анх Зам, тээврийн хөгжлийн сайд Өндөршил, Баянжаргалант сум хоёрын хилийн заагаар маршрутаа баталж өгсөн байсан. Одоо бол дөрвөн аймгийн долоон сумын нутгаар дамжин өнгөрөхдөө манай Баянжаргалант сумын төвөөр дайран өнгөрч байгаа. Сумын төвийн 600-аад иргэний эрх ашиг хөндөгдөж байна. Өдөр бүр тоосонд дараатай. Хаврын угалз болж байгаа юм шиг л байдалтай. Байнгын манарсан, тоосорсон. Малын, малчдын эрүүл мэнд хохирч байгаа учраас нутгийн иргэд албан шаардлага хүргүүлсэн. Бид зохих газруудад нь хүргүүлсэн. Өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид өргөтгөсөн байдлаар хуралдаж, хүнд даацын автомашинаар тээвэр хийх замыг барьсан тохиолдолд тээвэр явуулах, тэр хүртэл түр хугацаагаар тээвэр хийхийг хориглосон Тэргүүлэгчдийн тогтоол гаргаад байна” гэв.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн Засаг дарга Х.Шархүү мөн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ "Манай баг 1500 хүн амтай. 516 өрхтэй. Үүнээс 135 малчин өрх байдаг юм. 53 мянган толгой малтай баг байгаа юм. Малчид өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн үйл ажиллагааг маш хүлцэнгүй хүлээн зөвшөөрч тэвчиж байсан. Энэ сарын 25-26-нд бүр тэсгэл алдаад зам дээр зогсож байна. Иргэд маань багийн асуудлыг хариуцсан засаг дарга бидэн дээр ир гэсэн, очсон. Малчин бид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө төр засгийнхаа онцгой нөхцөл байдлыг арга буюу зөрчлөө дөө. Тэнд малчин, жолооч нар хоорондоо тэмцээгүй. Тэнд төл нь дутуу гарч байна. Малын жилбэ нь байхгүй. Мал хүнсэндээ хэрэглэхэд гэдэс дотор нь янз бүр болсон, уушгиндаа өөрчлөлт орсон, мал өвдсөн маш хүндрэлтэй бэрхшээл тулгарч байгаа учраас манай багийн 30 гаруй малчин арга тасарсандаа л зогсоцгоосон” хэмээн учирлаж, үгээ хэлсэн юм.

Э.Болорхажид

Эх сурвалж: Zindaa.mn
“Страто” компанийн хууль зөрчсөн үйлдлүүдийг орон нутгийн удирдлагууд эсэргүүцэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани