Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс Тавантолгой” компани "Страто”-д өгөх нүүрс ачилтаа зогсоолоо

“Эрдэнэс Тавантолгой” компани "Страто”-д өгөх нүүрс ачилтаа зогсоолоо

 

ТЭМЦЭЛ ЭХНИЙ ҮР ДҮНД ХҮРЭВ

ТВ8 телевизийн сурвалжлах баг, "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, "Хил хязгааргүй алхам” ТББ хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумдын нутагт ажиллаж, хууль бусаар шороон замаар нүүрс тээвэрлэдэг "Страто” ХХК говьчуудын амьдрал, амьжиргаа, говийн байгаль экологид олон талын сөрөг нөлөө үзүүлж буй талаар "Экологийн цаг”-аар цуврал нэвтрүүлэг хүргэж байгаа юм.

Өнгөрсөн бямба гарагийн ээлжит дугаарыг "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр хөтлөн явуулж, Дундговь аймгийн Баянжаргалан сумын ИТХ-ын дарга О.Ууганбаатар, "Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нар оролцож байр сууриа илэрхийллээ.

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр нэвтрүүлгийн эхэнд хэлэхдээ "Малчид, орон нутгийн удирдлагуудын тэмцэл, иргэдийн хууль ёсны шаардлага, иргэдийн нийгмийн байгууллагуудын хамтын зүтгэл эхнээсээ үр дүнгээ өгч, "Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс шороон замаар хууль бусаар нүүрс тээвэрлэж буй "Страто” компанид нүүрс өгөхгүй, нүүрс ачилтаа зогсоолоо гэдгээ орон нутгийн удирдлагад мэдэгдлээ.Энэ тэмцэл төрд тодорхой хэмжээгээр хүрч эхэлж байна гэж үзэж байна” гэлээ. Ийнхүү "Экологийн цаг” нэвтрүүлэг, ТББ-ууд, малчид, иргэдийн хамтын тэмцэл эхний үр дүнгээ харуулж байна.

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр цааш нь хэлэхдээ "Гэвч ачилт зогссоноор асуудал шийдэгдэхгүй. Хамгийн гол нь замын асуудал юм. Бид бол нүүрс угаах үйлдвэртэй тэмцэж байгаа хүмүүс биш. Хэрэв нүүрс тээвэрлэхдээ хууль бусаар 430 км шороон замаар яваагүй, хатуу хучилттай замаа тавиад, Засгийн газрын 379 дүгээр тогтоолоо биелүүлээд, хууль зөрчсөн бусад үйлдэл гаргахгүй байх юм бол иргэд эсэргүүцэж тэмцэх ямар ч шаардлагагүй. Хууль зөрчсөн олон ажил байгаа учраас тэмцэхээс өөр аргагүй байна. Цаашдаа тэмцлийг улам өргөжүүлнэ. Цар тахлын хөл хорио цуцлагдахаар нөлөөлөлд өртсөн сумд дээр нь очиж хэлэлцүүлэг хийнэ.

Өнгөрсөн долоо хоногт "Страто” ХХК-д хууль бус үйлдлээ зогсоох шаардлага хүргүүллээ. УУХҮЯ-нд тус компани ямар ямар хууль зөрчиж байгааг судалж, тогтоож, хууль бус үйлдлийг зогсоох шаардлага хүргүүллээ. БОАЖЯ-нд мөн адил шаардлага хүргэсэн. Энэ долоо хоногийн даваа гарагт ЗТХ-ийн сайдтай уулзахаар боллоо. Асуудал замтай холбоотой учир олон зүйлийн баримт нотолгоотой шаардлагаа тус яаманд хүргэнэ. МХЕГ, АМГТХЭГ-т бас хандаж байна” гэлээ.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын ИТХ-ын дарга О.Ууганбаатар: Сумын удирдлага, ИТХ-ын зүгээс тээвэрлэлт хийвэл зориулалтын замаа тавь, үгүй бол тээвэрлэлтээ зогсоо гэсэн байр суурь барьж байна

-"Страто” ХХК Өмнөговийн Цогтцэцийгээс шороон замаар нүүрс тээвэрлээд яг нэг жил болж байна. Малчид, иргэд үүнийг зогсоож өгөхийг шаардаж байгаа. Үнэхээр улс орны эдийн засагт хэрэгцээ шаардлагатай юм бол хатуу хучилттай замаа тавиад тээвэр хийвэл бид татгалзахгүй гээд 500 шахам хүний гарын үсэгтэй шаардлага сумын удирдлагад ирсэн. Гол нь хүнд даацын машинууд шороон замаар явснаар тоосжилт ихсэж малчдын орлогын гол эх үүсвэр болдог, өр ширээ дардаг, амьдрал ахуйгаа залгуулдаг ноос, ноолуурт нь тоос тортог шингэснээс болж үнэд хүрэхгүй болсон. Малын нүд улайж, нуухтаж, зарим айлын мал сохорч байна. Малчид эрүүл мэндээрээ хохирч байна. Олон салаа зам гаргаж газар шороо эвдэж байна. Өмнөговиос Говьсүмбэр хүрэхдээ нүүрс тээврийн машинуудын дайран өнгөрч байгаа ганц суурин газар нь манай Баянжаргалан сум. Сумын төв дээрээ 500-600 хүн амьдардаг. Зам дагуу 25, 26 айл, 80 гаруй мянган мал байна.

Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Өндөршил, Баянжаргалан сумын газар нутгаар 350 орчим км буюу хамгийн урт зам дайран өнгөрдөг. Улсын тусгай хамгаалалттай хоёр газраар 50 орчим км дайрч байна. Аймгийн төв дээр очиж аймгийн удирдлагуудад энэ нөхцөл байдлыг танилцуулсан. Өлзийт суманд цагдаа, авто тээврийн мэргэжлийн хүмүүстэй ажлын хэсэг ажилласан. Сумын удирдлага, ИТХ-ын зүгээс тээвэрлэлт хийвэл зориулалтын замаа тавь, үгүй бол тээвэрлэлтээ зогсоо гэсэн байр суурь барьж байгаа. Сайжруулсан зам тавих нэрээр газрын хөрс хусаж байсныг зогсоосон. Шивээговь сумын замыг хусаад манай сумын зааг дээр ирээд зогссон. Гурвансайхан, Өлзийт, Цогтцэцийн нутагт сайжруулсан нэрээр зам хусаад орхисон мэдээ бий. Зам хусаад орхихоор говийн эмзэг хөрс улам доройтож, тоос улам их нэмэгддэг. Манай сумын хувьд анхнаасаа зам хусуулахгүй, замаа тавихгүй бол тээвэрлэлт явуулахгүй гэсэн байр суурьтай байна.

Х.Мандахбаяр:

-Аймаг, сум, багийн удирдлага, иргэд үүргээ биелүүлж ажиллаж байгаад талархаж байна. Төр, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хууль бус зүйлийн эсрэг нэг зүгт харж, хатуу чанд зогсож байж асуудлын ард гарна. Та бүхэн иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэлд итгэж, цаг зарцуулаарай. Цаг, зав гаргаж, ажил болгож тэмцэхгүй бол асуудал шийдэгдэхгүй.

"Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан: Хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн экологи, эдийн засгийн хохирол ганцхан сарын хугацаанд гарсан

-Бид "Страто” ХХК-г тухайлаад байгаа нь учиртай. Монгол Улсад өнөөдөр нүүрс, жонш, төмөр баяжуулах, боловсруулах, угаах 140-өөд үйлдвэр бий. Эрх зүйн орчин хангалттай сайн биш. Дөрвөн аймгийн найман сумын 13 багийн нутаг дэвсгэр дээгүүр шороон замаар тээвэр хийж экологийн их хохирол учруулж байгаа "Страто” компанийн үйл ажиллагаан дээр жишээ авч бид ярьж байгаа юм.

Энэ компани нэгдүгээрт, ЗТХ-ийн сайдын тушаал гаргуулсан. Энэ тушаал нь Авто замын тухай хуулийн наймдугаар зүйлийн дагуу орон нутгийн замыг улсын чанартай зам болгохдоо тухайн сумын удирдлагуудаас санал авч зөвшилцөх ёстой ч үүнийг хийгээгүй зөрчсөн. Өмнөговь, Дундговь аймгийн удирдлага татгалзсан байтал зөвшилцөлгүйгээр орон нутгийн замыг улсын чанартай зам болгосон. Хэдий шороон замыг улсын чанартай зам болгосон ч нүүрс тээвэрлэх эрх үүсэхгүй. Энэ дээр Засгийн газрын 2018 оны 139 дүгээр тогтоол бий. Энэ тогтоолоор хүнд даацын тээвэрлэлт явуулахдаа заавал эхлээд хатуу хучилттай зам тавих ёстой.Үүнийг мөрдөөгүй.

Хоёрт, зам тээврийн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх, ТЭЗҮ хийлгэх хууль тогтоомжийг огт хэрэгжүүлээгүй. Ингээд 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс тавдугаар сарын 3 буюу ЗТХ-ийн сайдын тушаал гарах хүртэл 21 хоногийн хугацаанд ямар ч хууль тогтоомж, зөвшөөрөлгүй, ямар ч маршрутгүйгээр тээвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Зөвхөн Цогтцэций сумын 22 км-ийн экологи, эдийн засгийн үнэлгээг хийлгэхэд 750 сая төгрөг гарсан. Үүнийг 21 дахин нугарна гэж үзэхэд хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн экологи, эдийн засгийн хохирол ганцхан сарын хугацаанд гарсан. Одоо бүтэн жил шахам явж байна. Экологи, эдийн засгийн хохирлыг нэхэх асуудал сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх, үүрэгт бий. Цогтцэций сумын Засаг дарга экологи, эдийн засгийн үнэлгээг нэхэмжилсэн боловч шүүх хэрэгсэхгүй байгаа нь анхаарал татдаг.

Мөн Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн дагуу Их газрын чулуу, Заган ойн байгалийн нөөцийн газар дээгүүр 50 гаруй км шороон замаар явж байгаа нь Орчны бүсийн тухай хуультай нь хамтад нь зөрчиж байгаа асуудал юм. Энд экологи, эдийн засгийн үнэлгээ илүү тооцогдох учиртай. Замын ажлыг эхлүүлэхдээ Газрын тухай, ААН-ийн тусгай зөвшөөрлийн тухай зэрэг олон хууль зөрчсөн. Энэ тухай асуудлыг бид холбогдох яам яаманд нь хүргүүллээ. ЗТХЯ-нд даваа гарагт хүргүүлнэ. ЗТХ-ийн сайд гаргасан тушаалаа эргэж харах ёстой. Энэ тушаалыг гаргахдаа Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, агаарын бохирдлыг бууруулж сайжруулсан түлш хэрэглэх тухай Засгийн газрын тушаалыг үндэслээд Тавантолгойгоос Шивээ-Овоо хүртлэх замыг улсын чанартай болгосон байгаа юм. Гэтэл "Страто” компанид эрх олгосон зам нь Улаанбаатар хотод нэг шуудай нүүрсний ч хамаарал байхгүй. Ийм учраас ЗТХ-ийн сайд тушаалаа эргэж харах учиртай гэж байгаа юм.

БОАЖЯ Байгаль, экологид учирсан хохирлыг хайхрахгүй явж ирсэн. Энэ хохирлыг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэх гаргах шаардлагатай гэсэн үндэслэлээр шаардлага тавьсан. "Страто” компани 2019 онд байгаль орчинд хийх менежментийн төлөвлөгөө гаргах ёстой байсан. Өнөөдрийг хүртэл ийм төлөвлөлөөгүй явсан учир эрх нь шууд цуцлагдах үндэслэлтэй. Мөн суурь зарчмуудыг зөрчсөн. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Эдгээрийг зөрчсөн байна. Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийг үл ойшоож байна. Монгол төрийг үл ойшоож байна гэж иргэний нийгмийн байгууллагын хувьд харж байна. Хүний эрхийн өнцгөөс харахад ийм байна. Бизнес эрхлэхдээ уул уурхайн компаниуд Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Гэтэл хариуцлагагүй, бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргаж байна гэлээ.

 

ЦАР ТАХЛААС ИЛҮҮ АЮУЛ ЗАНАЛЫГ ХАРИУЦЛАГАГҮЙ УУЛ УУРХАЙ УЧРУУЛЖ БАЙНА

Газар дээрээ хүнд даацын машинууд 10 км хүртэл өргөнтэй давхар замууд үүсгэн айлын гэр, малын хотны хоорондуур хүртэл дайран өнгөрч буйг нэвтрүүлэгт оролцогчид тэмдэглэлээ. Аргаа бараад банз тавьсан ч дайраад л гардаг ажээ. Асуудлыг нэн яаралтай шийдэх учиртай тул энэ долоо хоногоос тэмцлийг эрчимжүүлэх ёстой гэсэн юм. "Страто” компани муу жишиг тогтоосны улмаас тус компанийн тээвэрлэлтийг зогсоохоор болж буй ч өөр компаниуд мөнөөх замаар Говьсүмбэр аймгаас БНХАУ руу нүүрс тээгээд эхэлжээ. Хөгжлийн мөр, Мөнгөнхөлөг, АБД, Хөгжлийн жим, Ачит тус транс гэх мэт 6-8 компанийн жолооч нар явдаг аж.

Цөхөрсөн малчид цар тахлын хөл хориотой хэдий ч цөөн цөөнөөрөө нэгдэн тэмцлээ үргэлжүүлж байгаа юм байна. Тээвэр хийлгэхгүй гэж нэг мөр шийдвэл тээврийн жолооч нар өөр ажил төрөл хөөцөлдөж хийж болно гэдгээ ч илэрхийлжээ. Нүүрс тээврийн шороон замаас гадна нутаг дээрээ ашигт малтмалын ашиглалт, хайгуулын 40 гаруй лицензтэй Дундговийн Баянжаргалан сумынхан уул уурхай ашиглуулахгүй гэдгээ ч илэрхийлсэн байна. Нэг талаас байгаль, цаг уурын нөхцөл, нөгөө талаас хариуцлагагүй уул уурхайгаас болж мал маллах боломжгүй болсон малчид малаа зарж үрээд төв суурин барааддаг юм уу гэсэн бодолтой ч болж эхэлж. Үүнээс болж уламжлалт нүүдлийн аж ахуй, малчин ахуй, нөгөө талаас монголчуудаа баталгаатай эрүүл хүнсээр хангадаг хөдөө аж ахуй устаж мэдэхээр байгааг нэвтрүүлэгт оролцогчид анхаарууллаа. Нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Х.Мандахбаяр үүнийг "Цар тахлаас илүү аюул заналыг хариуцлагагүй уул уурхай учруулж байна” хэмээсэн юм. Хууль бус үйлдлийн эсрэг иргэд, малчдын тэмцэл хуулийн дагуу, цар тахлын хорио цээрийн дэглэмийн хүрээнд үргэлжилсээр байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани "Страто”-д өгөх нүүрс ачилтаа зогсоолоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

Өчигдөр, 15:39
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

Өчигдөр, 13:13
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани