Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Батбаяр: Ерөнхий сайд аа, нүүрсний жолооч нарт өгсөн амлалтаа биелүүл

Б.Батбаяр: Ерөнхий сайд аа, нүүрсний жолооч нарт өгсөн амлалтаа биелүүл

 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн  нутаг Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж, амьдарч буй иргэн Б.Батбаяр орон нутгийн иргэд болон нүүрс тээврийн жолооч нарын эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлаар манай редакцид хандсан юм. Түүний байр суурийг хүргэе.
 
-Цагаан хадны нүүрс тээврийн жолооч нарын эрх ашиг зөрчигдсөн тухай байнга ярьдаг. Энэ удаа ямар асуудал хөндөгдөж байгааг тодруулъя?
 
-Цагаан хадны шалган нэвтрүүлэх боомтоор Оюутолгойн зэсийн баяжмал,  нүүрс урд хөрш рүү гардаг. Нөхцөл байдал нь маш хүнд. Хүнд даацын машин барьдаг тээврийн жолооч нар ар гэрээсээ хол, эрүүл мэндийн үзлэг, нийгмийн асуудлууд мартагдаж янз бүрээр хохирч ирсэн. Нүүрс гаргаад 10-аад жил болоход гэрэл цахилгааны бараа харсангүй. Амрах байр, орон сууц байхгүй. Гэтэл тэнд иргэн хүн  хувийн амьдралынхаа төлөө, хэдэн цаас олох гээд зүтгээд байгаа юм шиг атал улсын эдийн засгийн хүнд бэрхийг нугалж ирсэн. Хятадын талаас тавьж буй элдэв дарамт, шаардлагыг сөрж  улс орны төлөө хэдэн жолооч  тэмцэж байна. Тэнд амьдрал энх цагийн дайны талбар шиг л байна. Энэ асуудалд Монголын  төр огт анхаардаггүй. Энэ асуудлаар би өнгөрсөн оноос асуудал тавьсан. Оны эхнээс ЗГХЭГ, Шадар сайд,Уул уурхайн сайд, Ерөнхий сайдад  удаа дараа хандсан. Сая сонгуулийн өмнө албан хүсэлт илгээсэн. Судалж байна, танилцаж байна гээд өөрсдөөсөө зайлуулж  ийш, тийш нь цохоод байдаг, тодорхой хариу өгдөггүй. Өнөөдөр жолооч нарын амьдрал хэцүүдлээ. Иймээс би танай сониноор дамжуулан "Өмнөговийн Цагаан хад Монгол төрийн эмгэнэл, үхлийн "бэтэг” боллоо. Ерөнхий сайд өөрийн биеэр очиж эмчилж өгөөч” гэж шаардаж байна. 
 
 
 
Үе үеийн Ерөнхий сайд нар Цагаан хаданд  очиж байсан. Дээрдсэн, шийдсэн юм нэг ч байхгүй.Харин ч ирээд явсных нь дараа байдал улам хүндэрдэг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч өөрийн биеэр очиж л байсан. Байдлыг сайжруулна гэж амлаад явсан. Хэрэгжүүлсэн зүйл нэг ч алга. Иймээс бодитой шийдвэр гаргаж  өгөөч, хэрэгжилтийг нь Ерөнхий сайд өөрийн биеэр шалгаач гэдэг асуудлыг тавьж байна.
 
 
 
-Тэнд ямар ч зохицуулалт алга гэлээ. Төрийн байгууллагууд ажиллаж байгаа гэж ойлгож байна?
 
-Хянадаг, шалгадаг, зохицуулдаг үүрэгтэй төрийн байгууллагууд бий. Тэд хэдэн жолооч нарыг яаж торгож, шийтгэж хэдэн бор цааснаас нь салгах вэ гэдгийн төлөө л ажилладаг. Түүнээс жолооч нарын эрх ашгийг хамгаалъя, хууль журмын дагуу зөв зохицуулалт хийж, монгол хүндээ ээлтэй бодлого хэрэгжүүлье гэсэн юм байхгүй. Цаашаа хилээр гарахад Хятадууд мөн адил.
 
 
 
Монгол жолооч нарыг торгоно, шийтгэнэ, дарамтална, хараана, доромжилно,  зодно, арай л алахаас наахнуур ханддаг.Тэнд байгаа Монголын консул анхаардаггүй. Хөх хотын консул дээр би гурван удаа гомдол тавьж очсон, шийдсэн юм бас  алга. 100 гаруй тонны даацтай том машин барьсан жолооч нарын дунд эмэгтэйчүүд олон. Амьдралын төлөө зүтгэж яваа 50-аас дээш насны ахмадууд ч зөндөө бий. Идэр насны залуус ч бас байгаа.
 
 
 
-Цагаан хад, Ганц модны боомтын  тээврийн жолооч нар байсхийгээд жагслаа гэдэг. Түүний мөрөөр шийдсэн нэг ч дорвитой ажил алга гэж үү?
 
-Жагсаал, цуглааны мөрөөр төвөөс албаны хүмүүс ирдэг. Салбарын сайд, Ерөнхий сайд нь ч очиж байсан. "Нааштай зүйл гарав уу” гэхэд жолооч нар "Сахил хүртээд шал дордов” гэгч боллоо гэдэг. Зам тээврийн яам, Уул уурхайн яам, цагдаа, гааль, хилийн албаныхан реклам хийж, том машин унасан сайхан дарга, сайд нараа магтаж өнгөрүүлээд, дараа нь дээрээс тэгсэн, дээрээс ингэсэн гээд эргээд жолооч нарыг дарамтална. Бас бүгд авлига авна. Төрийн албаны хүмүүс авлига авахын тулд л  тэнд сууж байна. Сайд дарга нар ашиг, орлого харж очоод буцахаас иргэд, жолооч нарын амьдрал руу өнгийж хардаггүй.Сая  коронавирусын хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөн, бараа, түүхий эдийн тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар Монгол Улс, БНХАУ-тай зөвшилцөж,  "Ногоон гарц”-ын түр журмыг тохирч хэрэгжүүллээ гэсэн. Гэтэл хятдадууд нүүрс тээврийн жолооч нарыг дарамталж бүгдийг нь жагсааж байгаад "Галуун цуваа” явуулж дэглэж, доромжилсон. Бичлэг нь сошиалд цацагдсан. Ийм л байна.
 
-Хилийн цаана монгол иргэдийн эрх ашиг ихээхэн зөрчигддөг гэж дуулсан.  Нас барсан иргэний шарилыг авч чадахгүй 5-6 сар болж байна гэх юм. Энэ үнэн үү?
 
-Хилийн цаана монгол иргэдийн эрх ашиг зөрчигдөж, зарим нь амь насаа хүртэл алдаж байна. Хятадын хил дээр нэг өрөөнд 50-70 монгол охид, бүсгүйчүүдийг байлгаж, биеийг нь үнэлүүлж байсныг бид 2-3 жилийн өмнө  тэмцэж байж таслан зогсоосон удаа бий. Түүний дараа хятадууд  цахим мөрийтэй тоглоом нэвтрүүлж, түүнд донтсон олон монгол хүн өрөнд орж  хохирсон. Олон жолооч амьдралаа сүйрүүлсэн. Бид бас л холбогдох газруудад нь  хандаж тэмцэж тоглоомын газруудыг хаалгасан. Монголчууд Хятадын хилээр гараад  янз бүрийн байдлаар  амь насаа алдаж байна. 2018 онд 21 хүн, 2019 онд 20 хүн амиа алдсан. Гэмтэж бэртэх, зодуулж эрүүл мэндээрээ хохирох  явдал  ч их гардаг. Консул үүнд анхаардаггүй. Хилийн цаана хүн нас барахад хэн нь мэдэгдэхгүй. Нэг зочид буудалд байж байгаад нас барсан. Буудлынх нь хүмүүс танихгүй, мэдэхгүй гэдэг. Оны дөнгөж дараахан урд нас барсан хүний шарилыг өнөө хүртэл авч чадахгүй байгаа. Нэг жолоочийн ар гэрээс очсон хүн байсан.  Тэнд шарил хадгалахад нэг хоногт 800 юань байдаг. Тэр хүн нэг  хувийн эмч дээр очиж тариа хийлгээд амиа алдсан. Хятад эзэд нь машинаа эвдрэл гэмтэлгүй арчилж,  сайн ажиллаж байгаа жолооч нараа урамшуулж, дайлж цайлдаг юм байна лээ. Нэг удаа манайхаас очсон  ахмад жолоочийг "Хоёр хоног амраад ав” гэж дайлж цайлж, биеэ үнэлэгч хүүхэн авчирсан байдаг. Гэтэл тэр жолоочийн урд ажиллаж байгаа гэж ээж, аавдаа хэлээд явсан  төрсөн охин нь байж таараад цочролд орсон эцэг нь өөрийгөө боомилж нас барсан эмгэнэлт хэрэг  гарч байсан. Түүнчлэн амрах байргүйн улмаас жолооч нарын машиныхаа бүхээгт амьдарч, өвөл халаалт тавьж унтаад угаартаж нас барсан удаа бий.
 
-Та жолооч нарын эрхийг хамгаалах ТББ-ыг харъяалж асуудал тавьж байна уу, эсвэл иргэний байр сууриас хандаж байна уу?
 
-Би  Монгол Улсын иргэн. Монгол хүний эрх ашиг зөрчигдөж байхад хэн ч байсан дуугарч, шаардлага тавих эрхтэй. Сүүлийн 6-7 жил би жолооч нарын болон монгол хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар чөмгөө дундартал зүтгэж, хөлөө хүрэх газарт явж шаардаж ирсэн.  Би өөрөө тэнд ажиллаж, амьдардаг. Бас миний үр хүүхэд, ах дүү, хамаатан садан нүүрс тээврийн жолооч хийж амьдралаа залгуулдаг учраас ар гэрийн хувьд тэднийгээ өмгөөлж хамгаалах үүрэг надад байна.
 
 
 
Ч.Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Б.Батбаяр: Ерөнхий сайд аа, нүүрсний жолооч нарт өгсөн амлалтаа биелүүл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани