Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд “Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл”-ийг дэмжинэ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, үүнд хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг тэргүүнд тусгасан. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртолгой, Төмөртэй уурхайд ажиллаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт болон төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн явцтай танилцав.

 

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь 1990 оны 16 дугаар тогтоолоор Монгол-Японы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулагдсан. Ажлын хэсгийн эхлээд очсон Төмөртолгойн уурхайн хувьд анх 1963 онд 25 сая.тн нөөцтэй гэж тогтоосон ч, 2017 оны хайгуулаар 11.9 сая.тн болж буурах судалгаа гарчээ. Уурхайн нөөц хэдий багассан ч, нэмэлт хайгуул хийхээр төлөвлөж буйгаа удирдлагууд нь танилцуулж байна. Төмөртолгойн уурхайгаас олборлож байгаа хүдэр нь хүхрийн агуулга өндөртэй учир технологио сайжруулах шаардлагатай. Харин Төмөртэйн ордын хувьд, 229 сая.тн нөөцтэй бөгөөд жилд  нийт 5 сая.тн хүдэр олборох хүчин чадалтай. Тус уурхай 2014 онд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Сүүлийн 6 жилд хоёр уурхай 28 сая м/куб хөрс хуулж, 11 сая.тн хүдэр олборложээ. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 10 мян.тн цувимал, 1 сая.тн ган бөөрөнцөг үйлдвэрлэсэн байна.

 

"Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг тус компани хэрэгжүүлж буй бөгөөд төлөвлөгөөний дагуу бол 2019 онд төслийг бүрэн хэрэгжүүлж дуусах товтой байв. Гэвч төмрийн хүдэр боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоос ухарч, өнөөдөр гүн боловсруулалт хийхгүйгээр экспортолдог компани болон хувираад байгаа асуудлыг салбарын сайд анхааруулсан. Цогцолбор байгуулах төслийн хүрээнд тус компанийн зүгээс өнөөдрийн байдлаар нийт 630 тэрбум төгрөг зарцуулж, бүтээн байгуулалт хийжээ. Тухайлбал, хоёр уурхайд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулснаас гадна Төмөртэйн уурхайд 1 сая.тн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай нойтон баяжуулах үйлдвэрийг 2014 онд угсарч, ашиглалтанд оруулсан байна. Мөн  Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр 2 сая.тн хүчин чадалтай ачиж буулгах терминалыг байгуулж, 95 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан гээд концессын гэрээний хүрээнд томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн гэлээ. Цаашид, "Уул уурхай, металлургийн цогцолбор” болгон хөгжүүлэхэд шаардлагатай асуудлын нэг нь  гангийн үйлдвэрийн түүхий эд болох хаягдал төмрийн зах зээлд төрөөс хяналт тавих шаардлагатайг Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Н.Энхчулуун танилцуулж байна. Монголын дотоодын зах зээл дээр жилд 70 орчим мянган тонн хаягдал төмөр үүсдэг. Хэдийгээр хаягдал төмөр элбэг ч, хятадын хөрөнгө оруулалттай жижиг гангийн үйлдвэрүүд нэг тонн хаягдал төмрийг үнэ цохиж худалдан авч байгаа нь зах зээл дээр үнийн хөөрөгдөл бий болгож байна гэв. Үүний цаана үйлдвэрийн өрсөлдөх чадварыг бууруулж, бүтээгдэхүүний өртөг зардлыг өсгөх гол шалтгаан болж буйг хэлж байв. Харин салбарын сайд "Чанар, стандартын шаардлага хангаагүй арматур үйлдвэрлэж буй жижиг гангийн үйлдвэрүүдэд хяналт тавих нь зүйтэй. Гэвч зах зээлийн жамаар, хэн хямд өртөгтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна, түүнийг дэмжих ёстой. Та бүхэн төрөөс илүү менежменттэйгээр ажиллаж чадна гэж төсөл хэрэгжүүлэх эрх авсан шигээ хариуцлагаа үүрч, концессын хүрээний үүргээ биелүүл”” гэж үйлдвэрийн удирдлагуудад анхааруулсан.

Мөн цогцолбор төсөл хэрэгжүүлэхэд цахилгаан эрчим хүчний зардал өндөр бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд өртөгт нөлөөлдгийг үйлдвэрийн зүгээс учирлаж, төрөөс дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан юм. Түүнчлэн хаягдал төмрөөс бусад галд тэсвэртэй материал, төмөрт хайлш зэрэг туслах түүхий эд материалыг 100 хувь импортоор авдаг учир долларын ханшийн өсөлттэй уялдуулж, импортын гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх шаардлага байдгийг тодотгов. Төслийн ажлын хүрээнд шинээр байгуулагдах үйлдвэрүүдэд 150-162 га газар шаардлагатай. Газар эзэмших эрх олгох ажлыг аймаг, орон нутгийн удирдлагад тавьж ирсэн боловч шийдвэрлэлгүй удаах, бодлогын түвшинд дэмжихгүй байх зэрэг хүндрэл учруулсаар байгааг ажлын хэсэгт танилцуулсан. УУХҮ-ийн сайд Г.Ёндон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, Засгийн газрын түвшинд танилцуулж ажиллана гэдгээ тодотгоод, "Монгол Улсын Засгийн газраас 150 мянган өрх айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх ажлыг хөтөлбөртөө тусгасан. Үүнтэй холбоотойгоор арматурыг дотооддоо үйлдвэрлэж, чанартай бүтээгдэхүүнийг барилгын компаниудад нийлүүлэх шаардлагатай. Тиймээс удаашралтай байгаа энэ цогцолбор төслийг урагшлуулахад Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Төсөл хэрэгжихэд тулгамдсан асуудал юу байна гэдгийг шийдвэрлэхийн тулд үйлдвэр дээр ирж ажиллалаа. Бүтээгдэхүүний өртөг, дэд бүтэц гээд анхаарах зүйлс олон байна. Мөн эрчим хүч, газар эзэмших эрх олгох зэрэг асуудал дээр Эрчим хүчний яам, болон Дархан-Уул аймгийн удирдлагуудтай ярилцаж, шийдвэрлэх арга хэмжээ авна” гэв. 

 


Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд “Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл”-ийг дэмжинэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани