Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

НҮҮРСНИЙ ЗАМ

 

НҮҮРСНИЙ ЗАМ


Ѳдѳртѳѳ олон сая ам доллар эргэлдэж байдаг Ѳмнѳговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдын нутаг дамжсан нүүрсний зам орчимд "ЧИ ХҮН ГЭДГЭЭ МАРТАЖ, ЗѲВХѲН МѲНГѲНИЙ ТѲЛѲѲ ЗҮТГЭ” гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байна. Ачиж буулгах бүрд агаарт дэгдэж буй нүүрсний манантсан тоос, хагарсан дугуй, эвдэрсэн машинаа ѳѳрсдѳѳ засах жолооч нар, урт дараалалд зогсохдоо ундааны саванд шээгээд замд хаясан хаягдал, хѳглѳрѳх хогнууд, нүүрсний тоосонд дарагдсан хүн машинууд энэ орчмын дүр зураг. "Гашуун сухайт”-ын боомтоос ердѳѳ хоёрхон км-ын цаана эмх цэгцтэй, агаарт дэгдсэн тоос шороогүй Хятадын боомт оршихыг хараад сэтгэлд гуниг тѳрснийг нуух юун. Хямд зардлаар их мѳнгѳ олох шунал, энэ их мѳнгийг олох боломжийг олгож буй хүнээ мартахад хүргэж буй мэт.
*БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ?
-"Эрдэнэс Тавантолгой”, "Энержи Ресурс”, "Тавантолгой” зэрэг компаниуд "Гашуун сухайт”-ын боомт хүртэлх 239 км замд нүүрсээ тээвэрлэж байна. Цогтцэций сумаас нүүрсээ ачин 219 км орчим замыг туулан "Цагаан хад”-ад буулгах тээврийг УРТЫН ТЭЭВЭР гэж нэрлэнэ. Харин "Цагаан хад”-аас нүүрсээ дахин ачиж 20 орчим км замыг туулан "Гашуун сухайт” боомтоор нэвтрэн Хятадын "Ганц мод”-ын боомтод хүргэн буулгах тээврийг БОГИНЫ ТЭЭВЭР гэж нэрлэдэг.
-Энэ хооронд хѳдѳлгѳѳн хийдэг 15 000 орчим тээврийн хэрэгслэл байдаг гэх ба ѳдѳртѳѳ 1000-1200 орчим хүнд даацын авто машин хилээр нэвтэрдэг аж. Нэгээс хоёр чиргүүл чирсэн хүнд даацын автомашинууд дунджаар 80-100 тн нүүрсийг тээвэрлэж Хятадын талд 1 тн нүүрсийг 80 $ орчмоор борлуулдаг гэнэ. Нүүрс ачсан машинууд Хятадын хил хүртэл урт дараалал үүсгэн хүлээх ба биднийг очсон ѳдѳр 27 км урт очертой байв. Нэг км зайд 40 орчим хүнд даацын авто машин багтдаг гээд бодохоор бараг 1000 орчим хүнд даацын авто машин очерлож байлаа.
-Уртын болон богины тээврийн 239 км замд замын хураамжийг 4 цэгт авах ба хүнд даацын нэг авто машин, даацаасаа шалтгаалан 250 000-300 000 тѳгрѳгийг "Замын тѳлбѳр”-т хоёр талдаа тѳлнѳ. Ѳдѳртѳѳ 1000-1200 машин энэ тѳлбѳрийг тѳлдѳг гээд тооцохоор чамгүй мѳнгѳний тоо гарна. Одоо ашиглагдаж байгаа замыг Улс худалдаж авсан гэсэн. Харин Аса Дагвадорж энэ замтай паралелаар шинэ зам тавьж байгаа юм билээ. Энэ зам ашиглалтад орвол тээвэрлэлтийн нѳхцѳл илүү сайжрах байх. Ядаж 2 чиглэлийн урсгалтай замд хүн болон техникийн эрсдэлийг багасгах боломж бүрдэнэ. "Цагаан хад”-аас 80 орчим км зайд байрлах "Оюу толгой” компани зэсийн баяжмалаа тээвэрлэх ѳѳрийн авто замтай бѳгѳѳд энэ нь нүүрс тээвэрлэж буй замтай хамааралгүй аж.
-"Цагаан хад”-ад Цогтцэцийгээс ирсэн нүүрсийг буулган, дахин ачиж Хятад руу гаргадаг 30 орчим компани байрладаг. Эдгээр нь ѳѳрсдийн тарифаар энэ үйлчилгээг эрхэлдэг гэнэ. Энд ажиллаж буй олон жолооч нарын "Нийгмийн даатгалын шимтгэл”-ийг эдгээр компаниуд тѳлж, тэднийг бүртгэлтэй байлгах нь нүүрс тээвэрлэх зѳвшѳѳрлѳѳ авахад хэрэг болдог аж.
*ХѲѲРХИЙ ЖОЛООЧ НАР!
-Хүнд даацын авто машинуудын жолооч нар нэг удаагийн тээвэрлэлтийн хѳлсѳндѳѳ дунджаар 2000 юань буюу 800 000 тѳгрѳг авдаг гэнэ. Сардаа 4-5 удаа эргэлт хийж амжвал 3-4 сая тѳгрѳгийн цалин авч гэр бүл болон ѳѳрсдийгѳѳ тэжээнэ. Гэхдээ, амаргүй нѳхцѳлд:
1. Ар гэрээсээ олон сар хол байна
2. Тээвэрлэлтийн хүнд нѳхцѳлд олон цаг болон ѳдрѳѳр дугаарлана
3. Идэж буй хоол нь баталгаагүй, нүүрсний хольцтой
4. Тээвэрлэлтийн явцад дугуй хагарах, машин эвдрэх эрсдэл ѳндѳр
5. Аятайхан тухалж амрах газар ховор
6. Бие засах газар болон усанд орох газрын хүрэлцээ муу
7. Орчны эмх замбараагүй байдал сэтгэл санааны хямралыг үүсгэн ядраана
8. Мѳнѳѳх л бие биетэйгээ ѳрсѳлдѳх, илүүрхэх сэтгэлгээ тэднийг хямраадаг
-Цогт цэцийгээс нүүрс ачаад гарах замын эхэнд жолооч нарт үйлчлэх цогц үйлчилгээний тѳв баригдаж эхэлж буй юм билээ. Харин Гашуун сухайтын наана баригдаж буй 2500 машинд үйлчлэх "Тайван зогсоол”-ын байгууламж үнэхээр таалагдсан. Маш сайн тѳлѳвлѳж жолооч нарын тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжинд таацуулан сүүлийн үеийн технологи ашигласан энэ байгууламж удахгүй ашиглалтад орох юм билээ. Энэ бол үнэхээр баярлууштай, бас дэмжүүштэй байгууламж байлаа.
-Нүүрс тээвэрлэх зам дагуу компаниуд ѳѳрсдийн жолооч нартаа болон нийтэд зориулсан "Үйлчилгээний газар”-ууд байгуулан ажиллуулж байна. Гэхдээ бие биеэсээ ялгарахгүй, Монголын нѳхцѳл байдалдаа тааруулан аргацаасан, үндсэн стандартгүй байгууламжууд байна. Би алийн болгон стандартгүй байгууламжуудыг, дутуу сэтгэлээр чанаргүй барьж "Нүглийн нүдийг гурилаар хуурах” билээ. Яг үнэндээ энэ жолооч нар тэдэнд "мѳнгѳ хийж ѳгч буй” хамтрагчид шүү дээ. ХҮНИЙХЭЭ ТѲЛѲѲ бодох цаг нь болжээ, бизнесмэнүүд ээ. Aмьдралдаа хэрэгтэй мѳнгѳ олох гэж ѳѳрийн эрүүл мэнд, аз жаргалаа золиослоно гэдэг маш том эрсдэл шүү дээ, жолооч нар аа. Бид энэ байдлыг хамтдаа ѳѳрчилж чадна.
*НАДАД ЮУ БОДОГДСОН ГЭЭЧ!
1. Mонголын эдийн засгийн эргэлтийн гол судас болсон нүүрс тээвэрлэлтийн энэ бүсэд анхаарал тавьж техник технологийн шинэчлэл хийх хэрэгтэй болжээ. Нүүрсийг замд нь буулгаж ачих байгууламж заавал хэрэгтэй юм бол, техник технологийн шинэчлэл болоод агаарын бохирдлын тархалтыг сарниах зайлшгүй шаардлагатай юм байна. Нүүрсний борлуулатаас олж буй мѳнгѳний тодорхой хувийг энэ зорилгоор зарцуулах эрх зүйн шаардлага байна.
2. Нүүрс тээвэрлэх зориулалтаар тѳмѳр зам тавьж ашигласан ч, хүнд даацын авто тээврийн хэрэгцээ тийм ч буурахгүйгээр харагдаж байна. Тэгэхээр хүнд даацын авто тээврийн хѳгжилдѳѳ бас анхаарч паркуудаа шинэчилж, бодлогоор хѳгжүүлэх шаардлагатай юм байна.
3. Жолооч нарын тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжинд таацсан "Хүнд даацын тээврийн үйлчилгээний газар”-ын стандартыг бий болгож хувийн хэвшилүүдтэй хамтран байгуулж ашиглах хэрэгтэй. Үүнд:
–Шатахуун түгээх газар
–Авто засварын газар
–Бие засах болон усанд орох газар, саун
–Хог хаягдлын ангилсан цэг
–Угаалгын газар хими цэвэрлэгээ
–Хоолны газар
–Aмарч тухлах тохилог байр
Энэ талаар ЗТХЯ, БОАЖЯамдууд хамтран стандарт боловсруулж, байгуулах кординатуудаа тогтоон, хувийн хэвшилүүдтэй хамтран байгуулж ажиллуулах боломжуудыг судалж байгаа юм.
4. Энэ бүхнийг ѳѳрийн биеэр газар дээр нь очиж үзэн, нүд сэтгэлээрээ мэдрэх хүртэл огт ѳѳр тѳсѳѳлѳлтэй явсан. "Мянга сонсохоор нэг удаа үз” гэдэгчлэн ѳѳрсдѳѳ очиж үзэн, дотоод сэтгэлийн мэдрэмжээрээ асуудалд хандаж байвал зүгээр дээ. Алийн болгон сургаар цэцэрхэн шүүмжлэх билээ. Хувьцааг нь олон нийт эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой” компани ийм аялалыг олон нийтэд зориулан зохион байгуулж, байдлаа бодитоор ойлгуулан сайжруулах боломжийг хамтдаа эрж хайн шийдвэл зүгээр мэт
…Газрын дороо маш их баялагтай, гуравхан сая хүн амтай монголчууд бидний хувьд уул уурхайн баялгаа зѳв ашиглан, олон нийтэд хүртээмжтэй болгох боломж байна. Энд ирээд, монголчууд бид байнгын тогтвортой орлого олж тасралтгүй хѳдѳлмѳрлѳхийн оронд яагаад "гэнэт их мѳнгѳ олж баяжих хүсэлтэй” байдгийг тѳсѳѳллѳѳ хэхэхэ. Бизнесмэнүүд нь энд амар боломжоор их мѳнгѳ олох гэж, иргэд нь бага хугацаагаар ч болов их мѳнгѳ олох гэж зорьдог юм байна. Бид гэнэт их мѳнгѳ олох гэж хүсэхээс бус хүнийхээ тухай, ирээдүйнхээ талаар бага бодож байнаа. Энэ их баялагийн эзэд нь бид ѳѳрсдѳѳ юм шүү дээ. Шүүмжлэхийн оронд бодит байдлыг ѳѳрсдѳѳ үз, тунгаа, бас шийдэлд оролц.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2020-08-22 Гашуун сухайт-Улаанбаатар хот

НҮҮРСНИЙ ЗАМ

 

НҮҮРСНИЙ ЗАМ

 

НҮҮРСНИЙ ЗАМ

 

НҮҮРСНИЙ ЗАМ

 

НҮҮРСНИЙ ЗАМ

 

НҮҮРСНИЙ ЗАМ

 

НҮҮРСНИЙ ЗАМ

 

НҮҮРСНИЙ ЗАМ

 

НҮҮРСНИЙ ЗАМ

 

НҮҮРСНИЙ ЗАМ

 


НҮҮРСНИЙ ЗАМ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани